Хэрэглээний Урлал : Сарнай хийх заавар

Сарнай хийх заавар

Баяраас өмнө цэцэгний заавраа оруулах гэж их яарлаа шүү. Та нар минь бас энэ цэцгийг хийж үзэхийг  яарсан гэж найдаж байна.

Хэрэгтэй зүйлс:

Цэвэрлэгээний алчуур

Шорлогны мод

Цавуу (халуун цавуу, даавууны цавуу бүх зориулалтын цавуу)

Утас, зүү, хайч, тэмдэглэгч харандаа

Хийх арга:

1. Нэг сарнайнд 4-н ширхэг дугуй дүрс(энэ дугуйны хувьд 8см-н диаметртэй байгаа ) орно гэж тооцоод хэрэгцээнийхээ хэрээр дугуй дүрсээ зурж хайчилаарай. Бас энэ цуврал зааврууд маань бүхэлдээ дугуй дүрсүүдийг хэрхэн хувиргаж болох бяцхан жишээ юм шүү. Иш хийх алчуураа зургын дагуу нарийхан бас навчны дүрстэйгээр хайчилна. Цавуугаа сонгохдоо түргэн хатдаг халуун цавуу эсвэл даавууны цавуу сонгоорой.

2. Дугуй дүрсүүдээ модныхоо үзүүртэй талаас нь голд нь нэвт хатгана цоолж сүвлэнэ. Бүгдийг нь цоолж сүвлээд дуусмагц үзүүртэй талын хамгийн эхний дугуйг үзүүрлүү нь ойртуулаад цавуудаж дүрсээ голоор нь нуглана.

 

3. Голоос нь эхлэн модондоо дүрсээ орооно. Ороохдоо аль болох ирмэгийг нь тэгш гаргаарай. Ороож дуусаад утас зүү авч бэхлэн оёно. Одоо дараагийн дугуй дүрсийг ороосон дугуйруугаа тулгаж татаад тал бүрд нугалж шингээн утсаар дор бүрд нь тогтоож оёно. Ингээд үлдсэн хоёр дугуйг мөн л энэ аргаар тус тусд нь бэхлэж оёорой.

4. Нэг жижиг дугуйг голд нь жижигхэн нүх гаргаад модны доороос нь хатган оруулаад цэцэгнийхээ доод хэсэгт цавуу түрхээд нөгөө жижиг дугуйгаараа шахаж наалдуулна. Иш хийх нарийн хайчилсан алчуураа авч үзүүрт нь цавуу түрхэнэ. Ингэхдээ навчний үзүүрийг дээш харуулна

5. Цавуудсан үзүүрээ цэцэгний ёроолд сайн шахаад модоо нэгэн жигд ороож эхлэнэ. Эхний алчуур ороож дуусмагц үзүүрийг нь цавуудаж тогтоогоод дахин нэгийг үзүүрийг нь цавуудаад үргэлжилүүлэн орооно. Модны доод үзүүрт ирмэгц үзүүрээ цавуудаад ороож дуусгана.

Ингээд дууслаа. Та энэ цэцгийг бас гэртээ чимэглэл, найздаа бэлэг болгож ашиглаж болно шүү.

Урлал тань уран байг.

Холбоотой бичлэг энд

start=-14 , cViewSize=50 , cPageCount=1

36 сэтгэгдэл:

тэнэг, мангар
maya

Ёстой гоя, үнэхээр уран, мундаг бүсгүй шүү. Заавал хийж үзнээ, баярлалаа

Тинкэрбэлл (зочин)

woow! unen dogi ymaa hehe

Дэвхрэг (зочин)

хих ийстоо гояа

uchka (зочин)

huurhun yuma

Цэцгээ

Бүгдээрэнд чинь их баярлалаа хийж үзээрэй амархан бас гоё байх болно.

Луу & Мэлхий

Haanas iim yum hiij sursin ? uuru zohiodimu hehe, yamarch bsan ih uran gartai yumaa

САНАСААР

мундаг юм хийнэ шүү чи нээрээ

Цэцгээ

Луу & Мэлхий: Багаасаа л юм урлах хийх сонирхолтой байсиймөө. Ер нь бол өөрөө л зохиодог. Мэдээж санаа авах нтр юм байнаа байна.

Sanasaar: Баярлалаа

Jojo (зочин)

Үүшэээээ яасан гоё юм бээээ

Соёлоо (зочин)

ямар гайхалдтай бүсгүй вэ? ийм гоё юм хийдэг, сурахад их амархан юм байна. баярлав

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

Цэцгээ эгчээ та энэ цавуунудаа хаанаас авсан ийн

Цэцгээ

Jojo: Баярлалаа
Соёлоо: Хийж үзээрэй зүгээрээ
ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ: Тэр даавууны цавууны хувьд гаднаас захиж авчируулсан юм. Харин Е6000-г КЛМН гээд бөмбөгөрийн хойно болон урьд 2 салбар нь байдаг дэлгүүрээс авсан.

Цэцгээ

Цаасны цавуун дээр даавуу бас наадаг гэж байвал хэрэглэж болно.

hulan (зочин)

gui bna

Зочин

ямар гоё чамин юмнууд хийдийн бэ яг л айлын схн эзэгтэйн гол чанар байна шүү их авьяастай юмаа би өөрөө огт оёж байгаагүй чиний бүтээлүүдийг харсан чинь үнэхээр сайхан санагдаж байна оёж сурахыг үнэхээр их хүсч байна шүү чамд амжилт хүсэе

дээгий (зочин)

,

Ulam (зочин)

Goyo uran gartai busgui bna shuu. Bayarlalaa chamd. Daavuug zaaval gadnaas avchruulah hereggui ee. Ta nar www.youtube.com -ruu orood Ribbon Carnations by Crafty Ribbons geed orchih tend ih zaavar bgaa. Za bugded chini amjilt.

Худалч Буратино (зочин)

wooow hiigeed uznee

dogi (зочин)

uneheer goy yumaa ih taalagdlaa ta uneher setgel gargaj yum hiih yum

dogi (зочин)

targan tsavuu blh boluu

loooool (зочин)

Гоё болжээ амжилт өшөө олон юм хийгээрэй

Дөлөө (зочин)

Би ямар гоё газар ороод ирвээ.өнөөдөр ажлаа бараг хийсэнгүйээ. Орой харьмагцаа үүнийг хийнээ.бүр хорхой хүрчлээ.

Bgl (зочин)

Ystoi goy yma hiihiig ih l hvsej dogdolj bna shorlognii modiig haanaas oloh we?

Цэцгээ

hulan: Тийм цавуу гадуур байдаг болсон байна лээ.
Зочин: Маш их баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье:)
дээгий: ?
Ulam: Баярлалаа. Тийм ээ даавуу бол хаа сайгүй байгаа шдээ:)
Худалч Буратино: Баярлалаа, тэгээрэй:)
dogi: Би туршиж үзээгүй ээ. Тэгэхдээ болох байх гэж бодож байна.
loooool: Баярлалаа.
Дөлөө: Баярлалаа, тэгээрэй:)
Bgl: Баярлалаа. Гадуур элбэг байгаа. Ихэвчлэн хүсний дэлгүүрүүдээр шорлогны мод гээд асуугаад үзээрэй.

maralmaa (зочин)

tanai urlan hna bdag ve tantai yaj holbogdoh ve

Анударь (зочин)

ийм давуугаар өөр гоё юм хийж блох байвал хэлээд өгөөч

ganaa (зочин)

маш сайхан уран хүн байна. танд сайн сайхныг хүсье.

болормаа (зочин)

eniig bi eejdee mart8-aar hiij ogwol mash ih bayrlah baihdaa tanii huwid yamr sanagdahuu

ганаа (зочин)

маш гоё байна. ноднин жил таны энэ хийсэн зүйлсээс санаа авч ажил дээрээ маш гоё үр бүтээлтэй ажил хийсэн /багаар хуваагдаж байгаад/ амжилт хүсье баярлалаа

maralaa (зочин)

estoi goe ym bna ene yg goe bolj jadah uu gehdee mash goe haragdaj bn amjilt husiii

Цэцгээ

Ta nartaa bugded ni bayarlalaa. Barag 3n jiliin umnu tseverlegeenii alchuuraar hiisen zuilsee oruulj blaa. Odoo batag ihenh surguuli bolon tsetserleg ter 3-n ungiin alchuuriig urlaliin hicheeldee ashigladah bolson baina lee. Goyo saikhan boloh ni chuhal ch gelee yuh ashiglaj yu hiigeed humuus teriig herhen hereglej baina ve gedeg ni chuahal baihaa. Minii sanaachilsan zuilsees hamgiin sain olnii hurteel bolson zuil ni tseverlegeenii alchuur ashiglaj gar urlaliin zuil hiisen sanaa yum bolov uu gej boddog yum.

Зочин

ГАЙХАЛТАЙ

Аялгуу (зочин)

hiij uznee

nomin (зочин)

goy ymaa

Болжморхон (зочин)

>>>>.>>>>
###

hulan (зочин)

hoorhon yum aa hiij v zlee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)