Хэрэглээний Урлал : Даавуун цэцэг хийх заавар

Даавуун цэцэг хийх заавар

Энэ цэцэг нь хийхэд маш хялбар бас юунд ч чимэглэл болгож хэрэглэж болно. Материалын хувьд сэмрэлт багатай нэхмэл даавуу юмуу ноос болон эсгий байж болно. Энд ашигласан материал нь нэхмэл даавуу буюу подволкны материалаар хийсэн.

Эхлээд даавуугаа тэгш өнцөгт хэлбэртэй хайчилна.

Нэг талыг нь дугуйруулан цэцгийн дэлбээ шиг хэлбэр үүсгэн хайчилна. Заавал шүдтэй хайч хэрэглэх албагүй шүү

Дэлбээнүүдийн доод талаас нь утас зүүгээр шидэн хумиж оёно.  Оёж дуусаад утсаа татаж цэвэрхэн бэхлээрэй.

Одоо суурь материал дээрээ цэцэгийн гол хэсгээр нь хөвөрдөн тогтоож оёно.

Цэцэгнийхээ голд нь товч шүр гээд хүссэн зүйлээ оёж тогтоогоорой.

За байз аль нь дээр байна.

За за энийг нь сонголоо:-)

Цэцэгний дэлбээ том тохиолдолд налж унах гээд байдаг тул дэлбээгээ материалтайгаа дахин тогтоогоорой.

Энэ бол Франц зангилаа буюу Зангилаа хатгаас. Утасаа зүүндээ ороож байгаад цааш хатгахад утас чинь зангирч бөөрөнхий хэлбэр үүсэн хатгагддаг. Маш өргөн хэрэглэгддэг хатгаас юм.

Ингээд л таны хийсэн хөөрхөн даавуун цэцэг дууслаа.

Happy crafting!

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

тэнэг, мангар
13

би түрүү жил баахан даавуу хайчилж ийм цэцэгнүүд хийсэншд ххэ.

Цэцгээ

ЦЭНХЭР ШУВУУ: Тийм үү. Зугаатай байгааз.

FC

гоёёёёё

MaАРаА

гоё байна өө гоё байна

MaАРаА

таны юмнуудыг бүгдийг нь үзүүл өнөө шөнө ч дуусахгүй юм шиг байна. ямар лаг юм бээ? ийм ажилсаг эгчтэй болох юмсан. дугуйлан ч юм уу нэг юм нээвэл та хол явна шүү...
амжилт

Цэцгээ

FC: Баярлалаа
МаАраА: Блогоор маань зочилсонд баярлалаа. Чамд бас амжилт хүсье.

Тинкэрбэлл (зочин)

goy yum hjee bi tanai blogoor bainga zochildog shvv dahin neg shine yum medj sursandaa bayrtai wn amjilt!!

Ганаа (зочин)

Сайн байна уу. Бид нар нэг юм хийдэг сайн дурын клубтэй юмаа. Манай клубээс санаачилж байгаа ажил таны хийж байгаа зүйлтэй адилхан юмаа. Таньтай холбогдож зөвлөгөө авах гэсэн юм. Та надруу холбогдох утсаа яаралтай илгээнэ үү. Миний утас 99694195.Баярлалаа. Гол бидний ажил эхлэх гээд яараад байгаа юмаа

Цэцгээ

♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: Байнга зочилж байгаад чинь их баярлалаа. Чамд бас амжилт хүсье.
Ганаа: Миний емайл хаягаар холбогдоорой. tsetsgeee@yahoo.com Би чадах бол тусалнаа.

greenmama (зочин)

huuy sain bn u, bi urid shonojin tanii neg bichlegtee bichsen heden moriig zuudellee. yagaaw bichleg hiih burtee buteel hiine gj bichsen bsan daa. ochigdor blogoor chin zochlood shine ym nemeegui bn daa gj bodoj bsan ym ter l bololtoi.

Цэцгээ

Greenmama: Ккк, зүүдний чинь биелэл болгож шинэ бичлэгээ оруулсан шүү. Үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй заавал шүү.

khishigbaatar (зочин)

Tsetsegee gdg huntei yaaj holboo barih ve?
utas mail hayg bval uguuch.
ene talaar medeelel avah gsn yum

Цэцгээ

khishigbaatar: Kkk, yunii tuhai yum bol doo:) minii email hayagruu bicheerei tsetsgeee@yahoo.com

Мэри (зочин)

Ёстой амархан юм байна шдээ гэхдээ ингэж хийх заавар оруулаагүй бол хэзээ ч хийж үзэхгүй л байх байсан. Баярлалаа. Хийсэн цэцгээ охиныхоо нэг цамцан дээр хадсан ёстой хөөрхөн болсон өөрөө бас цамцыг нь оёсон юм аятай чиний хэлдгээр эзэн нь хүртэл миний бүтээл гээл бодлоо шдээ кк дараа чам шиг бүх хувцасыг нь хийж өгчөөд тэгж харж байх юмсан.

solo (зочин)

sain bain u?
emegteichuuded zoriulsan nevtruulgiin maani buteelch busgui buland uuriin hiisen zuileesee zaaj boloh u?
tv geer iluu olon hund hureh bolomjtoi shu. solodp@yahoo.com ene hayagaar holbogdooroi.

Төгөлдөр (зочин)

Нээрээ ямар хөөрхөн юм бэ? Ийм амархан байсиймуу
охинтой болохоороо зөндөө гоё гоё цэцэгтэй хувцас хийж өгнөө баярлалаа Цэцгээ

МӨНХ (зочин)

сайн байнауу таны блокийг үзлээ үнэхээр гое юмаа ёстой ажилсаг юм өдөр болгон за өнөөдөр юу хийх вэ эсвэл орой унтахдаа маргааш тийм юм хийнэ гээд дандаа боддог байхдаа гэж бодлоо гоё юмаа Таньд амжилт хүсье

Bgl (зочин)

Tanii gsn bvteelvvdees Sanaa awah zvil zunduu bnaa ene bas ih taalagdlaa iim helbertei haich haanaas awah we? Awtsan bhd heregtei ym bna

Зочин

Үнэхээр гайхамшигтай ямар гоё юм бэ таны блог руу орохоор гарахаа мартах юмаа амжилт хүсье

zaya (зочин)

Uneheer mundag yumaa. Jinhene emegtei hunii ur chadwariig olj harj bna. Mash ih baharhaj bna. suraltsahiig mash ih husej bna. bugdiig n bish yumaa gehed zarim negig n ch boltugai hiij surah husel mash iheer turluu. Chi uneheer gaihamshig emegtei bna shuu. mundag bna :) :)

...,... (зочин)

Гоё юм ах

зочин (зочин)

Гоё юм аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)