Хэрэглээний Урлал : Гэнэтийн бэлэг

Гэнэтийн бэлэг

За энэ бол нөгөө 1000 дахь сэтгэгдэлийн эзэндээ өгөх бэлэг маань очих ёстой эзэндээ очилгүй өөр хэн нэгэн хэрэгтэй хүнд очих гээд хүлээж байгаа нь энэ. Жулиа маань надад олдохгүй хоёр завгүй хүн учраа олохгүй байсаар байтал бэлэг маань бэлэг биш болох гээд болдоггүй. Мэдээж Жулиадаа тохирох шагналыг нь өгнө. Өөрөөр хэлбэл өөрт нь таалагдах болов уу гээд H&M-н хүзүүний зүүлт захиж авчируулж байгаа. Жулиа надруу ярьж байгаад ирээд бэлгээ авчихаарай:)

Харин энэ хумбага хийгчээ үнэхээр авахыг хүссэн бас гоё сэтгэл хөдөлгөм сэтгэгдэл үлдээсэн хүнд зүгээр л бэлгэлчихэе:) Нэг хүн нэг л сэтгэгдэлийг зөвхөн энэ бичлэгийн доор  үлдээнэ!  Сэтгэгдэл авах эцсийн хугацаа 5-р сарын 7  12 цаг хүртэл үргэлжилнэ. Та нартаа амжилт хүсье:D Сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Миний хувьд дахиж тодорхой тоон дээр азтан гэж сэтгэгдэл шалгаруулж байхаа болихоор шийдсэн. Хэрвээ тэгэхээр бол зарлахгүйгээр зүгээр л гэнэт хэлж байвал гоё юм уу гэж бодлоо.

Амжилт хүсье!

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

тэнэг, мангар
batir

tanii buteeluudiig yrgelj l uzej sanaa awch baidag. anx tanii blogiig uzeed blog neex sanaa turuud tanid helj bsn. odoo ch arxag blogchin blox gj bx shig bnoo.kkkkkkkkk
Daraa daraagiin urlaliin sanaa tani bur ch ixiig bidend ugnu uu.Tanid amjilt. shur

Макү

Манай ээж намайг төрөхөөс өмнө хойно эрэгтэй пальтогоор оёдолчноор төгссөн. Намайг төрснөөс эхлүүлээл надад палаж хувцас оёдог байсан. Би томроод барбиндаа хувцас хийгээд л. Ээжтэйгээ хамтарч сургуулийнхаа загварын шоунд оролцоод. Ээж юмханаар юм хийгээд л гэр орноо тохижуулаад л. Таний бүтээлүүдийг харахаар ээжийгээ санадаг юм. Та охин үртэй. Ийм гарын дүйтэй ээжийгээ дуурайгаад их уран хүн болох байх. Аа энэ ингээд хэрэггүй болчихлоо гээд хаях биш энийг яавал болохуу өөр юунд ашиглаж болох уу гээл яаж өөр юм болгоод ашиглаж болохыг та бас харуулж байдаг. Ийм уран эхнэртэй танай нөхөр азтай юм :))
Таний бүтээлүүдийг хараад санаа авч байгаа хүмүүс ч их олон байна. Таний үйл уран байж блог тань урмын үгээр дүүрэн байг :))

Unen ug (зочин)

Танихгүй ч гэлээ найз шиг минь санагдах болсон Цэцэгээдээ юуны түрүүнд амжилт хүсье! Би өглөө бүр Гоолингоо сайтаар ороод, дараа нь чиний блогийг заавал нээж үздэг юм. Надтай сонирхол ижил, бас надад үлгэр дууриал болдог болохоор чиний блогт их дуртай. Энэ блогт чинь байгаа бүхэн миний бүтээлч сэтгэлгээг цэнэглэж, намайг урам зоригоор дүүргэдэг гэхэд болно. Шинэ бичлэг нэмэгдэх бүрд их баярладаг шүү. 9 настай охин маань чиний хийсэн орны бүтээлгийг хараад өөртөө зүрхэн хэлбэртэй, ягаан бүтээлэг шаардсан. Хэд хоногоос хийж өгнө гэж бодож байгаа. Бас хавчааран дээр ургуулсан цэцэгсийг чинь хараад охиндоо туузан чимэглэлтэйг хос боолттой нь хийж өгсөн. Үнэхээр хөөрхөн харагдаж байгаа. Бас найзынх нь төрсөн өдрөөр тийм хөөрхөн хавчаар, боолт хийгээд, хуучин бэлэгний хайрцагаа шинэчлээд өгсөн шүү. Найз нь баярлаж байдаг гэж жигтэйхэн. Хүүгийнхээ багадсан мөлхөвчнүүдийг бүгдийг нь уртасгаж залгаа хийгээд, бүх өмдөнд нь нөхөөс хадчихсан. Урьд нь оёх шидэх ажилыг зүгээр л онгойж явахаар умайж яв гэдэг уриан дор хийдэг байсан бол чиний блогтой найз болсоноос хойш яавал гоё харагдах вэ гэж их анхаарах болж. Ер нь чиний блогт хамгийн анх зочилсоноосоо эхлээд л шүүгээгээ эргүүлдэж, өөлж, шинэчлэх юу байна гэж хардаг болсон доо. Өөр зөндөө гоё юмнууд хийсээн. Бичвэл барагдахгүй байх. Бас чамайг дууриагаад урлалын булантай болохоор нөхөртэйгөө ач тач үзэлцэж байгаад унтлагынхаа өрөөний цонхны хажууд овоо том зай гаргаад авсан гэж байгаа. Нялх хүүхэдтэй, ажил ихтэй юм байж гээд нөхөр минь дургүй байсан ч хийсэн юмнуудыг минь хараад их магтдаг юмаа. Харин хумбагыг л хэд хэд хийх гэж үзээд нэг тийм жижигхэн уутархуу юм болоод болдоггүй ээ ккк.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Эмэгтэй хүмүүсдээ би очоосой гэж хүсээд энэхүү уралдаанаас татгалзлаа гээл аймар сүртэй сээгийдэж нтр :)
сайхан бэлэг байна шүү

Фиона

хэхэ, хөөрхөн юм аа, жулиа яасын болдоо

Зочин

ter beleg ni busguichuuded ochoosoi. gehdee ajilsag avhaaljtai 1-d ni ochig

уугии (зочин)

Сайнуу? Үйл уран биз дээ,
Чиний блогийг үзэж янз бүрийн санаа бас урам авдаг гэрийн эзэгтэй байна. Миний хувьд багаасаа үйлэнд уран эмээгийхээ хажууд өсөж оёж шидэхэд дурласан. Өсвөр насандаа ээжийхээ хувцасыг өөртөө тааруулж хасаж өмсөөд авхуулдаг л байлаа. Харин гэрт сууж хүүхэд хараад юун оёхтой мантай жил дарааллан 2 төрөөд өөрийхөө юу сонирхдогыг ч бараг мартсан шүү. Том хүү маань 2 ой 5н сартай бага маань хөлд ороочгүй байхад ахиад жирэмслэх нь тэр. Тэр үеээс л чиний блогтой найзалж эхлээд байна даа. Хобби минь сэргэсэн гэхүүдээ. Одоо маш хөнгөнөөр гэрийхээ ажил хүүхдүүддээ түүртэлгүй дуртай зүйлээ хийж чадаж байгаадаа баяртай байна. Нөгөө стресс энэ тэрийг бол бүүр мартсан. Гэрийн эзэгтэй хүнд үүн шиг сайхан зүйл гэж хаа байхав. Чиний сонирхол бусдын амьдралд урам зориг өгч байгаад учир өөрөөрөө үргэлж бахархаж яваарай. Хөдөлмөрч занг чинь Бурхан ивээг!

mojko (зочин)

Сайн байцгаана уу? Монголын сайхан саран гуа ээж нар, бүсгүйчүүд минь. Цэцгээ эгчийн блог үнэхээр гоё шүү. таны хийсэн бүх зүйлийг үзээд үргэлж урам орж байдгий. Хичэээл ихтэй зав муутай ч байсан өдөр болгон л орж үздэгийн. (гоё шинэ зүйл юу нэмэгдээ болдоо гээд л ккк)таны шинээр үүсгэсэн цэвэрлэгээний алчуурын урлалаар ээждээ аяганы гэр суурьтай нь хийж өгсөн. өөр зөндөө санаа авах зүйл байна аа байна. (даанч зав жоохон муутай). Би нээрээ блог ажлуулая гэж бодоод л явж явж хэд хоногийн өмнөөс шинэ блог нээсэн. удахгүй өөрийнхөө хийсэн зүйлийг оруулна аа. Таны блогийг үзээгүй байсан бол амьдралын нэг амттай зүйлээс тээээээээр хол тасархай үлдэхгүй юу. танд үргэлж баярладаг шүү. Урлалд тань амжилт!

BBoloroo (зочин)

sain baina uu? bi sanamsarguigeer ene blogiig olsnoosoo hoish odor bur orj irj ergej toirdog bolson. anh olson udruu l buh bichlegiig ni unshsan. yagaad geech maaaaaaaash ih taalagdsan bolohoor. iimerhuu yum hiij chaddag humuusiin bloguud ihewchlen hiih argiig ni zaaj uguugui zugeer l hiisen zuilsee busdad gaihuulah mayagtai bdag bol ene blog busdaas uur mash ih taalagdsan. Bi bas yum oyoh joohon durtai l daa gehdee yag unendee suuliin jiluuded yu ch oyogui harin ene blogiig olsnoos hoish minii idewhi sergeed baga saga yum oyoj bga.huudee 3 bagadsan omdiig ni yanzlaad 2 taarsan umd bolgood ogchihson uundee ooriin chin nuhuusnuus sanaa awsan ih dajgui bolson gej bodjogo tegjagad maileer zurgiig ni sonirhuulahiig bodnoo.odoo bas huudee batmenii huwtsas oyoj bga joohon turshlagaguiteed bga l da gehdee setgel sergeed ih saihan bga shu bayarlalaa ene blogiig hutludug tsetsegee gedeg erhem busguid. yum oyoh husel baiwch sain esgej chadahgui joohon setgel dunduur bga bolohoor oyodol esguuriin surgaltand burtguulchihsen bga. udahgui suraad goy goy yum oyod buteeluudee ilgeenee mail hayagaar chin. etsest ni helehed ooriig chin bolowsrol TV-r harsan yagaadch yum nz mini yum shig l baharhah setgel torson shu kkk.aztai bol iim saihan humbaga hiigchiig awah bha bi kkk. tsetsegee tand amjilt husie.hundetgesen Boloroo

lyla (зочин)

juliad gomdchiloo. hunii iim saihan setgel ruu us tsatsaj bdag. naad goe h&m-iin zuultee minii naiz uurtuu uldeevel deergui yu. bi neeh setgegdel uldeegeed bdaggui ch blogiig chin bainga orj uzdeg tanii ulaan fan bnoo. uneheer gaihaltai buteelch busgui hund bh estoi hamgiin saihan chanariig uurtuu aguulsan busgui chamdaa ene horvoogiin hamgiin saihniig husmeer bnaa. bi ch hunii setgel hudulmuur uran tsetsen ugtei hun bish bolhoor ene belgiig avah gesendee ch bus unuudur zugeer l ingej bichmeer sanagdaad oo ....

lyla (зочин)

neeree neg yum asuuj bolhuu. bi oedliin mashin avah gesiima. tegsen chuham haanaas yamriig avhaa meddeggui e.. tegeed naizaa nadad zuvluuch. tv shopuudaar zaraad bdag mashinuud yamar boloo? uuruu uurtuu oedolchin bolod yum humaa yanzlaad bmaar bhiin. uul n ch gaigui gariin duitei yum shig l bdiin

Цэцгээ

Та нартаа мааш их баярлаж байна шүү. Жулиа-н хувьд буруу байхгүй шүү. Би л гэрээсээ гарч чадахгүй бас аваачаад өгчихөж чадахгүй байгаад байгаа юм. Болохгүй бол гэрт нь ч хамаагүй аваачаад өгчихөнөө:)
Нээрээ Lyla тэр Home shop-р зарж байгаа машинууд гайгүй юм шиг байна лээ. Яаж ч бодсон цахилгаан оёдлын машин зүгээр шүү. Өөрөөр хэлбэл хоёр гар чинь оёх үед чөлөөтэй байх боломжтой гэсэн үг.
Та нартаа бүгдэд нь хайртай шүү:)

можко (зочин)

уучлаарай lyla-д зөвлөгөө өгч болно биз дээ.Би өнгөрсөн жил TV shop 23 оёдолтой машин авсан оёдол нь ердөө гоё гардаггүй юм бил ээ. боломжтой байвал singer юм уу арай сайн машин аваарай. тэгээд гоё гоё зүйл урлаад бид нарт үзүүлээрэй

заяа (зочин)

lyla надад бол singer таалагддаг. баталгаатай. оёдол нь ч гоё. би одоогоос 2 жилийн өмнө жирэмсэн байхдаа нэг их үнэтэй машин авсан. тэрнийхээ хэрэг тусыг энэ жил л гаргаж эхэлж байгаа. чи нэг заваараа төмөр замын дээд сургуулийн баруун талд байрлах singer-ээр нэг ороод үзээрэй.
Цэцгээд: чиний энэ блог надад маш их таалагддаг.
над шиг шинээр оёж сурах гэж байгаа хүмүүст хандаж оёдолоо дэс дараалан зурагтай нь оруулан зааж өгч байгаач.

Цэцгээ

Mojko: Өө тийм үү. Би тэрийг гайгүй байж магадгүй гэж бодож байсан юм. Сингэр ч сайн л даа гэхдээ үнэтэй талдаа. Нэг авчихсан байхад нэлээд олон жил нөхөрлөх байх даа.
Заяа: Баярлалаа. Аль болох заавартай оруулах гэж хичээж байгаа:)

lyla (зочин)

өө yasan goe yum be nadad zoriulaad oedliin mashinii talaar zunduu zuvluguu bichchij. zuvluguu ugsun ta nartaa mash ih bayarlalaa. ajil ihtei zav gardgui ee. tegj bgaad tumur zam orj uznee.

Жулиа

Хэхэ дээр уулзах гэж байгаад яах аргагүй явах болоод таныг ёстой муухай балласан даа. Дахин дахин уучлаарай :P Одоо завтайчиг, цагтайчиг болсон болхоор өөрөө гүйж очоод авчихнаа хэхэ

zjaga (зочин)

iim blog bdgig say l net uhaj bgd olj uzlee.ta ystoi uran yumaa bas ymar mundag setgegch we!! bi bas tanishig bolmor bn :P. gertee huuhdee harad suuj bgai nad metiin humuust ih heregtei, dagaj hiimer zuil ih bn aa.ydjil huuhdiinhee bagadsan huwtsasig uurchilj boldin bnshuu dee (dandaa l huuchin umsuh durgui huwtsasaa l ynzaldag gej boddog bsn)oydlin mashintai bolohooroo taniig duuraigad oyj ugnu uu,tanid amjilt amidrald chin sn shnig husiy

Цэцгээ

lyla: Харин тийм байна:)
Жулиа: За зүгээр дээ. Хурдан ирээд авчихвал баярлана шүү:)
zjaga: Блогоор маань зочилсонд баярлалаа. Орж гарч яваарай, оёж урлаж байгаарай:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)