Хуучнаас шинийг, Эвдсэн ч бүтээе!

Хуучин зүйлээ ашиглан янз бүрийн юм хийх нь надад их сонирхолтой байдаг юм. Магадгүй шинэ материал аваад муухай хийчихвий гэсэн дарамтгүй өөрийнхөөрөө эвдэж, эсгэж бас сэтгэдэг болохоор хуучин эсвэл хэрэглэхээ больсон зүйлс гэдэг миний хувьд шинэ боломж, шинэ санаа гайхалтай үр дүн л гэсэн үг.

 Орчин үед хуучин зүйлээ ашиглан шинийг бүтээхийг байгальд ээлтэй урлал буюу ногоон урлал ч гэж нэрлээд байгаа. Бас өөр нэг ач холбогдол нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.

Харин одоо та нартаа хуучин зүйлээрээ хэрхэн шинийг хийж болох хэдэн санаагаа хүргэе.

1. Жийнс болон подволк

Энэ хоёроор хогийн шүүрний угладаг алчуур хийж болно. 

Подволкны материал нь ихэнхдээ хөвөн даавуу байдаг тул тоос шороо татахгүй бас хөнгөн зөөлөн хуучин хэрэглэж байснаас хамаагүй илүү байналээ.

Жийнс маань бат бөх эдэлгээ сайтай тул бүрээсний хэсэгт нь яг тохирно.

Мэдээж тэгээд өөрөө хийж байгаагийн хэрэг юу билээ хийсэн зүйлээ хогийн шүүр гэлтгүй гоё болгох хүслийн илрэл нь энэ жийнсэн цэцэгнүүд.

2. Нүүр гарын алчуур

Нүүр гарын алчуурыг ойрхон сольдог болохоор хэрэглэхээ больсон алчуураа яаж дахин ашиглах вэ гэж бодох нь буруу бишээ. Энэ удаад бие угаагч бээлий хийж үзлээ. Яагаад болохгүй гэж зориулалтын бие угаагчаас хамаагүй давуу талтай шүү.

3. Хэрэглэхээ больсон ширээний цаасан бүтээлэг.

Ширээний цаасан бүтээлэгээ бас л хаяхыг хүссэнгүй. Яагаад гэвэл түүгээр үүнийг хийж болох учраас.

 

Цэцэг хийх дуртайдаа ч биш цаасан цэцэг ч гэсэн хүнд сайхан мэдрэмж төрүүлж орчиндоо шинэлэг байдлыг авчирч чаддаг шүү дээ.

Юуг ч битгий хая, хуучин ч гэсэн түүнд дахин хэрэглэж болох өөр нэг арга зам байж л байгаа.  Түүнд шинэ боломж олгосоноор та өөртөө хэрэгтэй нэг юмтай болж бас өөрөө сэтгэл ханамж авна шүү дээ.

Хуучнаа эвдсэн ч, шинийг  бүтээе!

 

 

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Gutalchin (зочин)

YOoooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooo heleh ug oldku uulga aldaad suujiin. ta uneheer mundag umaa. Uneheer gaihaltai zuilsuud bn

Ицми

муннннндаг

Peta

bannii alchuuraar hiih bie ugaagchiig hiij bsiin bnaa. mundag yumaa

Цэцгээ

Гуталчин: Мааш их баярлалаа. Сонирхол нэгтэй байх сайхан юмаа. Чиний хийсэн хийж байгаа бас сонирхдог зүйлс чинь надад их таалагдсан шүү.
Ицми: Үргэлж зочилдогт чинь баярладаг шүү. Баярлалаа
Пета: Харин тийм их зүгээр байгаа биз.

Sweet Mommy

ёстой сайхан бүтээлч сэтгэлгээ ханхалсан бичлэг вайнадааа
кке
энэ цэцэг яг амьд юм шиг харагджийнааааа

Зочин

Эрэгтэй байсан бол ийм эхнэртэй болохиймсон гэж бодох байсан байх даа. Харин одоо бол нөхөртөө гологдох вий гэж айж байна шүү. :) Амжилт хүсье. Хийж чадахгүй ч гэсэн хааяа чиний блогоор орж хийсэн зүйлийг чинь харах сайхан байдаг юм. Их энерги авах шиг болдог. Бүх үйлдлийг нь харуулсан зураг, тайлбар, дээр нь бас бүтээлүүд нь ёстой хөөрхөн.

Lancome (зочин)

мундаг ажилтай уран

ЦЭНХЭР ШУВУУ

мундаг юмаа..энэ бүхнийг хийхэд гарын эв дүй бас их чухал байх..

Цэцгээ

Sweet mommy: Баярлалаа, бас байнга зочилдогт чинь баярладаг шүү.
Зочин: Ямар гоё сэтгэгдэл вэ маш их баярлалаа. Бас хүн болгон өөр шүү дээ, айх хэрэггүй ккк.
Lancome: Баярлалаа
Цэнхэр шувуу: Баярлалаа. Тийм байхаа.

Тинкэрбэлл (зочин)

wooow! gogo yum bn bi ch gesen oroldood vznee!!!

uka (зочин)

tsetsegiig ni yaaaj hiideg yum bee

жаргал (зочин)

энэ сарнайг яаж хийсэн аргачлалыг хэлээд өгөөч

Дөлгөөн (зочин)

Tanar uneheer sain yuma yaj ingej hiideg bna bi lav gariin dui muutai garara yum butej chadadgu tanitai holbo bari gvl yj holbo barih ve?

Дөлгөөн (зочин)

Tanar uneheer sain yuma yaj ingej hiideg bna bi lav gariin dui muutai garara yum butej chadadgu tanitai holbo bari gvl yj holbo barih ve?

Цэцгээ

Тинкэрбэлл (зочин): Баярлалаа тэгээрэй.
uka, жаргал: Энэ цэцгийг хийхдээ цаасаа дугуйлж хайчлаад олон давхарлаад дугуйн голыг нь цэцэгний доод тал болгон шахаж үрчийлгэн нугалаад ирмэгийг нь өнгийн бэхээр будна. Тэгээд голоо нүхлээд шорлогны мод шургуулан наана.
Дөлгөөн: Баярлалаа та 99080947 гэсэн утсаар хоблогдож болно оо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)