Хэрэглээний Урлал : Зүрх сэтгэлдээ хөтлөгд!

Зүрх сэтгэлдээ хөтлөгд!

Би сая нэг блогод маань зочлогчоосоо нээх гоё үг аваад шууд сэтгэлийн хөөрлөөрөө бичлэг оруулчихлаа уучилаарай. Уг нь бол бичлэг болгоноо бүтээлтэй оруулах зорилготой тул яаран янз бүрийн юм бичдэггүй санаатай. Гэхдээ жаахан сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөөд бодож санаж байдаг зүйлээ бичмээр санагдаад... 

Ер нь бол та бүгдийн урмын үг, сэтгэлийн бэлэг тань намайг ямар их хөөргөж хөглөдөгийг дурьдахгүй байж болохгүй.

Хийж байгаа, бодож байгаа, мөрөөдөж байгаа зүйлс маань бодит байдал дээрээ нялх насандаа яваа ч сэтгэл дотор минь болохоор хурдан том болох хязгааргүй хүсэлтэй, хэмжээлшгүй мөрөөдөлтэй залуу бүсгүй, ганцаараа байх дургүй болохоор бусдыг бас уруу татчих гэсэн том санаандаа гэнэнээр хөтлөгдөн энэхүү блогыг нээсэн юм. Өөрийгөө таньж мэдэн олж авсан болохоор өөрийнхөө хийж байгаа зүйлдээ амь шигээ, гайхалтай гэр бүл шигээ хайртай.

Яагаад би бусдыг энэ урлалд дурлахыг, бүгдийг өөрөө хийхийг уриалаад байдаг юм бэ гэж үү. Хариулт нь их энгийн та амьдралаа өөрчилж, шинэ зүйлд тэмүүлж, шинэ эрч хүч олж авч чадах учраас тэр.

Магадгүй бүх зүйлийг хэт өндөр технологи, машин механизмд даатгах болсон тэр цаг үеэс л бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанараас холдсон байх. Гэтэл эдүгээ цагт бид яагаад органик бүхэн рүү эргээд дуу алдан тэмүүлэх боловоо...

 Сүүлийн үеийн статистик судалгаагаар нийт хүмүүсийн  (дэлхийн) 60 гаруй хувь нь (үүн дотроо дийлэнх нь эмэгтэйчүүд) хэрэглээний урлал сонирхож, стрэсс бүхий ажлынхаа дараагаар, зарим нь бүр үүнийгээ байнгын ажил болгоод хийж бүтээж байна. Нэг ёсондоо та өөрөө өөртөө уран бүтээлч болно гэсэн үг. Уран бүтээлч хүн ямар байдаг билээ яг л тийм мэдрэмжийг та амсаж туулж амьдрал чинь улам баялаг агуу болох болно.

Хэрэглээний урлал нь хамгийн энгийн гар урлалаас эхлээд гайхалтай урлагын бүтээлд хүрэх хүртэл олон төрөл зүйлд хуваагдаж байдаг өргөн цар хүрээтэй үргэлж өсөж үржиж, тэлж дэлгэрэх зүй тогтол бүхий нэгэн том мод юм. Та түүнд нэг авирсан бол буух хүсэл хэзээ ч төрөхгүй ээ.

Болж өгвөл өөрөө хий, бүхнийг өөрөөр сэтгэ, бүгдээс өөр бай үр дүн нь таны төсөөллийг давах болно.

Юу хийхээр та амарч, юу хүсэхээр та зориг төрж, юу мөрөөдөхөөр та баяр баясгалан дүүрэн амьдралаа итгэл дүүрэн харж чадаж байна энэ чинь таны явах зам, урагшилах жим, хүрэх газар чинь байх болно.

Хэдийгээр би цаг заваасаа болоод байнгын шинэ зүйлээр таныг цэнэглэж чадахгүй байгаа ч, хэтэрхий удаан байгаа ч хэзээ ч үүнээсээ холдохгүй, тэгээд ч цаг хугацаа өмнө минь байгаа болохоор яарсан сэтгэлээ аргадан таныг бас дагуулан алхана даа гэж...

Хүсэл мөрөөдөлөөсөө хэзээ ч битгий урваарай.

Хамтдаа олон сайхан зүйлийг хийж бүтээх болтутай.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

тэнэг, мангар
2m (зочин)

OK. Хамтдаа олон сайхныг бvтээе.

ntsoom

Миний зорилго бас нэг иймэрхүү байдаг ч би хэлж чаддаггүйн байнаа. Чиний бичсэн над лааг таалагдав. Яагаад би бусдыг энэ урлалд дурлахыг, бүгдийг өөрөө хийхийг уриалаад байдаг юм бэ гэж үү. Хариулт нь их энгийн та амьдралаа өөрчилж, шинэ зүйлд тэмүүлж, шинэ эрч хүч олж авч чадах учраас тэр.

Цэцгээ

2m: Тэгнээ. Найздаа бас амжилт хүсье. Баярлалаа
Нцоом: Зорилго нэгтэй анддаа баярлалаа. Чиний блог бас надад их таалагддаг шүү. Дандаа шинэ сайхан зүйлрүү бусдыг дуудсан байдаг юм. Энэ бичлэгийн хувьд жаахан сэтгэл догдлолтой бичсэн болохоор зарим хүмүүст (өөр зүйлээс амьдралынхаа таашаалыг авдаг) хэтрүүлэгтэй санагдсан байж магадгүй. Гэхдээ өөр зүйл сонирхдог ч бай ерөнхийдөө хүний хүсэл сонирхол гэдэг тухайн хүний хувьд ямар их үнэ цэнтэй зүйл болохыг л давхар хэлсэн тул аливаад авах гээхийн ухаанаар хандаарай гэж залруулга хийе дээ:-)

Oko (зочин)

Tiim shuu, handmade nadad ih taalagddag, uuriin garaar husseneeree yumiig uurchilj, shineer hiih ni sonirholtoi, goy bdag, tuuneesee uram avdag, tanii blog ruu bainga orj shine zuil yu bn geel ordog bolson, amjilt

Цэцгээ

Oko: Сонирхолоо улам хөгжүүлээрэй. Бас блогоор минь зочилж сэтгэгдэлээ хуваалцаж дэмждэгт чинь баярлалаа. Орох бүрт чинь шинэ бүтээлтэй байна гэж амлахгүй ч уйдаахгүй байхын төлөө хичээнээ:-)

tuya (зочин)

Chinii bichsen zuiltei sanal neg baina.hiisen buteesen zuilee harj uram avch, durtai zuilee hiigeed suuhad saikhan shuu nuguu talaaraa amralt boldog yum. Uilchin busguidee amjult huyei. Darhan hun burhan uhaantai.

UYANGAA (зочин)

Гоё бичсэн байнаа. Учир нь миний бодлоор сэтгэл хөдлөлтэй юм бичихээр, хийхээр нэг л кайфтай үргэлж сэтгэлд хоногшсон байдаг. Та Мегри-Анастасия гэдэг номыг уншиж байсан уу? Хэрвээ уншаагүй бол авч уншаарай таньд таалагдан гэдэг итгэлтэй байна. Сибир ойд амьдрах нэгэн үзэсгэлэнт бүсгүйн бодит амьдралын түүх...

Цэцгээ

Туяа: Сонирхол нэгтэй анддаа баярлалаа.
Уянгаа: Баярлалаа. Тэр ч тийм байх шүү. Яруу найрагчид онгод нь орж шүлэг бичдэг гэдэг шиг л... Би бас яруу найраг их сонирхон уншдаг. Тэр номыг олж уншнаа. Сэтгэлээ уудлан надтай ярилцаж байгаа чамд баярлалаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хуваалцаарай. Надад сайхан байх болно.

UYANGAA (зочин)

http://art-benkhjargal.blogspot.com/ хэрвээ хүсвэл орж зочилоорой. Эндээс миний хүсэл мөрөөдөл, сонирхолыг мэдэж болох болноо...

Elegiya

tiim shvv Магадгүй бүх зүйлийг хэт өндөр технологи, машин механизмд даатгах болсон тэр цаг үеэс л бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанараас холдсон байх. ene heseg chin bol yag minii bodoj yawdag heseg.ooriinhoo mon chanariig olohiig mash ih hvsej bna chamd amjilt hvsii iim saihan blog neesend chin vnher ih bayrlalaa :-)bas tsag zaw muutai bj blogoor min zochilsond bayrlalaa

Цэцгээ

Уянгаа: Блог чинь их гоё бас хүнд хэрэгтэй олон зүйлийг багтаасан сайхан санагдсан. Блогоо улам хөгжүүлж ихийг хийж бүтээгээрэй гэж хүсье.
Lidan: Баярлалаа чамд, Өөрийнхөө мөн чанарыг заавал олоорой. Хүмүүс цаг хугацаа хүлээдэггүй гэж ярих дуртай ч надад бол хүсэл мөрөөдөлд оройтох гэж байддаггүй юм шиг санагддаг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)