Хэрэглээний Урлал : Бөм бөмөөр хийсэн бүтээл

Бөм бөмөөр хийсэн бүтээл

Бөм бөм нь хийхэд хялбар хирнээ маш хөөрхөн урлалын нэг төрөл юм. Түүгээр олон зүйлийг хийдэг гэвэл та гайхаж магадгүй юм.

 

Зүгээр л нэг бөөрөнхий хэлбэр гаргасан утсаар ямар хөөрхөн тоглоом, гоёл чимэглэлийн хэрэгсэл болон бусад олон хөгжилтэй зүйлийг хийж болдог нь үнэхээр сонирхолтой. Ялангуяа хүүхдүүд бөм бөмд маш дуртай байдаг.

Энэ бол миний бөм бөмөөр хийсэн төөлүүр хорхой буюу өт.

Эхлээд энэ нэгийг хийсэн боловч тэр ганцаардаад бас манай хүүхдүүд түүнийг булаалцалдсан тул дахиад үүнийг хийхээс өөр аргагүй болсон.

Ингээд ах дүү хоёр өт хийлээ. Тэд хаашаа ч юм явж байгаа. Бодвол хоолоо хайж яваа байх ккк.

Тэд эгдүүтэй царайлаг болохоор хүүхдүүд хамт тоглохыг үнэхээр хүсэж байгаа.

Тэд хоорондоо их эвтэй. Үргэлж нэгэндээ туслахад бэлэн байдаг.

Аз жаргалтай хөөрхөн өтхөнүүд минь хүүхдүүдийг минь битгий уйдаагаарай.

Бөм бөм зугаатай бас хөгжилтэй.

Happy crafting!

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Sweet mommy (зочин)

хэхэ юууун хөөрхийн

mother-life (зочин)

сайн байна уу. их хөөрхөн санаа б.а хэдэн утас өнгийн утас аваад туршиж үзнэ ээ. Өөр бөм бөмөөр юу юу хийж болохийг үзүүлээрэй. Нээрээ утас дааваа гэх мэт материалуудаа хаанаас авдаг вэ...

Цэцгээ

Sweet mommy: Баярлалаа. Уулзалтын талаарх бичлэг их таалагдсан шүү.
mother-life: Баярлалаа тэгээрэй их хялбархан. Жишээ нь энэ өтүүдийг голлоор нь нэг утас гүйлгээд л болоо. Харин эврийг нь уян төмөр утсаар нүдийг нь хар өнгийн гялтагнуураар хийсэн байгаа. Би ихэвчлэн бөмбөгөрийн урд байдаг Моносын хажуу дахь КЛМН, Өлзийт хан, 3,4-р хороолол руу өгсдөг замын хажуу дахь торго бөс барааны дэлгүүр, эх нялхасын яг урд байдаг Үлэмж бөс бараа зэргээр ихэвчлэн ордог. За тэгээд зарим зүйл бол ганцхан зах дээр байдаг тул зах хүртэл орно шүү дээ.

13

яасан эгдүүтэйн..нэр нь ч гэсэн гоя ин бөм бөм хэхэхэх

Цэцгээ

ЦЭНХЭР ШУВУУ: Баярлалаа нэрний хувьд нэлээд судалж байгаад олж өгсөн. Pom pom нь үүсэл гарын хувьд малгайны залаа гэсэн франц үгнээс үүсэлтэй юм билээ монголоор арай дөхүүлбэл молцог гэж болно. Гэхдээ улс орнууд ихэвчлэн бөөрөнхий, бөндөгөр гэдэг утгаар нь эсвэл шууд пом помоор нь авч хэрэглэдэг юм билээ. Бөм гэдэг үг нь угаас бөндөгөр өнхөрдөг бөөрөнхий зүйлийг хэлнэ гэж толь дээр байсанд ихэд олзуурхаад ингэж нэрлэсэн юм. Энэ нэр таалагдсанд маш баяртай байна.

tuya (зочин)

yamar huurhun hiigee ve.neriig ni hurtel yag olood ugsun bnaa. Chi argagui burhan uhaantai, altan gartai busgui yumaa. bi iim bumbulguur usnii boolt bolon tulhuurnii oosor hiij baisan.

Зүрх (зочин)

ямар хөөрхөнийн бэээ

Oko (зочин)

Laag egduutei haragdaj bn

Цэцгээ

tuya:Баярлалаа, аймаар магтсан байна шдээ надад арай ахданаа ккк.
Зүрх: Баяралалаа
Oko: Баярлалаа

egel eej (зочин)

yamar hoorhon um be.huuhduud ch durtai bnadaa.
uneheer uran ber,uran eej bnadaa.

Энхзаяа

Kkk.. Huurhun bolson bna :)

Bi deer uyed Degdeehei hiij bsiin..

Mi blogt odoo bichleg ni bdiin .. kk

egel eej (зочин)

АРДЫН ХУВЬСГАЛЫН 90ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ БҮХ ЭЭЖҮҮДДЭЭ ХҮРГЬЕ.

САЙХАН БАЯРЛААРАЙ ЭЭЖҮҮДЭЭ
эгэл ээж хүү хоёроос

Цэцгээ

Эгэл ээждээ их баярлалаа. Та нар минь ч гэсэн сайхан баярлаарай.

Peta

hiij uznee,hoorhon yumaa

Jojo (зочин)

Ёстой хөөрхөн юмнууд хийдэг гайхалтай бүсгүй юмаа. Тэр нөхөр нь бас хөөрхөн бялуу хийцэн байсан мундаг гэр бүл байна шүү. Өшөө олон сайхан зүйл урлаарай. Блогоо ч ажиллуулаад гэр бүлээ ч анхаараад үйлээ ч урлаад сайн эзэгтэй юмаа. Аз жаргал танай гэр бүлийг байнга дагаж байг.

Цэцгээ

Энхзаяа: Баярлалаа. Тийм үү орж үзнээ. Чи бас их гоё блогтой шүү. Блогоо улам гоё болгоорой. Амжилт хүсье. Ухаалаг бас авьяаслаг охин минь.
Пета: Тэгээрэй их амархан бас хөөрхөн.
Jojo: Маш их баярлалаа. Чамд ч бас аз жаргал амжилт бүтээлийг хүсье. Блогоор маань зочилж байгаарай.

Nemo (зочин)

ene bom bom-g yaj hiidiin?

uran (зочин)

wow yasn huurhun ym goy heregtei blog bna shuu :)

moonoo (зочин)

mash ih bayrlalaa tanii blog my hicheeld ih tus bolj bna tand ajliin ondor amjilt hvsiy dahiad zondoo gogo ym hiigeerei amjilt.

Цэцгээ

Nemo: Бөм бөмийг олон зүйлсээр хийж болдогын нэг жишээ нь энэ нэхмэлийн утсаар хийсэн бөм бөм юм. Би эдгээрийг бөм бөм хийдэг хэв ашиглаж хийсэн. Харин гар аргаар хийж бас болно. Гарын 4-н хуруундаа утсаа нэлээд зузаан ороогоод голоор нь нэг ороож бэхлээд гогцоорсон үзүүрүүдээ хайчилаад л болоо. Хэлбэрийг нь бөөрөнхий болгож засаарай.
uran: Баярлалаа.
moonoo: Тус болж байгаадаа баяртай байна. Байнга зочилж байгаарай. Амжилт хүсье.

Нойрмог охин

үнэхэээр их баярлалааа. энийг хийхийг үнэхээр их хүсэж байлаа аймар гоё... Одоо гарч нэхмэлийн утас авнааа үнэхэээр үнэхээр их талархлааа

nomuka (зочин)

hi bumbum hiih heregsle haanaas avhiin be hariu bicherei please

Цэцгээ

•●Нойрмог охин ●•: Баярлалаа. Тэгээрэй хийж үзээд эгчдээ үзүүлээрэй:)
nomuka: Манай урлан дээрээс очоод аваарай. 99080947 гэсэн утсаар холбогдоно.

Tsovoo (зочин)

Yamr uhuurudm umbe hgd tawichhad uruunduu ch tawichihaj bolhim bsnhte dvv nar irel zoolon tglom neheh ued ania n uru hsnshde gl suj bhad goy uma bayrlla :) Torgo bos baraanii dlgvr gd yg mna hajuhnd bdg um chn awach hgd zurgig n tand ywuulnaa :) ene bombogor zoolon um n bdim bolu tr dlgvrt :D

zolboo (зочин)

bumiig yaj hiideg be?

золбоо (зочин)

хариу гуйж бна

Цэцгээ

Tsovoo: Баярлалаа тэгээрэй:) Бөм бөм хийдэг хэв байдаг юм аа.
zolboo: Бөм бөм хийдэг хэвээр хийвэл илүү гоё болно. Гараараа хийе гэвэл цаасанд ороож байгаад голоор нь уяад зангидаж байгаад хайчилж бөөрөнхий хэлбэрт оруулаарай.

мөнх (зочин)

үнхээр гайхалтай зүйлс ихийг хийсэн байна. Хүүгийн минь төрсөн өдөр 7 хоногийн дараа болно.үнхээр сайхан тэмдэглэх санаанууд авсандаа баяртай байна . баярлалаа

Сараа (зочин)

утасыг яаж ингэж бөрөнхий болгодог юм бэ. Хүүхэддээ малгай нэхээд орой дээр ийм бөм бөм хийх гэсэн чаддаггүй ээ. Зааж өгөөч

Цэцгээ

Мөнх: Баярлалаа:)
Сараа: Бөм бөм хийдэг хэвээр хийвэл илүү гоё болно. Гараараа хийе гэвэл цаасанд ороож байгаад голоор нь уяад зангидаж байгаад хайчилж бөөрөнхий хэлбэрт оруулаарай.

Одко (зочин)

үнэхээр хөөрхөн юмаа

зочин (зочин)

зааврыг нь өгөөчээ

Boloroo (зочин)

Sain bnu sonirholtoi blog bn bi joohon huuhedtei gar urlal sonirhdog bolson oiriin tani surgaltand yaj hamragdah uu yalangyua esgii urlal surmaar bn mash goe blog taalagdlaa bayarlalaa

Цэцгээ

ийшээ орж үзээрэй
https://www.mongoltv.mn/live/?schedule=8330
Бөмбөгөрийн урд байдаг Моносын эмийн сангаа урагш яваад Хараа зочид буудлын замын эсрэг талд Төхөм урлан болон Урлалын дэлгүүр байгаа. Утас: 99838265, 99080947

egii (зочин)

unheer arga baina mon neg huseh ym baina tulhuurnii oosor hiih arga zaaj ogooj guij baina

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)