Хэрэглээний Урлал : Аяганы суурь хийх заавар

Аяганы суурь хийх заавар

За ингээд амалсан ёсоороо аяганы суурь хийх заавраа орууллаа. Дагаад хийгээрэй.

Хэрэгтэй зүйл:

Цэвэрлэгээний алчуур

Хайлагч тор

Хайч, индүү, зүү

Алчууруудтай адил  3 өнгийн хатгамалын утас

Хийх арга:

1. Эхлээд индүүгээ ноос болон торго индүүддэг дээр нь тохируулаад нугалаасуудыг нь тэнийж арилтал нь индүүднэ.

2. Том бага 3-н хэмжээтэйгээр дугуй дүрсүүдийг харгалзах алчуур дээрээ зураад хайчил. Жишээлбэл би яг голын дугуйг CD-ний хэмжээгээр аваад нөгөө хоёр дугуйгаа 1 см-р их болон бага эсгэсэн.

3. Хайлагч торон дээрээ хатгуур зүүгээр хамгийн бага дугуйгаа тогтоогоод адилхан хайчил. Дараа нь дундахыг нь мөн ингэж эсгэнэ.

4. Дундах дугуйгаа тортой нь хамгийн том дээрээ голлуулж тавиад индүүгээр зөөлөн дарж, тор хайлж наалдтал индүүд. Дараагийн бага дугуйгаа мөн дээр нь тортой нь тавиад индүүднэ. Ингээд л суурь бэлэн боллоо.

Та хүсвэл ирмэг бүрийг нь ингэж чимэглэн оёж болно. Тэгвэл илүү гоёмсог харагдана шүү.

Энгийн шаглах хатгаас

Хөвөрдөх хатгаас

Хөвөөлөх хатгаас

Шүдэн хонин холбоо

Мөчир хатгаас

Анхаарах нь: Хамгийн доод талын дугуйг эмжиж оёхдоо утас зүүгээ алчуурын завсараар оруулж оёорой.

Дуусчихлаа. Одоо та хэдэн хөөрхөн аяганы суурьтай болчихлоо.

Холбоотой бичлэг энд

Үйл уран байг.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
САНАСААР

хоооооооооо

maya (зочин)

ёстой гоё болжээ, хийж үзнээ баярлалаа

Фиона

goyiimaa, mundag bn, gehdee ingej emjij oyh tuhai medku shd

Gutalchin (зочин)

deer uyed yanzan buriin um ih hiideg bj bile, odoo ch bolij dee hehe.

oyodol buriig nerlesen ni uneheer ih taalagdlaa. aviyastai bas medremjtei umaa

Sweet Mommy

Цэцгээ найз нь нөгөө хүүхдийн хувцсааа засаад блогтоо оруулчлаааа
нээрээ энэ хайлагч тор их хэрэгтэй эд юм байналэээ
олон ч юманд ашиглаж болдог

dream (зочин)

yostoi goy bolhiim bnaa... ingeed yum hiigeed suuval stress tailagdah bhda gj bodov ^^

Цэцгээ

САНАСААР: ok
maya: баярлалаа тэгээрэй их амархан байгаа биз
greenmama: ккк тэгвэл эмжихгүй хийж болноо. Бас энгийн шаглах хатгаас их амархан шүү дээ.

Gutalchin: Баярлалаа. Тэгвэл чамд сонирхол байгаа л юм байна. Сэргээгээч гоё байна даа.

Sweet Mommy: Би сая орж үзлээ хөөрхөн болсон байна лээ. Хөөрхөн бас сайн ээж шүү. Хайлагч тор ч ажлыг их хөнгөвчилдөг хэрэгтэй зүйл шүү.

dream:Тийм шүү зөвхөн стресс тайлагдахаас гадна олон сайхан хэрэгтэй зүйл бий:-)

Yuri (зочин)

Hi, blogiig ni saya Sweet Mommy blogoos olood :) Yamar mundag yum be yostoi goyo goyo yum hiijee. Uneheer bishirlee odoo bainga orj bainaa zavaaraa buh bichlegiig ni uznee. Tand tomoos tom amjilt mundag yumaa uneheer bishirlee. Amjilt :)

САНАСААР

ахиад юм хийгээгүй байгаа юм уу

Цэцгээ

Yuri: Чамд маш их баярлалаа. Бичлэн бүрийг маань үзнэ гэсэн чинь гоё санагдаж байна шүү. Баярлалаа.
САНАСААР:Дөнгөж сая хийчихлээ. Ойрд их завгүй байлаа.

Дэвхрэг (зочин)

Биии лав уайгаа уухгүүү суурийна ширтээд суухын байна даа

Tuya (зочин)

Ene hailah tor gedeg ni yu ve? haanaas avch boloh ve?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)