Хэрэглээний Урлал : Дахиад шинэ хэрэгсэлүүд

Дахиад шинэ хэрэгсэлүүд

Найз маань Япон руу явчихаад буцаж ирэхдээ миний захисан зүйлсийг авчирлаа. Ямар гайхалтай зүйлс байна гээч. Үүнийгээ та нартайгаа хуваалцахгүй бол болохгүйнээ. Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэхдээ гоё хувцас ганган чамин зүйлс хайж явдаг бол би гэдэг хүн чинь ийм юмаа л хайж явна шүү дээ. Заримдаа хэрэгтэй зүйлээ олоод ямар их баярладаг гээч. Харин эд нар бол зүгээр л тасархай.

Цэцэг хийгч хэрэгсэл

Хөдрөг (Quilt) хийхэд хэрэглэгддэг зүйлс. Хөдрөг хийх урлалыг манайхан зүймэл даавуун урлал гээд байдаг. Үнэндээ зүймэл даавуун арга (Patchwork) бол хөдрөг хийх нэг арга барил л юм шүү. Хөдрөг нь дотроо олон янз байдаг гэсэн үг. Үүнээсээ хамгийн нийтлэг олонд түгсэн нь зүйх аргаар хөдрөг хийх юм.

За энэ бол үнэхээр хөөрхөн. Pom pom maker буюу Бөм бөм хийгч. Япончууд болохоор Бон бон гэж нэрлэдэг юм билээ. Харин яг үгийн үндэс үүсэл гарлыг нь судлах юм бол манай монгол хэлэнд маань Молцог гэж бууж байна лээ. Гэхдээ би Бөм бөм гэж нэрлэмээр байгаа. (Бөм гэдэг нь бөөрөнхий бөндөгөр зүйл гэж толь бичиг дээр тайлбарласан байгаа тул)Би захиагүй л дээ. Гэхдээ миний хөөрхөн найз зүгээр л мөрөөдөж байсан зүйлийг минь аваад ирсэн. Энэ дотор яг захиагүй тэгсэн мөртлөө надад хэрэгтэй зүйл их байсан. Найздаа хайртай шүү гэхээс өөр хэлэх үг алга даа.

Харин энэ бол олсон утас нэхэгч гэх юмуу даа. Тэгэж байгаад дараа хэрэг болох байхаа. Бас л таалагдсан.

За энэ бол миний аминчлан захисан юм. Жинхэнэ урлалд зориулагдсан эсгий. Үнэхээр янзтай. Юм хийхсэн гэхээс байж ядаж байна.

Энэ 2 номыг надад хэрэг болох байх гээд авчихсан гэсэн. Хатгамалын тухай ном байна лээ. Бас л таалагдсан. 

Эцэст нь тэр холоос энэ бүхнийг надад зориулж авчирч өгсөн найз Мөөгийдөө үнэхээр их баярлалаа. Хийж байгаа цаашид хийх зүйлсд минь энэ бүхэн маш их хэрэг болох болно. Бас ахиад захих юмнууд ч байна гээд шуналтаад байхгүй юу :-)

Your dream will be come true.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

тэнэг, мангар
maya

good friend :)

egel eej (зочин)

uil uran baigeee

Цэцгээ

Maya: Тийм шүү. Миний найз чинь их ухаантай тусархаг даруу төлөв шудрага гээд л магтаад байх юм бол олон сайн тал бий.
Эгэл ээж: Ерөөл бат оршиг ээ.

Jojo (зочин)

Найздаа ийм сайхан юм авчирч өгсөн тэр найзад нь бас баярлалаа. Сайхан зүйл хийдэг найздаа тусладаг сайн байнаа. За тэгээд олон сайхан юм урлаад л байж дээ. Хурдан хийсан юмуудыг нь харахымсааааан.

mina (зочин)

mash goe uym.tsaashid olon goe zuil hiigeerei.chamaas ih uym surch b,gaa.bi bas yanz buriin uym tsugluulaad avdagch zarimdaa uynd hereglehee mededgui.chamaas sanaa avah uym amidrald maani hereg boloh uym ih b,na.bayarlalaa

Barkhasmaa (зочин)

Iim hereglel Mongold zardag boluu? Zardag bol avhiimsan.

urangoo (зочин)

sain bnuu bi sayhnaas quilt hiij ehlej bgan..odoohondoo oir zuurin yum l hiij bn hadam eej maani harin 20 gariu jil hiij bgan...ooroos tani asuuh yum ih bnaa namaig messenger-tee nemchih tehuu?

Zoloo (зочин)

Yamar goe yumbee ene bugdiid yaponoos haanaas avdag yum be hayagiin uguh bolomjtoi yu bi udahgui yavna bi bas avmaar bnaa sorry Utasnii dugaaraa uguuch nadad bas chamd sonirhuulhaar zuiluud bna

Цэцгээ

Jojo: Баярлалаа, Найздаа дамжуулна аа. За тэгнээ:)
mina: За тэгнээ чамд их баярлалаа.
Barkhasmaa: Зарим нь бол байгаа байх аа. Гол нь япон чанар шүү дээ:)
urangoo: Миний цахим хаягаар холбогдоорой tsetsgeee@yahoo.com
Zoloo: Харин тиймээ. Би яг хаанаас найз маань аваад байдгыг мэдэхгүй юм. Манай найз Фукишимад байдаг. Гар урлалын дэлгүүр юм шиг байна лээ. Токиод бас ийм том дэлүүр байдаг гэсэн. Чи сураад үзээрэй. Хажуу талд байгаа цахим хаягаар надтай холбогдоорой:)

ганаа (зочин)

гайхалтай

ганаа (зочин)

гайхалтай юм аа17

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)