Ширээний гол бүтээлэг хийх заавар

Хэд хоног хөдөө яваад ирсэн чинь блогоо зөндөө санасан байна шүү. Та нар минь сайн л байсан биз дээ. :-) 

Бас зөндөө олон сэтгэгдэл хүлээж байсан байна. Тэдний дунд нэлээд хэдэн хүн блогоор минь дамжуулж өөрсдөө ч гэсэн энэ бүхнийг хийж бүтээх хүсэлтэй байгаагаа бичсэн байсан нь их таалагдсан. Хэдийгээр хийх ажил овоорчихсон байгаа ч хамгийн дуртайгаасаа эхлэхээр шийдээд блогтоо бичлэг нэмлээ:-)

Энэ удаад ширээний гол бүтээлэг хийх заавраа оруулая.

Хэрэгтэй зүйл:

Цэвэрлэгээний алчуур

Хайлагч тор

Хайч, зүү, тэмдэглэгч, индүү, СD

3-н өнгийн утас (цэвэрлэгээний алчууртай ойролцоо өнгийн) 

Хийх арга:

1. Эхлээд алчууруудаа нуглаасыг нь гартал сайн идүүдээд(индүүгээ хэт халааж болохгүй) CD-ны хэлбэрээр харгалзах дугуй дүрсүүдийг зурж эсгэн хайчилна.

Хайчилсан дүрсүүдээ зургын дагуу өрж тавиарай.

 

2. Хоорондоо нийлж байгаа ирмэгүүдээ түр зуур утсаар бэхэлж оёорой. Ингэх нь хийх үед хөдөлж гүйхээс сэргийлж байгаа юм. Хэрвээ та нямбай ажиллаж чадвал заавал бэхлэж оёх шаардлага гарахгүй.

3. Үүссэн голын дөрвөн нүхэн дээрээ дараагын 4-н дүрсээ тавиад доорх дугуйтайгаа хүрэлцэж байгаа хэсэг бүрд хайлагч торноосоо хавчуулан индүүдэж тогтоогоорой. Харин голд нь үүссэн хонхорыг ижил өнгөөр нь хайчилж дүүргээрэй. Тэгвэл голын дүрс чинь цааш хонхойхгүй цэвэрхэн харагдана.

4. Хамгийн голд байрлах дугуй дүрсээ тавихаасаа өмнө захыг нь хөвөөлж оёоорой. Энэ хатгаасыг бид заримдаа товчны нүх оёх хатгаас ч гэж нэрлэдэг. Мөн зарим хүмүүс эмхэрдэх хатгаас гэдэг боловч эмхэрдэж оёх гэдэг маань даавуугаа заавал цааш нь нугалж захалж оёохыг хэлдэг тул арай тохиромжгүй санагддаг юм. Ер нь бол зах ирмэгийг ийм хатгаасаар оёдог тул хөвөөлөх хатгаас гэж нэрлэх нь хамгийн тохиромжтой гэж боддог. Энэ хатгаас нь маш өргөн хэрэглээтэй бас хялбар тул та заавал сураарай.

5. Хөвөөлж оёсон голын дугуйгаа ард нь хайлагч тор хийгээд голлуулж тавиад индүүдэж тогтоогоорой.

6. Одоо дунд хэсгийн дугуй дүрсүүдийн ил харагдаж байгаа ирмэгийг нь тойруулан доод талтай нь хамт мөн л хөвөөлж оёорой.

7. Түр бэхэлсэн оёдолуудаа хайчилж сугалан аваарай.

8. Хамгийн захын хүрээг хөвөөлж дуусгаснаар таны хийсэн ширээний гол бүтээлэг дууслаа. 

Happy crafting

Холбоотой бичлэг энд

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

өө яасан гоё юм бэ, заавал хийж үзнээ

Цэцгээ

Баярлалаа. Тэгээрэй.

Соёлоо (зочин)

хайлагч тор гэж наалтыг хэлээд байгаа юм уу?

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░►

wow

Цэцгээ

Соёлоо: Ерөнхийдөө тийм. Гэхдээ нэг талдаа цавуутай даавуун болон цаасан наалт биш шүү. Бүхэлдээ торон юм шиг индүүдэхээр шууд цавуу шиг материалаа хооронд нь наадаг гэсэн үг.
GalaStaR: thank you.

Цэцгээ

Оёдолын заавраа сайн харж байгаад оёоорой яг яаж оёх юм бэ гээд асуугаад байгаа хүмүүсээ!

Отгооо (зочин)

Хийж сурнаа баярлалаа

hatansii (зочин)

msh ih taalagdaj bna vrgelj zochiloh bolnoo

Bgl (зочин)

Mash ih taalagdlaa tsewerlegeenii alchuur hdn shirheg orson be? Hailagch toriig tuslah materialiin delgvvrees awahu?

urnaa (зочин)

mash ih taalagdlaa amjilt hiinee

Зочин

bi esgii tavchik hiij bgaa borluulalt heregtei bnaa oshoo esguur olz avmaar bna

Цэцгээ

Отгоо: Тэгээрэй:)
hatansii: Баярлалаа тэгээрэй:)
Bgl: Бараг 3 уут буюу 9н ширхэг орсон байх аа. Хайлагч тор Бөмбөгөрийн тэнд байдаг Өлзийт хан дэлгүүрээс авч болно.
urnaa: Баярлалаа, чамд ч бас.
Зочин: Та эсгий тавчик зардаг бол надтай холбогдоорой. Утас:99080947

saihnaa (зочин)

ta ih goy goy zuil hiideg yum bna lee hund mash ih heregtei tand bayarallaa

Зочин

Zaaval cd baihuu uur yu orluulj bolohuu

Gal hamuud (зочин)

Tsetsegee egchee amjilt goy bolj

үүү (зочин)

муухай

Цэцгээ

saihnaa: Баярлалаа, хүнл хэрэгтэй зүйл хийж байгаадаа баяртай байдаг шүү. Чамд амжилт хүсье!
Зочин: Заавал тийм биш ээ. Юу ч байж болно шүү дээ.
Gal hamuud: Баярлалаа. Чамд бас амжилт хүсье!
үүү: Mуухай байтлаа өнөөдөр олон зуун цэцэрлэгүүд сургалтын материалдаа 3-н өнгийн алчуур ашигладаг болсон уу, муухай гээд гэрийн эзэгтэй айлын охидууд энийг дуурайж хийгээд байна уу, муухай гэж хэлснээр чинь сайхан санаа маань муухай болчихгүй ээ. Муухай болгож хараад байгаа нүд чинь, сэтгэл чинь, санаа бодол чинь муухай юм биш үү :( Өрөвдмөөр юм бэ чи!

diimaa (зочин)

Ymar goe sait ve.mash ih taalagdlaa.bi gertee huuhdee hardag.iim goe sait bgagch medehgui yvj.harin ch odoo iim saihan zuiluudiig emegteichuuded zaaj surgadagt mash ih bayrlala.amjilt.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)