Хэрэглээний Урлал : Нөхөөс

Нөхөөс

Би нөхөөст дуртай. Нөхчихсөн зүйл нэг л хөөрхөн харагдаад байдаг юм. Ялангуяа хүүхдүүдийнхээ өмдийг болж л өгвөл нөхөж өгдөг. Мэдээж зүгээр нэг нөхөөс биш зөвхөн тэр цоорхойд тохирсон онцгой нөхөөс тавихыг хүсдэг. Сүүлийн үед ялангуяа тохойны нөхөөс хувцас загварт их анзаарагдах болсон байна лээ. Эмээ маань цоорхой зүйлийг тэвчдэггүй хүн байж билээ. Онгойж явахаар умайж яв гэж хэлээд л уранхай цоорхойгоо нөхөж суудагсан. Өөрийнхөө хийсэн нөхөөсүүдийнхээ зургыг орууллаа:)

Хүүгийн маань жийнсний нөхөөс. Ард талын халаасны бичгээс нь санаа аван хийсэн. Би Лондонд хайртай.

Хийж өгсөн гэрийн өмдний нөхөөс. Таван хошуу. Энэ нөхөөс нь цоорчихоор нь дээрээс нь дахиад нэг жижиг таван хошуу тавьчихсан чинь бүр хөөрхөн харагдаж байна лээ.

Энэ өмдийг санаж байгаа биз дээ. Хайрын баярын өдрөөр нөхөж өгсөн:)

Хөл бөмбөг гэдэг нөхөөс. Бас л гэрийн өмд. Мөлхөөд л бай, ураад л бай ээж нь оёод л байя хүү минь.

Охин маань ерөөсөө өмдний өвдөгөө урдаггүй юм. Хэрвээ тийм бол бүр гоёор нөхөхгүй юу.

Харин энэ бол энэ бичлэгт зориулж тусгайлан хийсэн НӨХӨӨС гэдэг зүүний хатгуур. Зүүний хатгуур хийх дуртай болохоор дуртай зүйлсээ нэгтгэв:)

Та нартаа бяцхан бэлэг болгож зурагт зааврыг орууллаа. Хараад ойлгомжтой тул тайлбар хэрэггүй болов уу.

За ингээд энэ нөхөөстэй бичлэгээ дуусгая. Гэхдээ миний нөхөх үйл дуусахгүй байх өө:))

Нөхөөстэй урлал!

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

тэнэг, мангар
art (зочин)

би хүүхэдтэй болохоороо таных шиг ингэж оёж өгнөө. өхөөрдөм хөөрхөн санагдаж байна. урлаад байгаарай. сонирхолтой сайхан блог

GERELTUULEG (зочин)

ГОЁ

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

зөв зөв

Цэцгээ

art: Баярлалаа дүүдээ. Тэгээрэй оёж өгөөрэй. Сая блогоор чинь орж хуучин дурсамжаа сэргээсэн чинь гоё байлаа. Баярлалаа:)
GERELTUULEG: Баярлалаа:)
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░►: Зөв:)

uugii (зочин)

сайнуу? хийсэн зүйлсээс чинь зөндөө сайхан санаа авлаа. баярлалаа. хуучин савхиараа харин юу хийхээ мэддэггүй ээ, нээх муудаагүй багадсан савхи. хийж болох зүйл байвал хуваалцаарай.

Shurentsetseg

zuragtaar xiisen yumiig chin xaraad l shuud taniig oroltsoj bgaan bn gej medlee shdee. Urlantai boloxod chin xamgiin exnii suraltsagch chin bi bna shyy za yu. tanid amjilt

zizo (зочин)

uneheer huurhun yum aa. bi udahgui 6sard turnu gertee bhda yu hiih ve, gej ih bodoso unuudur bolovsrol suvag tV-iin Hobby nevtruulgeer harad ih taalagdalaa

Цэцгээ

Та нартаа их баярлалаа. Боловсрол ТВ-н Hobby club нэвтрүүлэгээс санал тавиад оролцсон юм:) Би тэр нэвтрүүлэгээ өөрөө ч үзээгүй явж байна өө ккк. Хэзээ гарчихсан юм бол:))

goyeej

Уг нь хун хуухдээ хувцсаа ураасай цоолоосой гэж боддоггуй л байх , гэтэл би хуугээ сайн молхоод хурдан омднийхоо овдгийг цоолоосой ингэж нохоос тавих юмсан гэж маш ихээр хусэж байна :)))уран гартай бусгуйдээ амжилт аз жаргал хусье :))

Цэцгээ

goyeej: Ккк хөөрхөн гэдэг нь:) Заавал цоорхыг нь хүлээх хэрэггүй ээ. Харин ч бүтэн дээр нь тавих юм бол өвдөгнөөс нь түшигтэй зөөлөн байх болно. Ялангуяа гэрийн өмдийг бүтэн дээр нь нөхчих:)

Гана

яасан сайхан юм бээ... Цэцгээгийн гэрийнхэн бол хувцас урагдана гэхээс айхгүй юм байна л даа... бас хэрэглэгдэхгүй өмсөхгйү юм гэж байхгүй... нэвтрүүлгийг нь үзсэн таалагдсан баяр хүргье...

Unen ug (зочин)

Паркетэн шалан дээр мөлхөөд өвдөг нь өвдөх вий гэж айгаад хүүгийнхээ мөлхөвчнүүдэд баахан нөхөөс хийсэн. Энэ бичлэгнээс өмнө хийчихсэн л дээ. Энийг уншаад, дараа нь хийсэн бол бөмбөгтэй нөхөөс хийхгүй юу. Гэхдээ миний хийсэн машинтай нөхөөс их хөөрхөн болсон. Миний хүү нөхөөсөө хараад: үүүн үүүн гээд л байдаг юм.

Цэцгээ

Гана: Хэ хэ баярлалаа чамд. Блогоор маань үргэлж ордогт чинь баярладаг шүү:)
Unen ug: Хөөрхөн юмаа:) Дараа нь тэгэж нөхөөд үзээрэй. Блогоор маань зочилдогт чинь баярлаж байна. Чамд болон гэрийнхэнд нь хамгийн сайн сайхныг хүсье:)

Unen ug (зочин)

Баярлалаа :)

honey (зочин)

horhon umaa amjilt egchee setguulch ohin bid 2 tanii nogoo sanaag demjej bgaashuu

Цэцгээ

Unen ug: Зүгээрээ:)
honey: Та хоёртоо маш их баярлаж байгаа шүү.

enkhee (зочин)

ochigdor tv-r nevtruuleg uzeed blogiig chini medej avlaa. nadad bum bum humbaga 2 mash ih taalagdsan. bi hereesen oedloor ym oej surah gesiin.zaavar ni hytad bolhoor oilgohgui bn. ter tuhai zovlomj bn uu

сүүгий (зочин)

sain bnuu.tand mash ih bayrlala.bi yag iim zuiliig haigaad bj bsan yum ,bi undesnii huvtsas oyoh durtai.meddeg zuilee busadtai huvaaltsaj bga d chin ih bayrlaj bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)