Хэрэглээний Урлал : Хүүхэд хөгжүүлэх тоглоомын зааврууд

Хүүхэд хөгжүүлэх тоглоомын зааврууд

Тоглоомын загвар

Энэ удаад нэлээд ухаалаг тоглоомуудын санаа оруулахаар шийдлээ. Заавал өөрөө хийсэн юмаа оруулна гэхээр их хугацаа ороод  тоглоом хийж өгөх хугацаа маань багасаад жаахан санаа зовсон хүн энд байна. Гэхдээ хайх, хийх аргачилалыг нь боловсруулах гээд их цаг орсон болохоор та бүхэн оюуны хөдөлмөр гэдэг утгаар нь хүлээж аваарай:) Анх удаа л ингэж шөнийн 3-н цагт блогширч сууна даа гэж. Ер нь нцоом бид хоёрын блог хүүхдэд ээлтэй ч гэх юм уу эсвэл хүүхдийн тоглоомон урлалын блог болоод байгаа юм биш үү хэ хэ.

Дараах тоглоомууд нь хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан тоглоомоор нь дамжуулан хөгжүүлэх зорилгоор хийгдсэн бөгөөд бэлэн хийцүүдийг эвлүүлэн хийх зориулалттай зарж борлуулдаг тоглоомууд юм. Харин та түүнийг гарын доорх материал ашиглан өөрөө хийж хүүхдүүдэд бэлэг болгон өгөөрэй. Хэрхэн хийх зааврыг зохион орууллаа.

 

1.   Түүнийг барь

 

 

 http://www.orientaltrading.com-с санаа авав

 

Хүүхдийн авхаалж самбаа хөгжүүлэх тоглоом

 

Хэрэгтэй зүйл:

 

·         Хатуу цаас эсвэл зураг дээрх зүйлтэй төстэй нэг удаагын аяга болон бусад зүйл

 

·         Теннисний бөмбөг

 

·         Олсон утас

 

·         Хайч

 

·         Цавуу

 

·         Тэвнэ

 

·         Үдээсний машин

 

Хийх арга:

 

1.    Цаасан дээр хэвлэж хийх бол эхлээд эхээ бэлдэнэ. Мөн зураггүйгээр хэвлээд сүүлд нь өөрсдөө дээр нь чимэглэж болно.

 

2.    Баригч саваа хайчлан наана.

 

3.    Олсон утсаа ойролцоогоор 1 митр орчим таслаад тэвнэдээ сүвлэнэ.

 

4.    Тэвнээрээ бөмбөгөө нэвт цоолно. Утсаа татаж нөгөө талд гаргаад үзүүрийг нь сайтар зангидна.

 

5.    Утасныхаа нөгөө үзүүрийг мөн сайтар зангидна.

 

6.    Баригчийнхаа доод талд нь зангидсан үзүүрээ барьж байгаад үдээсний машинаараа зангилаасны доогуур цаастайгаа хамт үднэ. Утсаа татахад үдээсэнд чинь тээглэж байна гэсэн үг. Дуусчихлаа. Хүсвэл нэмж чимэглэж болно шүү.

Тоглохдоо бөмбөгөө шидээд савандаа оруулж тоглоно.

 

 

2.   Загасчильяа

 http://www.orientaltrading.com –с санаа авав.

Хүүхдийн анхаарал болон тэвчээрийг хөгжүүлэх тоглоом.

Хэрэгтэй зүйл

·         Өнгийн хатуу цаас

·         Бичгийн хавчаар

·         Жижигхэн соронз (Олдохгүй бол уян төмөр утас ашиглах эсвэл дэгээ хэлбэртэй хурц үзүүргүй зүйлээр орлуулах)

·         Соруул эсвэл шорлогны мод

·         Олсон утас

·         Цавуу

·         Хайч

      Зүү

Хийх арга:

1.    Загасны дүрсээ хэвлэн гаргана. Загасаа хайчлан өнгийн цаасан дээрээ тавьж тойруулан зурж дүрсээ буулгаад хайчлана (Өнгийн цаасан дээрээ шууд хэвлэн гаргаж болно)

2.    Дүрсэн дээрээ нүд ам хийж хүсвэл үсэг тоо бичиж болно. (Жишээ нь хүүхэд А үсэгтэй эсвэл 1-н тоотой загас барьж болно)

3.    Бичгийн хавчаараа загасны хошуунаас зүүнэ.(Цоолж зүүсэн ч болно)

4.    Утсаа зүүндээ сүвлээд соруулны үзүүрээс нэвт гарган зангидана

5.    Соруулны нөгөө үзүүрт дэгээ эсвэл соронзоо тогтооно. Соронзыг тогтоохдоо хатуу цааснаас утсаа зангидан тогтоогоод дараа нь цаас соронз хоёроо нааж болно. Дуусчихлаа.

Загас барихад бэлэн үү!

3.   Хэнгэрэг

 

Энэ тоглоом нь нэг төрлийн хөгжмийн хэрэгсэл бөгөөд надад 1-д 2 гэдэг шиг л санагдсан.

http://www.bhg.com/crafts/bead-drum/- с орчуулан орууллаа. 

Хэрэгтэй зүйл

·         2 ширхэг цаасан нэг удаагийн таваг (дээр нь зураг зурах тул цаасан таваг тохиромжтой)

·         Өнгийн будаг

·         Цаас цоологч

·         6-8 ширхэг модон шүр (Хуванцар шүрээр орлуулж болно

·         Олсон утас буюу 00-н утас

·         Сайн чанарын цавуу

·         Модон савх

·         Шугам, Хайч

Хийх арга:

1.    Цаасан тавгуудаа ирмэгүүдээр нь нийлүүлэн барьж байгаад цаас цоологчоороо хоорондоо тэнцүү хэмжээтэй 6-8ширхэг цоолно.

2.    Олсон утсаа 20см-н урттай 6-8 ширхэг тасдана.

3.    Утас бүрд нэг шүр хэлхэнэ.

4.    Цоолсон нүхээр шүртэй утсаа оруулсан зангидна.

5.    Модон савхаа голоор нь оруулж цавуудан тогтооно.

6.    Цавуугаа хатаж байх хооронд хэнгэрэгээ будаж эсвэл өнгийн цаас нааж чимэглээрэй.

Жич: Зарим зүйл нь олдохгүй байж магадгүй гээд жаахан өөрчилсөн шүү

Сайхан зугаацаарай!

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

тэнэг, мангар
pugi (зочин)

hi. mash saihan bolson bna. minii naiz ulam uram zorigtoi baij amjiltand hureerei. chamaaraa baharhdag shuu. huuhed ger oron ajliinhaa hajuugaar iim buyantai yum hiij bgaad dahin dahin bayr hurgie. hairtai shuu. urgelj ene heveeree tsoglog baigaarai

Тинкэрбэлл (зочин)

woow!

zulaa (зочин)

Яг ямаршуухан юмнууд болохыг нь зурагтай нь оруулаад өгөөч. Би нэг л төсөөлж чаддаггүй

Цэцгээ

Pugi: Wow, найздаа маш их баярлалаа. Үргэлж намайг дэмжиж хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэл урам зоригоор хурцалж байдагт чинь бас баярлалаа. Хайртай шүү:0
♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Баярлалаа. Дүү нартаа зориулж тоглоом хийж өгөөрэй.
Зулаа: Зурагнууд нь харагдаж байгаа. Материалаа бэлдээд зааврын дагуу хийгээд үзээрэй. Амархан бас зугаатай байх болно. Амжилт.

ариунаа (зочин)

АББ-ын хүүхдүүд зааж өгмөөр байна.манай хүүхдүүд зорилтот бүлгийн сургууль завсардсан,хөгжлийн бэрхшээлтэй,сүм хийдэд шавилан сууж буй лам хүүхдүүд суралцдаг.гарын авлага байгаа юу.

munkhzaya (зочин)

unheer taalagdla mash goy ymaa amjilt
uurtei tani yaj holboo barih be minii utas 96031294 email zaya_941205@yahoo.com

бя-аа (зочин)

зочин ариунад : 3-14 насны хүүхдийг тоглоомоор хөгжүүлэх тарал бүрийн гарын авлага ,тоглоомуудын хамт зайны сургалтанд хамруулах боломж байна
Орхон аймаг "Авьяас хөгжлийн төв"

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)