Хэрэглээний Урлал : Гүзээлзгэнэ хийх заавар

Гүзээлзгэнэ хийх заавар

Энэ зааврыг оруулна гэж бодоод л байсан юм. Зарим нэг зургыг дахин авах хэрэгтэй байсан тул амжихгүй байсаар одоо л бэлэн боллоо. Хэдийгээр энэ маань зүүний хатгуур боловч гэрийн болон бусад зүйлд чимэглэлийн зориулалттайгаар ашиглаж болохоос гадна хүүхдэдээ тоглоом болгож хийж өгч болох юм.

Харахад хөөрхөн, амархан болохоор хүмүүс хийхдээ дуртай байна гэдэгт итгэлтэй байна.

Хэрэгтэй зүйл:

Өнгө тохирох даавуу, нийлэг хөвөн, хүсвэл ногоон өнгийн эсгий, цэмб, ноос

Улаан болон ногоон өнгийн утас,(гүзээлзгэний биржгэрийг оёх бол шар өнгийн утас) зүү, хүсвэл оёдлын машин

Хийх арга:

Дугуй дүрс эсгэнэ.

Дүрсээ голоор нь хуваагаад дахин төв хэсгээс нь нэг талруу нь бага зэрэг өөлнө. Өөлөхгүй шууд хийсэн ч болно.

 

Одоо даавуугаа голоор нь нугалаад захыг нь оёно. Эргүүлнэ

 

Ирмэгээ шидэж оёод утсаа бага зэрэг татаж байгаад голд нь нийлэг хөвөнгөө чихнэ. Яг л лууван хийж байгаатай адилхан байгаа биз.

 

Хөвөнгөө чихэж амыг нь сайтар хумиж оёсоны дараа даавуу чинь цулгуй бол дээр нь  гүзээлзгэний биржгэр гадаргууг төсөөлүүлэн гараараа оёж болно. Ингэхдээ шар юмуу өөр өнгийн утсаар дээд юмуу доод талаас нь эхлэн сул хонин холбоо хатгаасаар хооронд нь зайтайгаар хатгана.

Хатгаас дуусмагц зүүгээ дээд талруу нь гаргаж утсаа зангидна.

Одоо ногоон өнгийн утсаа авч дээд талаа 6-н хэсэг болгон зураг дээрх шиг хуваагаад нэг үзүүрийг нэг навч гэж төсөөлөөд оёж эхлэнэ.

Дууссаны дараа ингэж харагдана.

Жич: Гар ажиллагаагаа хөнгөвчлөхийг хүсвэл цоохор хээтэй даавуу болон навчаа ногоон өнгийн эсгий, цэмбэ зэргээр хийж шууд нааж болно.

Би үүнийг гэрийн чимэглэлд ашиглаж үзсэн. Дууссан зөгийн балны саваа дүүртэл гүзээлзгэнэ хийж тавьсан. Таваг дүүрэн хийсэн ч болно шүү.

Холбоотой бичлэг энд

Happy crafting!

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
greenmama (зочин)

ystoi goy bichleg bolson bn.. humuus tanii blogoor ih ordog bololtoi,gehdee stegegdel bhgui bhiin. bi iim daawuu olohooroo hiine ee
geriinhee end tendees zuuchihwel huurhun ym bn

Цэцгээ

greenmama:Баярлалаа. Сэтгэгдэл үлдээнэ гэдэг цаг зав шаардсан ажил болохоор хүмүүсийг ойлгож байгаа. Заавал улаан даавуу гэлтгүй эхлээд туршаад хуучин ч хамаагүй даавуугаар хийгээд үзээрэй. Enjoy crafting!

♥Зөөлөн Эгшигт♥

Ваа мундаг юм аа

Гана

like

Тинкэрбэлл (зочин)

wooooooooooow! tasarjijee kk idmeer snagdjiiine shvv

Barkhasmaa (зочин)

ta ystoi mundag ymaa. bi ali deer neg sited zurgiig ni haraa yaj hiiy daa geel bodjiison chini end amarhan ni baij bn BAYRLALAA

Цэцгээ

♥Зөөлөн Эгшигт♥: Баярлалаа:)
Гана: Thank you!
♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Баярлалаа. Хийгээд үзээрэй.
Barkhasmaa: Тийм үү. Хайж байсан зүйлээ олсон бол баярлалаа.

дээгий (зочин)

big like hijeel deer hii gj ugsiin haij baisan zuilee olloo

batchimeg (зочин)

энэ их хөөрхөн юмаав хийхэд ёх амархан юм. гэртээ хийгээд тасалгааны том ургасан цэцгэнд зүүвэл гоё юм бна гэж бодлоо. баярлалаа

Уугнаа (зочин)

баярлалаа гоё юмаа хийж үзлээ гоё боллоо

abii (зочин)

ystoi huurhun ym aa. iim blog bdgiig medehgui bla. huuhded hiigeed ugchhuur togloomnii sanaa bnuu. tsetserleg ntr t ni hiigeed ugchihuur

bishregch (зочин)

goe yumaa yg l jinhene yum shig idchihmeer sanagdchlaa

MONGOL URLAACH XVVXED (зочин)

cain bna uu.bi 5 dugaar angiin surdag.namaig A.CHOILKHAGWA gedeg.bi tanii zaavraar hiisen mash goe bolson.Margaash angiihandaa vzvvlne.Ene blogiig neej bid nart "YUMHANAAR YUM HIIH"-iig zasand bayrlalaa. ta lagdsan bol naiz_2002@yahoo.com-iig add hiigeeree.

MONGOL URLAACH XVVXED (зочин)

cain bna uu.bi 5 dugaar angid
surdag.namaig A.CHOILKHAGWA gedeg.bi tanii zaavraar hiisen mash goe bolson.Margaash angiihandaa vzvvlne.Ene blogiig neej bid nart "YUMHANAAR YUM HIIH"-iig zasand bayrlalaa. ta lagdsan bol naiz_2002@yahoo.com-iig add hiigeeree.

Үжин (зочин)

Та ямар мундаг хөөрхөн хөөрхөн юм оёдогийн вэ харахаар л хайр хүрэм хөөрхиймаа. одооноос гэртээ ямар даавуу, утас зүү бна гэдгээ анзааряаа кккк өдөр бүр таны блог руу орж ихийг сурнаа. Таньд эрүүл энхийг хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)