Хэрэглээний Урлал : Бяцхан Анааш

Бяцхан Анааш

Охиноо жаахан байхад нь энэ даашинзны бяцхан гар чимэглэлүүд нь их таалагдаад авч байсан юм. Одоо бол багадаад өмсөхөө больчихсон юм. Яагаад ч юм хүүхдүүддээ хувцас авахдаа нэмэлт гар чимэглэлтэйг нь сонгох гээд байдаг талтай. Санаа дагаад ч тэрүү хүүхдийн хувцас ихэнхдээ тийм байх юм даа. Харин энэ майкны анаашных шиг хээ нь таалагдаад байхаар нь нэгийг авчихсан байсанаа дараах засварыг хийх гээд нэмээд нэгийг авчихсан. 

Тэгээд энэ гураваар дараах хоёр хослуулж өмсөж болохуйц бяцхан хөөрхөн анаашыг төлөөлүүлэн юбка, майкыг хийлээ. Бас үсний бяцхан пад хавчаарыг нь ч гэсэн тохируулаад өөрчилчихлөө.

Даашинзны бараг ихэнх хэсэг нь юбка болчихсон.

Нэг майк нь бүхэлдээ нөгөө майк болон юбкаа чимэглэхэд орсон. Майкаа анааш шиг байдлыг нь илүү тодотгохын тулд анааш дүрсэлж бас Анааш гэж гараар оёсон.

Хувцасандаа тохирсон үсний хэрэгсэл байвал улам  хөөрхөн болох юм шиг санагдаад нэг хавчаарыг нь ийм болгочихсон.

Охинд маань хөөрхөн зохиж байна лээ. Яг л бяцхан хөөрхөн анааш гэсэн үг. Зургыг нь оруулах гэтэл бас нөгөө зайнаасаа болоод амжсангүй.

Үйл уран байг!

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Gutalchin (зочин)

Sain uu, ymr goyiin be. ta uneheer uran umaa.

Handmade, ribbon art ntr sonirhdog bsan uye bur sanagdchihlaa

Цэцгээ

bayarlalaa, minii huvid edgeer ni odoo amidraliin mini neg heseg bolchihson. Chi harin yaagaad sonirholoo sergeej bolohgui gej...

13

яасан хөөөрхөн юм бээ..сүүлийх бүр эгдүү хүргэчлээ.

Рапунцель (зочин)

ёосто гоё болжээ

egel eej (зочин)

yamar hoorhon um be. ohiduudiin huvtsas tsaanaa l neg egduutei.bi 2 huutei.gehdee huugee ali boloh hoorhrn huvtsaslahiig boddog.odoo ene gaduur baigaa geriin tavchiknuud aimaar chiig tatdag bolohoor bi huudee ooroo sandaal hiij ogson.sandaalnii esguuriig gargaj oyod zah deer oros rezin bnalee.teruugeer ullaad oyochihson.chiig tatahgui hed ch ugaasan salahgui.ih zugeer um bnalee.

muka (зочин)

ih goy umaa

ta uneheer uran umaa

ta yaj yum neheh.g helj uguuch pls =D

tuya (зочин)

yamar huurhun donjig ni olood hiisen ed ve. Chi uneheer uran gartai yumaa. bi uunees chin sanaa avch ohindoo yum hiij ugnuu.

Цэцгээ

Цэнхэр шувуу: Баярлалаа хамгийн амархан нь бас хамгийн жижигхэн нь хамгийн гоё болсон байна гэж ойлголоо ккк
Би чамд хайртай: Баярлалаа
Muka: Зав гарвал зааж өгөхийг бодноо. Уг нь үнэхээр нэхэхийг хүсэж байгаа бол холбоотой ном сурах бичих байдаг шүү дээ. Мөн бусад интэрнэтийн эх үүсвэрээс ч олж болно. ('how to crochet' geed haigaad uzeerei) Гол нь би блогтоо бусдын заавар, бичлэг, хийсэн бүтээлүүдийг оруулдаггүй юм. Энэ нь нэг талаар зохиогчийн эрх нөгөө талаар бүтээгч, бүтээл хоёрыг хүндэлж байгаа хэрэг.
Туяа: Тэгээрэй санаа авч дуурайж хийж болно шүү. Чамд баярлалаа.

maya

ёстой гоё юмаа, уран ээж шүү. Ер нь тэгээд уран ээжийн охидууд жоохон ур талдаа тиймэрхүү болдийм шиг байгаан, манай ээж их уран хүн тэгсэн би хажууд нь юу ч хийж чадахгүй юм л болуул ээждээ аваачиж өгч оёж шидүүлсээр байгаад ккк. Ямар ч фирмийн хувцастай энэ зэрэгцэхээр бүтээл болсон байна шүү, амжилт!

Цэцгээ

Эгэл ээж: Хөөрхөн ганган хөвгүүдтэй юмаа. Хүүхдүүдээ өөр олон зүйл хийэ өгөөрөй. Би сая нэг саравч (яг ч малгай биш болохоор ингэж нэрэллээ.) хүүдээ хийсэн удахгүй бичлэг оруулнаа.

залуу ээж (зочин)

дараа заавал зургийг нь оруулаарай

Энхжаргал (зочин)

хөөх та ямар бүтээлч бас уран хүн бэ? таалагдаж байна. сайн ээж байна даа. Би юм оёх тийм ч дуртай бишээ. гэхдээ таниас сурах зүйлс их байгаагаа мэдэрлээ. Таньд амжилт хүсье.

Цэцгээ

Maya: Тийм байж магадгүй шүү. Ээж гэж оёчихдог хүн байхад гээд л залхуурах юм байна л даа :-)
Ээж чинь уран бол чамд ген нь байгаа л юм байна.

Цэцгээ

Залуу ээж: Яг энэ хувцасыг нь өмсүүлээд авах гэсэн чинь зай дуусаад тэгээд одоо болтол дахиж оролдоогүй л байна.
Энхжаргал: Баярлалаа үргэлж зочилж байгаарай.

Энхжаргал (зочин)

Таны энэ бүтээлд би хайртай их хөөрхөн. Хархаар л инээд хүрж эгдүүтэй санагддаг. ккк амьдрал дээр тань шиг эгч эсвэл найзтай болохыг маш их хүсэж байна. би дээрээ нэг ахтайлдаа тэгээд эгчтэй болохыг их хүсэж мөрөөддөг. Заримдаа маш их ганцаарддаг. ккк бүр төсөөлөлийн хүн бий болгоод өөрөө өөртэйгээ ярьдаг гээд боддоо... Тэгээд ийм гоё юм хийдэг бас ийм гоё халамжтай ийм мундаг эгчтэй болох сон.

☼Crystal Destiny☼ (зочин)

их гоё юма

Цэцгээ

Энхжаргал: Тийм үү. Баярлалаа. Нөхөрлөл гэдэг сайхан, тэр тусмаа чин сэтгэлийнх.
Харин ч чи бас ахтай юм. Би бол бүр ганцаараа ккк. Тиймээ их ганцаарддаг байсан. Одоо бол арай л дээр. Хамаатан садангийн хэдэн ах эгч дүү нарыг ''өөрийн болгох'' гэж их л үздэг байлаа. Одоо ч тэдэндээ сайн хандахыг хүсдэг.
Хүүхэдтэй болохоороо тэгтлээ хүсэхээ больчихдог юмшиг санагдсан шүү.

Гэрэл Цацарсан Цонх: Баярлалаа чамд

***ЛуНа***

дараа охиныхоо зургийг нь оруулаарай заавал....

lyla (зочин)

үнэн идэвхитэй хүүхэн шүү. таны блогийг сарын өмнөөс байнга үздэг болоод байна. шинэ юм нэмж үү үгүй юу гээд л хараад байна.

flower (зочин)

sain bnu? ta ih uran yumaa. ni taniig blogiig net.s sanaandgui olood uzsen chn uneheer ih taalagdlaa. tgd taniig duuraij ohindoo hoorhon plaj omd ntr hereggui bolson huwtsas ashiglan oyj ehelsen. odoogoor neg jinsen omd oyson, yahw dawgui bolson. odoo harin aawiih n omdnii neg guyar n plaj oyj bga. tanii hiisen zuilees sanaa awch bg. goe goe vil urladag tand bayar hurgie bas bayarlalaa. big like and good luck,

flower (зочин)

ohinoo harhaar l hoorhon hoorhon huwtsas ooroo hj ogmoor sanagdaad tanii blogruu bainga ordog bolson. big like and good luck :)

Цэцгээ

***Луна***: Охиныхоо зургыг оруулсан хэд хэдэн бичлэг байгаа шүү:)
lyla: Хэ хэ баярлалаа. Үргэлж зочилж байгаарай:)
flower: Маш их баярлалаа. Зөндөө олон зүйлс хийжээ. Чамаар бахархаж байна аа. Үйл нь уран үйлс нь өөдрөг үргэлж аз жаргалтай яваарай.

Hatna (зочин)

Huurhun bolje ghde ter maikan deerh karma iluudchijee

Мөнхдэлгэр (зочин)

Сайн байна уу Цэцэгээ эгчээ,таны өлог их таалагдлаа,би бас юмханаар юм хийх их дуртай.Тэгээд таниас асуух хэдэн зүйл байна,1д:фудволк,тор мэтийн материалууд маань сэмэрч эргэх гээд байдагдаа тэрийг нь заавал хэрэхгүйгээр эсвэл өөр хялбараар яаж шийдэж болох вэ? 2т:таны групп-тэй хэрхэн яаж холбогдох вэ?би гишүүнээр элсэхийг хүсч бна 3т: надад хийсэн хэдэн зүйл бгаа яаж илгээх вэ?

Oyu (зочин)

Yostoi huurhun bolj ,....umsuud l bayarlaad huurch bgag ni nudendee tusuulj bn,..huurhun zohison bhaa..

Цэцгээ

Hatna: Надад бол тэр халаас байхгүй бол банзалтайгаа зохицохгүй санагдаад байгаа.
Мөнхдэлгэр: Сайн сайн уу, Блогоор маань зочилдогт нь баярлалаа. Хэрэхээс өөрөөр цааш нь нугалж оёж болох юм. Мөн эмжиж болно. Манай бүлэгт хэн ч элсэж болно. Та Facebook-р Урлах ин гээд хайгаад нэгдэх гэсэн товчлуурыг дарахад л хангалттай. Хийсэн зүйлсээ миний цахим хаягаар явуулаарай: tsetsgeee@yahoo.com Чамд амжилт хүсье
Oyu: Баярлалаа одоо ч өмсөх дуртай шүү:) Бараг багадсан байхад л өмсөөд яваад байгаа:)

jagaa (зочин)

sain bna uu? bi iim goe blog baidgiig saya l medlee. end dandaa minii durtai sedev baina. uzeh tusam odoo ene bulangaar yu bga bol geed dogdloh bolloooo kkk. bi neg heseg iim durtai zuileeree oroldoogui udsan yum bna shuu. minii durtai zuiliig sergeej ogsond mash ih bayarlaa. bi chamaar mash ih baharhaj bna. chinii hiisen buhen hunii setgeld hurj olon tumnii setegliig baysgaj yavaarai. onoodor manai nohor omdoo 2-h udaagaa uraad, odoo araggui nohoj ogoh bolomjgui bolov. tsetsgee uuniig harval oor heregtee buteel urlaj baigaadaa gej ooriin erhgui bodson shuu he he

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)