Хэрэглээний Урлал : Ноосон цамцны өөрчилөлт

Ноосон цамцны өөрчилөлт

Энэ удаад хуучин бас хаяхад хайран ноосон цамцаар юу юу хийж болох талаар заавар зөвөлгөө орууллаа. Энэхүү өөрчилсөн загвар цамцны хувьд миний өмсөх дуртай цамц байсан тул бас ч хаях гэхээр хайран байсан болохоор хувцасны шүүгээнд зай эзлэхээс өөр шидгүй байсан юм.

За ингээд өөрчилөн шинэчлэлтээ эхэлэе.

Эхлээд хоёр ханцуйг нь тайрч аваад охиндоо өмд хийж өгсөн. Энэ цамц нь яг ноосон биш хөвөн даавуун утастай тул хүүхдэд илүү тохиромжтой байсан. Өмд хийх зааврыг удахгүй оруулнаа.

Дараа нь доод талын монжатикаар нь бас охиндоо үсний даруулга хийсэн. Энэ хэсэг нь суналттай бас биетэй тул хөөрхөн үсний даруулга болсон.

Энэ ягаан цэцгийг нь дэгээ зүүгээр нэхэж хийсэн юм. Ойрын хэдэн жил юм нэхээгүй болохоор их сонирхолтой бас бараг мартах шахсан байналээ. Дараа дараагийн бүтээлүүддээ жаахан ч гэсэн нэхмэл зүйл оруулж байхыг бодноо.

Харин үлдсэн их бие хэсгээр нь нэг ийм дэр хийчихлээ. Энэ хэсгээр дэр хийхэд маш хялбархан байсан шүү. Мөн л бяцхан нэхмэл цэцэгтэй.

Урлаачид минь амралтынхаа нэг өдрийг хуучин ноосон цамцаа өөрчилөхөд зориулаарай. Үр бүтээлтэй бас сонирхолтой амралт болно гэж найдаж байна.

Харин төгсгөлд нь бяцхан срюприз

Энэ бол миний бяцхан гүнж бас энэ бүтээлийн гол эзэн нь:

Хайртай хүмүүстээ зориулж хийсэн зүйлс хичнээн сэтгэлд дотно бас сайхан мэдрэмж төрүүлдэг гэдэгтэй санал нэгтэй байгаа гэж итгэж байна.

Урлал чинь төгс байг.

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

тэнэг, мангар
FC

зөв шүү гоё хэхэ

Sweet Mommy

Ямар гоё бүтэээл вэ

их гоё дулаахан зөөөлөн энергитэй бүтэээл байна кк

хүүүеэээ бяцхан гүнж нь яасан хөөрхийн бэ эгдүүү хүргэм гүнж юмаааа

gerelgegee (зочин)

goy yumaaa eejiinhee urlalaar goytson gunj ni yasan ch *muuhai* yum :)

ooriin chin blogiiig unshdag bolsoor anh udaaa setgegdel bichj bn blog chin ih taalagddag shuuu zugeer suuhgui yum urlamaar sanagdaad sonirhood bdg bolsn bn lee hehe

Цэцгээ

FC: ok, thanks
Sweet Mommy: Баярлалаа чамайг тэгэж хэлсэн чинь тийм ч юм шиг кк
Gerelgegee: Сэтгэгдэлээ үлдээсэнд их баярлалаа. Хийх хүсэл байгаа бол хийж эхлээрэй. Амжилт хүсье.

SUNShine®

ёстой нэг уран гартай бүсгүй шүү
маш хөөрхөн гое болжээ

бас аасан өөлхөн загвар өмсөгч вэ :)

Цэцгээ

Sunshine: Үргэлж орж намайг баярлуулдаг чамд ч гэсэн их баярлалаа. Учир нь өөрийг чинь би их хүндэлдэг шүү.

egel eej (зочин)

ih hoorhon umaa.uneheer uran busgui bnaa.oor olon saihan zuil hiij bidnii nudiig bayasgaarai.bi ch bas oroldnoo.ug ni baga zereg oyodog ldoo.daanch zav yeroosoo garahgui umaa.zuimel daavuun urlaliin damjaand yavsiin.tegeed gants neg um hiisen.um hiine geed l baahan daavuunii oodos huuchin huvtsas tsugluulaad l baidag.tegeed garaas garsan umgui l bnadaa.sayahan huudee l neg sandaal hiij ogov shiv.

Рапунцель (зочин)

ta ch yosto uran hvn yuma goy iiin

Цэцгээ

Egel eej: Хөөх хүүдээ тавчик оёж өгсөн үү харах юмсан би бас хүүдээ уснаас гараад өмсдөг тавчик хийж өгөх гээд л бодоод байгаа. Үнэндээ юм оёж урлахад цаг заваас их хамааралтай байдаг нь харамсалтай. Гэхдээ дуртай сонирхдог юмандаа хүн яаж ийгээд л цаг гаргадаг юм шиг ээ. Бас тэр зүймэл даавуун урлал сонирхдог чинь их таалагдлаа би бас их сонирхдог. Ерөнхийдөө зүймэл даавуун урлал маань хөдрөгийг хийж байгаа нэг арга барил нь юм шүү дээ. Хөдрөг буюу Quilt-н талаар нэг дэлгэрэнгүй бичлэг оруулнаа.
★`•..•´★.★`•..•´★Би чаМд хайРтаЙ.★`•..•´★
: Баярлалаа чамайш бас гараа хатгахаас эмээлгүй хуниралдаж үрчийхээс нь шантаралгүй сонирхож байгаа зүйлээ оролдоосой гэж хүсэж байна:-)

Энхжаргал (зочин)

таны бичлэгийг үзлээ та надад маш их таалаглаа. Их сайхан хүн юмаа та. Таны амьдралд тань өндрөөс өндөр их амжилт аз жаргалыг хүсье. Та жинхэнэ аз жаргал амьдрал дахь сэтгэл хангуулан байдлыг олж чаджээ. Баярлалаа цаашид сонирхон үзэж байх болноо. Та зургийн хэмжээгээ багсагвал ачааллах нь бага байх. хүмүүс зурагаа ватом цаас шиг томоор авчдаг тэгээд комд оруулаад янзлахаар ачаалалаад их уддаг.

Bulgan (зочин)

Мундаг ээж!

Цэцгээ

Энхжаргал: Бүтээлүүдийг минь сонирхож сэтгэгдэлээ бичсэн чамд их баярлалаа. Тийм шүү чи зөв хэллээ. Би дуртай зүйлээсээ амьдралын сайн сайханыг үргэлж мэдэрч сэтгэл хангалуун байж чаддаг. Харин зурагнуудын хувьд би хэмжээг нь хангалттай багасгадаг гэж бодож байна. Үүнээс илүү багасгавал бүтээлүүд маань тодорхой харагдах тал дээр асуудал үүсэх учраас боломжгүй юм. Тиймээс таныг болон бусдыг чилээлгэж байгаадаа дахин хүлцэл өчье.
Булган: Баярлалаа тийм байхын төлөө хичээдэг л юм. Тэрнээс би чинь хүүхдүүддээ хангалттай цаг гаргаж чадахгүй байгаа болохоор өөрийгөө зэмлэхээс хэтрэхгүй юм даа.

mr (мобайл зочин)

mr

Гана

uuuu nice

Нара (зочин)

дэр ёстой гоё,бас онцгой болжээ.

goyeej

охин нь яасан оолгон юм бэ , уран ээж юмаа . би 11 тэй охиндоо блог хаягийг чинь зааж огсон миний охин бас янз бурийн юм хийгээд оёод зураад байдгийн

uran (зочин)

tand ataarhlaa

Цэцгээ

Гана: Баярлалаа
Нара: Бүр том цамц бол илүү гоё болох юм шиг санагдсан гол нь хийхэд их амархан харагдаж байгаа биз.
goyeej: Охиныхоо авъяасыг нь хөгжүүлээрэй. Баярлалаа.
uran: Хэ хэ Урандаа бас амжилт хүсье. Блогоор маань зочилж байгаарай.

oyuka (зочин)

ta yamar mundag uran hvn be estoi goe haragdaj bnaa bi zaaval neg zvil hiij turshijvznee

saihaneej (зочин)

mash goyo bolson bna. bi huuchin huvtsasnuudaa hayah ih durgui.ih goyo sanaa bna. Bayarlalaa.Harin tsetsegee yaj neheh ve.argachlalig ni zurgaar haruulah bolomj bna uu

Цэцгээ

oyuka: За баярлалаа. Тэгээрэй
saihaneej: Надад цэцэгний нэхээсний ном байгаа авч болно шүү

Oyu (зочин)

Yamar huurhun ohin yasan mundag eej we...
Hund hayah geed hayai chadahgui umsduggui huwtsas bgaad l bdag ingej boloh yum bn shdee..oyodliin mashintai l boloh mini..
Haraad bwal surah yum shig bn..
Bayarlalaa tanid

zaya (зочин)

ёстой мундаг юмаа та
Таны блогыг үзэхээр цаг аймар хурдан өнгөрчихсөн байх юм.
Таниас сурах зүйл их байнаа.
Энийг оёхдоо хэрээсний машин ашигласан уу
Оёдлын машинаар болох болуу

sokoo (зочин)

huuh estoi goy setgej goy yum hiisen bna. huuchin tsamts owoo hed bga 3 hvvhedde hiij umd hiij bas heden goy dertei bolonoo :) tanid amjilt hvsie

Цэцгээ

Oyu: Баярлалаа чамд, харин тиймээ сүүлдээ хаях юмгүй болчихдог юм аа:) Тэгээд ч хуучин хувцсаа янзалж өөрчилөхөд заавал сайн чаддаг оёдог байх хэрэггүй ээ. Амжилт хүсье!
zaya: Блогоор маань зочилж байгаад нь их баярлалаа. Зарим нэг захыг оёхдоо оёдлын машиныхаа мурилзаг оёдлыг ашигласан.
sokoo: Маш их баярлалаа. Тэгээрэй. Чамд амжилт хүсье. Үйл нь уран байг:)

baigali (зочин)

sain bnu ooriig c sanaandgui zuragtaar xaraad baharhan duuraih setgegdel morj blaa ix uran bas oodrog busgui bn tanai ger buld az jargaliig xusen erooe

horloo (зочин)

tanii bvteel sanaanuud mash ih taalagdlaa. tanitai bolon ene urlang olsondoo bayrtai bna bi sayhan tursun odoo my baby 2 sartai sayhan hvvde neg botig nehleee uchigdur tsamtsaaraa umd maik hiilee gevch neg l tugs bolohgvi bh shig sanagdaad net uhlaa. oydliin mashin bolon gar nehees hiih shem zaavartai nom bgaa talaar hariu ugnu vv tanid barlalaa.

Цэцгээ

Baigali: Сайн сайн уу, танд маш их баярлалаа. Танд ч бас сайн сайхныг хүсэн ерөөе!
Хорлоо: Сайн сайн уу, чамд баярлалаа. ЦОХ дэлгүүрт энд байгаа ихэнх зүйлс байгаа. Мөн гэрээрээ жижиг үйлдвэрлэл эрхлэх боломжтой нэхмэлийн машин хүртэл байгаа. Дэлгүүр дээр очоод үзээрэй. Хаяг: 4-р хороолол Coral center 4-н давхарт урсдаг шатаар гараад чигээрээ алхаад зүүн гар талд нь.
Утас: 99080947 99279452

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)