Хэрэглээний Урлал : Өөрсдөө Хийе: Өнгөлөг зун ирлээ өөрчилчихмөөр зүйл юу байна:)

Одооноос эхлээд блог маань Өөрсдөө Хийе гэсэн булантай болж байна. Үүнийг Өөрөө Хийе гэсэн нэрийн доор ихэвчлэн шинээр бүтээдэг эсвэл зарим зүйлсээ өөрчилж огт өөр шинэлэг болгодог. Ингээд хамгийн эхний Өөрсдөө Хийе (ӨХ):

Зун болох гээд хэн хүнгүй сэтгэл догдлом, нартай, халуухан өдрүүдийг хүсэн хүлээж байна уу. Бас юу өмсөхөө төсөөлөн зарим нь бүр хувцасаа бэлдээд завгүй байгаа байлгүй:) Саяхан авсан даашинзанд чинь тохирох сандаал хэрэгтэй болсон бол наашаа анхаарлаа хандуулна уу. Хуучнаа түүнд тохируулаад янзалж яагаад болохгүй гэж!

Тийм байснаа ийм болно гэсэн үг:)

Хэрэг болох зүйлс:

Тохирох өнгийн тууз (өргөн болон нарийн), утас зүү, халуун цавуу, чимэглэх шүр болон шигтгээ зэрэг

Эхлээд нарийн туузаар сандаалаа битүүлэн орооно. Ороохдоо туузны эхлэл төгсгөлийг цавуугаар нааж тогтоогоорой. Халуун цавууг ашиглахдаа аль болох сайн халсны дараа нимгэн түрхээд шууд наасны дараа цавууны үзүүр хэсгээр дээрээс нь дарж өгвөл илүү сайн наалдах болно. Энэ аргыг туузны төгсгөлийг наахдаа ашиглаарай.

Олом зэрэг хавтгай гадаргуутай хэсэг дээр нь туузаа шууд нааж өгнө.

Ороож дуусаад сандаалаа чимэглээрэй. Ингэвэл анх ямар байсан нь мартагдаж шинийг авсан мэт мэдрэмж төрөх болно.

Арай өргөн туузаар цэцэг хийж голд нь шүр шигтгээ зэргийг нааж тогтоогоорой. Энэ цэцгийг хийх аргыг ийшээ орж үзээрэй. Харин үзүүрийг нь үүн шиг өнцөгтэй болгохыг хүсвэл цааш нь нугалж наагаарай.

Харин одоо тэр нэгэн даашинзанд тохирсон шинэ сандаал хайх хэрэггүй болсон, түүнд зарцуулах мөнгөөрөө өөр нэг хэрэгтэй зүйлээ авчих:)

Дурсамж, баяр хөөр дүүрэн зун ирж байна

Дандаа инээмсэглэж өөртөө сэтгэл хангалуун яваарай:))

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

тэнэг, мангар
zula (зочин)

hi goe boljee yag l shine um shig

goyeej

хооох ёстой гайхалтай , би чиний бичлэгийг унших буртээ шууд хувцаснуудаа нудээрээ буртгээл дуурайгаад хийчихэж чадахнуу гээл тархи шажигнатал ажиллаад эхэлдгийн :))

Enny (зочин)

super

Хармогү

ээээ та ямар мундаг юм бээ ккк.. бахархмаар юмаа.. Манай ээж залуудаа нэг нэхмэл цамц аваад уйдхаараа тэрийгээ загварыг нь өөрчилж өмсдөг байсан гэсэн.. 7хоног болгон өөрчилж нэхдэг байсан гэнэ лээ.. Тэгээд аавын нэртэй нэг болгоод л.. цэцэгтэй нэг болгоод л.. Би тэгэхэд хайран цаг гэж боддог л байсан.. Харин одоо үнэхээр ойлгож байна.. Мундааааггг

Цэцгээ

zula: Баярлалаа:)
goyeej: Ккк тийм үү. Хийсэн юмнуудаасаа блог дээрээ тавьж байгаач гоё шдээ.
Enny: Баярлалаа:)
Хармогү: Хөөх ээж чинь ёстой гоё санаа гаргаж хийдэг байсан юм байна. Үнэхээр сонирхолтой санагдаж байна шүү. Мундаг юмаа. Одоо тэр цамц нь байдаг юм болов уу. Зургууд нь ч юм уу?

Дэлбээ

nadad hiij oghuuu?

можко (зочин)

та ёстой мундаг юм аа.би ч бас ийм юм хийж үзэх гээд амжихгүй л бна. амжилт

Unen ug (зочин)

Үнэхээр гайхалтай. Чиний оруулсан бичлэг бүр яаагаад ийм гоё, хэрэгцээтэй, чанартай байдаг юм бэ? Баярлалаа бүсгүй минь, урлаад байгаарай, урлаад, бидэнтэйгээ хуваалцаад байгаарай :)

энхээ (зочин)

like

Хармогү

Хэхэ тэр одоо нэг өлзийтэй хээтэй болсон үеэрээ л үлдсэн байсан санагдана. Намайг бөгс өндийнгүүт хаячихсан байж магад. Би чинь ээжийн дээр үед өмсдөг байсан юбка энэ тэрийг хаяулахгүй их тэмцдэг хөгшин хүн шиг байж билээ кк.. Харин ээж култ гээд олон даавууны өөдсөөр гоё гоё юм хийдэг урлагт дурлаж байгаа сурагтай. Та тэр талын юм байвал блогтоо оруулаарай за..

Цэцгээ

Дэлбээ: Өөрөө хийгээд үз л дээ сонирхолтой байх болно.
можко: Баярлалаа:)
Unen ug: Баярлалаа за тэгнээ хэ хэ:)
энхээ: Баярлалаа:)
Хармогү: Аан за. Байвал гоё дурсгалтай шдээ тээ. Би бас хуучин юмаа хаях дургүй талдаа. Хэрэг болтол нь хадгалчихдаг юм. Хог новш цуглууллаа гээд гэрийнхэн үглэж л байдаг юм. Тоодоггүй л дээ. Тэр култ гэдэг нь Монголоор Хөдрөг юм шүү. Хүмүүс бас л шууд гадаад үг хэрэглээд байгаа юм. Нэг л Монголоороо хэлээд сурчихвал болох байгаа:)

SUNShine®

Good job :))

Цэцгээ

SUNShine®: Их баярлалаа:))

Хармогү

өө за. Ээжид бас хэлье тэгвэл. хөдрөг... сайхан нэр байна хэхэ

Цэцгээ

Хармогү: Харин тийн угаасаа quilt гэдэг маань латин хэлнээс гаралтай үг. Дотроо маш олон төрөл байдгийн зөвхөн нэг төрөл нь болох зүйх аргаар хөдрөг хийдэг арга нь маш түгээмэл хөгжсөн юм. За за ингээд бичээд байвал бараг бичлэг болох нь баярлалаа чамд:)

oji

mundag bn

Мөнхдэлгэр (зочин)

маш сайхан санагдаж байна би тэр цэцгийг нь хараад шууд л хийж үзлээ,дажгүй л боллоо.нэг асуух юм бна энэ халуун цавуугаа хаанаас авч болох вэ

Цэцгээ

oji: Баярлалаа:)
Мөнхдэлгэр: Баярлалаа: Халуун цавуу манай урлан дээр байгаа. Чи 99080947 гэсэн утсаар холбогдож болно.

anya (зочин)

yamar goy huudas hiigee we. bayrlalaa. ih heregtei yum b.a. bi odoo enenees salahgvi l baina daa

Eegii (зочин)

Ysan hoorhon im bi neg hiisen yumaa oruulah hsn yaj oruulahuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)