Хэрэглээний Урлал : Жийнстэйгээ үргэлж хамтдаа

Жийнстэйгээ үргэлж хамтдаа

Жийнсэн хувцас бол зарим хүмүүсийн хувьд хамгийн их өмсдөг бас хамгийн их авдаг хувцас байдаг. Оюутан байхдаа бараг үргэлж л жийнс өмсдөг байснаа ч санаж байна. Энэ ногоон өмдийг ихэвчлэн зугаалга болон салхинд гарахдаа өмсдөг байсан юм. Хаашаа ч билээ салхинд гараад авхуулсан зургаа оруулчихлаа. BIG SMILE:)

Хөөрхий минь хаягдчихалгүй энэ хүрсэнг бодоход их тэссэн байна шүү. Тэгээд үүгээрээ бас л аялахаар явахдаа авч явдаг цүнх болгоё гэж бодоод бүр хоёр ч цүнх хийчихсэн. Дуртай жийнстэйгээ сайхан аялаарай.

 

Энд ойр зуурын хэрэглээний буюу гоо сайхан хоол унд гээд л юу ч хийгээд аваад явж болно. Дотор талд нь шингэн болон хагарах боломжтой зүйлсээ хийж болохоор тасалгаа болон даруулга хийж янзалсан.

Харин энэ үүргэвчиндээ гутал хувцас тэр ч бүү хэл хөнжилөө хийгээд гараад явсан ч болно:Р Учир нь зай ихтэй мөртлөө авсаархан болдог юм билээ.

Эдгээр цүнхүүд маань ээжид их таалагдаад хоёуланг нь авчихсан:)  Жийнсээ дахин ашиглаад үзээрэй. Та л хүсэж байвал тэр юу ч болж болно.

Жийнсээрээ урла.

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

тэнэг, мангар
geek

goyin dansh hij chadku:P

ЭНХЖАРГАЛ (зочин)

Үнэхээр мундаг шүү маш их таалагдаж байна.

enny (зочин)

yun huurhiin be.

заяа (зочин)

их гоё юм аа яаж хийсэнээ зураг заавартай нь оруулж өгөөч, би юм оёх дуртай ч дурнаас цаашгүй ээ. арга ажиллагааг нь мэддэггүй юм аа

Joy (зочин)

hi. блогийг чинь мэдсэнээс хойш бараг өдөр болгон л дахиад шинээр нэмэгдсэн юу байна гэж орж хардаг болсон байна. Их гоё гоё юм хийх юмаа. Үнэхээр авъяастай, бахархалтай гоё байна. Магтах гоё үг ч бүр олдохгүй нь. Дуу алдаад л хийсэн бүтээлүүдийг чинь дахин дахин харах юм. Би юм хийх дуртай ч чадахгүй болхоор ...
Амжилт хүсье

Гана

huuuuh ymar goyiin

SUNShine®

ёстой гое цүнхнүүд хийсэн байна
good idea :)

chris (зочин)

goy hiijee. ter jijgewter 2 tsunh ni bur ch goy. amjilt husey, tsetsgee!

Цэцгээ

geek: Би тийм юм хийхдээ муу шүү дээ:)
ЭНХЖАРГАЛ: Баярлалаа дүүдээ.
enny: Баярлалаа
заяа: Энэ цүнхүүдийг хийх үедээ зураг аваагүй ээ. Блог дээрээ тавьна ч гэж бодоогүй юм. Ойрд завгүй байгаа болохоор хуучин хийсэн зүйлсээ оруулж байгаа юмаа. Блогоор маань зочилсонд их баярлалаа. Оёхыг хүсэж байгаа бол Заавар гэсэн хэсэг рүү ороод сонирхсон зүйлээ дагаад хийж үзээрэй.
Joy: Блогоор маань байнга ордог хүн нэгээр нэмэгдсэнд баяртай байна. Би ч жинхэнэ уран хүмүүсийн дэргэд ичмээрээ зүгээр л сонирхогч шүү дээ. Санаанд тань ингэж хүрсэнд баяртай байна аа. Хааяа цаг гаргаад бас сэтгэл гаргаад сонирхож байгаа зүйлээ хийгээд үзүүрэй. Танд сайхан байх болно. Учир нь бусдын хийсэн зүйлийг харах нэг сайхан өөрөө хийх юм бол бүр сайхан мэдрэмж төрөх болно шүү.
Гана: Тийм үү баярлалаа
SUNShine®: Өөрөөс чинь ийм үнэлгээ авсандаа их баяртай байна. Баярлалаа
chris: Сайн уу Chris? Ойрд таарсангүй блогоор маань зочилсонд баярлалаа.

Тинкэрбэлл (зочин)

medmeer yum boljee amjilt yostoi goyo yum bn

Зочин

chaduul hiine zalhuurwall hiihkv hehe

quarelle (зочин)

woow ehnii tsunh ih taalagdlaa

Цэцгээ

♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Баярлалаа. Өмнө нь жийнсээрээ нэг цүнх хийсэн чинь аймаар таалагдаад энийг дахиж хийсэн юм.
Зочин: Битгий залхуураарай за:)
quarelle: Блогоор маань зочилдогт чинь баярладаг шүү. Чамд амжилт хүсье. Сонирхолоо хөгжүүлээрэй гэж хүсье.

uran (зочин)

wow ymar awiyastai ym be

bachkana (зочин)

chi ih awiyastai bas ih ajilsag ymaa.. bi ug ni ym oyno geheer ongod turuul ynz ynziin materaal zagwaruud nvden haragdaal bdiin.. yg hiih geheer oydliin mashin ntrees ehleed tuslah heregsel bagatai bolohoor bas nariin chimhlvvr ajil ih bdag bolohoor /bas muuhai bolchih wii gehees sanaa zowood kkk/ muruuduhuus tsaashgvi..
chinii blogiig vzsen chin uuruusuu ichchihlee.. kkk.. uurtuu zoriulj neg oydliin mashin awnaa.. naidwar turvvlsend bayrlalaa..
tnx 4 u..

Цэцгээ

uran: Баярлалаа. Зочилж байгаарай.
bachkana: Блогоор маань зочилж санал сэтгэгдэлээ хуваалцаж байгаад баярлалаа. Хүн дуртай юмнаасаа хэзээ ч уйдахгүй нэг боломж гармагц л бариад авна. Магадгүй чиний хувьд жаахан хичээгээд л хүссэн зүйлээ хийж болох байх. Санаж явбал бүтнэ , сажилж явбал хүрнэ гэдэг дээ. Чамд амжилт хүсье. Баярлалаа.

munkhuu (зочин)

ymar gyo yum be uran bvgsvi yum aa ta amjilt

Ангар (зочин)

Сайн уу? Чиний блог их таалагдлаа, санаа авмаар, сурмаар зүйл их байна шүү. Гэхдээ би оёж хатгахдаа тааруу. Манай нөхөр баахан хуучин хувцаснуудаа хаячих гээд өгөхөөр нь хаяж чадахгүй футболкоор нь дэрний уут хийгээд бусдыг нь өөдөс болгоод өөртөө дэр хийгээд дэрлэчихсэн юм. Толгой халууцуулахгүй, ёстой эвтэйхэн дэр болсон. Тэрэндээ урамшаад өөр ямар зүйлс хийж болох нь уу гэж хайтал чиний блогт орлоо. Одоо 2 жинс нь үлдсэн. Уг нь заавар нь байсан бол иймэрхүү цүнх хийвэл гоё юм аа. Гэхдээ миний ур ухаан арай хүрэхгүй л юм шиг байна. Дээрээс нь оёдлын машингүй хүн чинь... Нэг ч удаа юм эсгэж, оёдлын машин огт ажиллуулж үзээгүй хүн чинь оёдлын машин худалдаад авчихвал "Даахгүй нохой булуу хураасан" хэрэг болдог юм бол уу :)

Цэцгээ

munkhuu: Баярлалаа
Ангар: Сайн уу Ангар аа, Чиний юмханаар юм хийх гэсэн хүсэл чинь их таалагдлаа. Чамд хүсэл сонирхол байгаа юм чинь болохгүйгээс нь болтол нь яваарай. Жийсэн хувцас бол хаяхад дэндүү хайран зүйл юм. Чи түүгээр зөвхөн цүнх биш хийж болох бүх зүйлийг хийж болно. Хамгийн амархан дэрний уутнаас авхуулаад аяганы суурь, хөлний дэвсэг, дэлгүүр гарахдаа барих уут сав, хүүхдүүддээ хувцас гээд л тоочоод байвал олон юм байгаа. Эдэлгээ сайтай материалтай болохоор нэг юм хийчихсэн байхад он удаан жил байсаар байдагт нь би дуртай. Оёдлын машинаа аваарай. Оёх гэдэг хийж эхлэх тэр үеэс л амархан зүйл болдог юм шүү. Эцэст нь хэлэхэд "Хийе гэсэн хүн арга зам хайдаг хийхгүй гэсэн хүн аян шалтаг хайдаг" гэж ангийн багш маань үргэлж хэлдэг байсныг санчихлаа. Чамд амжилт хүсье. Блогоор маань орж холбоотой байгаарай.

Зочин

За Цэцэгээ ёстой холбогдмоор байна аа. Хэхэ. Үнэхээр мундаг юм.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

МУНДАГ-2 ГОЁ БОЛЖЭЭ ...

bujka (зочин)

uneher goy ym yg odoo suugaad hiimeer sanagdjlaa ta ene tsunhee hiih zaawriin oruulj ogooj

zaya` (зочин)

ih goy yum bna yj hiideg yum boloo like4

Цэцгээ

Та нартаа мааш их баярлалаа. Миний цаг заваас болоод блогдоо цаг гаргаж чадахгүй байгаад ойлгоорой. Хүмүүсийн хүсэлтийн дагуу оруулая гэж бодсон юм дэндүү их байгаад байдаг. Тэгээд нэг бичлэг оруулахын тулд бараг нэг өдрийн хагас заримдаа бараг 2 өдөр болдог болохоор удаад байгаа. Болдогсон бол сурах сонирхолтой хүмүүсийг нэг дор цуглууж байгаад л шууд заагаад өгчихмөөр байна:)

nasaa (зочин)

estoi uran busgui shu.bi yg odoo taniig duuraih gj bna hehe.saihan sanaa ugsund bayarlalaa.bi huuchin umduu ashigladiimu

little smile (зочин)

lag ymaa argiig ni zaagaad og l doo tehuu

Хишигээ (зочин)

яасан гоё юм бэ? хийх арга нь байхгүй юмуу.. тавьж өгч болхуу???

золоо (зочин)

sain bnuu,hiisen zuilsiig chn haraad ih uneldeg shu..bi ooroo tehnologiin bagsh bolhoor chinii hiisen zuilsees sanaa avch hicheeldee heregledeg yma,nadaa mail-ee ogoh bolmjtoi yu?asuuh ym ih garch bnaa,
bayrlalaa
Zolzayaaa@yahoo.com

husegcj gicheegch (зочин)

hey blogiig tani meddeg bolsonoos hoish bnga l ordog bolood bna .barag uur web enetereer orohoo bolison shuu hehehe.

zaya (зочин)

uneheer goe ymaa hiij syrmaar bn

ane jargaal (зочин)

bayarlalaa taalagdlaa heregjuulne shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)