Хэрэглээний Урлал : Охины чинь даашинз багадаад байна уу? Цуврал 1

Охины чинь даашинз багадаад байна уу? Цуврал 1

Саяхан нэг найз маань миний блог дээрх Бяцхан анааш бичлэгийг үзээд охиныхоо багадсан 3-н даашинзыг надад өгсөн юм. Цаг зав бага байсан ч найзынхаа охинд бяцхан бэлэг барихаар шийдээд дараах өөрчлөлтүүдийг хийлээ. Харамсалтай жаахан яарсан тул анх ямар байсан зургыг нь авч чадаагүй. Гэхдээ та нартаа санаа өгөх үүднээс хэрхэн өөрчилсөн хар зураг зурсан санаатай.

 

Энэ даашинзны материал нь нэхмэл даавуу байсан учраас цамц болгоход их тохиромжтой байсан. 

Энгэр дээрээ хөөрхөн цэцэгтэй байж яагаад болохгүй гэж. Би ч бас цэцгэнд дуртай

Харин үлдсэн хормой хэсгээр нь цамцтайгаа хослуулан зүүх үсний даруулга хийлээ.

Даашинз маань нарийн бүстэй байсан тул түүнийг нь ашиглан цамцны доод талд бүчтэй хуниас маягаар оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл бүчээ чангалахад доод хэсэг нь хоёр талдаа хунирч байхаар болгосон.

За ингээд өөрчилсөн загварчлал маань дууслаа.

Даашинз маань ямар ч хаягдалгүйгээр дахин шинээр өөр зүйл болж хувирсан шүү.

Өөрчилсөн ч бүр илүү өмсөх дуртай хувцас нь болоосой гэж хүсэж байна.

Хаягдалгүй өөрчилөлт

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг, мангар
***ЛуНа***

ямар хөөрхөн юм бэ...
схан блог бна шүү
амжилт...

Гана

mundag ym a

chrissy (зочин)

cute!

Цэцгээ

Блогоор минь зочилсон та нартаа их баярлалаа.

qweqwe (зочин)

wooow egchee ta uneheer nyambai yumnhanaar yum hiigch egch bn tanitai suuh hun ymar jargaltai hun bh bol doo uunniig dalimduulaad 16boy bn zaya_ub09 addlara ohiduda

☺Инээмтгий kkk☺

Мундагиймаа амжилт...
Энэ зочин больчикээч

Энхжаргал (зочин)

ккк ямар хөөрхөн юм бэ? хараад л шууд хайр хүрж байна. тэр дээд талын зурсан зураг ямар эгдүүтэй юм бэ? Шинэ өглөө, шинэ долоо хоногын эхлэл болгож багахаан баяр баясгалан нэмлээ... merci :-)bonne chance...;-)

Цэцгээ

qweqwe: За баярлалаа.кккк
☻☺Инээмтгий kkk☺☻: Баярлалаа. За яахав яахав нэг удаа уучилахаас кк
Энхжаргал: Үргэлж зочилж урмын үгээ харамгүй зориулдаг чамд баярлаж явдаг шүү.

крафти

goe yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)