Хэрэглээний Урлал : Шинэ жилийн дурсамж

Шинэ жилийн дурсамж

Жил бүрийн энэ баяр надад үргэлж шинэ бас дурсамж дүүрэн болж өнгөрдөг. Саяхан бүр багын чимэглэлүүдээ хараад өөрийн эрхгүй блог дээрээ зургыг нь тавимаар санагдаад энэ бичлэгийг хийлээ.

Жаахан өнгөө алдсан ч хуучин зүйлс үргэлж үнэ цэнэтэй байдгын бяцхан жишээ болсон тэр чимэглэлүүдээ нандигнан хадгалж шинэ жил бүрээр гаргаж ирдэг.

Зарим жилд өнгө тохирохыг нь модондоо өлгөөд бусдыг нь хайрцаганд нь үлдээдэг. Аль болох дээр өлгөхгүй бол жижигхэн хүмүүс аваад эд бадыг нь хийчих гээд байдаг юм:) Хаягдаж, гээгдэж, хэмхэрсээр энэ хэд л бүтэн үлдэж дээ.

Шинэ жил болохоор л хүүхэд насны хөөрхөн дурсамжууд санагдах.... Бүр анх хөдөө өвөө эмээ хоёртойгоо хамт өнгөрүүлсэн нэгэн шинэ жил бүр тодхон байдаг юм. Гацуур мод олдохгүй болохоор нь өвөө маань бяцхан саглагар бургас олж ирээд би нөгөөхийг нь өөрийнхөө хийсэн гялгар цаас, хөвөн гээд л элдвийн юмаар чимээд номын сангийнхаа нэг тавиурыг суллан тохижуулж дотор нь байрлуулан орж ирсэн хүмүүст бахархалтай нь аргагүй үзүүлж аан бас мялаалгуулж байсан тэр шинэ жил. Хөгжилтэй дурсамж шүү. Хүүхэд нас шинэ жил хоёр яагаад ийм ойрхон байдаг юм болоо. Сургуульд ороод жинхэнэ утгаар нь энэ баярыг мэдэрсэн санагддаг юм. Жил бүр шинэ он болж багт наадам хөтөлж мөн оролцож бэлэг цуглуулж, бас нэг жил бүр ангиа өөрийн зохиосон сэдвээрээ багт наадамд бэлдээд түрүүлж,  төгсөх жилээ хуучин он болон халаагаа өгч байсан тэр л сайхан дурсамжууд ар араасаа хөврөх юм. Хүн бүрд шинэ жилийн хөгжилтэй дурсамж байгаа болохоор та нарынхаа сайхан дурсамжийг бас сонсмоор байна шүү.

Харин яг одоо хүүхдүүддээ, гэрийнхэндээ бас өөртөө зориулж гэрээ чимэж, модоо засаад он солигдох тэр мөч хүртэл завгүйхэн өдрүүдийг үдэж байна даа.

Шинэ жил танд шинэ дурсамж, шинэ мөрөөдөл, шинэ шинэ амжилт бүтээл авчирах болтугай.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Оранж (зочин)

айл болгон адилхан ийм тоглоомуудтай байсан байх тэ? манайх ч жилээс жилд хагарсаар байгаад дуусцан. Ийм тоглоом гоя харагджий шүү. нээрээ л шинэ жил нээх удаан үргэлжилдэг баяр шиг санагддий шт. тээл байнгын догдлоостой гоя баяр шүү.

greenmama (зочин)

mm ymar huurhun ym be. ter jijighen baishin turuu jil hurtel nadad bsan. odoo nadad neg samar l bgaa, ystoi sain hadgalsan bn

Зочин

hi
nadad tuslaach bi blogtoo banner burtgeliin heseg oruulah gsiin yaaj oruulah uu

Цэцгээ

Оранж: Харин тийм байх. Багадаа эд нарыг хайрцагнаас нь гаргаж ирэх гэж мөн ч их хүлээдэг байж билээ. Нэг тийм гоё сэтгэл гэгэлзүүлж догдлуулсан гоё баяр шүү.
greenmama: Энэ тоглоомуудын будаг нь ховхорч унах гээд байгаа юм. Тэр байшинг ноднин өнгөгүй лакаар будаад арай гайгүй болсон.
Зочин: Би чинь энэ талын мэдлэг тийм сайн бишээ. Баннерыг бол харин HTML оруулах гэсэн хэсгээр оруулсан. Блогны чинь тохиргоо гэсэн хэсэгт байгаа.

greenmama (зочин)

ta gutalchin blog deer gar urlaliin heden delguureer ordog gj bichsen bn lee. haana bdag delguuruud we bi bas orii l doo

Цэцгээ

Хэ хэ яг ч гар урлалын дэлгүүр бишээ. Бөмбөгөрийн хойдох KLMN гэдэг туслах хэрэгсэлийн дэлгүүр бас хороололд байдаг даавууны дэлгүүрүүд, зах нтр л шүү дээ.

▓ ▒ ░Лолипоп▓ ▒ ░

HEHE TER BAMBARUUSH MANAID 10 JIL HADGALAGDAJ BGAASHD

Oko (зочин)

yamar huurhun togloomuud ve, odo iim togloom oldohgui shuu te, manaid bas hed bdag yum, gehdee odo joohon huuhed bhgui bolhoor yolk zasahgui bgoo hehe, uuruu huuhedtei bolhooroo l gargaj irehees =) Shine onii mend hurgeye! Saihan bayarlaarai!

Цэцгээ

♥♥♥YiLiNa♥♥♥: Нээрээ энэ тоглоомууд надад хадгалагдаад бараг 20гаран жил болсон байна шүү.
Oko: Харин тиймээ харих бүрд хайр татдаг юм гэхгүй юу ккк, Заавал жаахан хүүхэд гэлтгүй мод засаж шинэ жилээ тэмдэглэж байгаарай. Чамд баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярласан биз дээ. Блогоор маань үргэлж зочилдогт чинь баярладаг шүү.

шинээ (зочин)

үнэхээр хуучны гоё чимэглэлүүд шүү. манайд нилээн хэдэн ийм чимэглэл байдаг юм. тэр цасан охин, цэрэг, муур, самар гээд л ёстой хөөрхөн шүү. Хүн бүхэнд шинэ жилийн баяр нандин сайхан байдаг байх. Би өөрөө яг шинэ жилээр төрсөн болохоор шинэ жилийн баяр бүхэн нандин, баяр хөөрөөр дүүрэн хамгийн гоё баяр байдаг. шинэ жил бүхэн хүн бүрт үргэлж баяр хөөр, аз жаргал авчирч шинэ ондоо амжилтаар дүүрэн байг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)