Хэрэглээний Урлал : Багачуудадаа барих бэлэг

Багачуудадаа барих бэлэг

Өмнөх бичлэгт дурьдаж байсан зүйл маань албан ёсоор нээлтээ хийж эхэлсэн тул юун талаар яриад байснаа дэлгэрүүлэе.

Миний танилцсан бас хамтран ажиллахаар болсон залуус маань "Бүтээлч залуус" клубын хүмүүс байсан юм. Хийж бүтээхийн хүслээр жигүүр хийн ярьж, бодож явахын оронд ажил болгон хэрэгжүүлж, нийгэмдээ ганц ч гэсэн хэрэгтэй зүйл бүтээе гэсэн зорилготой энэ залуус маань олон олон ажил санаачлан төлөвлөж байгаагын нэг эхлэл нь "7/30 хөтөлбөр" юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.buteelch.com -с үзээрэй.

7 хоногт 30 минутыг өөрийн мэдэх чадах зүйлээрээ улс орныхоо хөгжилд зориулж хэвшүүлэе. Ажлын дараах амралт чинь болог, Амжиж хэн нэгэнд туслах боломж чинь болог, Агуу ихийг бүтээхийн эхлэл чинь болог гэж ерөөе.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих нэг ажил нь "Багачуудадаа барих бэлэг" нэг сарын аян юм. Залуус бид Монголынхоо бүх цэцэрлэгийн хүүхдүүдэд 100,000 тоглоом хийж бэлэглэе гэсэн тэр санааг та юу гэж бодож байна. Үнэхээр гайхалтай биш гэжүү. Худалдаж авч өгөх биш өөрийн гараараа өөрөө хийж өгнө шүү дээ. Бид үүнийг чамд зориулж хийсэн юм. Чи харин биднээс илүүг хийж эх орондоо өгөөрэй гэсэн далд мөртлөө ил санааг агуулж байгаа бус уу.

Энэ аяны хэрэгжилтийн эхлэл болгож анхны бэлгийг нь өгсөндөө би их баяртай байгаа. Юу өгсөн юм болоо гэж бодсон уу.

Үүнд:

3 ширхэг байцаа,

3-н ширхэг гадил,

5-н ширхэг гүзээлзгэнэ,

5-н ширхэг улаан лооль

5-н ширхэг лууван,

2 ширхэг хулгана,

Нийт 23 ширхэг тоглоом бэлэглэлээ.

Бүгдийг нь шинэ материалаар шинээр хийсэн:-) Эдгээрийг хийхэд багагүй хугацаа зарцуулсан ч хийсэн бүтээлүүдээ бэлэг гэж бодохоор үнэхээр гоё бас баярламаар байсан.

Гэртээ хүүхдээ харж ихэнх цагаа өнгөрүүлдэг энгийн нэгэн иргэн би гэрээсээ жаахан ч гэсэн нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж чадсандаа өөрөөрөө бахархаж байгаа. Энэ боломжийг надад олгосон Бүтээлч залуусдаа үүнээс ч илүүтэйгээр баярлаж байна.

Эцэст нь яг одоо энэ бичлэгийг үзэн суугаа залуу та энэ үйлсд заавал нэгдээрэй. Блог уншингаа, блогоо хөтлөнгөө, ажлаа хийнгээ, амрангаа тэр олон бяцхан хүүхдүүдийг баярлуулахын тулд зүгээр л нэг ширхэг тоглоом хийж өгөөрэй.

Чамд итгэж байна. 

 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
gutalchin (зочин)

saihan zuild gar biye oroltsoj suugaa taniaraa dahiad l baharhaad barshguinee. erthen medsen bol bi bas gar biye oroltsdog bj.

neree onoodor handmade materialnii delguur orood hamgiin turuund tanig sanalaa sht. goyo umnuud zondoo bnaa. nud unaad l garav, neg mashintai bolj avaad um hne dee

mig (зочин)

Sain baina uu TSetsgee onoo ogloo TV9-oor taniig haraad yariag n sonsloo, ene ajliig mash iheer demjij bainaa, saihan sanaachlaga bas setgel orson baharhmaar ajil bolohoor huuhed bur bayarlah baihaa.
blog deer chin comment bichij baigaagui ch bainga unshdag, odor bolgon shine sanaa buteel yu baina gej orj irdeg, demjdeg shuu !
minii huvid oyodliin mashinii maan' garnii boolt evdersniig zasuulj amjihgui yavsaar yum oyoj chadahgui hii demii sanaa aldaad suuj baigaa um /suuliin sard/
tsaashid zondoo goe zuil hiij buteegeerei gej erooe.

Jich: Gutalchin aa? ter handmade materialiin delguur gej haana baidag yamar delguur ve? helj ogch tus bolohig husie?

chips (зочин)

Цэцгээ тв-5-аар гарч байсан. Би ч бас уншаал гардаг байсан.

Бүтээлч эмэгтэйд амжилт хүсье.

Харин тий тэр Хандмаде-материалын дэлгүүр хаана байдгийн????

mig (зочин)

өө уучлаарай ТВ5 байсан юм уу? өглөө хүүтэйгээ хөөцөлдөөд анзаарсангүй хэ хэ, Цэцгээ гэхээр нь л а нөгөө сюрприз нь байхнээ гээд гүйж очиж ТВээ харсан юм.

Цэцгээ

Gutalchin: Сайн уу, Шинэ газар ямархуу байна амархан дасаж байна уу. Таньж мэддэг хүмүүсээ энэ аянд оролцохыг уриарай.
Харин тийм байхаа наана чинь гар урлал болон түүнд зориулагдсан хэрэгсэлүүд их байгаа байх. Надад найз маань нэлээд хэдэн зүйл авчирч өгч байсан их чанартай гоё санагдсан шүү. Зав зайгаараа урлаад байж дээ.
Mig: За их баярлалаа тэгвэл хүүхдэд очих тоглоом нэгээр нэмэгдлээ гэж ойлголоо шүү. Нэг гэлтгүй зав боломж байвал хэд хэдийг хийж өгөөрэй. Бас блогоор маань байнга орж байдагт чинь баярлалаа. Хойшдоо илүү ихийг хийхийн төлөө хичээнээ.
Гуталчин маань Японд саяхан очсон юм. Тэнд байгаа дэлгүүрийн тухай л ярьж байгаа байх.
Chips: Баярлалаа. Энэ аянд идэвхтэй оролцоорой. Чамд бас амжилт хүсье.

грийнмама (зочин)

цэцэгээ эгчээ би оёдлын машин авах гэж байгаа.
хаанаас ямархууг авбал гайгүй бол та зөвлөөч
би ч бас таныхаас хуулаад хийгээд өгмөөр байна шүү дээ.
сингер хамгийн хямд нь 250 гээд 10 оёдолтой байна гэнэ.
захаас дээрүеийн орос машин авчихвал эвдрэл, насжилт нь ямархуу байдаг юм болоо, та энэ талаар нэг хэлж өгөөч.

Цэцгээ

Mig: Тийм үү баярлалаа. Жаахан сандраад зарим юмаа дутуу ярьчих болсон шдээ:-)
Грийнмама: Оёдлын машины хувьд боломжтой бол Сингер зүгээр. Бас Номин электроникст байдаг юм шиг байна лээ. Захаас авах хямд машин ч бас болно. Яахав явцын дунд янз бүрийн юм оёх гэхээр үзүүлэлт нь жаахан гологдож магад. Гэхдээ оёж эхэлэхэд машин гологдоно гэж юу байхав. Жишээ нь эмээгийн маань бараг 60н жилийн настай хятад машин одоо ч оёсоор л байдаг. Гол нь эдэлгээ сайтай чанартай л байвал болно шүү дээ.

ntsoom

Сайхан санаа байна шүү. Юу хийж өгөх вээ. Өнөөдрөөс эхлээд л толгой ажиллах нь дээ.

Цэцгээ

Нцоом: Харин тиймээ сайхан санаа шүү. Хийсэн бэлэг чинь хөөрхөн болсон байна лээ. Охидууд булаалдаж бөөн юм болноо кк.

SUNShine®

wooow good job dear :)
i am so proud of you

энэ аянд нь одоо арай л оролцож амжихгүй нь :(
гэхдээ хэзээ ч оройтохгүй юм чинь тиймээ :)

Цэцгээ

SUNShine®: Харин тиймээ чи хол байна л даа. Ойрхон байсан бол аль хэдийн чиний хийсэн тоглоом гээл байж байхгүй юу. Ямартай ч блогоороо дамжуулан дэмжиж хүмүүсийг уриалаарай.

Энхтөгс (зочин)

Сайн байна уу Цэцгээ эгчээ Би бүлгийнхээ эцэг эхчүүдийг уриалаад АЛТАН НАМАР аян зарлаад хүүхдүүддээ нэг нэг тоглоомхүнсний ногоо, жимс жимсгэнэ хийх зааврыг нь өгөөд хийлгэж байгаа Танд хийж дуусгаадзургийг нь явуулнаа Ажлын амжилт хүсье Бүх хүүхдүүдийнхээ өмнөөс

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)