Хэрэглээний Урлал : Ноосон даавуун дэр хийх заавар

Ноосон даавуун дэр хийх заавар

Энэ удаад ноосон даавуу буюу эсгийгээр хэрхэн хөөрхөн чимэглэлийн дэр хийх зааварыг орчуулан орууллаа. Энэ төрлийн даавуу нь сэмрэхгүй оёдол бага ордогоороо бусад даавуунаас давуу талтай.  Маш хялбархан учраас танаас тийм их чадвар шаардахгүй. Мөн та өөрийн хүссэн загвараараа ирмэгийг нь гаргаж болно.

Хэрэгтэй зүйл:

  • Жижиг дотор дэр 30x30см (эсвэл нийлэг хөвөн буюу сентпон)
  • Ноос
  • Утас
  • Оёдлын машин
  • Тойрог зурагч (Гортиг)
  • Харандаа
  • Цаас
  • Өөрөө арилдаг харандаа

 Хийх арга:

  1. Цаасан дээр 30х30см дөрвөлжин зур. Дөрвөн булан дээр нь тулгаж байгаад 10см диамитртэй 4-н тойрог зур. Голын 2-г нь  3/4-р дотогш нь  зурж нийт 8-н тойрог тойруулан зурна. Одоо гадна зураасаар нь тойруулан хайчилна. 
  2. Ноосон даавуугаа дэлгэж байгаад дээр нь үлгэр цаасаа тавиад тавтай зүүгээр ирмэгүүдийг нь хатгаж тогтоон хөдөлгөөнгүй болго. Өөрөө арилдаг харандаагаар тойруулан зураад хайчил. Зүүнүүдээ сугалж аваад дахин нэгийг энэ аргаар хийж хайчилна.
  3. Одоо хоёр загвараа давхарлан ирмэгүүдийг тааруулан тавиад дотуур нь арилдаг харандаагаар (нимгэн саван ашиглаж болно) 30x30см дөрвөлжин зурна. Зурсан дөрвөлжин чинь яг гололсон бас хамгийн ойр ирмэгээс дор  хаяж 1 см зайтай байх ёстой.
  4. Хоёр давхар ноосон даавуугаа тавтай зүүгээр  хооронд нь ирмэг бүрийг хатгаж тогтоогоод зураасны дагуу гаднаас нь П хэлбэрээр (3-н талыг нь) оёод дотор нь дэрээ чихэж хийнэ. (эсвэл дотор нь шууд нийлэг хөвөнгөө чихсэн ч болно). Дэрээ (хөвөнгөө) цааш сайн чихэж байгаад машинаараа үлдсэн зураасын дагуу гүйцээн оёно. Оёдлын машинаар оёхдоо шулуун болон шүд буюу зиг заг оёдолоор оёорой.
  5. Чийгтэй даавуугаар харандаа буюу савангаа арилгана.
  6. Дуусчихлаа.

Happy sewing felt pillow.  Эх сурвалж: http://www.allyou.com/budget-home/crafts/decorate-your-home-with-felt-00400000048224/

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Цэцгээ

Хэрэгтэй зүйл:

Жижиг дотор дэр 30x30см (эсвэл нийлэг хөвөн буюу сентпон)
Ноос
Утас
Оёдлын машин
Тойрог зурагч (Гортиг)
Харандаа
Цаас
Өөрөө арилдаг харандаа
Хийх арга:

Цаасан дээр 30х30см дөрвөлжин зур. Дөрвөн булан дээр нь тулгаж байгаад 10см диамитртэй 4-н тойрог зур. Голын 2-г нь 3/4-р дотогш нь зурж нийт 8-н тойрог тойруулан зурна. Одоо гадна зураасаар нь тойруулан хайчилна.
Ноосон даавуугаа дэлгэж байгаад дээр нь үлгэр цаасаа тавиад тавтай зүүгээр ирмэгүүдийг нь хатгаж тогтоон хөдөлгөөнгүй болго. Өөрөө арилдаг харандаагаар тойруулан зураад хайчил. Зүүнүүдээ сугалж аваад дахин нэгийг энэ аргаар хийж хайчилна.
Одоо хоёр загвараа давхарлан ирмэгүүдийг тааруулан тавиад дотуур нь арилдаг харандаагаар (нимгэн саван ашиглаж болно) 30x30см дөрвөлжин зурна. Зурсан дөрвөлжин чинь яг гололсон бас хамгийн ойр ирмэгээс дор хаяж 1 см зайтай байх ёстой.
Хоёр давхар ноосон даавуугаа тавтай зүүгээр хооронд нь ирмэг бүрийг хатгаж тогтоогоод зураасны дагуу гаднаас нь П хэлбэрээр (3-н талыг нь) оёод дотор нь дэрээ чихэж хийнэ. (эсвэл дотор нь шууд нийлэг хөвөнгөө чихсэн ч болно). Дэрээ (хөвөнгөө) цааш сайн чихэж байгаад машинаараа үлдсэн зураасын дагуу гүйцээн оёно. Оёдлын машинаар оёхдоо шулуун болон шүд буюу зиг заг оёдолоор оёорой.
Чийгтэй даавуугаар харандаа буюу савангаа арилгана.
Дуусчихлаа.

Elegiya

taalagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)