Цаасан бөм бөм хийх арга

Өө яаж байнаа:( Нэг бичлэгээ 2 дахин бичдэг байна шдээ. Ядаж байхад ихийг хэлэх үү. Гөүгөү маань ингээд гацаад биднийгээ илүү цагаар суулгаад байдаг юм аа:'(

Зааж өгөхөөр төлөвлөсөн зүйлсийн жагсаалтанд цаасан бөм бөм ороод бас л нэлээд удсан байна. Миний бичлэг оруулах хурдаар бол та нарынхаа урмыг хугалахаар удаан байдаг. Нэг бичлэг оруулах гэж өдрийн хагас заримдаа бараг 2 өдөртэй тэнцэх ажил болдог болохоор үнэндээ амжихгүй юм. Хажууд байгаа хоёр зулзагаа анхаарах, өөр бусад ажлаа амжуулах хэрэгтэй байдаг, болдогсон бол энэ нэг биеэ 10-р үржүүлэх юмсан ккк:)) Нэг нь хүүхдүүдээ хараад бас хамтдаа тоглоод л, нэг нь ажлаа хийгээд л, нэг нь юмаа оёод л, нэг нь Blog-оо хөтөлж бичлэг шахаад л, нэг нь гэрээ цэвэрлэж тохижуулаад л, нэг нь дэлгүүр хэсэж найзуудтайгаа уулзаад л, нэг нь гоо сайхандаа анхаарч иллэгт орж үсээ засуулаад л, нэг нь юм уншиж тархиа цэнэглээд л, нэг нь нээх гоё хоолнууд  хийгээд л, нэг нь зүгээр л юу ч хийхгүй зурагт үзэж сайхан амарч унтмаар байна өө:))

Цаасан бөм бөм хэрхэн хийхийг зааж өгөөч гэж хүмүүс их хүсдэг юм. Тэгээд цаг зав гарган цаасааар бөм бөм хийх аргаа оруулж байна.

Жич: Бөм бөм нь анх Францад үүсэн бөгөөд малгайны оройд чимэглэл маягаар хэрэглэгддэг байсан байна. Улмаар бөм бөм нь хөгжөөн дэмжигч багын гартаа барин бүжиглэдэг хэрэгсэл болжээ. Бөм бөм нь ихэвчлэн хувцас болон ахуйд чимэглэлийн зүйлээр хэрэглэгддэг юм. Өдгөө зөвхөн ийм төрлийн цаасан бөм бөмийг хийдэг компани хүртэл байдаг бөгөөд аливаа баяр цэнгүүний хамгийн ганган чимэглэл болсоор байгаа.

Мэдээж өөрийн орны нөхцөлд тохируулан хамгийн амархан олдож болох хямдхан зүйлээр хийж үзсэн юм. Энэ бол амны цаасан алчуураар хийсэн бөм бөм.

Хэрэгтэй зүйл:

-  Амны цаасан алчуур дан өнгийн (Хамгийн багадаа 3-5-н ширхэг амны алчуураар нэг том бөм бөм хийнэ.) Би энэ заавар дээр жаахан товчлоод 3-р хийж үзүүлсэн байгаа 4 юмуу 5-р хийвэл илүү гоё болно шүү.

-  Хайч

-  Төмөр болон бусад төрлийн утас (талхны ам боочихсон байдаг гялгар шар төмөр утас ашигласан)

1.  Цаасан алчуураа дэлгэж тавиад нэг талаас нь сөөлжүүлэн яг л дэвүүр хийж байгаа юм шигээр нугална.

2. Дараа дараагийн цаасаа мөн л адилхан нугална. Нуглаасаа тараачихгүйн тулд бичгийн хавчаараар түр тогтоогоорой.

3. Бүх нугалсан цаасаа давхарла.

4. Голын цэгээс нь ухаж өнцөг үүсгэн хоёр талаас нь хайчилна. Ингэж хайчилахгүй байсан ч болно шүү.

 5.  Голоор нь утсаар сайтар ороон зангидна.

6.  Нугалаас бүрийн үзүүрийг давхарлаж байгаад үзүүрлэн хайчилна.

7.  Цаасаа нэг бүрчлэн салгаж дэлгэнэ.

8. За дуусчихлаа:)

Цаасан бөм бөмийг та аливаа баяр ёслолын чимэглэл болгон хэрэглэж болохоос гадна гэрийнхээ тохижилтонд ч гэсэн ашиглаж болно шүү.

Танд таалагдсан гэдэгт илгэлтэй байна.

Бөм бөм урла, бөм бөмөөр чимэглэ.

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Lkhagva (зочин)

bayarlalaa, eniig sayahan turshij uzsen bi daanch hatuu zuzaan tsaasaar hiigd goyo howsgor bolj ogoogui. gehdee ingej chimegleed party hiiwel goyo boloh ym bilee.

Фиона

za bayrlalaa.

ツ Худалч буратино ღ (зочин)

aaaaaaaaaaaaw ymar goyiin hiij uznee

Mishka (зочин)

Bayrllaa Tsetsegee!

Цэцгээ

Lkhagva: Тийм шүү. Чамд баярлалаа
Фиона: Ок:)
ツ Худалч буратино ღ: Баярлалаа: тэгээрэй:)
Mishka: Зүгээр:)

honey (зочин)

unheer hoorhon um bn lee tanii ogson bon boniig bi gertee tawitsan bgaa odoo hiij sursan bolhoor olniig hiij tawinaa oor oor ongor hiiwel goe haragdah bh

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Таныг тв-зээр үзсэн их сайхан санагдсан бас та их хөөрхөн харөгдаж байлээ ххэ...Амжилт сайн ээж сайн эзэгтэй байна лээ :)

Цэцгээ

Honey: Аанхан. Тэгвэл бөм бөм урлаад байж дээ:) Амжилт хүсье:) Баярлалаа
ГЭРЭЛТҮҮЛЭГ: Хэ хэ баярлалаа чамд. Блогоор маань үргэлж зочилж намайг урамшуулж дэмждэгт чинь баярладаг шүү. Чамд амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье:)

zazaa (зочин)

uneheer bayarlalaa minii huvid tsagaa olson saihan zovlogoo avlaa huugiin maani honhnii bayar boloh gej bgaa 9-r angi togsoj bgaa yaj bayarluulah veee gej bodood bsan yum angia chimehed ni hediig hiij avaachij genetiin beleg barinaa
bas chinii blog bolon mongolurlal.blog oos sanaa avch angiinh ni ohiduudad oor oor tsetsegtei usnii daruulguud hiij ogson /dan tsagaan ongoor/ maaaash ih bayarlasan huuhduud
huu maani eejee manai angiinhan montajaa harah bolgondoo taniar damjuulj namaig dandaa yarih boloh ni dee geed bgaa

MAAAAAASH IIIIIIIH BAYARLASAN SHUUUUU

zochin (зочин)

mash goy bayarlalaa

chris (зочин)

ih goy bolson bna. olgoson bom bom olniig niiluulj hiigeed iim tom haragdaj bna uu eswel neg yum uu? :-)

Цэцгээ

zazaa: Мундаг ээж юмаа. Хүүхдүүд чинь чамаар үргэлж бахархдаг юм байна. Чамд болон урлах үйлд чинь томоос том амжилт хүсье. Блогоор маань зочилж санал бодлоо хуваалцаж байгаарай.
zochin: Зүгээрээ:)
chris : Өө энэ нэг нь л ингэж харагдаж байгаа юм. Хийсэн цаасны хэмжээнээсээ хамаараад том жижиг болно.

anhaa (зочин)

hiij uzlee

Коала

юун хөөрхөнийн хэхэ. Сайхан блог байна. Оёдлын машинаа ашиглах юмсан гээд материал авч чадахгүй л хараад сууж байгаа. Нэг сайхан нартай ч юм уу бороогүй өдөр гарч хэрэгтэй зарим зүйлээ цуглуулнаа.

Коала

жич: залхуу хүрээд сууж байсан юм. Урам өгсөнд баярлалаа :) энэ эрчээрээ одоо тортоо хийнээ.

julia (зочин)

yasan saihan urid omno ni uzej haraaгүй арга байна шүү баярлалаа

boloroo (зочин)

bayarlalaa mash goy yum bna bolmjtoi bol malgainii oroi deer baidag bum bum zaaj uguuch

Хармогү

хөөөх ийм хэцүү ажил байдын бий вий дий ккк

bgl (зочин)

bayarlala tsetsgee egchee yst ih taalagdlaa ohiniihoo t.udruur geree ungej chimegleneee

bgl (зочин)

deerh zuragan dr heregleenii urlal gdgee ta yaj hsn ym be? ohiniihoo t.udruur tursun udriin mend hvrgey gj yg teren shig hgd hanand ulgumuur bnaa ta zaagaad uguuch tehvv

Цэцгээ

anhaa: Тэгээрэй.
Коала: За тэгээрэй. Амжилт хүсье;)
julia: Баярлалаа.
boloroo: Тэр их амархан шдээ. Уртаа хавтгай цаасанд ороож байгаад голоор нь утсаар боогоод гогцоорсон утсаа хайчилаад. Тэрийгээ бас бүхэлд нь бөөрөнхий хэлбэртэй болтол нь хайчилдаг. Хэрвээ ингэж хийх хэцүү байвал зориулалтын хэв аваад хийж болно. Хэв урлан дээр байгаа. Бас ирээд заалгаж болно шүү.
Хармогү: Хэхэ гайгүй хэцүү биш ээ:)
bgl: Баярлалаа. Тэгээрэй. Чи манай урлан дээр хүрээд ир ээ би заагаад өгье:) Утас: 99080947

Bgl (зочин)

Ohin maani uwduud bid 2 emnelegt hewtej bgd unuudur garla bi 2 3 honogoos Tani ru yrij bgd urlan dr chin ochinooo

Bgl (зочин)

Snu tsetsgee egche bi tanai urlan dr ochij ym zaalgana gej helchiheed ochij chadsangvi hudla yrichlaa uuchlaarai bi haniad hvrchihed hetsvvhen bnaa tgd garch chaddaggvie 13nd ohinii maani t.udur blh gd bdag bi dr asuusan yma yaj hiih we? Bolomjtoi bol ta ndd iim iim ymaar ingej hiinee gd tailbarlaad uguuch tehv? Guij bna

Цэцгээ

Bgl: Өө тийм юм болоо юу. Энэ уг нь хийхэд амархан болохоор чи хийчих байх аа. Эхлээд даавуу болон эсгийгээ дарцаг хэлбэрээр хайчлаад дараа урт нарийн туузанд тэрийгээ ижил зайтай барьж оёно. Тэгээд дээр нь олсоо халуун цавуугаар үсэгний хэлбэр үүсгэн наана. Олс чинь сэмрэх гээд байвал лаагаар үзүүрийг нь бага зэрэг түлээрэй. За чамд амжилт хүсье. Охиныхоо баярыг сайхан тэмдэглээрэй:)

bgl (зочин)

tand mash ih bayarlalaa Tsetsgee egchee

Bgl (зочин)

Deerh zviliig hiih materialiig tanias awbal hdn tugrug blh bolo?

Энхүүш

ГОЁ ЮМ АА

Цэцгээ

bgl: Зүгээрээ. Дээрх зүйлс чинь гадуур элбэг зарагдаж байгаа амны цаас шүү дээ. Номин, Макс гээд томоохон дэлгүүрүүдэд элбэг байгаа.
Лимитлэсс: Баярлаа:)

tsetsuukhei (зочин)

yaaj bom bom hiihiig oruulaad ogooch

жагаа (зочин)

таалагдлаа таньд амжилт бас дахин амжилт хүсье

насаа (зочин)

баяраллаа сонирхолтой юм байна

tyhgjney (зочин)

ih goe ym

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)