Хэрэглээний Урлал : Жийнсэн өмд хасах заавар

Жийнсэн өмд хасах заавар

Шинэхэн авсан жийсэн өмд чинь уртдаад байвал хасуулах гэж оёдолчин руу цаг алдан гүйх хэрэггүй шүү. Танд зориулан хялбархан бас цэвэрхэн хасах заавраа хүргэж байна.

Эхлээд таардаг өмдөө уртадсан өмд дээрээ тавиад яг хэмжээгээр нь тэмдэглэнэ. Дараа нь тэмдэглэсэн зураасны дагуу хайчилна. Хайчилсан хэсгээ доод талаас нь зурагт үзүүлсэнээр дахин хайчилна.

Зурагт үзүүлсэн доод талын хэсэг бол таны өмдөндөө залгах хэсэг юм. Залгаж оёход оёдолд шингэх хэмжээгээ 5-7 см гэж тооцоорой. Өөрөөр хэлбэл таарсан өмдний түрүүнээс чинь оёдолд 5-7 см хасагдах боловч доод залгаасны ил гарах хэсэг болох мөн адил хэмжээ нэмэгдэнэ гэдэгийг санаарай. Энэ нь өмд маань яг хэмжээгээрээ хасагдаж байгаа гэсэн үг юм шүү.

Одоо хэрэггүй хэсгээ аваад залгах хэсгүүдээ зурагт үзүүлснээр залгаасыг эргүүлээд өмдний гадуур өнгөөр нь нийлүүлэн углана.

Хоёр талын оёдлуудыг тэнцүүлэн хатгуур зүүгээр тогтооно. Хэрвээ анхлан оёох гэж байгаа бол оёдолд хуниралдахаас сэргийлэн эргэн тойрон хатгуур зүүгээр тогтоогоорой.

Оёдлын машинаар доод хэсгийн имхэрдсэн оёдлын дагуу оёно. Хүсвэл цахилгаан оёдог ул ашиглаарай.

Оёсны дараа ингэж харагдана. Зах хэсгийг нь зиг заг эсвэл хэрээсний оёдлоор оёоорой.

Одоо доод залгаасыг эргүүлээд оёсон ирмэгийг дээш болгон цайралт бүхий хэсгийг цухуйлган  нугалаад сайтар дарж индүүднэ.

Ингээд л болчихлоо. Одоо жийнс хасах гэдэг амархан болсооон;)

Амжилт хүсье!

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Гана

ёстой хэрэгтэй шүү намхан хүн чинь ихэнхдээ хасуулдгийн баярлалаа

ntsoom

Medegdehgui goyo boldiin bnashd sanaa avlaa tnx

Фиона

tnx uzlee

Жаргал

мундаг юмаа. туршиж үзнээ.

chuups (зочин)

dooguuraa tarpizan omdiig shuluuln bolgoj hasmaar baina? yaj hasah bee?

Батир

goe boljee. gergiigee uzvvlie kk

Цэцгээ

Гана: Намхан гэлтгүй нээх их өндөр л биш бол ихэнх хүмүүс хасуулдаг байхаа тээ.
ntsoom: Баярлалаа,
greenmama: Ок,
Жаргал: Баярлалаа, Тэгээрэй,
chuups: Шуумагаараа өргөссөн өмд нарийсгаж үзээгүй юм байна аа.
Батбаяр: Баярлалаа тэгээрэй.

uran (зочин)

bi oydlin mashinaa ewdtsoon :( hna ynzaldag ym bol

Цэцгээ

uran: Ээ тийм үү. Би энэ талаар сайн мэдэхгүй юм. Гол нь цахилгаан юм уу механик юм уу. Урт цагаан хавиар эсвэл засварын газруудаар асуугаад үзээрэй.

setgegdel (зочин)

Зөв мэдээлэлтэй сайхан блог байна.. Блогийг чинь олон хүн үзээсэй. Mixx.mn ийг хэрэглэвэл хандалт чинь тодорхой хэмжээгээр өснө дөө..

oko

estoi heregtei medeelel bayarlalaa.. bi estoi aimr mahchilj uzdiim bnaa.. neg musun tairaad hajuugiin oydlii n zadalj bgaad dool talaa omdniih n nugalaas shig davharlaj oyodiishd... hmm balaien hehe

baigalmaa_chuluunbaatar@yahoo.com (зочин)

bi bolohoor arai oor arga heregledeg.
-undsen shar oyodloos ni sm orchim deeguur tairaad,
-omdnoosoo shaardlagatai urtiig hasaad
-oyodoltoi hesgee hanzlaad
-iluu ildeej tairsan hesegee dotogsh ni nugalaad
-huuchin ormiig ni daguulaad tiim shar utsaar oyochihdog.
Orig boldog sh d :P

Зочин

est goi arga bn amjilt hvsi

заяа (зочин)

би тайраад өөрөөр нь яг адилхан нуглаад шар утасаар оёчихдог хуучраад ирэхээрээ яг өөрийнх нь юм шиг болдог

сурагч (зочин)

omdnii shuumag oex arguudaas zaaj uguuch yg oedolcid oex zaawraar ni

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)