Хэрэглээний Урлал : Шинэ урлалын төрөл үүсгэлээ. ″Өглөөний ширээний цуглуулга″

Манайд маш элбэг олддог, хямдхан бас урлалд тохиромжтой тийм зүйл олох юмсан гэж би боддог байсан юм. Тэгвэл урлал сонирхогчидодоо зориулж бага ч гэсэн хэрэгтэй зүйл хийж чадлаа гэсэн үг. Тэгээд тэрийгээ олсон. Бодож санаж байснаас минь зарим нэг талаараа бүр давуу байгаа. Энэ бол гэр ахуйн цэвэрлэгээний зориулалттай алчуур юм. Хэдийгээр эсгий урлал хийхэд зориулагдсан нарийн эсгийтэй их төстэй боловч өнгө болон чанарын хувьд хаана нь ч хүрэхгүй л дээ. Гэхдээ л урлал хийхэд яагаад ч гологдохгүй. Урьд нь үүгээр хүүхдүүддээ чихмэл тоглоом болох байцаа, гадил зэргийг хийж үзээд ер нь юм хийж болох юм байна гэж бодсон юм. Тэгээд ч хэрэглээний урлал маань юуг хэрхэн ашиглаад, ямар болгоод, яаж хэрэглэж байгаад хамаг учир утга нь оршиж байдаг билээ. Өмнө нь би хэрэглээний урлал бол нэгэн том мод юм гэж зүйрлэн хэлж байсан бол одоо өөрийнхөө ургуулсан шинэхэн салаа мөчирөө нахиалууллаа. Танилц:

Энэ алчуур нь өнгөний хувьд 3-хан төрөл (бүдэг цэнхэр өнгөтэй байдаг шиг санаад байх юм гэхдээ олдоогүй) Гэсэн хэдий ч өнгө бол асуудал биш юм. 

Үнийн хувьд дэлгүүрт 1500-2000 төгрөгөөр худалдаалж байна лээ. Харин зах дээр 800-1000 төгрөг байсан. Олдохгүй байна гэсэн асуудал бараг гарахгүй.

Ингээд миний гэр ахуйн цэвэрлэгээний алчуураар хийсэн өглөөн цайны ширээний цуглуулгыг харна уу. Хамгийн гол нь зөвхөн дугуй дүрсүүдийг ашиглан хийсэн байгаа.  

Өнгүүд нь ямар хөнгөн, зөөлөн бас хоорондоо хөөрхөн зохицож байна гээч. Ийм ширээний ард өглөөний цайгаа уугаад ажлаа эхлэхэд ямар шинэлэг, бас урам зоригтой байхгүй гэж үү.

Ширээний голд шилэн саванд хийсэн шар болон ягаан сарнай цэцэгсийг өглөөхөн танд зориулж түүж авчирсан юм шиг санагдахгүй байна гэж үү.

Ширээний гол бүтээлэг нь хоёр хэсэг бөгөөд цэцгэн хэлбэр гаргаж ирмэг бүрийг нь гараар оёсон байгаа.

 

Аяганы суурь бүр өөр өөр хатгаасаар ирмэгээ чимэглэсэн тул цайгаа уунгаа нүдээ баясгаарай.

 

Мөн гэртээ урьсан зочидодоо зориулж ийм ширээ засаж өгч яагаад болохгүй гэж. Нийт өртөг нь ердөө л 3000-4000 төгрөг л байх болно.

Бас нэг давуу тал нь энэхүү бүтээл чинь  хуучирсан бас уйдсан тохиолдолд жинхэнэ зориулалтаар нь ашиглаж болно шүү. Зүгээр л дөрвөлжин алчуураар цэвэрлэгээ хийхээс илүү сонирхолтой байна даа.   

 Энгийн цэвэрлэгээний алчуур гэхээсээ илүү эсгий орлуулагч гэвэл тохиромжтой ч юм шиг. Ямартай ч гайхалтай үр дүн биш гэж үү. Цэвэрлэгээний алчуур чамд баярлалаа.

Тун удахгүй:

Аяганы суурь хийх заавар

Ширээний гол бүтээлэг хийх заавар

Сарнай хийх зааваруудыг тус тус оруулах болно.

Урлал тань уран байг.

 

 

 

 

start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Gutalchin (зочин)

wow uneheer goyo boljee, ooriin erhgui setgel sergej bn shuu. iim goyo shireeni ard hoollohin tuld har uureer l bosood bj dee goyiin bn. bayarlalaa

Цэцгээ

Gutalchin: За баярлалаа хө. Энэ зүйлээрээ цаашид олон юм хийж үзнээ зөндөө л санаа байна. Гол нь удаан хэрэглэх зүйлд бол тийм тохиромжтой биш болохоор чимэглэлийн зориулалаар их хэрэглэгдэх байх.

ntsoom (зочин)

Гоё болсон байнаа. өөр хэлбэр дүрс гаргаад л дараа дараагийн бүтээлүүд болох нээ. Уран юм өө.

Ицми

мундагийн

dream (зочин)

hooh yaasan goy yum be!

Цэцгээ

ntsoom: Тэгнээ мэдээж зарим нэг сул тал байгаа. Гэхдээ аргалнаа ккк
Ицми: Би ч тийм мундаг нь бишээ. Сонирхогч шүү дээ
dream: Баярлалаа

Энхзаяа

Aww.. Felt Mascot хөөрхөн шүү :) Цэцэгнүүд нь бүр хөөрхөн болсон байна.
Амжилт хүсье :)

Цэцгээ

Энхзаяа: Баярлалаа. Тийм шүү. Завтай бас хийх материал нь олддог бол хийгээд л баймаар хөөрхөн урлал шүү.

ihursgal (зочин)

hi, яяааамар тансаг харагданаа. баярлалаа хөөе, хийдэг хэрэг ээ.чамаас их юм сурах нь ээ дээ амжилт хүснээ

Sweet Mommy

үнэхэээр их таалагдлааа
блогт нь орох бүртээ шинэ шинэ зүйл мэдэж авдаг даа их талархаж байна
үнэхэээр бүтээлч хөдөлмөрч бүсгүй шүү
сэтгэл , хөдөлмөрч байдал үнэртсэн блог шүү

Цэцгээ

Ихурсгал: Таалагдсан бол хийж үзээрэй удахгүй зурагуудаа янзалаад зааврыг нь оруулнaa
Sweet Mommy: Баярлалаа. Блогоор минь дандаа орж урмын үгээ харамгүй зориулдаг чамд баярлалаа. Үргэлж зочилж байгаарай блог анд минь.

лотус (зочин)

ямар гоё юм бэ...эний дууриаж хиймээр байнаа хэ хэ хөөрхөн юм аа...амжилт хүсье

SUNShine®

Улам л гое гое юмнууд хийгээд байхын :)
ёстой гое блог шүү

ihursgal (зочин)

saihaan. minii zav boldoggui chinii echnee shavi bolood baigaa shuu bi shuleg zohioloos uur uym chaddaggui uymaa. gehdee ih uym buteeh urlal hiih zurag zurah iamaar ih huseltai . amjilt husie

Oko (зочин)

Ih goy boljee, taalagdaj bn

maya (зочин)

хүүе энэ ямар гоё юм бэ, ямар уран юм бэ. Тэр цэцэг нь ямар гоё болсийн бэ гоё байнаа, цэцгийг нь яаж хийдэг талаар оруулаарай хүлээж байя

Цэцгээ

лотус: Тэгээрэй баярлалаа.
SUNShine®: Маш их баярлалаа
ihursgal: Би шүлэг унших дуртай харин зохиож бол чадахгүй ээ. Ер нь бол хоёулаа сонирхол нэгтэй юмаа.
Oko: Баярлалаа
maya: Тэгнээ удахгүй оруулна.

Elegiya

yostoi hoorhon yumaa ongolog blhoor ih goyo yuma taalagdlaa

Э.Бадамцэцэг (зочин)

hi odriin mend tanii hiisen yum ih taalagdlaa bi esgii urlaliin chigleleer sudalgaa hiideg yuma tantai holwoo baruj bgaad uulzmaar bna a

Ерэн есөн сарнай

ystoi ih taalagdlaa mundag! ter haildag toriig haanaas olj avhuu? bi ch gesen himeer sanagdachihlaa!!! :)

Цэцгээ

Lidan: Баярлалаа
Э.Бадамцэцэг: Миний е-майл хаягруу захиа бичээрэй. tsetsgeee@yahoo.com
Ерэн есөн сарнай: Хайлагч тор Өлзийт хан бөс барааны дэлгүүрт байгаа. Бас наалт ч гэж нэрлэж байгаа шүү. Амжилт хүсье.

gegeenee (зочин)

engiin murtluu tsemtsger yum te

uurka (зочин)

estoi goe sanaa bna tanid az jargal husie ulam goe yum zaaj uguurui bayarlalaa

наранцэцэг (зочин)

hi yamar goio im be mash ix taalagdlaa zaxialmaar bna

suugii (зочин)

goe boljee^^uran humuus tsaanaal oor yum oo^^

навчцэцэг (зочин)

ёстой гоё болжээ.гэхдээ тэр хайлдаг цаас нь хаагуур байдым болоо

лала (зочин)

эгчээ их гоё юм байн маш их баярлалаа үнсэе үнсэе

tuul (зочин)

uneheer goy blson. amjilt

balja (зочин)

saina uu tanii ene buteel nadad mash ih taalagdsan bi hiij uzsen

sss.obi (зочин)

Amidraxuig urlag bolgox uxaand chini talarxaj baina .oxiduudaa tsetsgee egch shigee uran bas ogoojtei xyn bolooroi

tsolmon (зочин)

uneheer goe buteeluud bn oshoo goe zuils hiigeerei sarnai hamgiin ih taaladlaa

otgoo (зочин)

mash goy zuiluudiig uneheer saihan setgej hiisen bn zav garahaar bugdiig n hiij uznee. tanid amjilt husie.

muugii (зочин)

sainuu tanii hiisen tsetseg ih taalagdlaa ta argagchlalii n oruulj boloh bolu. hj vzeh gesiin. hariu bicheerei

Цэцгээ

Та нартаа мааш их баярлалаа. Заавар гэсэн хэсэг рүү ороод үзээрэй бүх заавар нь байж байгаа :)

muugii (зочин)

ene udriin mend. hariu bichdend bayrlalaa. zaavar gesen hesegrvv orson ch yag iim tsetseg hiisen zaavar olj chadsangvi.

Цэцгээ

Сарнай хийх заавар гээд байгаа шдээ. Энэ бичлэгийн доор хүртэл холбоос нь байна. Нэр нь дээр нь дарж үзвэл шууд орно шдээ.

Маргад-Эрдэнэ (зочин)

гоё л юм . Тэгэхдээ өвлийн өвгөн хийх гэсэн юм. Яаж хийх вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)