Хэрэглээний Урлал : Маш их БАЯРЛАЛАА:)

Маш их БАЯРЛАЛАА:)

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хэн нэгэнд итгэл өгөх, урам зоригыг нь сэргээх,  шинэ хүсэл мөрөөдөлд хөтлөх, урмын сайхан үг сонсох, чин сэтгэлээсээ нэгэндээ туслах, туслуулах гээд л энэ бүхэнд тэрхүү сэтгэл гээч нь хөөрөн догдолж дахиад юу ч байсан хиймээр болж, тэр сайхан мэдрэмжийг дахин дахин мэдрэхийг хүсдэг. Сэтгэлийн сайхан үгсийг бид өдөр бүр сонсоод байж чаддагүй ч сонсох бүрдээ өөртөө улам итгэлтэй болж эрч хүчийг мэдэрдэг болов уу. Бараг өдөр бүр л ойр дотныхон найз нөхдөөсөө ч сонсож байгаагүй тийм гоё үгсийг хэн нэгэн надад зориулан блог дээр маань үлдээсэн байдаг. Заримдаа баярласандаа болоод очоод тэврээд авмаар тийм гайхалтай үгсийг та нар надад бэлэглэдэг юм шүү. Би сэтгэл хөдлөлд дуртай түүнийгээ ч нуухыг хүсдэггүй. Сэтгэл хөдөлсөн үе гэдэг бол надад аз жаргал байдаг. Тэгэхээр та нар минь надад аз жаргал бэлэглэдэг юм шүү.

Гэнэтийн бэлэг гэсэн бичлэг дээрх хүмүүсийн сэтгэгдэл надад нэгийг бодогдуулсан. Юуг гээч! Би та бүхэндээ зориулж илүү ихийг хийх ёстой юм байнаа гэж, одоо хийж байгаа маань үнэхээр чамлалтай байна. Би улам илүү хичээх болноо. Яагаад би заавал бүх заавраа өөрөө гаргаж өөрийнхөөрөө цагаа үрэн байж хийдэг вэ гэхээр энэ цахим орон зайд урлалтай холбоотой Монгол хүний хийсэн заавар зөвөлгөө байгаасай бид гадныханаас илүү юу гэхээс дутахгүй шүү гэдгийг л харуулахыг зорьж ингэж хичээдэг юм. Бид бусдаас суралцах хэрэгтэй бүр маш сайн. Хамгийн гол нь эргээд бүх зүйлийг чи өөрийн болгохдоо өөрийнхөөрөө байж бүр илүүг бүтээх ёстой гэж бас боддог. Хэрвээ та бүхэн миний нэгэн адил блог нээхээр төлөвлөж байгаа бол заавар, зураг, бүтээл зэргээ аль болох өөрөө хийх гэж хичээж байгаарай. Тэгвэл энэхүү урлал маань жинхэнэ утгаараа хөгжихид та хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм шүү. Хамтаа хичээж орчин цагийн урлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлээрэй. Та нартаа маш их баярлалаа.

Батир-н амжилт, Макү-н урам зориг, Үнэн үг-н гэртээ урлалын булантай болсон явдал, Уугий-н дуртай зүйлдээ цаг гаргах болсон нь, Можко-н шинэ блог, шинэ мэдрэмж, Болороо-н эсгүүрийн сургалтанд бүртгүүлсэн явдал, Лилэ-н оёдлын машин авах гэж байгаа нь,  гээд л ямар гоё юм бэ үүү үүү:D, би та нараар хачин их бахархаж байна. Та нар үнэхээр мундаг шүү. Та нартаа улам их амжилт, аз жаргалыг хүсье.

Сэтгэгдэл үлдээсэн бүх хүндээ л бэлэг өгмөөр байна. Гэхдээ тэгэх боломжгүй болохоор удахгүй хумбагыг хэрхэн гараараа хийх заавраа оруулнаа. Харин энэ олон сэтгэгдэлүүдээс заавал нэгийг сонго гэвэл...

Удахгүй 3-дахь хөөрхөн үрээ гаргах гэж байгаа, гэртээ хүүхдээ харангаа дуртай зүйлээ хийж буй тэр нэгэн мундаг ээж Уугий-д өгмөөр санагдлаа. Миний цахим шуудангийн хаяг tsetsgeee@yahoo.com -руу утасны дугаараа явуулаарай.

Би ч ялгаагүй анх дуртай юмандаа цаг гаргаж сураагүй өөрөө хичээдэггүй байхдаа гэрийн ажил хүүхэд гээд бүх юманд түүртээд л нэг бол нээх их ажлаа барахгүй хүн нэг бол нээх их зүгээр цагаа өнгөрөөж байгаадаа бухимдсан хүн байдаг байлаа. Гэвч миний дуртай зүйл маань намайг шинэ амьдралд дагуулж шинэ хүсэл мөрөөдөлтэй болгож намайг өөрийгөө олж аван танихад тусалсан юм. Би одоо амьдралдаа сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй урам зориг дүүрэн амьдрах болсон. Амьдрал дандаа сайхан байддаггүй. Саад бэрхшээл, тааламжгүй зүйл дүүрэн байдаг ч тэр бүхэнд миний хайртай дуртай бүх зүйл маань намайг түшин бат зогсож байдаг болохоор саадыг би дахин нэг юмны эхлэл гэж, бэрхшээлийг би шинэ боломж болгож харахыг хичээдэг. За за хэтэрхий их биччихлээ. Ёстой уучлаарай. Та нарын гоё сэтгэгдэлүүдээс болж байгаа юм:P 

Хөөх энэ миний 100 дахь бичлэг байна шдээ, сая л мэдлээ. Ямар сонин бас гоё тохиолдол вэ. Маш их билэгшээв:)

Би та нараар бахархаж байна:) Хайртай шүү:-*

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Khan-So

tanidaa bass hrtai urgelj bidend sanaa ogch gaihaltai shn zuiliig hiih uram zorigiig ogdog ym shuu tanidaa uneheer ih bayrlaj bn tegd tsooliidoo

GERELTUULEG (зочин)

Таниар бас бахархдаг Уугий эгчид баяр хүргээд бүгдээрэнд нь та нар гүү гэж хэлье даа

Цэцгээ

Khan-So: Баярлалаа чамд, хурдан эдгээрэй! Блогт нь сэтгэгдэл үлдээх гээд чадсангүй ээ ерөөсөө болохгүй байна лээ ккк:)
GERELTUULEG: Баярлалаа дүүдээ, хөөрхөн шдээ. Чи шүү:)

Unen ug (зочин)

Уугийд баяр хүргэе. Цэцгээгийнхээ заавар оруулахыг тэсэн ядан, өдөрт хэд хэдэн удаа эргэж тойрон, байн байн нэмэгдсэн болуу гэсээр хүлээж суугаа шүү

Azaa (зочин)

Tiim. Shuu bid neg negendee uram ogkun bool hen oghim be tiime tanii oron zai ene gogo blogt bas ih tom oron zai ezeldiim shuu de za bi iim toom uram ogloo shu kk

Цэцгээ

Unen ug: Хэ хэ, амжвал маргааш оруулая энэ хавиар тог тасраад би сая л гадаад ертөнцтэй холбогдлоо:)
Азаа: Баярлалаа, тэр сайхан том урмыг тосоод л авлаа шүү:) Чамд бас амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе:)

Хармогү

гүйээ ерөөсөө таны энэ бичлэгийг чинь уншиж байхдаа л хөөрөөд,,, догдлоод ,,,өмнөөс чинь инээд алдчихсан уншиж байшд кк.. гөөмөн их энергитэй хүн юмаа нээрээ хэхэхэ заа амжилт амжилт би бол оёж хатгах юманд дургүй л хүн гэнхдээ таны юмнуудыг үзэх дуртай шөө кк

Khan-So

za kk hurdan edgernee kkk

Цэцгээ

Хармогү: Хэхэ, хүмүүсийн гоё сэтгэгдэлүүдийг уншаад баярласан сэтгэлээ илэрхийлсэн бөлгөө. Ирээд гэр зуур зав зайгаараа оёод үзээрэй:) Чи мундаг юм чинь гялалзуулна даа.
Khan-So: Тэгээрэй, Эрүүл энх байгаарай:)

BBoloroo (зочин)

hi. uneheer hun gedeg setgeliin amitan shu. ene blog nadad mash ih uram zorig hicheeh setgeliig hairladag. bi blogtoi boloh zorilgo tawisan bga gehdee terneesee umnu uuriiguu sain hugjuulj hund uzuulj haruulah ih yum chaddag boloh heregtei tegj bj uuriin chaddag zuilee busadtaigaa haramgui huwaaltsana shude. esguuriin surgaltandaa yawaad ehelchihsen uigagui hicheegeed udur udruur yum yum surch l bgashu dewshilttei hehe.tsetsegeedee handaj helehed humbaga hiih argiig oruulsand bayarlalaa. minii huwid humbaga hiigch hojson met l bayarlaj bn. bi tsetsegee gedeg busguigeer uuriin erhgui baharhdag. bas ulger durail awch uuriiguu hugjuulehiig husdeg bolson ehneesee oir zuuriin yum hum oyod orchin toirnii ger buliin humuusees magtaaliin ug sonsood terendee uramshaad hul gazar hurehgui bayartai gegch ni udur honogiig unguruudug bolloo.chamd amjilt husii chinii amjilt bol miniih l gesen ug shu ulam ih hicheegeerei nz mini.... hundetgesen BBoloroo.

chris (зочин)

unshsan chin setgel hodolchihloo. :-) oodrog zow uzeltei hiih buteeh zorilgotoi saihan ohin shuu.

энхээ (зочин)

гоя юм аа цэцгээдээ аз жаргал хүсье....

Цэцгээ

BBoloroo:Баярлалаа, тийм шүү. Чамаар бахархаж байна. Сургалтандаа амжилттай сураад олон сайхан бүтээл хийгээд блогоо хурдан нээгээрэй. Найз нь бас хичээнээ. Маш их баярлалаа:)
chris: Чамдаа маш их баярлалаа. Үргэлж намайг урамшуулж дэмждэгт чинь дахин баярлалаа:)
энхээ: Баярлалаа, чамд бас амжилт, сайн сайхныг хүсье:)

Elegiya

tanii blogoor oroh ih durtai amjilt kkk ndad amjilt ghees oor oligtoi vg bdaggvi ee neeree taniig duuriaj heden huuchin huwtssaa oorchilj oyh gj bgaa eej chi chadahgvi gheer ni vzeed aldii l gsn tegjaagaad oyj hatgaj surah blgvi dee kkk

.•*`GℓαмσʋR`*•.

ваааав 2 бичлэгийг н уншаад л ТА ШҮҮҮҮ гэж хашгирмаар боллоо хэхэ ҮНХЭЭЭЭР ИХ АМЖИЛТ!

иймэрхүү блог монголчуудын дунд нээх их байддагүй юм байнлээ сонирхдог хийдэг дуртай хүмүүс н өөрийнхөө бүтээлээр блог нээгээсэй нэгдээсэй гэж хүсэж байна :)

Цэцгээ

Elegiy: Блогоор маань үргэлж зочилж дэмжиж урамшуулж байдаг чамд их баярладаг шүү. Өө тэгсэн үү, сайн байна. Оролдоод үзэхэд болоод л явчихна. Амжилт хүсье:)
☚‿GℓαмσʋR‿: Баярлалаа чамд:) Сонирхол нэгтэй хүмүүс маань эхнээсээ блогоо нээгээд эхэлчихсэн байгаа. Тэд маань удахгүй гоё гоё юм хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. Хүлээгээд л байж байна. Зочилж байгаарай:)

Sarnai (зочин)

wow uugii egchid bayr hvrgey;) oor goe yumiig zondoo zaaj ogoorei tsetsegee egchee

ayanga (зочин)

yanaa yanaa ymar goy setgel hodolgom bichee we.bi bas esguuriin surgaltand suuy lda manaihaan haana bna we heleerei zowlooroo.neeree bi tv tohiroltsoonii oydliin mashin awsan ewdwrtsen ystoi muuhai tegeed bidnees shaltgaalaagui geed solij ogoogui.sain oydliin mashin haanaas awbal deer boloo help me help me.

Цэцгээ

Sarnai: Ккк тэгнээ:)
ayanga: Тэг тэг, сурах угаасаа илүүдэхгүй. Гадуур эсгүүрийн сургалт зөндөө л байлаг юм шиг байна лээ. Тэр оёдлын машин чинь харин тун тоогүй юм болжээ. Юм зарж байгаа ухаантай бол олигтой юм зарахгүй хүмүүсийн мөнгө цагийг үрсэн ийм худалдаагаа болимоор юм. Ер нь бол арай найдвартай гэж үзвэл Сингэр-г сонгож байгаарай. Гэхдээ би Сингэрийн хэрэглэгч биш л дээ. Нэртэй брэнд гэдэг утгаар нь л санал болгож байгаа юм шүү. За анд минь оёод урлаад байгаарай амжилт:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)