Хэрэглээний Урлал : Улаан лооль хийх заавар

Улаан лооль хийх заавар

Ойрд тоглоом хийх заавар оруулаад та нарыг залхаагаагүй гэж найдаж байна. Блогоор маань зочилдог нэг ч гэсэн хүн нэг ч гэсэн тоглоом хийж бяцхан хүүхдүүдэд бэлэг барьна гэдэгт итгэж ингэж хичээж байгаа юм шүү. Хичээл зүтгэл минь талаар болохгүй гэдэгт их итгэж байгаа. Бас хийсэн тоглоомоо блогтой нь блог дээрээ тавиад блоггүй нь миний tsetsgeee@yahoo.com хаягаар зураг болон өөрийнхөө нэрийг илгээж бусдад үлгэр дууриал болоорой гэж хүсэж байна. Таны хийсэн тоглоомыг блог дээрээ тавихдаа би их баяртай байх болно.

Бид аливаа тусыг хүргэхдээ хариу шан харамж харж биш чин сэтгэлээсээ туслая гэж хандах юм бол танд үгээр илэрхийлэх аргагүй тийм сайхан сэтгэл ханамж, зүйрлэшгүй мэдрэмж, урам зориг төрдөг шүү дээ. Тийм сайхан сэтгэлээс, тийм сайхан урам зоригоос улбаалан таны өөрийн ажил үйлс, бодол санаа чинь өөдрөг сайхан байх нь тодорхой. Бидэнд үүнээс илүү өөр юу хэрэгтэй гэж...

Улаан лооль хийх заавар

Хэрэгтэй зүйл:

Улаан өнгийн даавуу

Ногоон өнгийн савхи болон ноосон сэмрэлт багатай даавуу

Синтпон

Бүдүүвтэр ногоон утас

Утас зүү

Хийх арга:

Дугуй хэлбэртэй зүйлээр үндсэн даавуугаа эсгэнэ.

Үзүүрийг нь зангидсан утсаар даавууны захаар хол холхон шаглан оёж бүтэн тойруулна

Утсаа бага зэрэг татан хумируулж байгаад дотор нь нийлэг хөвөнгөө сайтар дүүртэл нь чихнэ. Утсаа чангалан татаад амыг нь нийлүүлэн бэхлэн оёно.

Навч хийх ногоон даавуугаа зургаа юмуу таван үзүүртэй од хэлбэртэйгээр хайчилна. Бүдүүн ногоон утсаар нэг талд нь гогцоо үүсгэн нөгөө талыг нь зангидан бэхэлж иш хийнэ.

Навчны утас зангидсан тал дээр цавуугаа түрхээд ам дээр нь наана. Эсвэл гараараа оёсон ч болно.

Эдгээр тоглоомуудыг хийхэд таниас тийм их цаг шаардахгүй жишээ нь энэ лоолийг бараг 10хан минутанд л та хийж чадна.

Та энэ улаан лоолиoр зөвхөн тоглоом гэлтгүй зүүний хатгуур болон гэрийн доторх чимэглэлдээ ч ашиглаж болно шүү. Эдгээр заавруудаар өөртөө юм хийж эхлэхээсээ өмнө хэрэгтэй заавар оруулсан хөдөлмөрийг маань үнэлж Багачуудадаа барих аянд зориулж нэгийг заавал хийж өгөөрэй:))

Амьддаа бие биенээ хайрла

Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамд дурласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ

Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла

Очирбатын Дашбалбар

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Barkhasmaa (зочин)

Bayrlalaa. Tanii zaaj ogson ene jvilvvdiig hiigeed hodolmoriin bagshdaa vzvvleed 1oo A garsan. Bi dandaa 90 gardag baisiin ~_~

Цэцгээ

Barkhasmaa: Хөөх тийм үү баяр хүргэе. Олон гоё зүйлүүд хийгээрэй.

huk (зочин)

goy bna nice bna

zaya (зочин)

Mash ih bayrlalaa nudee salgaj chadahguinee hehehe

Зочин

hoorhon yum bn bayarlalaa zaawal hiigeed hayag ruu chine yawuulna aa

нямка (зочин)

лаг юм аа

Зочин

би гар урлалд хайртай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)