Хэрэглээний Урлал : Бэлэг: Гараар урласан GUCCI цүнх

Бэлэг: Гараар урласан GUCCI цүнх

Зарим хүмүүс тэр тусмаа охид бүсгүйчүүд маань брэндийн хувцас хэрэгсэлд дуртай байдаг. Үүнтэй яг адилхан гараар хийсэн юм ч жинхэнэ брэнд шиг байж яагаад болохгүй гэж. Японд байдаг найз маань саяхнаас өөрөө жинхэнэ брэндийн цүнх түрийвч оруулж ирсэн гэж байгаа. Та бүхэн ийшээ орж сонирхоорой. Цүнхнүүд нь үнэхээр чанартай бас гоё юм билээ. Япон бүсгүйчүүд үнэтэй хувцас, ээмэг бөгж гэхээсээ илүү цүнх түрийвчинд л хамаг мөнгөө өгдөг гэнэ билээ. Тэгээд ч тэрүү миний олж мэдсэнээр гараар хийсэн цүнх ч гэсэн их сонирхдог бүр өөрсдөө хийх дуртай байдаг юм шиг санагдсан.

 

Тэгээд найздаа гараар хийсэн брэнд цүнх бэлэглэе гэж бодоод үүнийг хийсэн юм. Яг ийм загвар GUCCI-д байдаггүй юм билээ тийм болохоор ганцхан хувь гэсэн үг. Тэгээд зориуд GUCCI HANDMADE гэж гараараа оёж бичсэн.

Дотроо утас бал дэвтэр болон бусад зүйлсээ хийх тасалгаатай.

Би цүнхийг нэмэлт чимэглэлгүйгээр төсөөлдөггүй. Тэр тусмаа гараар хийсэн цүнх бол заавал тийм байх ёстой юм шигээ.

Энэ чимэглэлийг аваад өөр зүйлд ашиглаж болохоор хийсэн.

Найз минь намайг ойлгож дэмждэг чамдаа үргэлж баярладаг шүү.

''Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүсэл бадраах халуун дулаан үг хайрла...''

Хийж бүтээх үйлсд нь дэм хайрла

Хайраар дүүрэн амьдралаа хайрла... 

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

тэнэг, мангар
osorxxk

Чи минь тэнгэрлэг бүсгүй шүү. Чамаараа бахархаж баярлаж явдаг. Чиний хийж бүтээж байгаа бүхэн чинь гайхмаар уулга алдмаар бид бүхний мэлмийг нээж өгсөн байдаг. Амжилт хүсье.

☼Crystal Destiny☼ (зочин)

гоё юмаа

Аниргүй (зочин)

мунддддагиймөөө

Цэцгээ

ОСОР ХХК: Найз минь миний сэтгэл их догдолж байна. Чи үргэлж надад итгэл, урам зориг өгч намайг хөөргөж хөглөх юм. Найз нь хичээх болноо.
Гэрэл цацарсан цонх: Баярлалаа :-)
Аниргүй: Баярлалаа :-)

Gutalchin (зочин)

waaaaaaaaaaaaaaaaaa ymr goyiin beee, ta uneheer mundag umaa. designer bolson bol ta budaa bolgoh bsan bhdaa.

Энхжаргал (зочин)

ккк за тэгвэл ийм цүнх үүрсэн эмэгтэй байвал Цэцгээ эгчийг гэж бодийдоо. Эмэгтэй хүнд цүнхний хэрэглээ асар их шүү. Би Густав Климтын -Үнсэлт гээд зурагтай гар цүнх нэг охин үүрцэн байхыг харж байсан юм тэгээд би өөртөө би яаг ийм цүнх л авна өөр цүнх авахгүй гэж өөртөө хэл байсан юм. Тэр үед үнэхээр инээдэмтэй бүр нүдээ салгаж чадахгүй дагаад л яваад байсан. Тэгээд очоод шууд уулзаад ярьсан чинь ах нь япон / гэлүү нэг азын орон л гэж байсан/ авчирж өгсөн гэж байсан.
Миний бодлоор та цүнхэндээ мөнгөлөг өнгийн эд материал ашиглаж өгвөл зүгээр санагдаж байна. Гуччи өөрөө их үнэтэй брэнд... Харахад л брэнд цүнх шиг үнэтэй даацтай чамин харагдуулбал зүгээр байхаа. Цүнхний оосорын материал нэг л өөр юм шиг.гоё уялдаа оруулах ч юмуу эсвэл нэг гоё нэмэлт туузан оруулга эсвэл шигтгээ ч юм уу... гэхдээ энэ миний бодол шүү. Та бүтээлдээ өөрөө эзэн нь...

Энхжаргал (зочин)

уучлаарай хэд хэдэн үсгийн алдаа гаргасан байна. найздаа зориулж хийсэн цүнх юм чинь таны найз байндаа гэж бодох юм байна ккк

Цэцгээ

Гуталчин: Ккк, Баярлалаа. Бага байхдаа олон л мөрөөдөлтэй байлаа, тэдний нэг нь загвар зохион бүтээх байсан. Өөрөө өөртөө бас ойр дотныхондоо ойр зуур юм хийж өгөхөөс хэтэрдэггүй байждээ.
Энхжаргал: Баярлалаа, Тиймээ яараад бас төстэй оосор хайгаад олоогүй юм аа. Би гараар хийсэн юм ямар нэгэн байдлаар гараар хийгдсэн нь мэдэгдэж байвал гоё юм шиг боддогын энэ нь болхи муу болно гэсэн үг биш л дээ. Өөрийнхөө бодлыг хэлсэнд чинь бас баярлалаа. Бас хийсэн хэдэн цүнх байгаа тэгэж байгаад бичлэг оруулнаа.

Elegiya

hooh yostoi goy tsvnh bna shd mundag yumaa

chrissy (зочин)

tsetsgee maani hodolmorlosoor hoorhon yumnuudaa hiiseer bgaa yum bna. udaan orj irsengui ene teruugeer yawj yawj irsen. namaig baihgui hoiguur yu hiij geed haraad suuj bna. :-)

Цэцгээ

Lidan: Блогоор маань байнга орж байгаад баярлалаа.
chrissy:За сайн уу, ямар сонин хүн бэ, хүрээд ирчихсэн үү. Одоо блогоо хөтлөнө биз дээ.

✿Aru-Chan™✿

хүүеээ! ямр хөөрхийн..

Гана

huuyeee ymar goy oydiin bee ataarhaj bna shu

naraa (зочин)

bi hodolmoriin hijeeldee durtai boitog oims huuhdiin barivchiig sn hiij chaddag ta ih goe ym hiih ymaa tsunh hiih daraallaa oruulj ogooch urd ni hiij bsanch setgeld neg l niitsehgui bsan
tiim uchraas tuslaarai

Цэцгээ

✿Aru-Chan™✿: Баярлалаа
Гана: Ккк тийм үү, Баярлалаа
naraa: Баярлалаа. Нэг завтай үедээ цүнх хийх заавар оруулж өгнөө.

tseegii (зочин)

saihan sanagdlaa hamgiin gol ni ene buh hiij bgaa zviliin hiih arga ni bval zugeer ba zaaval tabiarai

zaya (зочин)

bi tanii blogiig tani neg orson hobby club gedeg nevtrvvlgees avsan ih goy yumaa

zaya (зочин)

her ih udaan hugtsaand hiisen be nuuts bish bol hiihed her amar ve zaaj ugvul sain bna

Цэцгээ

Та нартаа мааш их баярлалаа. Миний цаг заваас болоод блогдоо цаг гаргаж чадахгүй байгаад ойлгоорой. Хүмүүсийн хүсэлтийн дагуу оруулая гэж бодсон юм дэндүү их байгаад байдаг. Тэгээд нэг бичлэг оруулахын тулд бараг нэг өдрийн хагас заримдаа бараг 2 өдөр болдог болохоор удаад байгаа. Болдогсон бол сурах сонирхолтой хүмүүсийг нэг дор цуглууж байгаад л шууд заагаад өгчихмөөр байна:)

♥Smile♥

yssn goe yum be ...

D (зочин)

Ээмэгтэй хүнээ гэж, сайхан юм шүү.

Хармогү

сайхан бүтээл болжээ.. Энд нээрээ эр эмгүй брээндийн түрийвч баринаа. Бөгснийхөө хармаанд хийчихээд л сайхан шүү дээ. гоё гоё цүнх авмаар байдаг ч Монголын нөхцөлд тааруулж дандаа л цахилгаантай цүнх авах юмдаа хэхэхэ..

Abyss (зочин)

ta vneheer mundag yumaaa

xxx (зочин)

goy bolj tovchnuud ni **r **r bolchhoj

Зочин

';

julia (зочин)

huuye mash ih bayarlalaa uul ni yag iim `thamth baidag yag hayah gej baisan yum

chimeg (зочин)

vneheer ih taalagdaj bna. Vil uran baig. Vrgelj sain saihan zvil bvteej yawaarai

zaya (зочин)

zagwallag tsamts nexex arga zaaj ogooch guij bn

oyuka (зочин)

goye bn amjilt

Зочин

woaa awyaslag ymaa huurhun tsvnh we ysan hehe

нандиа (зочин)

би 11 настай.би таны гар урлалыг их сонорходог.та бидэнд гал тогооны хэрэгсэл хийх уут яаж хийх арга заагаад өг.

Jagaaz (зочин)

Сайн байна уу, энэ цүнхийг хийх зааврыг нийтэлж өгч болох үү, маш гоё цүнх байна.

энхжин (зочин)

Ийм цүнх хийж зарах уу? их гое юмаа хичээлдээ үүрээд ч явж болох юм бна би яг иймэрхүү цүнх хайгаад бгаа юмлдаа ххэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)