Хэрэглээний Урлал : Унтахдаа бас тоглохдоо ч өмс,

Унтахдаа бас тоглохдоо ч өмс,

Бүрхэг бүүдгэр өдөр заримдаа залхуу хүрээд орондоо ормоор санагддаг ч өнөөдөр огт өөр байна аа. Тэгээд хэд хоногын өмнө охиндоо зориулж оёсон даашинзаа оруулая гэж бодлоо. Анх унтахдаа өмсдөг хувцас хийж өгөх төлөвлөгөөтэй байсан ч дараа нь энгэрт нь цэцэг, бүс хоёр нэмээд хүссэн үедээ өмсөхөөр болгочихсон.

Бүсээ бүслээд гадагшаа гарсан ч болно. Шөнө зургаа авсан болохоор ийм сонин фокусгүй болчихож уучилаарай. Нэг удаа жирэмсэний хувцасуудтайгаа дайн зарлаад байгаа гэж байсандаа энэ бас л үргэлжилэл нь. Жирэмсэний маш өргөн өмдүүд байдаг даа тэд нарын нэг. Хэрэгтэй гэж аваад хэдхэн л өмссөн байх. Одоо охин маань байнга өмсөх нь хэхэ. 

Энэ цэцэгний зааврыг удахгүй оруулнаа. Тэгээд ч цэцэг хийх заавар оруулаарай гэж олон хүн хүссэн байна лээ.

Happy sewing!

 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

тэнэг, мангар
SinГ©ad O'Connor

Мундаг ээж шүү

Тинкэрбэлл (зочин)

neeree tsetsegniii zaawar oruulwal bayarlii shvv vg jine tsetsen vil tani uran baig!!

SUNShine®

юм олддоггүй ховор байх үед бол бүх л ээж нар хүүхдүүддээ хувцас оёж өгдөг байсан байх даа
гэтэл орчин үед ингээд чам шиг олон ээж нар хүүхдүүддэээ урлаж өгөх хүсэлтэй болж байгаа байхаа чиний блогийг үзээд
хүүхдийн хувцас ч ямар үнэтэй болсон билээ дээ тэ :)
өөрийнхөө өмсөхгүй хувцсаар хүүхэддээ хувцас тоглоом хийчихнэ гэдэг гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна :)

үйл нь үргэлж уран байг

Цэцгээ

Soy un Perdedor: Баярлалаа блогоор минь үргэлж зочилж байгаарай:
♠~*♥Тинкэрбэлл♥*~♠: За удахгүй оруулнаа, Үг цэцэн үйл уран гэдэг чинь яасан гоё холбоос вэ таалагдлаа хичээнээ:-)
SUNShine®: Баярлалаа Саншайн ийм сайхан сэтгэгдэл үлдээсэнд. Тийм шүү, Хүүхэддээ хувцас хийж өгөөд өмсүүлэхээр ямар гоё мэдрэмж төрдөг гээч. Бас өөрийн хүссэнээрээ загварыг нь гаргана, ганцхан ширхэг өөр хаана ч байхгүй, хэмнэлттэй гээд л тоочоод байвал надад их л зүйл байнаа ккк. Ээж нар маань бүгдээрээ хүүхдэдээ жаахан ч гэсэн юм зориулаад хийж үзээрэй, таны түүнд зориулж хийсэн зүйлээр чинь тоглож, өмсөөд гүйж байгаа тэр л агшинд танд зөвхөн аз жаргал хайр л мэдрэгдэх болно.

enkhjargal (зочин)

nice...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)