Хэрэглээний Урлал : Гал тогоо ба оёхуй. Цуврал 4

Гал тогоо ба оёхуй. Цуврал 4

Гялгар уут хадгалагч.

Хүнс цуглуулах бүрд овоороод байдаг гялгар уутуудыг ингэж цэгцэлээд хэрэгтэй үед нь дахин ашиглаарай. Хүмүүс ингэж цэгцэлдэгийг хараад шууд л таалагдсан. Үнэхээр гэрт бүхэл бүтэн нэг шүүгээг эзэлээд байсан уутуудыг ингэж цэгцэлсэндээ их баяртай байгаа. 

Дээр болон доороо онгорхой амсарт нь резин гүйлгээд дээд талд нь оосор оёод л болоо. Хэрэгтэй үедээ  доороос нь татаад л авчихна.

Харин уутнуудаа ингээд эвхээд хийчихвэл ихийг багтаахын дээр авахад амар байх болно.

 

Том уутаа дээрээс нь жижиг уутаа доороос нь хийгээд байвал зүгээр юм билээ.

Бид гялгар уутнаас татгалзах ёстойгоо мэдсэн ч гэсэн хэрэглэсээр л байдаг. Байгальд хортой гэгддэг энэ уут дор хаяж 1000-н жил болж байж задардаг гэж сонссон. Тиймээс нэгэнт хэрэглээд байгаа учраас бид хэрхэн зөв зохистой хэрэглэх тал дээрээ анхаарах хэрэгтэй юм шигээ. Энэ талаар мэдээлэл хайж байгаад Номин их дэлгүүрийн гялгар уутан дээр байдаг бидний анзаардаггүй байж болох 9-н зөвлөмжийг олсон юм.

Plastic Bag Recycling

1. Эд зүйлс зөөвөрлөхөд, үүнд: ээлжийн хувцасаа хийх, өдрийн хоолоо хийж авч явах, аялал зугаалагаар явахдаа, Нүүхдээ эд зүйлсээ савлах, зөөлөвч болгон ашиглах

2. Дэлгүүрээр үйлчилүүлэх бүртээ

3. Цагаан идээ сэрвээхдээ

4. Мах махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалахад

5. Эд зүйлс хатаалгүй хадгалахад

7. Цэцэг хөлдөхөөс сэргийлэхэд

8. Норж болзошгүй эд зүйлсийг хамгаалахаар хийх

9. Угаах хувцасаа хийх

Харин би бас ингэж хэрэглэдэг

+ Гадаа хадгалах гэж байгаа зүйлсээ тоос шорооноос хамгаалан гадуур нь гялгар уутанд хийх эсвэл дэлгэж зүйгээд бүрэхэд

+ Хогын савандаа уут болгож ашигладаг

+ Хүүхдийн хувцас, шинэ жилийн чимэглэл, гэх мэт ахуйн шинжтэй зүйлсийг ангилж хадгалахад

+ Бас гялгар уутаар хийдэг урлал хийж сурахаар төлөвлөөд байгаа. Сураад блогтоо заавар болгож оруулнаа:) Ер нь бол гялгар уутаар олон сонирхолтой зүйлс урладаг юм билээ.

Хүнс цуглуулсан болон дэлгүүрээс өгсөн уутаа та яаж ашигладаг вэ эсвэл шууд л хаячихдаг уу? Саналаа нэмэрлээрэй.

Энэ хүрээд миний галын өрөөндөө зориулж хийсэн энэ цуврал маань дууслаа. Сэтгэлд чинь хүрч, санаанд тань нийцэн галын өрөөгөө гоёхоор шийдсэн бол одоо эхлээрэй.

ГАРААР ХИЙСЭН = ГЭРТЭЭ ХИЙСЭН

Би оёх дуртай. Би урлах дуртай. Би хийсэн зүйлсээ хэрэглэх бүрдээ таашаал авдаг. Учир нь тэд миний гэрт, миний гараар, бидний төлөө бүтээгддэг юм:)

Дурлам урлал, урлам амьдрал минь, би чамд хайртай!

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

тэнэг, мангар
ловлий мом (зочин)

Уран юмаа

art (зочин)

Үнэхээр уран эгч шүү. Сайхан бүтээл хийж үргэлж бидэнд үлгэр дуйраал үзүүлж байдагт тань үргэлж баярлаж явдаг шүү. Уран бас хөгжилтэй ухаалаг бас үзэсгэлэнтэй...

Цэцгээ

ловлий мом: Баярлалаа, Зочилж байгаарай.
art: Аанхаан миний хөөрхөн дүү эгчийгээ аймаар магтсан байна шдээ. Харин ч би чамаас сурах юм их байдаг юм шүү. Блогтоо гоё бичлэг оруулахыг нь хүлээгээд л байж байна.

Фиона

aanhan saihan sanaa bn, buhel buten shuugee ezeldeg n unen shuu. gyalgar uutiig haichilj bgadsuljeed ogt tasardaggui uya hj boldog ym bn lee. bi ene muusain gyalgar uutiig yaj ashiglah uu gj bodood youtube-r haij uzsen ym. ter uyagaaraa huzuuwch hj boldiin bn lee

zoloo (зочин)

sainuu
Tanai blogoor orj ireh ih durtai. Nadad mash ih taalagddag yum. Untlagiin uruunii buurunhii dernii uutig hiih zaavriig oruulj uguuch gej husie.

Unen ug (зочин)

Урласан зүйлсийг чинь бүгдийг нь нэгд нэгэнгүй үзлээ. Үнэхээр уран юмаа. Санаа авч гэртээ хийх юм зөндөө харагдлаа. Баярлалаа. Нээрээ би бас хоёр хүүхэдтэй ээж, хүүхдүүддээ хувцас, өөртөө цүнх энэ тэр хийх бас дуртай. Гэхдээ чам шиг уран бишээ :) Сайхан зөвлөгөөнүүд оруулж өгсөнд баярлалаа. Цаашид дандаа орж ирж байнаа. Улам ихийг урлаалрай.

Цэцгээ

Фиона: Баярлалаа. Харин тийм. Би хүмүүсийн хийсэн зүйлийг харсан. Янз бүрийн сайхан санаа байна лээ. Жишээ нь нарийн хайчилж нэхмэл цүнх сүлжмэл хөлийн дэвсэг, бүр гутал сандал хийсэн байна лээ.
zoloo: Баярлалаа. За зав гарвал оруулнаа. Зочилж байгаарай.
Unen ug: Мааш их баярлалаа. Бидэнд адилхан зүйлс их байна аа хэ хэ. Чамд болон гэр бүлд нь аз жаргал амжилт хүсье. Зочилж байгаарай:)

Ерэн есөн сарнай

blog orolgui ih udlaa... olon goy bichleguud orson bna. neg ym asuuh gesiimaa ta ymar oydoliin mashin heregledeg vee? bi oydoliin mashin avah gesiin daanch ali ni sainiig medkuu bnaa. sayhan hunii mashin hereglesen chin daavuu ni nimgedeed yvahgui bhiin. tiimees uuruu avsan ni deer ym bna gej bodloo

Цэцгээ

Ерэн есөн сарнай: Минийх ердийн цахилгаан машин. Машин авах гэж байгаа бол Зингэр зүгээр. Эсвэл Номингийн цахилгаан барааны тасагт байсан оёдолын машин ч зүгээр юм билээ. Одоо байна уу үгүй юу. Ахуйн хэрэглээнд бол энгийн цахилгаан машин байхад болно.

.•*`GℓαмσʋR`*•.

хээх хүн бүр ингэдэг болоосой доо..

дээгий (зочин)

надад блог чинь маш их таадагдлаа анх удаагаа уншиж байна шууд л таалагдлаа илүү их гое зүйлс ихийг оруулаарай

MOmoKO

hi tanii blogiig uzseer bgaad bi bur yum oyohiin tuus bolsn shuu kk... tgd dotroo bodoj bodoj ochgdor 1 oydliin mashintai bolsn ug n oej ch chaddggui shde tegsen chni onoodor ohindoo zoriulaad hoorhn palaj oyson "MIAMI" geed ner ogtsoon bas bolooogu heheh. onoodor ene blogiig neelee tani goe goe yum hiimeer sanagdaad.... harin medee deeree zurgaa oruulah gesen chni chaddagguee....??????

Цэцгээ

❂ Glamour ❂: тиймээ:)
дээгий: Баярлалаа, цаашдаа зочилж байгаарай. Хичээнээ:)
TULIP:Хөөх ямар гоё юм бэ. Чамд их баярлалаа. Цаашид хийх бүхэнд чинь томоос том амжилт хүсье:) Үйл тань уран байг:)

ganaa (зочин)

hed honogiin umnu sanaandgui blogoor chini zochlood,gyalgar huudiinii uut chini taalagdaad,shuud neg huuchin umdnii uruusun shuumgiig tasdaad hiichihsen,huuchin haragdaad bhaar ni heden tovch gadna talaar ni hadvaa,oedlin mashingui bolohoor hunguvchluud umdnii shuumgaar hiitsen,egch ni bas eldev yum hiih dutai,zaluudaa gehuudee uuruu oeood umschdug bsn,heregtei zuils oruulsan ih huurhun blog bsn,tegsen chini unuudur hobby nevtruulgeer garch baihig chini haraad.daanch ehnees ni uzeegui,gehdee l chamaig medsendee ih bayralsan shuu,hudulmurch hicheengui aihtar ohin bna gej bodoj bsn mini yag bailee,ulah ajild chini dahin amjilt husie

bayarlalaa (зочин)

gylgar toriig bagasgah arga zam bol gylgar torniihoo heregleeg bagasgah yavdal bhaa, humuus daavuun tor heregleendee ih ashiglah hergtee yum shig sanagddag, zarim humuus hunsnii zuilee tsugluulahdaa tsunh maygiin huvantsar suljmel toriig avch yavaa haragddag ter bas zuv yum bolovu, ihevchlen ih hemjeenii huns avch yavahdaa humuus mashintaigaa yavj hunsee tsugluuldag shuu dee, uuriin chini blog ih taalagdlaa, tsaashdaa bainga orj unshij sanal bodloo huvaaltsaj bh bolnoo. Amjilt husie!!!

Цэцгээ

ganaa:Танд маш их баярлалаа. Өмдний шуумагаараа хийсэн чинь сайхан санаа байна шүү. Хүмүүс бас санаа аваарай:) Блогооор маань байнга зочилж байгаарай. Танд сайн сайнхныг хүсье.
Баярлалаа: Чамтай санал нэг байна аа. Даавуун тор бол яахын аргагүй хамгийн эхний алхам. Гэхдээ хүмүүс тэгэж хэвшихгүй байгаа л гол асуудал юм. Даавуун тор байсаар байхад л гялгар уутаа хэрэглээд л байдаг:) Блогоор маань зочилсонд их баярлалаа:)

bayarlalaa:

March

Энэ их гоё блог байна амжилт хүсье! Энэ бичлэгүүдийг үзэх бүрд л сэтгэл санаа их сэргээд юм хиймээр санагдаад байх юмаа :р гайхамшигтай хүн байншоо та кк

Tuntuul (зочин)

uut tsugluulagch chin goyo sanaa bna, bi bas uutaa hayaj chadalgui tsugluuldag teglee ch ih hereg boldog.

yanjinlham (зочин)

bayarlalaa

julia (зочин)

chinii helsneer hiisen chini bolj baina lee bayarlalaa

balja (зочин)

tanii hiisen buteeluud mash ih taalagddag bi oedliin mashin avah gesen ym ymar mashi avval zugeer ve nadad zovlooch

futurelady

like like gehees uur yu gehew. nuhur maani unuudur nadad oyodliin mashin awah geed hot yawsan. odoo yostoi mashinaa irengvvt yostoi oyoj ugnuu.

Цэцгээ

March: Маш их баярлалаа. Та хийсэн зүйлсээ надад үзүүлээрэй:) Үйл нь уран байг:)
Tuntuul: Баярлалаа. Тийм шүү хэрэг болоод л байдаг юм.
yanjinlham: Зүгээр дээ:)
julia: Зүгээр дээ болсон л бол болж.
balja: Манай урлан дээр их боломжийн оёдолын машинууд байгаа шүү.
futurelady: Ямар гоё мэдээ вэ:) Машинаа аваад олон зүйлийг урлаарай. Үйл нь уран байг:)

Ariunjargal (зочин)

oydoliin mashin bid bugdiin hereglee mon ym tiim uchraas oydoliin mashiin hereglie

хураа (зочин)

цэцэгээ дүүдээ маш их баярлалаа ийм сайхан олон янзын зөвлөмж эзэгтэй нартаа хүргэдэгт чинь сэтгэлээсээ талархаж байна шүү

Oyunaa (зочин)

Bayarlalaa yag cham shig hun olon baigaasai byan zaya ni delgereh boltugai mash ih sanaa avlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)