Хэрэглээний Урлал : Шинэ оны мэнд! Бэлэг боох санаанууд

Шинэ оны мэнд! Бэлэг боох санаанууд

Та нартаа шинэ оны мэнд хүргэе. Хүн бүр амжилт аз жаргалаар дүүрэн, халуун дулаан гэртээ хайртай хүмүүстэйгээ гайхалтай сайхнаар шинэ оноо угтав уу.  Миний хувьд шинэ оноо сайхан угтлаа. Сая блогоо шалгаад та нарын чин сэтгэлийн үгстэй сэтгэгдэлүүдийг уншсан чинь сэтгэл хөдлөм байна шүү. 

Шинэ оны анхны бичлэг маань шинэ жилийн бэлэгтэй холбоотой. Энэ жил хүүхдүүдийнхээ бэлгийг өөрөө боосон юм. Бэлэг боох гэдэг маань дотроо олон төрөл, өөрийн гэсэн дэг жаягтай нэг зүйлийн урлал юм шүү дээ. Бэлгээ сайхан боох аваас авах хүний сэтгэлийг татаж өгөх бэлгийг улам сайхан гоёмсог болгодог билээ. Хэдийгээр богинохон настай ч сэтгэл хамгийн их шингэсэн ажил байлаа.

Хүүдээ зориулсан бэлэг (Цахилгаан Маквин хүссэн юм). Ашигласан материал цаас, баярын тууз 

Бас хүссэн луу нь, ашигласан зүйлс нь цаас, баярын тууз, бөм бөм. Энэ гэхдээ туулай шиг л харагдаад байгаа юм даа:)

Охины Хэлло Китти цуглуулга. Цаас, тууз байхад л ердийн бэлэгний цаасан уутыг гадуур нь цаасаар ингэж хувцаслаж болно.

Барби, (өөрт байсан ягаан тор, зөөлөн цаасаар цэцэг хийж боосон)

Ерөнхийдөө чимэглэлийн цаас ойр зуурын зүйлсээрээ л хийлээ. Бүр цаасан амны алчуур, тор хүртэл ашиглаад авсан шүү. Тэгэхээр бэлэг боох гэж заавал олон юм авах шаардлага байхгүй байгааз. Зүгээр л эргэн тойронд байгаа зүйлсээ л хар. Сонингийн цаасаар хүртэл гоё боолт хийж болдог юм билээ.

Модныхоо доор тавьж байгаад зургыг нь авчихлаа. Бүгдийг нь нэг том уутанд хийж байгаад өвлийн өвгөнөөр өгүүлсэн. 

Бэлгээ боож улам гоё болгоорой.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

тэнэг, мангар
chris (зочин)

Tsetsgeedee shine ondoo hairaar byalhsan duuren az jargaltai baihiig husey! Bas ulam ih uran sanaa torj baigaarai gej :-)

bujee (зочин)

shine onii mend. yasan goe haragdaj bna. oshoo zondoo goe yum zaaj ogch bgaarai.

Цэцгээ

chris: Маш их баярлалаа. Чамд бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна.
bujee: Шинэ оны мэнд, их баярлалаа.

yanjinlham (зочин)

гоё хайрцаг байна

үдд (зочин)

ъкггэжуцйфцыучбжёөэснамгхшүоычуёбжэөснамгхширүзлчуёжөсаэмхнгшрүчёбөсамхрштүозлсанмхгирш

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)