Хэрэглээний Урлал : Маша баавгай хоёр бас тэдний зөгийнүүдтэй хамт тэмдэглэсэн төрсөн өдөр

Ямар урт гарчиг болчихвоо хэ хэ. За ойрд блогоороо ч шагайх завгүй их л ажилтай байлаа. Блогоо ч их саналаа. Зарим нь бүр блогыг маань зүүдэлсэн байхыг бодоход та нар маань ч шинэ бичлэг үгүйлсэн бололтой. Их ажлын ард гарсаан. Энэ бол охины минь төрсөн өдөр байлаа. Би гэдэг хүн чинь хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг юун цагаан сар бас бус баяраас илүүтэй авч үзэн бараг сарын өмнөөс л бэлддэг дээ. Аан бас нэг дуртай бас ажилтай болгодог баяр бол шинэ жил. Шинэ жилийг их ч хүлээнэ бас их ч бэлтгэл хийнэ:-)

Охиныхоо төрсөн өдрийг үзэх дуртай хүүхэлдэйн кино-с нь санаа авч хийсэн. Яагаав нөгөө оросын Маша и Медведь гээд хөөрхөн хүүхэлдэйн кино байдаг  шүү дээ хүүхэдтэй хүн бүр л мэдэх байх.

Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх дуртай ээж нартаа бяцхан тус хүргэх үүднээс нэлээд дэлгэрэнгүй бас тайлбартайгаар энэ бичлэгийг оруулмаар байна.

Хамгийн түрүүнд ямар утга агуулагтайгаар тэмдэглэхээ сонгоно. Тэгээд голлох өнгөний тохируулгаа гаргаж ирнэ. Жишээлбэл энэ төрсөн өдрийн гол өнгө нь нил ягаан болон шар өнгө байсан. Энэ хоёр өнгө чинь бүх зүйлд агуулагдаж нэг нь нөгөөгийнхөө суурь болон ашиглагдаж байвал зүгээр. Бас энэ хоёр өнгийг тодорсон болон бүдгэрсэн байдлаар ч оруулж өгвөл өнгө чинь илүү баяжих болно.

Төрсөн өдрийг урилга үгүйгээр төсөөлөх нь юу л бол. Маша баавгай хоёр тэдний зөгийнүүдтэй хамт хүлээж байя гэсэн үг бүхий урилга.

Эдгээр дугтуй болон туузан боолтыг нь өөрөө хийсэн юм.

Урилга авсан хүүхэд баярт очихыг тэсэн ядан хүлээнэ шүү дээ.

Гэрт чинь орж ирэнгүүт эсвэл бүр хаалганыхаа гадна талд тавтай морил гэсэн утга бүхий чимэглэл байвал ирсэн зочидод сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.

Хүүхдүүд ихэвчлэн цаасаар янз бүрийн юм хийдэг. Би сүүлийн үед хүүхдийн цаасан урлал их сонирхож байгаа тэгээд ч тэрүү энэ төрсөн өдөрт цаас их ашигласан.

Төрсөн өдрийн малгай бас л хүүхдүүд өмсөх дуртай байдаг.

Гэрийн хана болон таазны чимэглэлүүд. Хулдаасан хэвлэл нь таны ажлыг нэлээд хөнгөвчилнө шүү.

Ханын хулдаасан мэндчилгээг хийж өгсөн Пластик Дизайны хамт олондоо баярлалаа.

Цаасан бөм бөм бол ямар ч баярын хамгийн гоё чимэглэл болж чаддаг. Бөмбөлөгүүд ч бас хэрэгтэй. Ягаан болон шар бөмбөлгүүдийг таазнаасаа дүүжилсэн.

Ханын наалт зурагнууд

Энэ ширээний бүтээлэгний даавууг захаас олоод ямар их баярласан гээч бараг л доороо үсэрч уулга алдсан. Зарж байсан хүнд нь ийм даавуу оруулж ирэн зарж байгаад чинь баярлалаа гээд хэлчихсээн яадын:-P

Зүгээр л өнгө тохирох даавуу хайж байсан болохоор гэнэтийн бэлэг гэдэг шиг л байсан.

Энэ бол Маша баавгай хоёртой төрсөн өдрийн бялуу.

Зургыг нь томоор авахаа мартсан байна лээ. Бялуугаа Батбайгалийн хамт олонд даатгасан. Үнэхээр сэтгэл гаргаж бас гайхалтай ур чадвар гаргаж хийсэн байна лээ. Амт ч гэсэн янзтай болсон. Жилийн жилд төрсөн өдөр болгоныхоо бялууг энэ хамт олноор хийлгэдэг. Том ба жерри, Гүнжийн цамхаг гээд л бүгд гоё болж байсан. Та нартаа их баярлаж явдаг шүү.

Аан бас охиндоо Машатай адилхан даашинз хийж өгсөн. За тэгээд ирсэн хүүхдүүдээ уйдаахгүйн тулд тоглох тоглоом, үзүүлэх кино, амттай хоол унд, харихад нь өгөх бэлэг гээд л олон зүйлийг бэлдэж болно. Амттай хоол унд гэснээс баярын бүх хоолыг хийсэн ханьдаа их баярласан шүү. Сайхан сонголт гайхалтай амт бүрэн цогцолсон байсан. Ямар сайндаа хачиртай талх нь таваглаж тавиад эргээд харахад алга болж байхав.

Энд байгаа урт үст гүнжийн тухай кино их хөөрхөн юм билээ. Зөндөө л үзлээ. Өмнө нь дууг нь нэг блог дүү маань санал болгож сонсгож байсан юм.

Хүүхэд насны аз жаргал баярт мөчүүдээ хүн насан туршдаа мартдаггүй шүү дээ. Марташгүй сайхан өдрүүд олон байх болтугай.

Та бүхний гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

''Аз жаргалыг бас бүтээж болдог юм шүү'' 

 

start=-7 , cViewSize=50 , cPageCount=1

43 сэтгэгдэл:

тэнэг, мангар
maya (зочин)

Үнэхээр мундаг, бас бүтээлч ээжээр бахархахаас өөр зам үлдсэнгүй хэхэ. Баяр хүргье ээ, ээж нь ийм гоё сэтгэл гаргаж тэмдэглэсэн төрсөн өдөр охинд нь хэзээ ч мартагдахааргүй сайхан баяр болж өнгөрсөн байх. Ёстой гоё байна, мундаг уран байнаа, үлгэр жишээ сайн ээж шүү.

zulsar (зочин)

yamar goe yum beeeeeeee.bi bs ene xuuxeldeig vzex durtai xoorxon sanagdaad bdiin mash goe bolson bn.vnexeer buteelch yuma bayar xurgie.

Gutalchin (зочин)

Blogoor n ergeldeel blaa shtee hehe, yamar goyiin bee. Uneheer ih baharhaj bnaa, bas bi ohini chn orond bsan ch boloosoi gehgui yu hehe. Ergeed huuhed bolhiimsaan, tom bolood iim goyo dursamjuudtai torson odriinhoo zurag horgiig uzeed taniar ih baharhaj tanid bas ih bayarlah bhaa huuhduud n. Uneheer saihan torson odor boljee.

.

үнэхээр гайхалтай. үнэхээр гайхалтай төрсөн өдөрт очсон мэт сэтгэгдэл төрлөө. та үнэхээр мундаг юмаа. баярыг яаж ийм гоё болгож чаддаг байна. би ч бас ийм байхыг гэнэт хүслээ

.

ийм байгаад чинь, ийм зүйл сэтгэл гарган нийтэлж байдагт чинь үнэхээр их баярлалаа. та захаас даавуу олсондоо яаж баярласан шиг би яг л тийм байдалтайгаар коммент үлдээлээ кккк

Цэцгээ

Та нартаа маш их баярлалаа. Би ер нь их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Та нарын сэтгэгдэл сэтгэлийг минь догдолуулж нэг тийм гайхалтай мэдрэмжийг төрүүлж зүрхний цохилтыг түргэсгэж байна.
maya: Ажилсаг дайчин бүсгүй шүү чи. Блогоор минь үргэлж зочилж намайгаа баярлуулдаг чамд бас баярлалаа
zulsar: Харин тийн ирсэн хүүхдүүд энэ киног үзээд бүгдээрээ зэрэг инээж байгаа тэр үе их гоё байсан
Гуталчин: Чамаас сурах юм надад их байдаг. Чиний ажилсаг ухаалаг уран бас дэггүй зан чинь надад таалагддаг. Чи мундаг шүү
. : Чиний сэтгэгдэлд их баярлалаа. Бас ингэж баяр тэмдэглэнэ гэж хэлсэнд чинь догдлон байж сэтгэгдэл үлдээсэнд чинь баярлалаа. Гайхамшиг бүхэн биелэж байгаасай.

Tuugii

Энэ нээрээ үнэн хөөрхөн күүкэлдэй шү.. Би ч дуртай ххэ...


Их бүтээлч сэтгэлгээтэй ухаалаг сайн ээж юм шиг санагдалаа.Ийм сайн ээжийн охин том болоод улам илүүг санаачлах ухаалаг авяслаг охин болох байхаа...Танай гэр бүлд аз жаргал хүсье ээ... :D

Oko (зочин)

Ta ih mundag shuu, buteelch, tanii huuhduud eejeeree baharhaj bga bhaa, blog-r ni bainga zochildog, ene huuheldei ih huurhun, taaraldval uzeel suuchdiin sht,
ta umnu ni tuuzan hatgamaliin talaar medeelel oruulna gj bsn, bolomjtoi bol oruulaarai, tnx

greenmama (зочин)

magtah saihan ug oldohgui n ee, ymar sain eej we. bi huuniihee 1 nasnii bday-g yaj hiihee odoonoos bodoo bgaa shuu dee. huu maani 6 sartai ahiad beldeh 6 sar bn aa gj. ki ki ki

ntsoom

Мундаг бэлдэж мундаг гоё хийжээ. Хүмүүс олон сайхан санаа өгнө гэдэг сайхан шүү дээ.

Хармогү

Хөөх үнэхээр тасархай ккк... Ингэж төрсөн өдрийг хийнэ гэж... Нээрээ ямар мундаг юм бээ.. Хүүхдүүд нь энэ хийж байгаа үйлдэл бүрийн тань ачаар мундаг хүүхдүүд болж өснө дөө.. Бидний ирээдүй ингэж өсч хүмүүжижи байна гээд бодохоор бүр ч баярламаар юмаа ккк

Sweet Mommy

Wow ямар хөөрхөнийн бэ
Сайнуу цэцгээ минь ойрд блогоор нь ч орж амжсангүй..

Муукай бяцхан охинд 2 ойн төрсөн өдрийн мэндийг хүргье...


Бахархмааар уран ээж юмааа... Хүүхдүүддээ гаргадаг тэр их сэтгэлийг нь магтаад магтааад хэлэх үг олдохгүймөө
****Сайн ээж шүү***

бббб (зочин)

мундаг мундаг

Цэцгээ

Морфи: Чамд их баярлалаа. Харин тийн их хөөрхөн кино шүү. Блогоор минь зочилж байгаарай. Чамд бас сайн сайхныг хүсье
Oko: Блогоор маань байнга зочилж үргэлж сэтгэгдэлээ үлдээдэг чамд их баярлалаа. Хүүхэлдэйн кино үзэхээр гоё байдаг юмаа тээ. Багаасаа л үлгэр уншиж өссөн болоод ч тэрүү үлгэрийн юманд дуртай шүү. Туузан хатгамал ойрд хийж амжихгүй л байна. Өөр хийх ажил их байгаа болохоор зав гаргаж чадахгүй байна уучилаарай. Гэхдээ нэг өдөр бэлэг баринаа.
greenmama: Байнга зочилдогт чинь баярладаг шүү. Хүүхдийн анхны төрсөн өдөр их гоё байдаг юмаа. Ялангуяа анхны хүүхэд бол бүр сэтгэл хөдөлөм. Төрсөн өдрөө гоё тэмдэглээрэй. Сайн бэлтгэл хийж байгаад:-)
ntsoom: Баярлалаа. Шинэ санаа эсвэл санаа өгөхүйц зүйлс тааралдах бүрт баярлан хүлээж авдаг.
Хармогү: Маш их баярлалаа. Багадаа яг ингэж төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй ч алгасалгүй тэмдэглэдэг байсан шүү. Эмээ маань төрсөн өдөр болохоор бэлэг болон янз бүрийн амттай идэх юм бүр барашиг хүртэл эсгэж өгдөг байж билээ.
Sweet Mommy: Маш их баярлалаа. Ойрд уулзаагүй сонин хүн байна шүү. Та хоёр минь сайн л биз дээ. Блогоор чинь орж л байгаа. Одоо лагеруугаа гарчихсан уу эсвэл ирчихсэн үү?
бббб: Баярлалаа.

greenmama (зочин)

tsetsegee eejee zawaaraa blogtoo shine buteel nemeeree, bi udahgui oydliin mashin awah gj bgaa, tgd end zaasan bolgoniig hiine ee. bayrlalaa.

Соёлоо (зочин)

хээ ёстой мундаг ээж юмаа би бас 2 хүүхэдтэй санаа авнаа, амжилтй

Урлагийн талаар ярилцацгаая (зочин)

Гоё зүйл хийсэн байна үнэхээр хөдөлмөрч шургуу хүн шүү.Охин тань аав ээжээрээ маш их бахархаж байгаа байхаа. Олон сайхан зүйлсийг урлаарай. Амьдрал хайраар дүүрэн!

Ицми

ваав л даа... юун гояын.. юуун хөөрхнийн... юун ажилсагийн... юун авъяастайян... :-)

SUNShine®

Цэцгээ энэ гое хоббигоороо төрсөн өдөр хурим найр зохион байгуулдаг компани байгуулчих :)
хүмүүст ч хэрэгтэй чи ч ийм гое зүйлс хийх дуртай юм чинь бас давхар бизнес болгочихгүй юу :)

магтах гое үг аааль хэдийнээ дуучихсаан :) бичлэг бүр дээр чинь адилхан сэтгэгдэл бичих болчихоод байна :)

Өөнжий

kkk huurhun yum be yassss

Цэцгээ

greenmama: Хөөх тийм үү ямар сайхан мэдээ вэ. Хамгийн түрүүнд өөртөө зүүний хатгуур хийгээрэй. Заавар хэсэгт байгааг хийсэн ч болно.
Урлагийн талаар ярилцацгаая: Баярлалаа. Тийм шүү сайхан амьдралын эх үндэс нь хайр байдаг.
Ицми: Их баярлалаа:-)
SUNShine®: Харин тийм ээ миний нэг мөрөөдөл ч мөн шүү. Хүүхэд бүрт гайхалтай төрсөн өдөр бэлэглэх юмсан гэж үргэлж боддог.
ӨөнжИй: Блогоор маань зочилдогт чинь баярладаг шүү.

egel eej (зочин)

sain uu uran eejee.ongorson ch gesen ohind ni torson odriin mend hurgie.yamar goyo um be.huugiinhee 3 nasnii torson odriig ingej hiimeer um bna.saihan sanaa ogson uran gartai avyastai eejdee bayarlalaa.

Тинкэрбэлл (зочин)

goy umaa kk mi eej mi tursun udriig buuz hiigeed kino vzeh mungu uguul tas shd kk

Цэцгээ

egel eej: Сайнь сайн уу, Баярлалаа, Харин тийн хүүдээ сайхан төрсөн өдрийн баяр бэлэглээрэй.
♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Харин тиймээ, амттай идэх юм идэж, дуртай юмаа авхуулж л төрсөн өдрөө тэмдэглэдэг байлаа.

Энхзаяа

Aww yamar huurhun Theme songosiin :)
Tursun udrii ni estoi huurhun temdeglesen bna :)
Bayar hurgie ..

Цэцгээ

Энхзаяа: Баярлалаа чамд үргэлж зочилдогт чинь бас баярладаг шүү.

enjee (зочин)

bi vnheer goe yumaa nadad mash taalagdlaa

enjee (зочин)

vnheer goe yumaa nadad mash taalagdlaa

Зочин

ta bvr ih goe zvil urlaarai

sevjidmaa (зочин)

hi wow tanid mash ih bayarlaj bna
huuhed nas hezee ch hezee ch martagdashgui sh dee nadad bas ohiniihoo tursun udriig temdegleh sanaa orj irej bna ohin maani odoo 3 sard 5 nas hureh yum ldaa
tanitai yaj holbogdoj uulzaj boloh ve zunduu ih asuuh, zuvluguu avah tanaas surah yum ih bnaa

yuna (зочин)

sain baina uu? ohinii maani 1 nasnii tursun udur udahgui boloh geed bi gedeg hun barag l sariin umnuus bodoj tuluvluj suuna. tegeed tanii blogt unudur anh udaagaa zochlood tanii ene ih buteeliig haraad uneheer angailaa. gaihaltai mundag heleh ch ug oldohguine. hiih ystoi zuilee medej, ersen zuilee olj, saihan sanaa ugsund mash ih bayarlala.

Цэцгээ

enjee: Мааш их баярлалаа Энжээ. Блогоор маань зочилж байгаарай:)
Зочин: За тэгнээ ккк:) Чамд баярлалаа
sevjidmaa: Сайн байна уу, Блогор маань зочилж байгаад баярлалаа. Холбоо барихыг хүсвэл миний мэссэнжэрээр ороод холбогдож болно шүү. tsetsgeee@yahoo.com
yuna: Сайн, сайн уу, Хэрэгтэй зүйлээ олж авсанд нь баяртай байна. Охиныхоо төрсөн өдрийг сайхан тэмдэглээрэй. Бас цаашдаа зочилж байгаарай. Баярлалаа:)

maralaa (зочин)

Hi mundag eej yumaa minii hyygiin torson odor boloh gej bgaamaa ta nadad utasaa ogooch

Julia (зочин)

sain bainuu?estoi huurhun sanaa bna.bi zuragtaar garj bhiig chin haraad blogiig chin harj chadaagui tgd haigaad blaa.tgsn neg naiziinhaa facebooknees olood orj bna.
goe blog bnaa amjilt!

aniaa (зочин)

маш гоё

аминаа (зочин)

маш гоё

zulaa (зочин)

unexeer xudulmurch emegtei yumaaa amjilt xusiii

zaawal hariulaarai (зочин)

tanii hiisen zuils uneheer hoorhon boljee taniar baharhaj bna
harin bi ooroos jin 1 zuiliig asuuh gesiin masha baawgai 2iig uzeed huuhduud buruu ulger duurial awch bna geed yriad bhiima humuus tanid yu gej sanagdaj bna

S (зочин)

ajliinhaa haaguur ni ene ih zuiliig deldej abjdag bnaa. mundag yumaa. Iluu ih zuil hiij baigaaraa. Amjilt

zaya (зочин)

hi gogo yum aaaaaaaa buteel ch daalgawaraaa hiih sanaa ugsynd tanai holwogdoj blh uuu

заяа (зочин)

наад хөөрхөн ширээний бүтээлгээ захын хаанаас авсан юм бэ? би охиныхоо ширээнд бүтээх гэсэн юм

Цэцгээ

Сайн уу, та нартаа баярлалаа. Энэ даавууг захын даавуу зардаг газраас авсан. Дараа нь дахиж харагдаагүй ээ. Одоо олдох болов уу даа. Өөр асуух зүйл гарвал 99080947-р холбогдож болно шүү.

нандиа (зочин)

Төрсөн өдрийн малгай хийх заавар бнуу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)