Хэрэглээний Урлал : Төрсөн өдрийн урилга

Төрсөн өдрийн урилга

Хүүгийн маань төрсөн өдөр саяхан болж өнгөрлөө. Төрсөн өдрөө дуртай Цахилгаан Маквин-раа хийсэн. Ер нь ихэнх зүйлсийг нь гараар хийдэг болохоор энэ удаад ажлаа хөнгөвчилөхийг хүсээд бэлэн зүйлс авсан боловч нэг мэдсэн зөндөө юм хийчихсэн байна лээ. Хүүхдийнхээ төрсөн өдөрт ирж байгаа хүүхдүүдэд урилга өгөх нь гоё шүү дээ. Төрсөн өдрийн урилга нь энэ байна.

Харин урилга нь дугтуйгүй байсан болохоор би дугтуй нэмж хийсэн юм. Та нартаа санаа авах үүднээс хэрэг болж магадгүй хэмээн дугтуйг хийсэн заавраа оруулая гэж бодлоо.

Дугтуй маань дотор нь байгаа урилгатаа эсвэл тухайн баяртаа тохирсон өнгө төрхтэй байх нь тодорхой. Цахилгаан Маквины голлох өнгүүд нь хар цагаан шоо хээ болон улаан шарын хослолоор илэрхийлэгддэг.  Тиймээс дугтуйны цаасаа хар цагаан шоо хээгээр хийсэн.

Үүнийг хэвлэгчээр А4 цаасан дээр буулгаад цаасаа урилганыхаа хэмжээнд тохируулан 2 хувааж зүссэн.

Ингээд цаасаа голоор нь нугалаад нугалсан талын нэг талыг хоёр захаас нь өөлж хайчилаад нөгөө талын илүү хэсгийг дотогш нугална. Зургыг сайн хараарай. Нугалсан ирмэг дээгүүрээ цавуу түрхээд дугтуйгаа наана. Илүү гарч байгаа цаасан дээр урих хүүхдийн нэрийг бичээд цааш нугалаарай. Ингэх нь олон урилга дотроос тухайн хүүхдийн урилгыг олоход амар байх болно.

Одоо дугтуйгаа чимэглэх үлдлээ. Хэвлэгчээрээ цахилгаан Маквиныг жижгээр олныг хэвлэнэ. Хатуувтар шар өнгийн цаасаар цахилгаан хайчилна. Тэдгээрийгээ иймэрхүү байдлаар дээр нь наагаарай.

Ингээд таны хийсэн дугтуй урилганыхаа хамт эзэндээ хүрэхэд бэлэн боллоо.

Таныг тун удахгүй ЦАХИЛГААН МАКВИНТАЙ   хамт тэмдэглэсэн төрсөн өдрийн бичлэгээр уулзахыг урьж байна.

Баяр баярын дундаас төрсөн өдрийн баяр хамгийн сайхан нь.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

тэнэг, мангар
♥♫♪эгдүүтэй_зүрх ♥♫♪ (зочин)

та манай блогоор нэг ороод гараарай таныг хүндэтгэсэн админ эгдүүтэй зүрх

Цэцгээ

Za tegnee, blogoor maani zochilsond bayarlalaa.

Тууз ♡

хэхэ хөөрхийн

Khan-So

ih shn torson odor boljee huuhded ni bayriin mend...

Цэцгээ

Мrs БантикМаа: Баярлалаа, чиний нэрэнд лайк ямар эгдүүтэйн.
Khanso: Тийм шүү дэлгэрэнгүй бичлэгийг нь үзээрэй сая нийтэллээ.

Тууз ♡

хэхэ баярлөө

баска (зочин)

Tа нээрээ ямар мундаг ээж вэ? Би бага хүүгээ 12 жилийн дараа төрүүлсэн. Одоо удахгүй 1 нас хүрнэ. Яг дуурайгаад гэрээ чимэглээд зочидоо хүлээж авнаа. Үнэхээр САЙН ээж юм. 2 том хүүгийнхээ төрсөн өдрийг өөрөө их сайхан хийж байсан гэж боддог ч өөрийн чинь хаа ч хүрэхгүй юм байна. гэхдээ үүнээс хойш дандаа хичээж байнаа. Хүн хичнээн завгүй байлаа ч гэр бүлдээ ЭЭЖ гэдгээ ер мартаж болохгүй гэдгийг улам их ойлголоо. ТАНД БАЯРЛАЛАА

UNDRAA (зочин)

GOYO YUMA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)