Хэрэглээний Урлал : Support me! For ''My Style 2''

Support me! For ''My Style 2''

Цаана чинь SUNShine маань гоё уралдаан зарласаныг мэдсэн л биз дээ. Блогчид маань  оролцоод эхэлчихсэн байх тийм үү. Хувцас загварт дуртай болохоороо SUNShine - ны блогоор нь үргэлж зочилдог. Хувцас загвар, зөвөлгөө, урлаг соёлын тухай өргөн хүрээний мэдээллийн багтаасан үнэхээр сайхан блог шүү. Энэ удаагийн уралдаанд оролцоно гэж бодож явсаар хэд ч хоночихов. Бичлэгээ оруулж амжихгүй байсаар нэлээд удчихлаа.

Бага байхдаа өөртөө хувцас хийж өмсөх их дуртай байж билээ. Бас болоогүй ээ болж өгвөл өөрөө хийсэн гэдгээ мэдэгдүүлэхгүй гээд л (ичдэг байсан юм шиг байгаан)  их л хичээдэг байж билээ. Загвар зохион бүтээгч болно гэж мөрөөдөж хүсдэг байсан ч тийм тохиромж бүрдэлгүй нэг л мэдэхэд хүсэл сонирхолоороо биш ашиг сонирхолоороо мэргэжилээ сонгочихсон юмдаг. Тэр мэргэжилээ сонгож, эзэмшихээр хүссэн цагаасаа эхлээд дуртай зүйлээ бараг мартаад бүхнийг тэр мэргэжилдээ зориулдаг байсан ч хүний дуртай зүйл хэзээ хойно ч гэсэн сайхан бүхнийг агуулан өөрт нь нуугдаж байдаг гэдгийг дахин олж нээсэндээ би одоо ч баяртай явдаг. Одоо бол өөртөө хувцас  хийдэггүй л дээ бас л нөгөө муухай болчих вий гэсэн болгоомжиллоосоо болоод:Р Гэхдээ энэ уралдаанд өөрийнхөө хийсэн бүтээлээрээ оролцвол илүү гоё юм шиг санагдаад байна. 

Жирэмсэн байх үедээ пальто өмсөх гэхээр таарах юм олдохгүй байхаар нь Урлах эрдмийн нэг сайн хийдэг гэгдсэн оюутанаар (нэрийг нь сайн санахгүй байна уучилаарай) энэ хүрмийг хийлгэсэн юм. 

Илүү гарсан ноосон даавуугаа хадгалж байгаад бараг жилийн өмнө энэ юбкыг хийсэн юм. Тэгээд энэ бүтээлээрээ оролцохоор шийдлээ.

Уралдааны дүрэм маань нэг хувцасаа хэрхэн олон янзаар өмсөх болохоор миний хувьд өнгөөр тоглох хэрэгтэй л болох нь дээ:)) Улаан өнгө маань сонгодог хар цагаанаас гадна бусад өнгүүдтэй ч сайхан зохицдог шүү дээ. За эхэллээ шүү:

Улаан + хар

Улаан юбка дээрээ улаан богино ханцуйтай цамц хар хүрэм, хар өнгийн зүүлт, ээмэг, урт түрийтэй хар өнгийн гутал цүнх зэргийг хослууллаа.

Улаан + Цагаан

Улаан юбка дээрээ цагаан майк, цамц, сандаал зэргийг өмсөж бусад чимэглэлийн зүйлсийг зүүсэн.

Улаан + Хар

Улаан юбка дээрээ хар майк цамц, богино түрийтэй гутал, цүнх, улаан өнгийн зүүлт бугуйвч зэргийг нэмж өмссөн. Энэ хар өнгөтэй хослуулсан зургууд жаахан холилдсон байна лээ шүү уучлаарай:)

Улаан + Ногоон

Улаан юбка дээрээ ногоон цамц, майк, туфль, цүнх, улаан ногоон өнгө орсон ээмэг бугуйвч хослуулж үзлээ.

Дахиад л улаан + хар

Энэ удаад улаан юбка дээрээ хар өнгийн балерина, клач цүнх улаан өнгийн зүүлтүүдтэй хослуулж өмслөө.

Улаан + Шаргал

Улаан юбка дээрээ байгалийн шаргал өнгөтэй цамц, богино ханцуйтай хүрэм, сандал, зүүлт, улаан цүнх, алтлаг өнгийн ээмэг, бугуйвч зүүсэн.

Үсний зүүлтэнд дуртай болохоор бүх зохицолуудад зориулсан үсний зүүлтүүдийг өөрөө хийсэн.  Нэлээд бэлдсэн, зураг авах бичлэг оруулах хоёр маань бараг л бүтэн өдрийн ажил болсон болохоор тэмцээнд оролцоно гэдэг том ажил юм аа. Хувцасны шүүгээ гоёлын хайрцаг хоёр маань бөмбөгдүүлсэн мэт л байлаа хэ хэ.

Таалагдсан бол намайг дэмжээрэй!!!!!!! Бас уралдаандаа идэвхтэй оролцоорой.

I love fashion!

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

тэнэг, мангар
SUNShine®

wooooooooow бүр өөрөө хийсэн хувцсаараа оролцоод ёстой гоя :)
чи үнэхээр уран гартай бүсгүй шүү дээ
одоо гар урлалаас гадна хувцасаа оёод урлаад байгаарай :)
Маш их итгэл зүтгэл гаргаж оролцож байгаад чинь зөндөөн баярлалаа :)

Цэцгээ

SUNShine®: Мааш их баярлалаа, Энэ уралдаан надад үнэхээр их таалагдаж байгаа. Тиймээс үүнийг санаачлан зохион явуулж байгаа чамд их баярлаж байна.

azula (зочин)

goeiima
gogo n ohid busguichuud chin yasan ch aviyastai yum be de

Зочин

Goe bna

13

амжилт хүсье.. мундаг шүү

Цэцгээ

Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Бас тэмцээндээ амжиж оролцоорой. Амжилт!!!

бямбаа (зочин)

уралдаандаа амжилттай оролцоорой чи бас гоё оёдог юм байна шүү ийм ажилсаг, уран, бүтээлч сэтгэлгээтэй чи түрүүлнээ эгч нь чиний блогд байнга зочилноо сайхан зүйл үзэж мэдлээ би бас зүймэл урлал сонирхдог юм хийх гэхээр ганцаардаад байна зүймэл урлалын багаж болон гарын авлагаа бэлдсэн ажлын байр ч бас байна сонирхолтой хүнтэй хамтарч ажилмаар байна амжилт хүсье

Урлагийн талаар ярилцацгаая (зочин)

Ккк та гоё болжээ. Та ер нь түрүүлчихсэн байхаа.Би бусад хүмүүсийн загваруудыг хараагүйлдээ гэхдээ таны загваруудад сэтгэл шингэсэн байнаа. Би дэмжиж байна.

Lkhagva (зочин)

Goyo boljee, uraldaand amjilttai oroltsooroi. blogoos n heregtei medeelel ih avdag shuu. Bi ch gesen ym oyoh durtai huuhed blaa, ih sur-lid bhdaa oortoo huwtsas hiigd omschihdog bjee. Daanch utas zuunees hondiirood olon jil bolloo doo. Sayahan ohindoo der hiih gd utas zuu barisan chini evgui orgiod bna lee shuu, gkk. Amjilt husye!

Elegiya

mundag yumaa bi odoonoos zarim neg huwtssa ingej vzdiimvv geel ghdee l aigaad bhiimaa bvr ballaad haychhiin bolow uu geed kkk

Цэцгээ

бямбаа: Блогоор маань саатаж олон сэтгэгдэлүүдээ үлдээж байгаад чинь их баярлалаа. Би ч бас зүймэл даавуу хөдрөгийн урлалыг сонирхож хийдэг. Та хэрвээ надтай холбогдохыг хүсвэл tsetsgeee@yahoo.com гэсэн хаягаар захидал бичээрэй. Таны ажил уран бүтээлд амжилт хүсье.
Урлагийн талаар ярилцацгаая: Баярлалаа дүүдээ. Эхний 10т л орж байвал болох юм билээ.
Lkhagva: Баярлалаа. Блогоор маань зочилж байгаарай. Дуртай зүйлээ дахин хийж эхлээрэй. Хүүхдэдээ зориулж хийсэн юм муухай болдоггүй юмаа. Муруй оёчихсон байсан ч хүүхэд өмсөхөөр хөөрхөн харагдана ккк.
Lidan: Саншайн маань эхний 10-н байр шалгаруулж байгаа тул тэрэнд багтах магадлал маш өндөр заавал амжиж оролцоорой.

х (зочин)

гайхалтай

j.enkhee (зочин)

яасан гоя юм бэ

j.enkhee (зочин)

Хүрэмний материйлаар хийсэн болхоор нилээд эдэлгээ даах юпка юм шиг байна тэ. Хуниаснууд нь яасан гояын.

altaa (зочин)

ta uneheer uran yum aabi ch gesen ooroo huwtsasaa oej omsoh durtai. daanch bas durtai yum aa hiih zaw baga bgdii mii
tanid amjilt husie

Цэцгээ

Ta nartaa mash ih bayarlalaa. Uraldaan maani saya duusaad dungee gargachihsan baina. Bi hoyor goyo nomtoi bolson shuu. Bayarlalaa Sunshine:)))))

уугии (зочин)

сайн уу? нэг зүйл асууяаа. удаан өмссөн ноосон цамцны минь өнгө нь таалагддагүй ээ. хаячихъя гэхээр загвар нь гоё болхоор чаддаггүй. өнгийг нь гэрийн нөхцөлд өөрчлөх арга байвал хэлж туслаач. сааралдуу өнгөтэй.

Цэцгээ

Mongold yag daavuu yumuu noos buddag budag tusd ni zardaggui yum. Harin esgiigeer urlal hiideg gazaruudaas asuugaad uzerei.

zulaa (зочин)

sainuu vnheer goe bvteel bn amjilt hvsie

zulaa (зочин)

ene tsetseg hiih materialaa haanaas awdag we awch hiij vzmeer bn bvr sonirhol torood bn

suugii (зочин)

amjilt husie.ta shuu.ene blogoo bainga ajilluulaarai.mash ih heregtei ,goy goy shine sanaa olj avch bna.bayrlalaa

esuijin (зочин)

bi odoo 11. nastai .urlan ih sonirhdog. tsoh delguur haana baidag ym be. bi tani shig hiij uzeh gsn ym.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)