Хэрэглээний Урлал : Хүүхдүүддээ тоглоом хийж өгье

Хүүхдүүддээ тоглоом хийж өгье

Миний бие саяхан нэгэн хийж бүтээхийн чин хүсэлд хөтлөгдсөн сайхан залуустай уулзсан юм. Уулзсан ч гэж тэд намайг олж уулзсан юм. Тэдний хийж байгаа цаашид хийхээр төлөвлөсөн зүйлс надад ямар их таалагдсан гээч. Тэгээд л дуртай нь аргагүй өөрийнхөө чадлын хэрээр туслахаар шийдсэн.  Тэд хамгийн түрүүнд бидний хамгийн хайртай хүмүүст нэгэн том гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа. Та бүхэн юу гэдгийг нь удахгүй мэдэх байх.

Залуу нас гэдэг өөрөөсөө гадна бусдад хэрэгтэй тэр тусмаа улс эх орон нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийж амжуулах үе байдаг. Эрэгтэй эмэгтэй, ажилтай ажилгүй, блогтой блоггүй хэн ч бай,  ер нь юуг ч үл хамааран та залуу хүн л бол энэ үйлсд заавал нэгдээрэй. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа миний ижил олон ээжүүд бас идэвхтэй оролцоорой. Гэрээсээ нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж болдогыг харуулаарай.

Харин одоо энэ уриалгаа түр өндөрлөөд бичлэгрүүгээ ороё.

Хүүхдүүд маань тоглоомоор тоглож түүгээрээ дамжуулан бүгдийг танин мэдэж жинхэнэ бодит амьдралд учраа төвөггүй олж байдаг болов уу. Тоглоом худалдаж авч өгөх нь сайн зүйл боловч хааяа бас өөрөө хийж өгвөл хүүхэд та хоёрын хэн хэн нь илүү сайхан мэдрэмж, сэтгэл ханамж авах нь тодорхой.

Ингээд өмнө нь оруулж байсан ногоонуудын хийх зааврыг оруулахаар шийдлээ. Намар болоод гэрт тань шинэхэн хүнсний ногоотой хоол өдөр бүр танд сайхан амтыг бэлэглэж байгаа байх. Тэгвэл та хүүхдүүддээ зориулан гараараа ногоо урлан ургуулж баяр хөөр бэлэглээрэй.

Лууван хийх заавар

Эхлээд зургын дагуу хатуувтар цаасаа урт гурвалжин хэлбэртэй хайчлаад даавуун дээрээ тавьж тойруулан харандаагаар зурж зураасын дагуу хайчилна. Эсвэл шууд даавуун дээрээ зурсан ч болно.

Одоо даавуугаа өнгийг нь дотор нь оруулж голоор нь нугалаад гараар болон оёдлын машинаар оёно.

Үзүүр хэсгээс нь даавуунаас арай тод өнгийн бүдүүвтэр зангидсан утсаар нэг удаа хавж татаад зүүгээ сугалан авна.

Харандаа болон нарийн мохоо үзүүртэй зүйлээр оёсон даавуугаа эргүүлж оёдлыг нь дотор нь оруулна. Үзүүрийг нь цэвэрхэн гаргахын  тулд гадна талаас нь зүүгээр болгоомжтой татаарай.

Үзүүр хэсэгт нь хатгаж орхисон утсаа зүүны араараа гадна талд нь гогцоодон гаргаж ирнэ. Зангилаас нь дотор талдаа үлдэж байгаа биз. Үүнийг бас эргүүлсэн хойноо утас зүүгээ даавууны голоор оруулан үзүүрээр нь гаргаж ирсэн ч болно.

Ингээд дотор нь хөвөн болон синтпон чихнэ. Үзүүр хэсгийг чихэхдээ нарийхан үзүүртэй зүйл болох балны запас нэхмэлийн зүү зэргийг ашиглаарай. Нэлээд хатуувтар болтол нь хөвөнгөө чихээд дүүргэнэ

Одоо нөгөө доор үлдээсэн байгаа арай тод өнгийн утсаа авч зүүндээ сүвлэн лууванг тойруулан луувангийн үрчлээс үүсгэн хавж оёорой.

Үрчлээсээ дуусгасан бол зүүгээ дотор талд нь гаргаж байгаад утсаа цэвэрхэн зангидаж нуугаарай

Утас зүү аваад дээд талыг нь тойруулан шиднэ.

Утсаа бага зэрэг чангалаад ирмэгүүдийг дотогш чихэээд түр орхино.

Ногоон өнгөтэй цэмбэ эсвэл сэмрэлт багатай ноосон даавууг (би энд цэвэрлэгээний алчуурны ногоон өнгөтэйг нь ашигласан) иштэй навч хэлбэртэйгээр хайчилна. Навчаа олон хэлбэрээр хайчилж болно шүү.

 

Одоо навчнуудаа луувангийнхаа дээд талаас чихэж оруулна. Ингэхдээ нарийн зүйл ашиглан навчаа чихээрэй. Шидсэн утсаа чангалан татаж луувангийн дээд талыг хумна. Ингээд утсаараа навч болон дээд талыг нь цэвэрхэн бэхлээрэй.

Луувангийн навчнуудыг аль болох суларч унахааргүй сайн бэхэлээрэй.

Хэдийг ч хийсэн болно. Олон байх тусам гоё биш гэж үү.

"- Ээжээ энэ луувангуудыг чинь идэж болох юмуу?

- Үгүй ээ миний хүү энэ чинь тоглодог лууван шүү дээ

- Тийм үү ямар гоё юм бэ....

- Миний хүү ногоонуудаараа хоол хийж тоглоорой.

- Өө тэгье, тэгье...."

Happy crafting!

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Тинкэрбэлл (зочин)

goy bichleg bn shuu bi hvvhedtei bolhooroo hj ignii kk

chips (зочин)

Хөөрхөн юм аааа.

egel eej (зочин)

yostoi hoorhon um bna.ene mayagaar oor oor nogoo hiij boloh um bna.bayarlalaa saihan zuil hiij bid buhend sanaa ogdogt.......

Цэцгээ

♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Баярлалаа, тэгээрэй. Амжилт хүсье
chips: Баярлалаа
egel eej: Харин тийм, ихэнх ногоог хийж болно. Хийж үзээд сэтгэгдэлээ хэлээрэй.

соко (зочин)

Чи үнэхээр мундаг ээж юм аа, Цэцгээ, би блогийг чинь байнга үздэг. Би бас гэртээ суудаг, надад нэг жуки машин байсныгаа овор ихтэй гээд зарчихлаа, одоо ширээн дээр тавьдаг зингер авах санаатай, чи ямар машинтай бэ? зингэрийн олон төрөл байна лээ, олон үйлдэлтэй энэ тэр гээд аль нь сайн бол надад зөвлөөч.

Цэцгээ

Блогоор маань байнга зочилдогт чинь баярладаг шүү. Миний оёдлын машин зүгээр энгийн гэр ахуйн машин байгаа. Singer бол сайн брэнд болохоор гэрт ашиглаж болохоор л бол аль нь ч зүгээр байх. Би чамайг нэлээд сайн оёдог байх гэж бодож байна. Цаашид юу хийх бас сурах хүсэлтэй байгаагаасаа хамаараад үзүүлэлт болон хэрэглэхэд хялбарыг нь сонгоорой.

mina (зочин)

ene dotor ni chihdeg hovon haana b,dag uym be.duugiin urgatsiin bayariin malgai geed shanalaad b,san,bayarlalaa.

Цэцгээ

Mina; Дотор хийж байгаа зүйл нь хөвөн байсан ч болно. Гэхдээ синтпон байвал илүү зохимжтой. Зах дээр зарж байгаа.

ууганаа (зочин)

баяр хүргэе ямар мундаг юм бэ амжилт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)