Хэрэглээний Урлал : Надтай хамт гэрээ чимээрэй!

Надтай хамт гэрээ чимээрэй!

Хүсэн хүлээж догдлон байж угтдаг энэ баярыг зүгээр нэг тэмдэглэхийг би хүсдэггүй. Зориулж зассан ширээгээ хоолоор, хундагаа дарсаар дүүргээд хайртай хүмүүстэйгээ хамтдаа сэтгэлээ шингээн байж, утга учир өгөн байж чимэглэсэн гэртээ сэтгэл хангалуун онцгой сайхнаар өнгөрөөхийг хүсдэг. Тийм болохоор энэ баяр намайг үнэхээр ажилтай бас аз жаргалтай болгодог.

Би айл бүр баяр болгоноор гэрээ чимэглэж байгаасай гэж хүсдэг. Ялангуяа хүүхдүүд гэрээ чимэглэнгээ шинэ сайхан зүйл харж суран түүгээрээ дамжуулан баяр баясгалан, амьдрахуйн гоо сайхныг мэдэрч сайн сайхан зүйлд тэмүүлдэг юм шиг санагддаг. Жишээ нь манай хүүхдүүд ээж гэрээ чимэглэх сургаар бөөн баяр болдог. (Удахгүй том болоод ээждээ туслаарай хүүхдүүд минь) Том хүнд ч гэсэн гэр чимэглэх нь өөрийн эрхгүй сайхан бас сэтгэл хөдлөм байдгыг би мэднэ. Гэрийхэн маань бүгдээрээ гэрээ чимэглэхийг маань тэсэн ядан хүлээдэг.

Өдгөө Зул сар Шинэ жил хоёр нь утга агуулагын хувьд жаахан өөр ч хэлбэрийн хувьд бараг адилхан баяр болчихсон билээ. Зул сарын утга учир бүхий чимэглэлүүд нь шинэ жилийн хамгийн гол чимэглэл болохоор барахгүй нэгийг нь нөгөөгөөс нь салгах гэвэл харин ч утгагүй юм шиг санагдаж магадгүй юм. Бараг л зул сарыг шинэ жил болгоод тэмдэглээд байгаа юм шиг л санагддаг. Бүгдэд нь шинэ жил гэхээр ганган гацуур, цасан хүн, өвлийн өвөө, гоёмсог бэлэг гээд л олон зүйл санаанд тань орж байгаа байх. Гэхдээ орон орны онцлогоосоо болоод шинэ жил нь жаахан ч гэсэн өөр байдаг болов уу гэж боддог юм. Монголчуудын маань жинхэнэ шинэ жил нь цагаан сар болохоор энэ баяр маань илүү уламжилалт зан үйлд суурилсан үндэсэрхэг  эрхэмсэг байдаг бол шинэ жил нь орчин үеийн бас шинэлэг байдаг.

Шинэ жилээрээ гэрээ яаж сайхан бас гоё чимэглэх талаар бяцхан зөвлөмжийг минь анхаарна уу.

1. Жил бүрийн шинэ жилийн чимэглэлээ боломжтой бол сольж өөр өөрөөр чимэглэж бай. Энэ нь мөнгө үрэх зүйл огтхон ч биш та хүсвэл бүгдийг нь өөрөө хийж чадах учраас. Жишээ нь яагаад дан цаасаар цасан ширхэгүүдийг янз бүрийн хэлбэрээр хайчлан модоо бас гэрээ чимэглэж болохгүй гэж. Хүүхэдтэйгээ хамт хийвэл бүр ч гоё.

Little Girl Decorating a Christmas Tree With Paper Snowflakes Stock Photo - Royalty-Free, Artist: Michael Alberstat, Code: 600-02645625

Зургыг http://www.masterfile.com -с

2. Чимэглэлүүдээ олон өнгөөр биш 1-3 үндсэн өнгө оруулан сонгож бас чимэглэж бай. Гэхдээ сонгосон өнгүүд чинь хоорондоо тохирч байх ёстой шүү.

Жишээ нь манай гэрийн 2009 оны чимэглэл цэнхэр, улаан, цагаан өнгө байсан бол өнгөрсөн жилийнх ногоон, улаан, алтан шар харин энэ жилийнх хөх, цагаан, мөнгөлөг гэсэн өнгөөр голлож байгаа.

2009 он

2010 он

Өнгөрсөн жилийн шинэ жилтэй холбоотой бичлэгүүдийг Шинэ жил гэж ангилсан хэсгээс үзээрэй таньд хэрэг болох санаанууд байгаа.

3. Зочны өрөөгөө голлон чимэглэхээс гадна бусад өрөөгөө ч гэсэн бага зэргийн чимэглэлээр гоёж болно. Гэрийнхээ хана тааз хаалга гээд л нүдэнд ил тусах бас хоосон зайгаа ашиглан чимэглэлээ зүүгээрэй. 

Жишээ нь зүгээр л манайд элбэг олддог саагаар хүссэн дүрсээ үүсгэж болно.

 

4. Сүлд модоо чимэглэхдээ аль болох гараараа хийсэн чимэглэл оруулж өгөөрэй. Ингэх нь гэрийн чимэглэлийг илүү бодьтой сайхан болгодог болов уу гэж боддог.

Warrior Stamps ornaments_edited-1

5. Баярыг хамгийн төгс болгодог юм ширээ засалт гэж би боддог. Ширээгээ баяртайгаа зохицуулан сайхан чимэглэх нь хүний сэтгэлд баяр баясгалан, сэтгэл ханамжийг өгөх нь дамжиггүй.

2010 он

6. Эцэст нь баяр тэмдэглэнэ гэдэг нь ганц нэгхэн өдрийн ажил биш юм шүү. Тэгвэл та олигтой баярлаж ч чадахгүй. Хэр их бэлдэнэ тэр хэрээр хүн илүү их сэтгэл ханамж, таашаал, аз жаргалыг мэдэрдэг юм шиг санагддаг.

Mother and daughter at home at Christmas time Stock Photo - 10250037

7. Баярыг жинхэнэ хөөр баяр, аз жаргал гэж хүлээж авдаг хүн бол хүүхэд байдаг. Тиймээс хүүхдээ багаас нь аливаа баярыг тэмдэглэж, аз жаргалыг мэдэрч, баярлаж чаддаг болгож сургаарай.

Three children dressed in carnival suits are greeting with sigh

8.  Бидний амьдралд зав чөлөө бага, ажлын дарамттай байх үе их ч баярт өдрүүд л үүнийг авардаг биш гэж үү. Амьдралынхаа баярт өдөр бүрээ алдалгүй тэмдэглэж баярлаж яваарай.

Family opening Christmas presents at home Stock Photo - 10248667

Ганц л амьдрах амьдралд сайхан бүхнийг алдалгүй мэдэрч аз жаргалтай амьдраарай.

Doodle happy family. Mother, father and child on green meadow. Vector Illustration. See similar pictures in my portfolio! Stock Photo - 5048402

Зургуудыг http://www.123rf.com -с

Бас шинэ жилийн баяртаа одооноос надтай хамт бэлдээрэй гэж хүсье.

Баяр хөөр бүхэн аз жаргалыг дагуулдаг

Баяр өөрөө аз жаргал байдаг.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

тэнэг, мангар
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

yun huurhun ym be goe

♥ Хайрын бурхан♥ (зочин)

daraa asuultand jin hariulna kk

♥♥♥ ZUud EzeGnegcH♥♥♥ (зочин)

estoi goe taalagdlaa

me (зочин)

garaar hiisen chimegleliin zaavar oruulval mash ih bayrlana shuu :)

ЭНХЖАРГАЛ (зочин)

ККК тиймшүү. Шинэ жил үнэхээр сэтгэл догдлуулсан сайхан баяр. Таньтай адил хүсэн хүлээж байна. Энэ жил илүү гоё чимэглэл хийгээрэй.

Гана

nice

Цэцгээ

♥☆✿★GaLa✰tar★✿☆♥:Баярлалаа
♥ Хайрын бурхан♥: Ок, тэгээрэй
♥♥♥ ZUud EzeGnegcH♥♥♥: Баярлалаа чамд
me: Тэгнээ оруулна
ЭНХЖАРГАЛ: Харин тийн. Дүү нартайгаа нийлж байгаад гэрээ гоёоорой.
Гана: thank you me too

zulaa (зочин)

Яааааг шинэ жилийн чимэглэл нэхэх гээд орж ирсэн чинь аль хэдийн оруулцан байдаг байшд. Мэдрэмжтэй, хөдөлмөрч бүсгүй юмаа.

Тинкэрбэлл (зочин)

za tsugtaa shine jildee beldetsgeeye hehe

mn (зочин)

uneheer goe bayr shu bi az jargaltai bj caddaggu j durtai

Цэцгээ

zulaa: Баярлалаа удахгүй гоё зааврууд оруулнаа,
♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Тэгье:)
mn: Тийм шүү. Чамд томоос том аз жаргал хүсье, Be Happy!

Linzy girl

хэхэхэ гоя болжээ. тэр ширээ янзтай. таалагдлаа

♥Зөөлөн Эгшигт♥

Баярлалаа мундаг юм аа

Цэцгээ

Линзчин Охин™ (зөрүүд шдээ цаадах чинь): Баярлалаа. Орж гарч байгаарай:)
♥Зөөлөн Эгшигт♥ Баярлалаа. Гэрээ чимэж дууссан уу.

Tuya (зочин)

Sain uu. Yamar mundag yum ve. Uuriin turshlagaas haramgui huvaaltsaj, unetei saikhan zuvlulguu ugsund bayarlalaa. Uuniig chin heregjuulnee. tanai ger buld sain saikhniig husyei.

рррр (зочин)

ёбччбөнё

boloroo (зочин)

Goe bn minii mailruu yvuulj baigaartlai bi bas hiij uzmeer bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)