Хэрэглээний Урлал : Бяцхан үрдээ зориулсан үйл ''Дэлдэн чихт''

Бяцхан үрдээ зориулсан үйл ''Дэлдэн чихт''

Ээж та өөрийнхөө гараар хайраа шингээж үрдээ хөөрхөн тоглоом хийж өгмөөр байна уу. Бүгд л хүсэж байгаа байх гэхдээ зарим нь хэцүү гэж бодож байгаа бол оёх гэдэг хийгээд эхлэх тэр үеээс л амархан болдог гэдгийг санаарай. Ингээд ээж нартаа амархан гэмээр заавартай зөөлөн тоглоом хийж үзүүлэе.  Нэг хэсэг ээжүүд маань надаас хүүхдэд зориулсан чихмэл тоглоом хийх заавар асуугаад байсныг санаад оруулж байгаа юм шүү. Охиндоо бас хүүдээ ч хийж өгч болно. Энэ бол дэлдэн чихтийг хэрхэн хялбар хийх заавар байгаа юм.

Хэрэгтэй зүйл:

Зөөлөн цагаан үслэг даавуу

Хэсэг даавуу (өнгөө өөрөө хүссэнээр)

Хар өнгийн утас, зүү

Чимэглэх зүйлс, товч, тууз, нэхмэлийн утас гэх мэт

Хийх арга:

Даавуугаа өнгийг нь дотор нь оруулан давхарлаад нэг тал дээр нь туулайгаа ингэж зураад хайчилна.

Хоёр хэсэг болсон эсгүүрийнхээ нэг тал дээр нь туулайныхаа нүд болон хамар бас гарыг нь энгийн хөших хатгаасаар оёно.

За тэгээд гараар оёхоо арай багасгамаар байвал нүд болон хамарыг нь товчоор, сүүлийг нь бөм бөмөөр хийж болно. 

Тал бүрын доод хэсгээс нь бага зэрэг хасаад сонгосон эрээн даавуугаа залгаж оёно.

Одоо хоёр талаа өнгөөр нь нийлүүлээд хатгуур зүүгээр хооронд нь түр тогтооно.

Оёдлын машинаар оёохдоо доод хэсэгээ 5-10см газарт оёолгүй үлдээгээрэй.

Ингээд эргүүлэнэ. Ар талд нь сүүл хийвэл бүр хөөрхөн болно шүү. Сүүлээ улаан лооль хийх аргаар хийгээрэй.

Ингээд дотор нь нийлэг хөвөнгөө чихээрэй.

 

За ингээд дэлдэн чихт маань ерөнхийдөө дуусчихлаа.

Хэрвээ хүүдээ зориулсан бол ингэж

Аан харин охиндоо зориулсан бол ингэж гоёорой.

Харин туулайдаа лууванг нь хийж өгөхөө мартваа!

Үрдээ зориулсан үйл тань уран байг!

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Greenmam (зочин)

Goy bolje. Manaid tsagaan material bnu gd haij bn. Sintpon zahas oor gazart bdaggui bololtoi bn le. Chix ru n howon gd busadru n daawuu chixdimu yadin bile

Цэцгээ

Harin tiimee zahaas uur gazar baidaggui baihaa. Huitend zah oroh ch aimaar shuu sayahan zuvhun sintpon avahiin tuld orsoon kkk. Gyals avaad garaad irsen bolohoor daaraagui:) Ulziit hand baidag baisan chini suuldee zarahaa bolichihson bainalee. Daavuu hiij bolno l doo gol ni daraa ni ugaahaar asuudal uuseh baih daa. Huuhdiin togloom amarhan hirteed baidag yum.

Гана

huurhun ym aa

oyunaa (зочин)

сайхан бүтээлүүдээ бусдад түгээдэгт чинь баярлалаа. Би чиний бүтээлээс санаа авч охиндоо плате оёсон их хөөрхөн болсон тиймд бас дахин талархаж байгаагаа илэрхийлье. танай байнгын сонирхогч шүү

goyeej

хоорхон юмаа хийх гэж оролдноо ккк ойрд юм оёогуй гар хуруу эвлэхнуу миний хуу одоохондоо царай муутай гэж мэдхийм биш шинэ тоглоом гэж баярлана л биз хэхэ . дотор нь нэг шажигнадаг тоглоом шиг юм хийчихвэл гоё дуугараад байх байх , миний хуу юм балбаж шажигнуулж л кайф авдаг болсон зугээр чихмэл тоглоом тоохгуймаа эрэгтэй хуухэд болоод тэгдэг байх ...

Цэцгээ

Гана: Баярлалаа, Бас үргэлж зочилдогт чинь
oyunaa: Тийм үү. Гоё юмаа. Олон зүйл урлаарай. Амжилт хүсье.
goyeej: Тэгээрэй. Тэгээд ч хүүхдэдээ хийж өгсөн юм муухай болдоггүй юмаа. Бүр ямар ч байсан л хөөрхөн харагдаад байдаг юм:) Тэгэж байгаад зөвхөн хөвгүүдэдээ зориулж нэг заавар оруулнаа.

Зочин

Сайн байна уу? Би гэр бүлийн нэгэн сэтгүүлээс холбогдож байна. Таны бүтээлүүд их таалагдлаа. Хамтарч ажилламаар байна. Миний үлдээсэн хаягаар надтай холбогдох боломж байна уу?

13

хэхэхэ..ямар хөөрхөн ин

Цэцгээ

Зочин: Баярлалаа та миний цахим хаягаар захиа бичээрэй. tsetsgeee@yahoo.com
ЦЭНХЭР ШУВУУ: Баярлалаа. Бас блогоор маань зочилдогт чинь баярладаг шүү.

March

хэхэ маш хөөрхөн бас их таалагдлаа амжилт хүсье!

gerlee (зочин)

hiinee huurhun umaa

binderya (зочин)

hoorhon yumaa oor goy goy yum hiigeerei
amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)