Хэрэглээний Урлал : Хуучин бэлэгний хайрцгаа дахин ашигла.

Хуучин бэлэгний хайрцгаа дахин ашигла.

Бараг хүн бүр бэлэг авдаг. Бэлэг болгон ихэвчлэн гоёмсог хайрцаг дотор нуугдаж байдаг. Тэгвэл тэр хайрцгыг өөрчилж дахин ашиглаж болно. Өөрийн гараар өөрчилсөн тэр хөөрхөн хайрцгандаа өгөх бэлгээ хийгээд дотны хүндээ бэлэглэвэл ямар сайхан бэлэг болох нь ойлгомжтой.

Энэ хайрцагны өнгөнд нь тохируулаад цэвэрлэгээний алчуурын ягаан өнгийг нь сонгож авсан

Эхлээд хайрцагныхаа тагыг нь бүрсэн. Ингэхдээ 4-н ширхэг гурвалжинг тагаа хангалттай бүрэхээр эсгэж цавуудан тогтооно.

Дараа нь тагны дээд талын хэсэгт нь тохируулан 1 дөрвөлжинг хайчилж хайлагч тороор индүүдэн нааж тогтооно.

Дараа нь тагандаа чимэглэл болгож шар өнгийн алчуураа уртын дагууд нь 8см-н өргөнтэй хайчилж голоор нь нугалаад зургын дагуу нугалсан талаас нь 5-6см-тэйгээр гүйцэд биш хайчилна.

Нэг талаас нь ороож эхлэнэ. Ороох явцдаа утас зүүгээр бэхэлнэ.

Хийсэн чимэглэлээ хайрцагныхаа дээр нь нааж тогтооно.

Одоо хайрцагныхаа тагны ирмэг болон буланг гараар хөвөөлөх хатгаасаар оёж дуусгаад тохирох өнгийн шигтээнүүдийг нааж чимэглээрэй.

Хайрцагныхаа доод хэсгээр бас алчуураа оруулж өгвөл илүү гоёмсог харагдах болно.

Одоо та өөрчилсөн хайрцгандаа бэлгээ хийх л үлдлээ. Бас хайрцаг маань өөрөөсөө чимэглэгдсэн болохоор түүнийг боож баглах ямар ч шаардлаггүй байгаа биз.

Бүгдийг өөрчилж болно. Гол нь өмнөхөөсөө илүү болгож чадвал жинхэнэ өөрчлөлт мөн.

Бүтээж амьдаря!

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

тэнэг, мангар
13

гоя байна..мундаг

Elegiya

wow yostoi taalagdlaa

♥ШОРОНГИЙН ТҮЛХҮҮР♥ (зочин)

Та ч их гоё имнууд хийдийшүү Их эв дүй шаарддаг байхдаа Би дандаа л хөдөрмөр дээрээ B гардышд истой гэцүү гэцүү...♥♥♥АМЖИЛТ♥♥♥

UYANGAA (зочин)

Sain bn uu. Tsetsgee egchee ta alivaa yumand setgel zurhee zoriulj chaddag uneheer buteelch saihan hun bn. Amidrald hun setgel hangaluun bval terni az jargal gej bodoj bn. Magadgui tani neg husel chin zagvar zohion buteej show tavih huseltei bh. hun husvel bolohgui butehgui zuil bhgui gej bodoj bn. Magadgui bas ta yumhanaar yum hiideg esvel ers oorchildog show nevtruulegt sanal tavij bno shuudee. Tani butel end barimt bolon hadaglagdaj olon tumenii hurteel bolj bn. Tsahim oron zaid ooriigoo busdad taniulj bas haruulj chadaj bn. Ta ooriigoo busdad taniulah heregtei. Tanid avyas chadvar bn. Ta amjiltand hurj chadna.

PETA (зочин)

goyo yum bna, sanaa avlaa

Цэцгээ

ЦЭНХЭР ШУВУУ: Байнга зочилдогт чинь баярладаг шүү.
Lidan: Баярлалаа
♥ШОРОНГИЙН ТҮЛХҮҮР♥: Ккк, тиймүү. В гэдэг чинь бараг л А шүү дээ.
UYANGAA: Бүр сэтгэл хөдөлчихлөө. Намайг ингэж үнэлсэнд их баярлалаа. Сайн андаасаа сонсож байгаа үгс шиг л дотно санагдлаа. Хийсэн зүйлс маань миний сэтгэлээс гарч гараар минь бүтээгддэг болохоор түүгээрээ дамжуулаад сайхан мэдрэмж аз жаргалыг мэдэрдэг минь үнээн. Хэрвээ бусдад таалагдаад басхийх хүсэлийг нь төрүүлэх юм бол би бүр их баярлах болно. Чи олон сайхан зүйлийг надад хүсчээ би хичээх болноо. Баярлалаа чамд.
PETA: Ок хийж үзээрэй.

Өөнжий

нээрээ яасс гоёын

***ЛуНа***

үнэхээр гайхалтай....

Bolor (зочин)

Yamar hoorhon yum be amjilt tand

jaja (зочин)

uneheer setgegdel bichihgui bhiin argagui mash goy buteel bnaa bayr hurgii chamd. bi yg iim zuiliig ih sonirhdog uneheer gaihamshigtai blaa. chi shuu amjilt husii

uran (зочин)

хөөх хөөх бахадмаар сайхан үнэхээр гоё юмаа, ямар сайхан авъяастай бүсгүй вэ, сурах мэдэх зүйл зөндөө байна, таалагдаж байна, санамсаргүй нет ухаж байтал хэрэглээний урлал булангаа олж уншлаа нээрээл мөрөөдлөө бүтээх юм байна /баярлалаа/

Цэцгээ

Бүгдэд нь мааш их баярлалаа:) Үргэлж зочилж байгаарай.

чука (зочин)

ymar goy ym be

zochin (зочин)

yamar goe yum be
tanitai holbogdoj zowolgoo awmaar bn.bi tom belegnii hairtsag chimegleh getel nadad tuslamj heretei bnaa.nadad yaj chimeglewel owormots goeomsog bolohiig helj tuslaach. yaraltai
minii hayag z_ariunaa03@yahoo.com

myagmarsuren (зочин)

ih goe ymaa oor ymar hayagdalaa dahin ashiglah bolmjtoig haruulj blohuu

byambasuh (зочин)

goe ym ajaa ajaa amjilt

nasaa (зочин)

mash goy! zunduu ih taalagdlaa
amjilt hvsie

bembi (зочин)

zondoooooooooooooooo ih taalagdlaaa goy goy yosto goyo

Зочин

ene blogruu orohoor buteelch .com geed avtomataar orood tanii hiisen umnuudiig uzej chadahgui ni yahuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)