Хэрэглээний Урлал : Шинэ жилийн хаалганы чимэглэл хийх заавар

Шинэ жилийн хаалганы чимэглэл хийх заавар

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг баярын хамгийн эхний гэж хэлж болохоор чимэглэлийг би хаалганых гэж боддог. Сүүлийн үеийн гэрийн чимэглэлийн хандлагад хаалганы чимэглэл нь гэрийн голлох чимэглэлүүдийн нэг болоод зогсохгүй байнгын чимэглэл болон хувирсан юм. Өөрөөр хэлбэл гэрийн чинь дотоод засалд өнгө, чимэг нэмэхээр үл барам улирал бүрээр, баяр бүрээр өөр өөрийн өнгө аясыг агуулан үүдэнд чинь өлгөгдөж байна.

Өөрийн гараараа дахин давтагдашгүй бас гэрийнхээ үндсэн чимэглэлдээ тохируулан хаалгаа яаж гоёх талаар бяцхан заавар хүргэе. Өөрт байдаг хуучин чимэглэлээ ашиглан хаалгаа чимэглэсэн юм.

Урьд нь:

Харин одоо үүнийгээ яг голоор нь хуваана.

Дугуйруулан хоёр үзүүрийг нь нийлүүлэн ороож бэхлэнэ.

Нэг талын үзүүрт байгаа гогцоог нь хаалгандаа өлгөж болохоор дээш сэртийлгэн гаргана. (Уг мөчирөн чимэглэл нь хоёр талдаа төмөр гогцоотой байдаг)

Ингээд гаргасан гогцооноос хаалгандаа өлгөөд дугуй хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр скочоор бэхлээрэй.

Одоо хаалганы зүүлтээ өөрийн хүссэн чимэглэл болон баярын туузаар гоёоорой.

Дараагийн удаа нөгөө үлдсэн хэсгээр нь юу хийсэн талаараа оруулнаа.

Холбоотой бичлэг энд

Жич: Мөн бичлэгүүд маань таалагдаад өөрийн блог дээрээ тавих гэж байгаа бол эх сурвалжаа заавал дурьдаж байгаачээ гэж хүсэж байна. Эсвэл надаас асууж байгаарай. Шууд асуулгүйгээр хуулж тавих нь хулгай хийхтэй агаар нэгэн тул ухамсартай байгаачээ гэж хүсье.

Шинэ жил айсуй.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Фиона

HMMM. GOY HIISEN BN, YLANGUYA SUULIIN CHIMEGLELUUD N IH TAALAGDLAA. BI SAAGAAR HIIH GEED. DAANCH GOLIIN HATUU TOMRIIG N YUGAAR HIIHEE MEDDGGU. MANAI TOMOR OLGUUR ULDEEGUI BN, KK. ZA AMJILT

Urwagch

энэ цэнхэр гадуур байдаг урт саатай адилхан юмуу

♥Зөөлөн Эгшигт♥

Ваа ямар сайхан юм бэ баярлалаа
гэрээ яаж чимэх вэ гэж бодож бсан юм аа

enkhjargal (зочин)

woow yamar goe hiigeevee taalagdaj bn.

me (зочин)

ene tsenher ni yg yu iin kk

Цэцгээ

greenmama: За баярлалаа. Хатуувтар төмөр утас ашиглаад үзээрэй. Бүр болохгүй бол даавуугаар цагирган чихмэл хийгээд тэрийгээ байнга хэрэглээп байж болно. (Чимэглэлээ солиод)
Урвагч: Яг ч саа бишээ нэг төрлийн мөчирөн чимэглэл. Гадуур их элбэг байгаа.
♥Зөөлөн Эгшигт♥: Баярлалаа. Гэрээ гоё чимээрэй.
enkhjargal: Баярлалаа.
me: Нэг төрлийн мөчирөн чимэглэл. Гадуур зарж байгаа байх.Энийг их дэлгүүрээс авч байснаа санаж байна.

amina (зочин)

goy bolson baina

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)