Хэрэглээний Урлал : Пад хавчаар өөрчилсөн нь

Пад хавчаар өөрчилсөн нь

Нэг мэдсэн охины маань үсэндээ зүүдэг хавчаар нь чимэглэл нь унаад бүр ийм өрөвдөлтэй болчихсон байна.

 

Арай ч дээ, уг нь шинийг авч өгч болох ч өөрөө хийж өгмөөр санагдаад ийм болгочихлоо.

  Ээж нар болон жаахан охидод хэрэгтэй байж магадгүй гээд заавартай нь орууллаа. Зурагны чанар муу байгааг өршөөгээрэй. Хийж байх үед зайны цэнэг дуусаад зайгаа цэнэглэгдэхийг хүлээж чадалгүй гар утсаараа авчихлаа.

Хэрэгтэй зүйл:

Пад хавчаар

Эсгий болон ноосон сэмрэлт багатай даавуу

Янз бүрийн хэлбэртэй товч

Өнгийн утас

Хийгдэх хугацаа: 15 минут

Хийх арга:

1. Хавчаарныхаа үндсэн хэлбэрээс даавуугаа хааш хааш нь 3-4мм томоор 2 ширхэгийг хайчилна. Хавчаараа даавуун дээрээ хөдөлгөлгүй сайн барьж байгаад тойруулаад хайчилчихаарай. Одоо хайчилсан хоёр хэсгийнхээ нэгнийх нь гадна талд товчоо барьж оёно.

 

2. Хоёр хэсэг даавуугаа дотор талаар нь нийлүүлээд тойруулан эмхэрдэх оёдолоор гараар оёно. 

 

3. Тойруулж дуусаад утсаа таслалгүй байлгаж байгаад хавчаараа доод талд нь барьж үзээд цоолох хэмжээгээ аваарай. Одоо доод талыг жижиг хайчны үзүүр эсвэл товчны нүх гаргагчаар дээд тал болон тойрсон оёдолд хүргэлгүй зүснэ.

 

4. Ингээд хавчаараа дотор нь хийнэ.

 5. Нөгөө унжиж байгаа утас зүүгээрээ зүссэн хэсгээ цэвэрхэн хөвөрдөөд үзүүрийг нь зангидаж тасдана.

 

6. Ингээд л таны гараар хийгдсэн хөөрхөн хавчаар бэлэн боллоо.

Happy crafting.

 

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

тэнэг, мангар
LoveLove

вуав гоёын

Үсрэгч

Увааав ямар уран гартай хүн бэээ

Ицми

воов юун гояын этр :Р

Tsatsral (зочин)

Goy baina

≡ Панда ≡

гоё болжээ... хүүхэдтэй болуул хийж өгнөө эдр

maya

ваав юун гоё ен кк

SinГ©ad O'Connor

хөөрхөн юмаа хэхэ

tsdo (зочин)

Гоё болжээ. Таны блогоор зочилохдоо дуртай байх болно

arolob

Хаана ч зарагдахгүй Handmade, давтагдашгүй хавчаар байна даа.

Цэцгээ

Та нартаа маш их баярлалаа. Бас маш их урам орж байна.

2m (зочин)

Зэврээд хаях хавчаарыг сайхан болгожээ. Санаа авмаар юм байна.

chris (зочин)

ongo material ni taarsan goy hawchaar boljee. Ohindoo zuulgesen zuragiig harah yumsan :-) (herwee zuwhun bolomjtoi bol gej baigaa yum shuu!) :-)

Runner

хөөрхөнийн

Цэцгээ

2m-д Харин тийн хаяхаар болчихсон байсан шүү,
Chris: -Охиндоо зүүлгэсэн чинь хөөрхөн харагдаж байна лээ. Ганцхан чамд үзүүлэх бол харуулмаар л байна. Даанч тийм биш болохоор хэцүү юмаа:-(
runner; - Баярлалаа

Энхзаяа

SO creative :) Ohin ni zunduu bayarlasan bhdaa :)

Цэцгээ

Энхзаяа: Баярлалаа, Тэгсэн байхаа ккк гого цэцэг гээд л инээгээл байсан,

Эми (зочин)

хөөх ямар хөөрхөн юм. Хэн ч хийж чадахаар хэцүү биш хэрнээ ёстой гоё! Дүүдээ хийж өгнө өө, хөөрхөн товч олж байгаад

Атаархуу Азаа

хөөөөөөөөөөөөөөх

Ганаа (зочин)

Та ч үнэхээр авъяастаймаа их гоё гоё зүйл хийжээ

ODKO (зочин)

YUMHANAAR YUM HIIDEG MUNDAG YUMAAA UNEHEER URAN, SETGEHUI SAITAI YUM

nomuna (зочин)

hi enehees or hayg bna u hurdan yabuulaach bi sayhan orson bolhoor sain medehgvi bna
hariu

goyeej

мммммм би яагаад энэ бичлэгээс хоцорчвоо , за маргааш хэдэн падтай ноцолдохоос хорхой хургээд хаячлаа , хоорхон болжээ .

Зочин

ymar materialaar hiigeed bgan be heleed ogooch ter daavuu ni

Цэцгээ

Сайн уу тан нартаа их баярлалаа. Хэрвээ ийм материал хайж байгаа бол ЦОХ дэлгүүрээс аваарай. Утас 99080947

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)