Хэрэглээний Урлал : Хүүхдүүдийн баяр хөөр

Хүүхдүүдийн баяр хөөр

Сүүлийн үед блогтоо ч бичлэг нэмэх завгүй их ажилтай байлаа. Улирлын шинжтэй албаны ажлаас гадна улсын чанартай аяны хүрээнд олон зүйлийг амжууллаа. Хүүхдүүдэд баяр хөөр нэмсэн бэлэг хийж өгөх "Багачуудадаа барих бэлэг" аян маань өрнөж олон мянган тоглоом цугларч олон зуун хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэж байна. Энэ аяныг санаачлан хэрэгжүүлж өөрсдөө цаг заваа зориулан олон тоглоом цуглуулж бас  нойр хоолоо хасан байж зөндөө тоглоом урласан "Бүтээлч залуус" клубын хамт олондоо хувиасаа болон хүүхдүүдийн өмнөөс гүн талархалаа илэрхийлж байна.

Өнөөдөр тэд олон хүүхдүүдэд тоглоомоо урам зориг хүндэтгэл дүүрэн гардуулан өгөх ажлаа эхэлж байгаа. Дүү нарынхаа баяр хөөрөөр өөрсдийгөө цэнэглэж улам ихийг хийж бүтээхийн хүсэлд автаа бизээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.buteelch.com -с үзээрэй.

Блогтоо бичлэг бас чимэг болгож тэд нарын тоглоомыг хүлээн авсан зарим цэцэрлэгийн хүүхдүүдийн зургыг орууллаа.

СБД-н 143-р цэцэрлэгийн багачуудыг орж ирэх үед нь тоглоомуудыг нь өрөөд тавьчихсан байсан тул хурдан тоглохыг яаран байгаа эхлэл хэсэг.

Багшийнхаа хэлсэнээр ээлж дарааллаараа тоглоомуудаа авч эхэлсэн.

Тэд тэвчээртэй нь аргагүй хүлээж байгаа биз.

Ингээд бүгд нэг нэг тоглоом аваад зургаа авхуулсан.

Тоглоом авч баярласан хүүхдүүд бидэнд зориулан дуу дуулж, шүлэг уншиж өгсөнөөр үл барам тоглоомоороо хайр гамтай тоглохоо амлахаа ч бас мартаагүй.

Дүү нарынхаа баяр дээр нь баяр нэмж 25-р суваг телевизийн Making the band нэвтрүүлгээр гарч ирж байгаа EXTACY хамтлагын охидууд ирж дүү нартайгаа тоглож дуу дуулж өгсөн.

Хөөрхөн хүүхдүүд маань зөндөө олон тоглоомуудаараа тоглохыг яаран биднийг үдсэн.

СБД-н 42-р цэцэрлэгийн багачуудад би нь бас 39-р сургуулийн Эрдэнэ-очир багшийн хамт ''Бүтээлч залуус'' клубын 2 дүүтэйгээ очиж тоглоом өгсөн.

-Та нар хэдэн настай юм бэ?

-5-н настай

-Энэ тоглоомуудыг та нарт ах эгч нар чинь хийж өгч бэлэглэж байгаа юм шүү. Том болоод сайн хүн болоорой.

-Тийм үү ямар гоё юм бэ, yes yes(гэж хашгиралдаж байсан)

Тоглоомруу дайрааааааааад,,,,,,,,,,,,,,

Бүгдэд хүрэхээр олон байгаа тулдаа булаацалдаан болоогүй.

Баярлалаа ах эгч нараа.

Энэ хоёр цэцэрлэгт тоглоом гардуулж өгөхдөө намайг байлцаачээ гэж хүссэний дагуу би очсон юм. Тэнд байхад надад их сайхан санагдаж сэтгэл үнэхээр их догдолж байсан шүү.

Нэмж хэлэхэд энэ аяны маань бэлэг гардуулах ажиллагаа энэ 7 хоногыг дуустал үргэлжилэхээр болсон тэгэхээр дүү нартаа тоглоом хийж өгөхийг хүссэн хэн бүхэн оролцож болно шүү.

Тоглоом хийж өгсөн бүх хүнд энэ олон хүүхдүүдийн өмнөөс баярлаад барахгүй байсан тул нэг залуу маань бид хойд насандаа диваажинд очих юм байна гэж хөөрсөн сэтгэлээр хошигноод амжина лээ:))

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Sweet Mommy

iim shan sain uil ni hiisend ni bayar hurgej ,amjilt husey

end tsetsgeegiiin maani zurag ni bnuu

Цэцгээ

Сайн уу Sweet mommy, Ойрд таараагүй юм байна шүү. Та хоёр мундаг болж байна уу. Би нь тэр хайрцагтай тоглоом барьчихсан үсэндээ ягаан хавчаартай нь:)

Gutalchin (зочин)

Waaaaw ymr goy um beee shn uils bljeee mamanudinha omnoos tnx a lot

Ицми

гоя юм байна лээ сайн үйлс дэлгэрэх болтугай :) та бүхэнд амжилт хүсий

Цэцгээ

Гуталчин:Чи минь сайн уу блогоор нь ойрд ороогүй л байгаа бөөн бичлэг хүлээж байгаа гэж мэдэж байна хэ хэ.
Ицми: Ицмидээ баярлалаа. Чиний санаачлан хийсэн ажил бас их гоё болсон байна лээ. Чамд амжилт хүсье.

Gutalchin (зочин)

hehe boo boon beegii bgaa shuu gsn hehe. endhiin handmade delguuruudeer orj hdn zurag avsan arai oruulj amjaagui l bn. saya pc-neesee orood zurag tomoor harsan chn minii tanil nz maani end bj bhiin hehe.

Цэцгээ

Gutalchin: Тэр гар урлалын дэлгүүрийнхээ зургуудыг оруулаарай. Ингэхэд тэр зураг дээр байгаа найзыг нь хэн гэдгийн би бас таниж магадгүй:)

билгээ (зочин)

сайн байна уу.Их гоё юм хийдэг юм байна.Би ч гэсэн гар урлалын зүйл хийх сонирхолтой.гэхдээ би чамаас өөр зүйл хүсмээр байна.Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг нээж байгаа.та нар тэр цэцэрлэгт хөөрхөн тоглоом хийж өгч болох уу.болвол надтай 99819887 утсаар холбогдоорой.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)