Бараг хүн бүрд л өмсдөггүй эсвэл өмсөөд уйдчихсан жийнс өмд байдаг даа. Тэгээд зарим нь доороос хасаж богино жийнсэн банзал болгоод үлдэгдэлийг нь хаядаг байж магадгүй. Харин би танд түүнийгээ хаялгүй хөөрхөн цүнх хийгээрэй гэж хэлэх байна. Ямар болж болохыг нь ч бас харуулая.
Энэ жийнсний түүх нь гэвэл ээжид найз нь бэлэглэсэн боловч томдоод өмсөж чадахгүй байсан болохоор нь хасаад банзал хийж өгсөн юм. Харин үлдэгдэлээр нь нэг юм хийнэ гээд байлгаж байгаад саяхан цүнх хийсэн нь энэ.
Цүнхэндээ өөрийнхөө хийх дуртай хөөрхөн хумбагаар зүрхэн чимэглэл хийсэн.
Хумбага бүрийн голд нь цэцгэн хэлбэртэй товч хадсан.
Бас энэ хөөрхөн зүүлттэй. Хар өнгийн шүр болон гялтагнуураар өөр нэг хумбагыг чимэглэн зүүлт хийсэн.
Эцэст нь нэмж хэлэхэд нэг блог андынхаа зөвлөсөнөөр зурагынхаа хэмжээг багасгасан байгаа. Та бүхэнд бас миний блог болон бүтээлтэй минь холбоотой ямар нэгэн санал байвал хэлж байгаарай.
Remodeling jeans to skirt and bag.


30 сэтгэгдэл:
үнэхээр гоё санаа бна. одоо жинсэн материалтай цүнх их барих болсон. Би бас жижиг урт нарийн оосортой жинсэн цүнхтэй болох юмсан гэж мөрөөдсөн. Оёдлын машиныхаа учрыг олбол оролдож үзнээ. Би зураг авахдаа юу анхаардаг талаар асуусан байсан. Удахгүй блогтоо тэр асуултанд хариулж бичлэг оруулнаа. Зургаа жижгэрүүлсэн чини шууд нээгдэж бна. :-) Juhuu
чи захиалгаар юм оёдым бишиз? оёдог байсан бол хайран өмднүүдээ хаяхгүй л байх байсын гэж бодогдлоо ккк
өө их хэцүүн байна даа..
Крис: Баярлалаа, Жийсэн цүнх барихад эвтэйхэн бас их хөнгөн байдаг. Тэгээрэй оёж үзээрэй их амархан бараг л уут оёж байгаа юм шиг л ккк. Дараа энэнээс хялбар аргаар жийнсэн цүнх хийх арга оруулнаа.
Хулан: Захиалагаар юм оёх гэдэг миний хийх ажил биш байх аа:)
Цэнхэр шувуу: Санаагаар уначихсан уу:/ Харахад л тэгэж санагдаж байгаа юм.
Bichsen setgegdelees chini damjij orj irsen chini ih goy yum baina, bas yag minii sonirhdog zuils baina :-)
my naiz yamar uran yum be
amjilt husei
Юун гояын надаа өмсөхөө байцан айрр олон өмд байгаа. Хаях гэхээр урагдаачгүй болохоор хайран сангдаад байдын. Цүнх хийх гээд үзүүл чадах бол уу эсгүүр нь байна уу
LoveLove: Тийм үү. Би өөрөө зохиогоод хийчихсэн болохоор эсгүүр байхгүй. Ядаж байхад хийж байх үедээ залхуураад зургыг нь аваагүй.
Уг нь бол тийм хэцүү бишээ.
chika: Байнга зочилж урмын үгээ харамгүй хэлдэг найздаа баярладаг шүү.
Харахад гайгүй харагдаад байна хийж үзнээ. Тэхдээ дотрыг нь яаж хийдгийг би ерөөсөө ойлгодоггүйен :P
LoveLove: Цүнх дотор хоёроо эхлээд ёроолыг нь оёогүй уут шиг хийчих. Тэгээд жийнсээ өнгийг нь гадагш харуулаад дотроо өнгийг нь дотор нь оруулж байгаад жийнсний гадуур нь углаад нийлүүлээд оё.
Дараа нь дотроо эргүүлж жийнсэн дотроо оруулаад дээрээс нь дарж оё.
Одоо жийнснийхээ ёроолыг битүүлж оёод үзүүрүүдийг нь бас цааш нь дарж оёно
Жийнсээ гадна талд нь гаргаж эргүүлээд дотроо өнгөн талаас нь ирмэгийг нь цааш нугалж байгаад оёод л дуусаа.
Блог чинь айрр таалагджийн өөр гоё гоё юм оруулаарай. Дандаа оржийнаа
Lovelove: Чиний блог бас гоё шүү бас хийсэн зүйлс чинь надад маш их таалагдсан харин сүүлийн үед юм нэмээгүй байна лээ. Сонирхолоо хөгжүүлрэй. Амжилт!
сайхан харагдаж байна тэ даанч гарын дүйгүй юмдаа
Атаархуу Аз: Хүн бүр л оёж чадах байх гэхдээ хүсэл сонирхол их чухал байхаа.
ваааааааа та ч мундаг юмаааааа та чадвал хумбага оёх арга ба бөм бөм хийх аргаа зааж өгөөрэй бас миний зүгээс санал болгоход та тиркон материал болон төмөр утсаар цэцэг хийгээд үзээрэй ёстой гоё болдог юм байна лээ
EOE YAMAR GOYO BLOG WE UURUU YAMAR MERGEJILTEIN OYODOL DESIGNUU MUNDAG YUM AJIL HIIDEGUU BI GERTEE HUUHDEE HARAAD 3JIL SUUSAN HOOL UND GD ZAW BARAG GARDGUIN HEDIIDN INGEJ AMJUULDIIN BE TURSHILGAASAA HUWAALTSAACH NZAA
анчик: Баярлалаа, тэгнээ. Тийм цэцэг харж байсан хийх гэж оролдож үзнээ. Зав байвал ч хийж үзэх юм их л байна даа.
NNAMUUN: Баярлалаа. Гэхдээ бусад ээжүүдийгээ бодвол гэрийн ажилаа арай бага хийдэг байх гэж бодлоо. Дуртай юмаа хийхийн тулд цаг гаргах л хэрэгтэй байдаг даа.
chi goy oydliin mashintai bh a te
яасан гоё юмб ээ зөндөө хэрэггүй жинс байгаа шдээ цүнх хийгээд байнаа хэхэ
Би бяцхан охиндоо юбка, плаж хийж өгөх гээд яах учраа олохгүй байгаад л байгаа боломжтой бол зааж өгөөч плиййс :D
ene humbaga geech saihan ediig yaaj hiih estoi we zaaj uguuch vneheer surmaar bn
ийм гарын дуйтай бйахад мөнгө үрэх шаардлага алга
sain uu taniig blogoor bainga ordog shuu olon zuil surj medej avch bgaa mon taniar baharhdag shuu neg ym guij boloh uu tsunh oyoh talaar medeelel oruulj ogooch bi tsunh oyoj surah gesiin
egch ni bas huuchin jinseer nileem heden yubka 1 tsunh hisen, bas duu narinhaa huuhduuded yubka, emegtei huuhdin zuni saravchtai malgai hij beleglesen.nadtai ijilhen hobbitoi yum bn amjilt husie.
uneheer goyo blog bna ene blogiig erthen harsan bol huuchin huvtsaa huduu yavuulj, shataahgui l bsandaa gej. uneheer yum hiih uram zorig ugsun Tsetsgee egchdee bayarlalaa
Uneheer saihan bn taniii blogoor aylah uneheer taatai blaa. mash uran yumaa tanii hiisen bolgoniig hraad hiij uzehiig mash ih husej bn chadah uguigee medehgui l yum. Tsetsegee yaj hiigee dbgaan zaaagaad og boloh uu surahiig mash ih husej bn tanid amjilt husie. sain saihan buhniig.
hamgiin gol ni yaj hiideg argaa bolon hiij bgagaa neg burchlen zurgiin oruulval hiij uzmeerzuil ih bna
surmaar bna
surgalt ybuulah uu
Гана: Миний машин зүгээр энгийн оёдлын машин байгаа. Харин одоо нэг сайхан амьтан мөрөөдөөд л сууж байгаа:)
me: Сайн уу, баярлалаа. Одоогоор би гэрээсээ гарч чадахгүй л байна. Зунаас урлан дээр очихоор заалгаж болно оо.
ceegii: Блог дээрх хажуугийн цэсэнд заавар гэсэн хэсэг байгаа тэрэнрүү орохоор хумбага хэрхэн хийх заавар байгаа.
Атаархуу Азаа: Хэ хэ тийм шүү:)
shinee: Сайн уу,маш их баярлалаа. Цүнх хийх заавар оруулна аа. Чамд амжилт хүсье:)
jargal: Аанха та зөндөө олон зүйлс хийжээ. Гоё юмаа. Таны үйл уран байг:)
Renchinkhand: Чамд их баярлалаа. Цаашдаа хуучих хувцасаа хаяхгүй болсон гэж итгэлээ шүү:)
puujee: Та заавар гэсэн хэсэг рүү ороод сонирхсон зүйлээ дагаад хийгээд үзээрэй. Мөн манай урлан дээр явагдаж байгаа сургалтуудад сууж болно шүү. Танд амжилт хүсье!
Зочин: Би аль болох тийм заавар оруулах гэж хичээдэг. Та заавар гэсэн хэсэг рүү ороод үзээрэй.
oyuna: Сайн уу, яг энэ цүнх хийх талаар нэг заавар оруулна аа. Харин та өөр зүйл сурахыг хүсэж байвал надаас асууж болно оо.