Хэрэглээний Урлал : Цахилгаан Маквин ''Би бол хурд'' 4-р уралдаан

Цахилгаан Маквин ''Би бол хурд'' 4-р уралдаан

Энэ сард олон төрсөн өдөр болдог ч миний хүүгийн төрсөн өдөр хамгийн гоё бас урд урдынхаасаа илүү сайхан болсон. Хүү маань Цахилгаан Маквины улаан фэн болоод удаж байгаа болохоор төрсөн өдрийг нь түүгээр нь хийсэн юм. Зав бага дээрээс нь аавынх нь хүсэлтээр гэртээ хийлгүй хамаатныхаа шинэхэн нээгдсэн рестронд баяраа тэмдэглэсэн. Ээж хүү хоёр бол гэртээ л хийх хүсэлтэй байлаа. Гэрээ чимэглэх дуртай болохоор бас яаж зүгээр байхав гээд зарим юмнуудыг нь авчираад нэг хоёрыг энд тэнд зүүчихсээн.

Өмнөх орой нь очиж ресторанаа чимэглэсэн.  Хана болон таазны чимэглэлүүдийг сонирхоорой.

Шоо хээтэй даавуу хайж хамаг дэлгүүрийг нүхэлсэн шүү. Арай гэж төстэй даавуу олсон. Манай улс хэзээ нэг хүсэж хайсан зүйлээ төвөггүй олдог болох болоо.

Хүүхдүүдэд зориулсан амттаны ширээ тусд нь зассан. Хүмүүс ингэж их засдаг юм билээ. Цаашдаа ийм ширээг баяр болгоноор засаж  байна аа. Энэ ширээний бүх чимэглэлийг өөрөө хийсэн. Ханын чимэглэл тэр том улаан машин, бяцхан дарцагууд гээд л,,,

Энэ бол төрсөн өдрийн бялуу. Манай хэвлэгчийн хор дуусаж байсан тул Маквин тод улаан хэвлэгдээгүй буруу нь бялууны өнгийг өөр болоход хүргэсэн байна лээ. Уг нь машин нь улаан өнгөтэй шүү гэж захиалга авч байсан хүнд нь олон удаа хэлсэн дээ. Батбайгалынхан маань энэ жил жаахан будилсан шүү. Гэхдээ яахав ганц хүссэнээр хийж өгдөг газар шүү дээ. Ямар ч зураг үзүүлэхэд оролдоё, ойртуулая гэж хэлнэ. Бусад нь бол шууд л чадахгүй, хийхгүй гэж хэлдэгийн.

Хүүхдүүддээ тусд нь ингэж ширээ засаж өгсөн. Бүх юм нь нөгөө айхтар Маквин чинь шүү дээ.

Ширээний бүтээлэгнээс эхлээд нүдэндээ зүүдэг маск, бүрээ, шүгэл, аяга, таваг, амны алчуур гээд л эрхэм Маквингүй юм алга даа.

''HSF'' noodle bar (Healty Safety Foods)гэсэн нэр бүхий энэ ресторанд та азийн орнуудын хамгийн амттай гоймонтой хоолуудыг нэг дороос амтархан идэх боломжтойн дээр тогооч нь энэ чиглэлээрээ Англи улсад бараг 10-аад жил ажилсан туршлагатай хоолыг амттай бас хурдан хийдгээрээ үнэхээр чадвартай санагдсан. Хүүхэд том хүн нийлсэн 40-д хүнийг хоолоор уяагүй бас орц ихтэй хоолууд нь амттай, чанартай байсан болохоор ирсэн хүмүүс нь  дараа орох газар нэгээр нэмэгдлээ гэж байна лээ. Хаяг нь: Төмөр замын удирдах газрын яг хойно Great House барилгын 2 давхарт. Утас: 98106858 

Харин энэ томчуудынх

Хүүдээ зориулж хийсэн төрсөн өдрийн малгай. "Ээж, ээж энэ 4-н тоо нь зам шиг юм байна" гэж харангуутаа хэлсийн шдээ. Мундаг хүү шүү.

Цахилгааны дүрс дээр нэрнийх нь эхний үсэгтэй, Би бол хурд гэсэн бичигтэй нөмрөг хийж өгсөн.

Хүүд маань төрсөн өдөр нь их таалагдсан. Төрсөн өдрийн бэлэгнүүдэд хүртэл алдарт Маквин орсон зүйлс байсан шүү.

Хонгорхон үрдээ төрсөн өдрийн мэнд хүргэе! Аан бас

"Намайг төрүүлсэн хайртай ээждээ бүүр их баярлалаа."

HAPPY BIRTHDAY TO ME!

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Gutalchin (зочин)

mundagiinmaaa saihan torson odor boljee. torson odriin mend hurgiye, wish u all the best,

chris (зочин)

Happy Birthday, Tetsgee mini. Huud chini bas ongorson ch gelee. Huu ni ih bayrlasan baihdaa. Iim goy mottotoi torson odor hiih goy yum. Bi bas huuhedtei bolbol ingej shiree zasna tiim mottotoi party hiine gej ih boddog.

Цэцгээ

Gutalchin: Тэгсээн гоё болсон. Баярлалаа. Thank you so much.
Chris: Thank you very much, Харин тийн хүүхэдтэй болохоор өөрийн эрхгүй л бүх зүйлд онцгой хандахыг хүсдэг юм. Хурдан хүүхэдтэй болоорой за.

Khan-So

Kkk huud ni bayr hurgie Kkk chinii eejid chin bas bayriin mend hurgie

bachkana (зочин)

wow.. mundag eej ymaa.. tanai hvvhed chin ih aztai hvvhed bn.. kkk.. manai hvv bas makquin, meter geel udur bolgon vzdeg.. bas woody, bazz 2-g ih vzdeg.. chamaas sanaa awlaa.. hvvgiinhee tursun udruur togloomiin tvvh der gardag hvvhedldeigeer chimj beleglej temdeglenee..
tnx 4 u..

Энхжаргал (зочин)

Сайн уу? Цэцгээ эгчээ Хүүгийхээ төрсөн өдрийг сайхан тэмдгэлжээ. Үнэхээр сэтгэл хоногшим тийм сайхан санагдсан байх. Та мундаг ээж шүү

Namuugerel

сайн байна уу? таны туузан урлалын тухай бичсэн бичлэгийг үзлээ. Туузан урлал яаж хийж сурах вэ? тантай холбоо барих арга байна уу? энэ урлалын сургалт энэ тэр байдаг уу? боломжтой бол та өөрийнхөө contact-г өгөөч.

Цэцгээ

Khanso: Их баярлалаа. Ээждээ мэндийг нь дамжуулнаа:)
bachkana: Баярлалаа. Тэгээрэй бас хэрхэн тэмдэглэсэнээ дараа нь хэлээрэй. Амжилт хүсье.
Энхжаргал: Дүүдээ баярлалаа. Ингэхэд ойрд блогоо хөтлөх завгүй л байна уу. Шинэ бичлэг хүлээгээд л байна.
Svetka_cg: Туузан хатгаас хийсэн дэрний бичлэгийн сэтгэгдэл дээр нь хаашаа ороод сурч болох холбоос байгаа. Тийшээ ороорой. Асуух зүйл байвал емайл хаягаа өгчих. Би листэндээ нэмчихэе.

~Savannah ДэРРиК~ (зочин)

ийм мундаг ээжтэйгээрээ хүү нь бахрахдаг байхда^^ Бишрэлт-Эрдэнэ гэдэг юмуу? доороосоо 5 дах зурган дээрээс мэдлээ сайхан нэр байна^^

tuya (зочин)

Buhii l zuiliig setgel gargaj sain beltgej tursun udriig ni hiideg yostoi mundag onts eej yumaa. Tanai ger buld sain saikhniig husyei.

Цэцгээ

Savannah~: Маш их баярлалаа, блгоор маань зочилж байгаарай. Тийм аавынх нь өгсөн нэр.
tuya: Чамд маш их баярлалаа. Үргэлж зочилж урмын үгээрээ намайг баярлуулдаг шүү. Чамд ч бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Удахгүй болох хайрын баяраараа гэр бүлээрээ сайхан баярлаарай.

soy (зочин)

yostoi goy bolson bnaa mundag eej yumaa, bi sayhan neg nas hursen huugiihee bayariig yag ingej hiiy gej bodson ch shiree buteeh daawuu n oldohgui, iim tort hiij ogoh gazar oldohqui shantarsanshdee, ireh jil zaawal hiinee

Зочин

Huuh mundag yumaa. Buh zuiliig beldeed.bi zun huudee mcqeuunii tort jur urd hiilgesen. Harin ingej bugdiig chadaagui. Gehdee huud mcqeuuntai butal tsunhnees avhuulaad buh huvtsas bas buh mashinuudni tumur bas chihmelee baidgiin huurhun shuu neeree.barag mcqeuunii yum tsugluulah ni manaihnii hobby.

odnoo (зочин)

Таны бүтээлүүд сайхан юм аа ажилч уран эгч байна дандаа зочилж байх болноо санаа авах зүйл их байна би нэг ботго хийсан вм аа тэгээд нүд хаана байдаг юм бэ хэлж өгөөч бас тань шиг хүүхдүүдэд бэлгэлтээр байна

Цэцгээ

soy:Баярлалаа. Харин тиймээ санаандаа таарсан бас хэрэгтэй юмаа хайж олно гэдэг хийхээсээ хэцүү байдаг юм. Удахгүй сайхан болох биз дээ.
Зочин: Хэ хэ хөөрхөн юмаа. Баярлалаа. Блогоор маань зочилэ байгаарай.
odnoo: Нүд зардаг газар ёстой мэдэхгүй. Би нүд хамар гэх мэтийг шууд л оёх юмуу шүр шигтгээ товч зэргээр орлуулчихдаг юм. Блогоор маань зочилсонд баярлалаа.

Bayarsuren (зочин)

sain bna uu bi sayhan tanii blokoor zochildog bolood bgaa uneheer saihan setgeltei ajilsag emegtei yumaa ene tursun udur uneheer saihan bolson bna iin mundag eej hovor shu tanid bolon tanai ger buld az jargal husii tanais ih goe goe sanaa avch bgaa shu tanid ih bayarlalaa

Nandia (зочин)

Sain baina uu. Ochigdor sanaandgui tanii blogiig netees olj orj sonirhoj uzlee. Mash ih taalagdaj baina. Ta uneheer buteelch setgelgeetei, hodolmorch hun yuma. Uil tani uran baih boltugai.

Nandia (зочин)

Sain baina uu. Ochigdor sanaandgui tanii blogiig netees olj orj sonirhoj uzlee. Mash ih taalagdaj baina. Ta uneheer buteelch setgelgeetei, hodolmorch hun yuma. Uil tani uran baih boltugai.

Жулиа

Гоя болсон байнаа. Миний бодлоор бол жvр vр их гоя хийдэг шиг санагддагийн. Би хvvхдэд торт егехеер болсонин сонин торт захиалах дуртай болохоор рапунзел гvнж, алиса гайхамшигийн оронд бас тинкербелл бvгдийг нь жvр vрээр хийлгэж байлаа

Номин (зочин)

надад маш таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)