Хэрэглээний Урлал : Гадил хийх заавар

Гадил хийх заавар

Энэ хөөрхөн гадилыг хийж үзэхийг хүсэж байгаа биз дээ. Хүүхдүүд бүр ч дуртай байх болов уу. За эхэлцгээе.

Хэрэгтэй зүйлс

Цагаан өнгийн хилэн юмуу үслэгдүү даавуу

Цэвэрлэгээний алчуурны шар өнгөтэй нь

Синтпон

Ногоон өнгийн утас зүү

Оёдлын машин (хүсвэл гараараа оёсон ч болно)

Харандаа болон тэмдэглэгч

Хийх арга

Цагаан даавуугаа өнгийн нь дотор нь оруулж нуглаад гадилны хэлбэртэйгээр хоёр ширхэгийг хайчилна.

Одоо өнгийг нь дотор нь хийж нийлүүлсэн даавуугаа нэг үзүүрийг нь онгорхой үлдээнэ гэж тооцон тойруулан гар болон оёдлын машинаар оёорой.

Оёсны дараа ингэж харагдана.

Харандаа болон бусад зүйлээр эргүүлж оёдлыг нь дотор нь оруулаарай.

Синтпоноо бага багаар цувуулан чихээд дүүргэнэ.

Цэвэрлэгээний алчуураа зургын дагуу 3-н ширхэг гадилны хальс хэлбэртэйгээр хайчилж тавь.

Хальс бүрийн уртын дагуу голд нь жижигхэн тэмдэглэ.

Оёдлын машинаараа хальсаа нийлүүлэн доод талаас нь тэмдэглэгээ хүртэл оё.

Дараагийн хальсыг мөн л залгаж оё.

Цувуулан залгасан хальсаа нийлүүлэн дахин тэмлэглээс хүртэл нь оёж дуусгана. Доод тал чинь онгорхой үлдэж байх ёстой шүү.

Оёдлыг нь дотор нь оруулан эргүүл

Гадилны үзүүрээ утсаар түр хэд хатгаж  тогтоогоод хальсныхаа голоор татаж гаргаж ирнэ.

Илүү гарсан гадилны хэсгийг хальстайгаа тэнцүүлэн тайр.

Ногоон өнгийн утсаараа гадил болон хальсны доод талыг сайтар хөвөрдөн оё. Оёхдоо аль болох гадилны ногоон хэсгийг төсөөлүүлэн оёж бэхлээрэй.

Дуусчихлаа! Одоо хийсэн гадилаа хүүхдэдээ өгч тоглуулж болно.

Enjoy banana!

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Энхзаяа

Banana Milk Shake хийчихмээр харагдаж байна шүү ! :)

Felt материалийг маш ухаалаг орлуулж хийсэн байна тиймээ

Goodluck ☆☆

Тинкэрбэлл (зочин)

goy yumoo idjihmeer l bn sho kk

Цэцгээ

Энхзаяа: Баярлалаа Зайка, Өнгөний сонголт л асуудал болооод байгаа. Гэхдээ будагч бодис хэрэглэвэл шийдчих байх гэж найдаад байгаа. Одоогоор туршаагүй л байна.

♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Ккк, Байнга зочилж сэтгэгдэл үлдээж намайг дэмждэгт чинь их баярладаг шүү.

Гана

kkk neeh huurhun ym aa

uran (зочин)

hoorhon canaanuud baina.mash ih taalagdlaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)