Хэрэглээний Урлал : Хайр урлах өдрүүд

Хайр урлах өдрүүд

Хайрын баяр болох гээд хайртай хүмүүсээ баярлуулах өдрөө хүлээж ядан сууна уу. Заавал 14-ны өдрийг хүртэл хүлээх хэрэггүй. Хайрын өдрөө угтаж хайрын төлөөлөл болох зүйлсийг өдөр бүр хайртай хүмүүстэйгээ хамтдаа хийж бас урлаарай. Хайрын баяр нь зөвхөн дурлалт хосуудынх гэж явцууралгүйгээр өөрийнхөө хайртай гэсэн бүх хүмүүсээ баярлуулдаг тэдэндээ ямар их хайртайгаа илэрхийлдэг тийм өдөр гэж би ойлгодог. Ингээд 14-г хүртэл өдөр бүр хайртай хүмүүсээ жаахан ч гэсэн баярлуулаарай.

Жич: Өнөөдөр хийсэн зүйлс,,,

Өглөөний цайны ширээн дээрх өндөг талх хоёроо хайраар амтал.

Зүгээр биш зүрхэн хэлбэртэй алим ид.

Хүүхдүүдтэйгээ зүрхэн хэлбэрийн зүйлс урла.

Ээж хүү хоёр нийлж хийсэн юм. Дүүдээ зориулсан хайрын бэлэг:) Цаас соруул хоёроор хийсэн хүзүүний зүүлт.

Хүүгийн маань өмдний өвдөг байнга л урагдчихдаг юм. Өнөөдөр нэг өмдийг нь нөхөхдөө зүрхэн хэлбэртэй нөхөөс тавчихлаа.

Харин яг одоо манай гэрийнхэн цаасаар зүрх хайчилж гэрээ чимж байна. Та ч гэсэн хайртай хүмүүстэйгээ хамт гэрээ зүрхээр бас хайраараа чимээрэй.

Хүн өөрөө хайрын ургамал Хайр өөрөө сэтгэлийн урмаар тэжээгдэж тэтгэгддэг юм.... гэж миний дуртай нэг дуучин дуулдагыг саналаа.

Тиймээ та бол хайрыг бүтээгч.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Фиона

mm ymmar goy niitlel we? nadad huugiin chin omdnii nohoos ih goy sanagdlaa. hiij surnaa.
happy Valentine's day! tanii blogiin ene bichlegiig nadaas omno 691 hun unshsan bn

Амарзаяа

Ямар гоё юм бэ. Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.Мэдмээр хэрэгжүүлмээр санаа байна баярлалаа. Амжилт

goyeej

хэхэ грийнмама бид 2 ч омдний нохоосийг л илуу анхаарч дээ би бас яааг дараа нь ингэж нохно гэж шууд бодсон . би ханиа яаж баярлуулахаа бодоол яваад байна , алим , талх чинь дажгуй санаа байна

Цэцгээ

greenmama: Баярлалаа. Чи миний олон бичлэгийн хамгийн эхний сэтгэгдэл үлдээгч байдаг шүү. Гэр бүлээрээ хайраар дүүрэн сайхан баярлалаа.
Амарзаяа: Баярлалаа. Блогоор маань зочилж байгаарай. Happy Valentine's day!
goyeej: Аанхан. Тэгвэл ч баахан зүрхэн хэлбэртэй нөхөөсөн өмдтэй хүүхдүүд гүйлдээд байж дээ:)) Баярлалаа чамд.

Elegiya

yamar hoorhon yum be

Door (зочин)

amjilt husii. Goe bolson bna

Цэцгээ

Lidan: Баярлалаа. Хайрын баярын мэнд хүргэе!
Door: За тосоод авъя амжилтаа. Баярлалаа.

chris (зочин)

yun hoorhon yyum be huuhduudteigee ingej goy tsagiig ongorooh. ger buld ni ulam ih az jargal husey! :-)

Дур татагч

ene hamgiin goi n

Тинкэрбэлл (зочин)

гайхалтай өөр хэлж болох сайхан үг толгойд орж ирдгүйэээ хэхэ

Цэцгээ

chris: Баярлалаа. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх хөгжилтэй шүү. Даанч хүссэнээрээ хамт байж чадахгүй л байгаа.
Дур татагч: Баярлалаа
♠~*♥Тинкэрбэлл♥*~♠:Маш их баярлалаа.

nasaa (зочин)

ta estoi surhii yuma

julia (зочин)

drtyuijhgsddrftgyhujki sdfgtyuiouyd rdtuyiuoiopiufdertyuiop dfghujkol dfghujikdfghhjn nbggyhghyuhfuiv nkfgjgfiogjt jtgrdlokfdr5o[-y gjrkgjkesop iktphmhslmthsm ksihjtoiwynhgiuh54wi;omjr4 rejgnau35wt jrhfilw3jrohge ;ragb4omddn;aehrgcf v enfhuaew;ujf enku4ht jkdfhawieu dewht8743 jreh[q385rb heuriwe5 nwejiQN JNERJQA MEWJHTQ JRHNTW74 HRUI42 LIQEH2R3I ERHUIQ3N J3EJH32UI HU3H5R N3ERUH3J J3EHNR3 JENJ3

Хармогү

нээх гоё гарчигтай.. нээх гоё бичлэг. хайрыг урлана гэдэг сайхан санагдчихлаа. Би нээрээ ойрд юм болгоныг зүрх болгож хараад байгаашд хэхэ

selenge (зочин)

uneheer goy yumaa manai angiihan endees bugdeeree niilj yum hiij bgaa dahiad zondoo iim zuils nemeerei :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)