Хэрэглээний Урлал : Морины медалийн аравчийн загвар

Морины медалийн аравчийн загвар

Одоогоос бараг сарын өмнө хөдөө явж өссөн нутгийнхаа буюу эмээгийн маань шүтэж дээдэлдэг байсан уул усыг тахиулсан юм. Уг үйл явдалын хүрээнд бөх барилдаж, морь уралддаг уламжилалттай бөгөөд морины уралдааны шагнал болох медалуудын аравчийг оёж хийсэн юм. Гайхмаар нь энэ төрлийн зүйлийг бэлэн хийж зардаггүй юм билээ. Уг нь байнга морь уралдаж байдаг манайхны хувьд бэлэн хийдэг бас олон төрлийн загвар шийдэлтэй байдаг бол сонирхолтой л байх болов уу. Миний хувьд үүнийг анх удаа хийж үзсэн бөгөөд бэлэн загвар интернэтээс хайгаад олоогүй тул түрүүлсэн морьдын зүүсэн ганц нэг медалийн аравчийг хальт харж санаа аваад хийсэн нь энэ. Магадгүй над шиг зарим хүнд хэрэг болж болох юм гээд зургуудыг нь орууллаа. Тэгээд ч удахгүй Наадам болох гээд байна шүү дээ.

 

Хийлгэсэн медалиа оосроос нь салгаж оёсон аравчиндаа голлуулан хадаж өгөөд үлдсэн оосрыг нь сууриндаа бүч болгон ашигласан.

Харин медалийнхаа дээр нь туузаар бяцхан чимэглэл хийж өгсөн.

Морь хурдан

Бөх хүчтэй

Сур мэргэн

Сайхан наадаарай.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

тэнэг, мангар
brbotw (зочин)

sn uu hervee ta uuriihuu blogiin haygiig manai blog deer bairshuulhiig husvel blog79.gblog.mn gej orood setgegdel deer bichej uldeene uuu
nickname ee bas chigleleee

САНАСААР

зааааааааа сайхан хийжээ

Ицми

уран юм.

гарчигны чинь дөрвөн үгний гурав нь алдаатай байх юм даа кк. маяглаж бичээгүй л юм шиг байна хэхэ.

Морины медалийн суурийн загвар гэх юм болов уу даа. Миний сэтгэгдэл таалагдахгүй бол устгачихна биз дээ, би гомдохгүй :)

САНАСААР

ицми монгол хэлний дүрэмд 700 гаран үгийн маргаантай алдаа байдгийг өнөө хүртэл засаагүй байгааг санахад гэмгүй ш дээ
тэгээд миний сээгийд гомдвол уучлаарай гэхдээ гомдлоо гэхэд найз нь аргадахгүй л байхдаа

Цэцгээ

Санасаар: Баярлалаа
Ицми: Өө тийм байна. Даанч сонин харагдаад байсийн нэг засах гэснээ яараад больчихсон юм. Би уг нь буруу бичих дургүй л дээ. Баярлалаа хө,
Санасаар: Тэр ч тийм байх шүү. Тэгээд бас зөв бичих гэж хичээдэггүй над мэтийн нөхөдүүдэд ч буруу байна, ярих гэж яллаж байгаа нөхдүүд ч бас завхаруулж байна.

Цэцгээ

Мөн медалийн суурь гэж буруу нэрлэсэн байсан тул аравч болгож заслаа. Зарим газар үүнийг дарцаг гэж ч нэрлэдэг юм билээ.

Ицми

хн чааваас даа очиж очиж чамд гомдоод байхдаа ч яахав дээ лол... эхлээд чи юу бичиж байгаагаа уншчих, дараа нь миний юу бичсэнийг уншчих... тэгээд дараа нь ойлгохыг хичээ.. гэхдээ чи ойлгохгүй биз дээ к

ihursgal (зочин)

hi.гоё болжээ.чиний хийсэн юмнууд их гоёмсог бас санаачилгатай хэмнэлттэй байдаг юм шүү. Үүнийг дуурахй хэн нэгэн хэрэглэхийг хүсэгчид цөөнгүй байгаа нв лавтай. Гарын урыг ухааны ураар бадруулж сэтгэлээр дэвжээсэн чамд амжилт хүсье. Алдаатай бичихийн тухайд байдаг л зүйл гэхдээ блогчид маань ихэнхдээ гээгдэх эгшгийг гээхгүй мөн эр эм үгийн дагаврыг солих явдал гаргах юм. Энэ нь үгийг нүдэнд нэг л содон болгож заримдаа бүр сондгой харагдуулдаг. Миний хувьд зохиолч яруу найрагч сэтгүүлч бас болоогүй ээ реадктор шүү юм болохоор ямар ч үед алддахгүй бичиж болдог. Залхуурахгүй бол шүү дээ. Чиний бичсэн бас хийсэн бидэнд сануулсан нь тааламжтай байна.

ihursgal (зочин)

тээр, залхуураад дээрх сэтгэгдлээ дахиж уншаагүй нэг алдаа гаргасан байна, бүр үсэг сольсон байна гээч...

ihursgal (зочин)

Алдаа гэснээс энэ бол эмзэглэх зүйл биш, хоёрт дүрмийн алдаа олныг гаргавал боловсролоор дорой юмуу гэж олон нийт дүгнэдэг. Харин санамсаргүй буюу шивэлтийн алдаа гаргавал хэн ч өөлдөггүй. Монгол хэлний маргаантай байгаа үгсийн тухайд бол ямар нэг сэдэв дотор нэг нүүрэнд ижилхэн бичих ёстой, тэр нь алдаатай байсан ч хамаагүй гагцхүү нэг хуудсан дээр ижлээр бичигдсэн байх ёстой. Шивэлтийн буюу санамсаргүй алдаа нь дүрмийн алдаанаас гоц ялгардагийг та бүхэн ажигладаг байх. Бас үйлт нэр гэж нэг гайтай эд бий...мөн нутгийн аялгаар бичсэн хүмүүс хааяа байдаг ч төв халхын бичгийн болон нийтлэлийн хэлээр бичих нь зүйтэй байдаг. Цэцэрхсэнийг минь өршөөгөөрэй...

Цэцгээ

Их урсгал: Сайхан сэтгэгдэл сайн зөвөлгөө байна. Маш их баярлалаа. Миний хувьд эх хэлээрээ зөв бичих гэж хичээдэгээс цаашгүй. Бүр багын л эр эмийн ий, ы-г их андуурдаг байлаа. Одоо бол мэддэг ч заримдаа өөрийн мэдэлгүй алдаа хийдэг юм. Хүн алдаан дээрээсээ суралцаж улам хичээх хэрэгтэй гэж боддог. Бас бид харь хэлний үгсийг аль болох эх хэлрүүгээ тохирох үгээр буулгаж хэрэглэж байгаасай гэж хүсдэг.

UYANGAA (зочин)

GOE YUM HIISEN BN. TANI BLOG TAALAGDAJ BN SHUU
BI GEJ HUN TOGS SURSAN HEL GEJ BHGUI. ARVAN JILD MONGOL HEL GEJ BARAG OROOGUI SHAHUU. IH L ALDAATAI BICHDEG HUN. MONGOLOOROO CH SAN YARIJ CHADAHGUI... TEGEED BI ZOV BICHGIIN ALDAAGAA ZASAHIIG IH HICHEEDEG CH MONGOL HELNII DURMIIN NOM ER NI BDAGGUI YUM SHIG SANAGDSAN.DURMIIN YAMR NOM AVCH UNSHVAL ZUGEER VE?ER NI ENE ASUUDALIIG YAAJ SHIIDVEL DEER VE? NADAD TUSLAACH.

Цэцгээ

Uyangaa: Сэтгэгдэлд чинь их баярлалаа ямар сонирхолтой асуулт асуугаа вэ. Хэдийгээр би чамд хамгийн сайн зөвөлгөөг өгч чадахгүй ч өөрийнхөө бодлыг хэлэхэд хамгийн сүүлд гарсан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь гэсэн 5-н боть номтой болоорой. Энэ ном надад их хэрэг болдог юм. Чамд амжилт хүсье.

UYANGAA (зочин)

bayarlalaa tani zovolgoond. bi hicheenee. mongol hun l bol eh helee sain meddeg bh yostoi. nad shig asuudaltai humuus olon bgaa bh gej bodoj bn.
zarim ued ineedemtei asuudluud ih tohiolddog... bas ichiz zovoh zuil ch ih gardag. eh helee surj ezemshcheed daraa ni hari hel sudlah heregtei bsan yum bn gedgiig mederdeg bas haramsdag...

UYANGAA (зочин)

tanias neg zuil asuuh gesen yum ta yamar mergejiltei hun be?

Цэцгээ

UYANGAA: Зүгээрээ. Эх хэлээрээ зөв сайхан бичихээс гадна утга төгөлдөр ярина гэдэг бас сайхан. Блогтоо холбогдсоноос хойш үүнийг улам бүр ойлгох болсон. Гайхалтай уран яруу, утга төгс бичлэгтэй блогуудыг уншихаар бас нэг төрлийн бахархмаар, өөрийн эрхгүй үлгэрлэн дагамаар болдог юм. Гэхдээ сурах гэдэг хэзээ ч оройтохгүй ээ. Хүн гэдэг чинь насан туршдаа суралцдаг юм гэж эмээ маань үргэлж хэлдэг байж билээ. Сурч мэднэ гэдэг бас хичээл зүтгэлээс шууд хамааралтай болохоор чамайг бүх талаараа хичээгээрэй гээд амжилт хүсье.

Цэцгээ

UYANGAA: Мэргэжил гэхээр энэ хийгээд байгаа юмнаасаа тэс хөндлөн дөө. Гэхдээ би нягтлан бодогч гэсэн эзэмшсэн мэргэжилдээ хайртай ч дуртай биш л юм шиг байгаан.

UYANGAA (зочин)

Таны бичсэн "энэ хийгээд байгаа юм" гэдэг тань их зохимжгүй байна. Юу вэ гэхлээр энэ бүхэн таны БҮТЭЭЛ та энэ бүхэнг сэтгэл зүрхээрээ бүтээж байгаа учираас олон түмэн таны блогруу орж сонирхох дуртай бас хайртай байгаа юм. Сэтгэл зүрхнээс урган гарч гараар бүтээгднэ гэдэг нэг ёсондоо урлагийн бүтээл. Урлаг өөрөө хүнд ухаарал мэдрэмжийг өгч чадаж байвал урлаг болдог.
Тиймээ би ч гэсэн заримдаа яг л таншиг эргэлздэг. Гэхдээ сонголт одоо хүртэл байгаа гэж бодож байна. Урлагийн ертөнц тэр аяаараа хүнд ухаарал сэтгэлийн их эрч хүч зориг хайрладаг. Энэ бол тайлагдашгүй хязгааргүй орон зай...

Цэцгээ

Уянгаа: Бичихдээ анзаараагүй болохоос яг чамайг хэлэхээр чинь нээрээ тийм байна. Хийж байгаа зүйлсдээ хичнээн их дуртай бас хайртайгаа хэлэхдээ ичихгүй ээ. Магадгүй чи миний Зүрх сэтгэлдээ хөтлөгд бичлэгийг уншсан байх. Сүүлийн үед зарим нэг найзууд бас хүмүүс чи арай л өөр юм хийсэн нь дээр эсвэл үүнийг хүмүүс хүлээж авах цаг нь болоогүй, аан бас зарим нь одоо хийж байгаа чинь хангалтгүй ч гэх юмуу шүүмжилж байгаа. Цаг заваа бүрэн дүүрэн зориулж чадахгүй бас зав чөлөөгөөрөө хийдэг болохоор удаан байгааг мэдэж байгаа, шаналж байгаа. Бас блогтоо их цаг зарцуулахыг боддог. Яагаад гэвэл блогоосоо би эрч хүч урам зориг авдаг. Яг л нэг бүтээл гэхдээ дуусдаггүй бүтээл шиг санагддаг. Блогоор минь зочилж намайг зоригжуулж баярлуулдаг яг л чам шиг тэр бүх хүмүүст би дахин дахин талархалаа илэрхийлмээр байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)