Хэрэглээний Урлал : Байцаа хийх заавар

Байцаа хийх заавар

Өмнө заасан луувангийн зааврын үргэлжилэл болгож байцаа хийх заавраа оруулж байна. Та үүнийг хүүхдэдээ хийж өгөхөөс гадна "Багачуудадаа барих бэлэг аян"-ы хүрээнд зориулж бяцхан хүүхдүүдэд хийж өгнө гэдэгт итгэж байна.

Хэрэгтэй зүйл:

Цэвэрлэгээний алчуур ногоон өнгөтэй нь

Синтпон

Ногоон өнгийн утас

Зүү

Харандаа болон тэмдэглэгч

Хийх арга:

Эхлээд 1 том 3 дунд зэрэг 3 жижиг нийт 7 ширхэг дугуй дүрс хайчилна.

1 том дүрсээ зураг дээрх шиг голоос нь 3-н тэнцүү хуваана.

Утас зүүгээрээ зураасны дагуу хөвөрдөж оёно.

Хөвөрдөж оёсны дараа ингэж харагдана.

Захаар нь тойруулан утас зүүгээр шидэж оёно.

 

Утсаа бага зэрэг татаж хумина.

Голд нь синтпоноо сайтар чихнэ. Хатуу болтол нь сайн чихээрэй.

 

Бөөрөнхий хэлбэртэй болтол нь утсаа татаж чангалаад сайтар оёж бэхлэнэ.

Одоо жижиг дугуй дүрсээ авч зургын дагуу хөвөрдөж оёсон оёдлыг голлуулан байрлуулна.

 

Дүрсээ байцааны навчны хэлбэр үүсгэхээр хол хол цэвэрхэн оёж тогтооно.

Энэ мэтээр үлдсэн хоёрыг мөн тэнцүү тойруулан оёорой.

Эхний 3-н навчыг оёж дууссаны дараа ингэж харагдана.

Дараа нь үлдсэн дунд зэргийн дугуй дүрсүүдийг мөн л тойруулан цэвэрхэн оёж тогтооно.

Ингээд л байцаа хийж дууслаа.

 Амархан бас хөөрхөн байгаа биз. Том жижиг олон янзын хэлбэртэй хийгээрэй.

Happy crafting!

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

тэнэг, мангар
BloGeR (зочин)

uneheer goy yum aa

bayrlalaa (зочин)

odoo guzeelzene.oo bi greenmama bn,
neeree tv market genuu teruungeer 70 myngiin oydliim mashin zarj bn gene ee. ter nad shig anh udaa ym hj uzeh gj bgaa hund zugeer bolow uu gj bodood bn singer 250 geher jaahan unetei maa. ta 70 myngiin chinese mashiniig yu gj bodoj bn?

Цэцгээ

BloGeR: Баярлалаа. Хийж үзээд хүүхдүүдэд бэлэглээрэй
bayrlalaa: Аанхан, Үнэ нтр нь боломжийн юм чинь аваад үзчихгүй юу даа. Гол нь баталгаат хугацаа өгдөг юм боловуу.

Тинкэрбэлл (зочин)

setgejee tnx good luck

зочин (зочин)

ямар хөөрхөн болоо вэ, би нэг оёдлын машин авах гэсэн юмаа, хуучин жукигээ зай эзлээд гээд зарчихсан чинь гар мухардаадаа, германы зингэр гэж ширээн дээр тавьчихаар машин байна энэ хэр бол олон оёдол гаргадаг нь ч байна- надад зөвлөөч аль нь сайн бол?

Цэцгээ

♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Баярлалаа
зочин: Зингер бол сайн машин, хэрэглээндээ тохируулаад ахуйн хэрэглээний олон оёдол гаргадаг бүр сайн болов уу.

Гана

kkkk

uurka (зочин)

goyo yumnuud hiih yuma materialaa haanaas avdag ve?

Соёл-Эрдэнэ

goe ih ih bna shuu Amjilt

Sarnai (зочин)

sain baina uu ta bolowsrol suwgiin hobby newtrvvlgeer orson egch mon vv taniig gogo deer blogtoi geheer n haij bgaad mon yum shig bn gej bodloo tanii hiisen yumnuud mash ih taalagdlaa bi bas iimerhvv gar urlal sonirhdog yumaa tanii hiisen yumnuudaas ohindoo bas hiij ognoo.Ta oor olon goe yum zaaj ogoorei bi bnga vzej bnaa Amjilt hvsye

Зочин

баярлалаа . Би цэцэрлэгийн багш . Үнэхээр сайхан блог байна Би тань шиг авьяасгүй боловч ажил маань намайг маш их урлаач байхыг шаарддаг. Тэгэхээр хичээж байгаад таниас суралцанаа. Таны ажилд амжилт хүсье. Дараа дахин дахин зочилж байнаа

Цэцгээ

Гана: :)
uurka; Хаа сайгүй дээ даавууны дэлгүүрүүд зах гээд л явж өгнө дөө.
Соёл-Эрдэнэ: Баярлалаа
Sarnai: Баярлалаа чамд, блогоор маань зочилж байгаарай:)
Зочин: Аан за, баярлалаа чамд. Би дээр 100 мянган тоглоом аяны хүрээнд нэлээд хэдэн цэцэрлэгээр тоглоом тараасан. Манай багш нар их гоё гоё тоглоом хийдэг юм билээ. Хэрэг болох зүйлс байвал хийж байгаарай. Чамд амжилт хүсье:)

Gerel (зочин)

uneheer ih buteelch yuma amjilt husey!

uran (зочин)

hoorhon baitsaa bolcon baiua

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)