Хэрэглээний Урлал : Хумбага хийх заавар

Хумбага хийх заавар

Та нартаа амалсан ёсоороо хумбага хийх заавраа оруулж байна. Уг нь аль дээр оруулах гээд зааврынхаа зургийг авчихсан байсан ч эргээд олдохгүй байсан юм. Тэгээд саяхан хамаг багцагаа ухаж байж олж аваад бөөн баяр сууж байна.

Хумбага бол 18-с 19-р зууны үеийн Англи улсад анх үүсэн бөгөөд анх Балжингарам /хамба шарилж/ цэцгийн нэрээр нэрлэгдэж байснаа хожим 1930-д оны үеэс еөү-еөү нэрээр нэрлэгдэх болсон.

Харин бид шууд орчуулахгүй хэрэглэх нь буруу тул (зарим буруу дуудсан үед өвчин зовлон гэж байгаа юм шиг л сонсогдоно хэхэ) үүсэл гарал болон хийгдэх арга барилд нь тулгуурлан хумбага гэж нэрших нь зүйтэй юм. Монголчуудын эртнээс ахуй хэрэглээндээ өргөнөөр хэрэглэдэг нэг төрлийн хумигдсан амтай бөндгөрдүү хомбого савтай тун төстэй бөгөөд хумбагыг хийхдээ заавал хумиж хийдэг хумигдсан үедээ яг л хомбого савтай адилхан харагддаг юм. Хомбого = Хумбага (хумиж хийдэг гэсэн санааг давхар агуулсан) Өөрөөр хэлбэл бид хомбого хэлбэрийн зүйлийг хумиж хавтгайлан дарснаар энэхүү хумбага үүсэж байгаа юм.

Хумбага хийхэд танд даавууны өөдөс байсан ч хангалттай. Эхлээд даавуун дээрээ зурагт үзүүлснээр дугуй дүрс зур. Дугуй зурахдаа гарт дайралдсан дугуй хэлбэртэй бүхнийг ашиглаж болно:)

Зурсан дугуй дүрсээ тойруулан хайчил:)

Хайчилсан даавууны захыг дотор талруу нь 4-5 см нугалангаа тойруулан нэг үзүүрийг нь зангидсан утас зүү аваад шидэж эхэл.

Утасны нөгөө зангидсан үзүүр хүртэл даавуугаа тойруулан шидсэн бол нөгөө зангилаан дээрээ нэг тааруулан хатгаад утсаа татаж чангал.

Нөгөө хомбого хэлбэрийн уут үүсэж байгаа биз.

Одоо уут хэлбэрийн зүйлийнхээ амсрыг ёроол руу нь голлуулан доош нь дараад утсаа чангалан зангидаад тасал. Чиний гарт голдоо хумигдсан дугуй хэлбэрийн даавуу харагдаж байна уу:)

Чи сурчихлаа. Энэ бол хумбага. Та түүнийг хүссэн хэмжээгээр, хүссэн өнгөөр, хүссэн даавуугаар хийгээрэй. Хэмжээний хувьд хумбага нь анх таны зурсан дүрс хоёр дахин багассан байдлаар үүсдэг.

Та тэднээр гоёж гангалж, чимэглэж бас хооронд залгаж зүйгээд ер нь бол яаж л бол яаж хэрэглэж болно. Хэрвээ залгах гэж байгаа бол зүгээр л нэг хоёр хатгаасаар ирмэг хооронд нь тогтоогоод ард нь утсаа цэвэрхэн зангидаад болоо.

Хумбага хий, хумбагаар тогло:D

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

тэнэг, мангар
BBoloroo (зочин)

Bayarlalaa. aguu buhen engiin bdag gedeg dee hehe. iim amarhan gej tosoolj ch bsangui.iim amarhan hirnee ih chamin goyomsog haragdah yumaa.

Unen ug (зочин)

Ингээд л болчих байсан уюуу, нээх хэцүү юм санаад байсан чинь. Баярлалаа найзаа, одоо ч хумбагаар бөмбөгдөөд байж дээ.

lyla (зочин)

manai tsetsgee uran gartaigaasaa gadna hel nairuulgiin ih medremjtei aviyastai hun yumaa. ih erel haiguul hiideg buteelch hun yum

Цэцгээ

BBoloroo: Тийм шүү санал нэг байна. Хийхэд хялбар хирнээ дэндүү хөөрхөн байгаа биз.
Unen ug: Баярлалаа. За тэгээрэй амжилт:)
Lyla: Баярлалаа чамд. Та нартаа зүгээр нэг зааж өгөхийг хүсээгүй юмаа. Аль болох сонирхолтой үр өгөөжтэй байлгах гэж хичээж байгааг минь сайхан хүлээж авч байгаад нь баярлаж байна.

энхээ (зочин)

ӨӨ энэ цэцгээ чинь блогоо зүгээр л гараараа оёцын байна хэ хэ .....гоояын гояын бас дахиад гояын тэгэж байгаад би хумбага хийж сурнаа, тэр бас шар цэцгийг гэхдээ би эхлээд дээл эсгэх хэрэгтэй байгам хэзээ вэ энхээ гэцэн л явж байгаа хэ хэ цагаан сараар уу ажил ихтэй балай юмаа....би оёхдоо муулдаа гэхдээ муруйлгаал явчдын.

thank (зочин)

goy ym bn ta tuuzaar hiihiig ch bas zaaj ogoorei^^

SEEGII (зочин)

tand vneheer ih bayrlalaa. engiin hernee ih chamin ymaa. tanaas olon zvil suraltsaj bgaadaa mash ih bayrtai bn.

Elegiya

hooh bi iim tsetsgii chin hiihed mangar hetsvv gj boddog bsan shd hamag yumaa iim tsetsgeer chimeglemeer sanagdchihlaa neg hiij vznee kkk

Ирмүүхэйгийн ээж (зочин)

Сайн байна уу. Таныг анх Боловсрол ТВ-д ярилцлага өгч байхыг харсан. санаандгүй нэт хэсэж байгаад Блогийг тань олоод бөөн баяр болсон. хэхэхэ. Тэрнээс хойш зөндөө цэцэг хийж өөрийгөө гоёв. болдог бол хүүгийнхээ энд тэнд наачмаар л байна ккк. баярлалаа Цэцэгээ эгчээ. Би бас дэгээ зүүгээр юм нэхэх дуртай. хүүдээ амьтны дүрстэй малгай, бойтог зэргийг нэхэж өгсөн. Гар урлал их гоё шүү.

Энхзаяа

Huurhun Yo Yo-goo hiigeed baij dee :) Amjilt husiiiii .. kkk

Цэцгээ

энхээ: Баярлалаа хэ хэ, эгч нь блогоо ч гэсэн миний нэг бүтээл гэж боддог юм. Бүх зүйлээ өөрөө хийх дуртай:) Санаж явбал бүтнэ гэдэг үг байдаг даа. Оёход муу хүн гэж байхгүй ээ чи чадна. Жаахан хөдөлмөр л хэрэгтэй байх.
Чамд амжилт хүсье.
thank: Баярлалаа. За тэгнээ.
SEEGII: Харин тийн энгийн бас чамин:) Үйл тань уран байг:)
Elegiya: За амжилт хийгээд байгаарай.
Ирмүүхэйгийн ээж: Кк би ч бас тэгдэг байж билээ. Одоо охиноо гоёод амар байгаа. Хүүгээ хөөрхөн охин дүүтэй болгоод зөндөө гангалж байгаарай. Амжилт хүсье:)
Энхзаяа: Хумбага гэдэг нэр таалагдаж байна уу? Хүмүүс монголоор ёоёо гээд байдаг нь ерөөсөө санаанд буудаггүй юм аа.

sweet mommy (зочин)

Snu Tsetsgee blogor ni orolgui yamar udaa we. buteelch deerees ni blogni goy heweerei bna shu. bi neere huurhun gunjtei bolson. ohin huuhde gangalaad l bmar bh ym. teed anh udaa l ym oej gunjde obrusiknud hj ugluu k. humbagaar bas hj uznee tnx :)

.•*`GℓαмσʋR`*•.

ваав олон зүйл мэдэж авлаа их өгөөштэй сайхан блог байнаа ♥

goyeej

Золу надад нэг удаа , миний хууг нялх нярай байхад та хаана байсийн бэээ гоё ээжээ гэж байж билээ , тэрэн шиг би чамд бас миний охиныг жаахан байхад чи хаана байсийн бэээ гэмээр санагдчихлаа тэгсэн бол хамаг палаажин дээр нь хумбага оёод , усний падан дээр нь гоё цэцэгнууд наагаад огохгуй юу :))

Энхзаяа

Neeree Yo-Yo ingeheer ontsgui sonsogdoj baina shuu..
Huurhun tohirson Shine nertei bolgotson baina.. :)

Цэцгээ

sweet mommy: Хөөх ямар сонин хүн бэ. Бас ямар сайхан мэдээ вэ. Өнөр болоод гоё байгаа юм байна даа. Та нартаа эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе. Би нь зав зайгаараа блогоо хөтлөөд л байж байна даа. Холбоотой байгаарай.
☚‿GℓαмσʋR‿☛: Мааш их баярлалаа:)
Goyo eej: Хэ хэ их баярлалаа. Ингэхэд охин нь хэдтэй юм бэ. Охидууд ч гоё ганган юмнаас буцахгүй шүү. Нээрээ бас эмэгтэй хүүхэд жаахан гэлтгүй их айхтар юмаа. Би саяхан нэг ахынх нь цамцаар оролцуулаад даашинз хийж өгсөн чинь голоод өмсөхгүй байна лээ. Дараа удаа болгоомжтой байхгүй бол ккк.
Энхзаяа: Тийм ээ Энхзаяа. Бид гадны үг хэллэгийг аль болох хэрэглэхгүй байж болж өгвөл эх хэлрүүгээ зөв буулган хэрэглэж эх хэлээ хамгаалж байх хэрэгтэй гэж боддог юм. Ялангуяа та нар шиг боловсролтой мэдлэгтэй залуу шинэ үе маань үүн дээр илүү их анхаарах хэрэгтэй. Саналаа хэлсэнд их баярлалаа:)

goyeej

12той , би нэг даашинз нь урагдаад оёж болохгуй байхаар нь гоё бантик хадаад огсон чинь маяглаад голоод омсохоо больсон , надад бол гоё л харагдаад байгаан , хуу маань л учраа мэдэхгуй амар байнаа янз бурийн юмхнаар юм хийгээд :)) за тэр нохоостэй омднууд бол саак шуу :))

Цэцгээ

goyeej: Өө тэгвэл мундаг том охинтой юм байна шдээ. Би ч бүр өөртөө хүртэл тууз даавуу нтр-р зүүлт хийгээд зүүчихдэг:Р. Томрох тусам сонголт хийх нь ихсээд хүүхэд ч хөөрхөн шүү.

March

Үнэхээр содон блог байна шүү! бас их гоё юмаа амжилт хүсье

Sarnai (зочин)

hi oird tanii blogiig vzej chadsangvi ta minii hiisen yumnuudiig vzsen vv ? ene tsetsegiig hiij surah yumsan gj bodood bsiin odoo surchihlaa bayrlalaa. GOOD LUCK FOR U

ayanga (зочин)

ymar goy ymbe bi surchlaa tanid zondoo zondoo bayrlalaa

Нойрмог охин

Үнэхээр баярлаад баярлаад барахгүй юм аа Таниас зөндөө сурах зүйл байна даа

Tsatsaa (зочин)

amarhan umaa .bayarlalaa.zaawal hiij uznee.

baigali (зочин)

sain u xumbaga surax gej boitogloj blaa zaaj ogsond bayarlla

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)