Хэрэглээний Урлал

Охиндоо зориулсан бэлэг

2013 оны 06-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

Хүүхдийн баяр гээд охиндоо даашинз авах гэснээ болиод өөрөө хийж өглөө. Тэгсэн ноднин жил бас хийж өгсөн юм байна. Энэ бичлэг дээр байгаа. Аль эртнээс л аавынх нь нэг цамцыг ашиглаад даашинз хийж өгнө гээд загвар санаагаа нүдэндээ төсөөлчхөөд явж байсан болохоор бодож сэтгэхдээ цаг зарцуулсангүй. Харин завгүй байсан болохоор өмнөх шөнө нь сууж дуусгалаа. Захыг нь улаан утсаар гараараа шаглаж оёсон нь улам өнгө нэмж байна лээ. Улаан өнгийн торон бүс улаан өнгийн том цэцэг. Ийм цэцэг хийх их амархан шүү. Торгомсог даавууг дугуй дугуй том жижиг хайчлаад ирмэгийг нь галаар төөнөөд дээр дээр нь хайш яаш давхарлаж оёод голд нь шүр товчоор чимэглээд л болно. Харин хормойг нь захаар даавуу хайж явж байхдаа таалагдаад авч байсан хатгамалтай даавуугаар хийсэн болохоор чамин бас үнэтэй харагдаж байгаа биз:) Хормойн загварыг бөмбийлгөж гаргасан. Энэ нь загварт үргэлж байдаг чиг хандлагуудын нэг.

 Дэлгэрэнгүй»

2012 оны 5-н сарын 30-нд өглөөнөөс эхлээд л хүүхдүүд баярлуулна гээд догдолсон, баярлуулсан бас баярласан сайхан өдөр байлаа:) Аливаа ажлыг хийсэн бол ялангуяа олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бол ажлынхаа тайланг тавихгүй бол болохгүй шүү дээ.

 Дэлгэрэнгүй»

Монголын анхны ЗҮҮДЭН УРЛАЛ тэмцээний ялагч:)

2013 оны 05-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

ЗҮҮДЭН УРЛАЛ нэрийн дор явагдсан хүүхдийн гэрэл зургийн НАРХАН уралдаан маань дүнгээ гаргалаа. Харин биднийг Цэдэнгомбо захиралтай МОНГОЛ ФОТО мэргэжлийн гэрэл зургийн хамт олон ивээн тэтгэсэн.

Уралдаанд дараах зургууд сойгдсон байна.

 Дэлгэрэнгүй»

Шинэхэн сонихон зүйлс

2013 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Энэ олсон утсыг олсон гэж дуулаад ямар их баярлав аа хэхэ. Энд олдоггүй мөртлөө төрөл бүрийн урлалд их хэрэглэгдэг зүйлүүдийн нэг бол яах аргагүй энэ олсон утас. Олсон утсаар чимэглэсэн аливаа зүйлс энгийн бас чамин харагддаг юм. Маш хямд үнээр байгаа тул та хүссэнээрээ аваарай:))

 photo Burlapthread_zps8a5cf5a4.jpg

 Дэлгэрэнгүй»

Цаасан хуйлбарын шинэ бараа ирлээ

2013 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Цаасан хуйлбарын шинэ бараа ирсэн байна. Чанартай багж хэрэгсэлтэй бол сэтгэл хангалуун бүтээлээ урладаг билээ.

Хуйлбарын хавтан

 photo Quillingboard_zpsd958daba.jpg

 Дэлгэрэнгүй»

ЦОХ хүүхдийн баярын хямдрал:)

2013 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Цэцгээ

ЦОХ маань алаг нүдэн ангир үрсийн баяр болж байгаа юм чинь зарим бараагаа хямдруулна гэнэ ээ. Уг нь болж өгвөл худалдан авалтын үнийн дүнгээс нь хөнгөлөлт үзүүлэх байсан ч тэгж бодоод сууж байх хүн олдохгүй байна өө:( Тэгээд хямдарсан бараануудын дээр үнийг нь наачихсан байгаа.

Бүх төрлийн урлалын эсгий

Эсгий бэлдэцүүд

Хатгуур зүү

Зүслэгийн хавтан 60:45см-тай хоёр талтай

Хүүхдийн цаасан нугалбарын ном гэх мэт бараанууд байгаа

Мөн тухай нэр төрлөөс 10-с дээш авбал 99080947-руу ярьж байгаад хямдруулж авч болно. Мөн таны худалдан авсан бараа 100000 төгрөгөөс дээш болбол урамшуулал авна.

Сайхан баярлаарай:)

 Дэлгэрэнгүй»

ӨХ: Цаасан олсоор сагс хийе

2013 оны 05-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

Цаас бол байгальд хамгийн ээлтэй бүтээгдэхүүн байдаг. Тэр ч утгаараа цаасыг дахин дахин боловсруулж ашиглаж байдаг биз. Энэ шинээр танилцуулж байгаа зүйл бол цаасаар хийсэн олсон утас юм. ЦОХ-д ирээд удаагүй байна. Япончууд хэзээнээсээ хог хаягдлыг дахин ашиглаж шинийг бүтээдгээрээ алдартай улс. Энэ цаасан олс ч мөн ялгаагүй тэр л бүтээлүүдийн нэг нь.

 Дэлгэрэнгүй»

ЦОХ дэлгүүрээр 2

2013 оны 05-р сарын 18 Нийтэлсэн Цэцгээ

ЦОХ дэлгүүрт маань сонирхолтой зүйлс их байгаа ч тэр бүгдийг оруулж блог дээрээ оруулж амжихгүй байгаа билээ. Сүүлд очихдоо зарим барааны зургийг авсанаа оруулж байна.

Хэрээсэн хатгамалын бэлдэц (тэлэгчтэй)

Та нар маань сүүлийн үед хүүхэд насны галт тэргээр аялаад байсан даа. Энэ бэлдэцүүд дотор тэр үеийн цэцэрлэгийн бүх л амьтад байна лээ хэхэ. Бараг одоо ч байдаг байх даа.

 Дэлгэрэнгүй»

Урлах ин бүлэг маань бүлгийнхээ гишүүд дэмжигчдийн тусламжтайгаар "бид туслах сэтгэл хайрлах зүрхтэй" хэмээн нийгэмд хандсан сайн үйлс санаачилж байдаг билээ. Энэ удаад хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхэд бүрд инээмсэглэл бэлэглэе гэсэн аян өрнүүлж байгаа юм. Энэ аяныг голлон санаачилсан хүн нь манай бүлгийн Facebook-н хөтлөөч(админ) Оюуномин билээ. Тэр маань гадаадад сурч, хөдөлмөрлөх зэрэг олон ажлынхаа хажуугаар бяцхан хүүхдүүдэд хувцас, тоглоом цуглуулдаг юм. Чам шиг сайхан сэтгэлтэй өгөөмөр хүмүүс олон болох болтугай. Чамаараа бахархдаг шүү. Оюуномин энэ удаад 50 гаран тоглоом нэлээдгүй хувцас явуулсныг нь Урлах ин бүлгийнхээ тусламжтайгаар тэр бүр нийгмийн халамж үзэж чаддаггүй, баяр баясал, инээмсэглэл хэрэгтэй байгаа тэр л бяцхан хүүхдүүдэд тараан өгөх гэж байгаа билээ.

 photo Kidstoy_zps9e287c36.jpg

 Дэлгэрэнгүй»

Нэхмэлийн гар машин

2013 оны 05-р сарын 11 Нийтэлсэн Цэцгээ

Нэхэх хугацааг богиносгож таны цагийг хэмнэх нэгэн машин ЦОХ дэлгүүрт ирсэн байна. Маш том оврын цамцнаас эхлээд олон зүйлийг нэхэж болохуйц энэ жижигхэн машин нь таньд хамгийн сайн туслагч байх болно.

 Дэлгэрэнгүй»

″Нархан″ зүүдэн урлалын уралдаан

2013 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Цэцгээ

Facebook дэх Урлах ин бүлэг маань гишүүдийнхээ дунд байнга сонирхолтой тэмцээн явуулдаг бөгөөд энэ удаад "Нархан" нэртэй шинэлэг бас хөөрхөн уралдаан зарласан байхаар нь та бүхнийгээ бас оролцоосой гэж бодоод зарыг нь блог дээрээ тавьлаа.

Бид хүүхдийн баярыг тохиолдуулан Nezo Art (Зүүдэн урлал) -аас сэдэвлэн Нархан гэрэл зургийн уралдааныг уран ээжүүдийнхээ дунд зарлаж байна. Та 0-2 хүртэлх насны бяцхан үрийнхээ унтаж буй агшныг гарын доорхи материалаа ашиглан сэдэвжүүлж зургийг нь авч бидэнд ирүүлэхийг хүсье. Оролцогч бүр 3 хүртэлх тооны зургийг бидэнд илгээх боломжтой ба 5 сарын 28-ныг хүртэл бид таны зургийг хүлээн авч 5 сарын 30-нд азтай нэг ялагчыг тодруулж урамшуулах болно.



Та бүхэн Урлах ин бүлэгт элсээд тохирох цомогт хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн зургуудыг оруулж энэ уралдаанд оролцоорой.

Бяцхан үрсийнхээ зүүдийг баримтжуулъя:))

 Дэлгэрэнгүй»

Туулайхан сагс

2013 оны 05-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Шинэхэн бас сонихон зүйлс байвал хамгийн түрүүнд та нартаа хүргэх гэж хичээж байдаг болохоор саяхан хийсэн шинэ бүтээлээ танилцуулж байна.

Энэ нь нэг төрлийн сүлжмэлийн урлал бөгөөд цаасыг дахин боловсруулж сүлжмэлийн хэрэглэгдэхүүн болгож төрөл бүрийн сагс сүлждэг юм байна. Тус сүлжмэлийн цаас нь дангаар нь бэлдсэн болон бэлэн загварын хамт байдаг тул та анхлан сонирхож байгаа бол бэлэн загвар авч хийвэл зүгээр санагдсан. Харин нэгэнт сагс сүлжих туршлагатай өөрөө зохион хийх чадвартай бол шууд бэлэн сүлжмэлийн цаас аваад юу хүссэнээ сүлжиж болно. Байгальд ээлтэй дахин ашиглах болон боловсруулах бүрэн боломжтой энэ тусгайлан нягтруулсан цаас нь аливаа юм хийхэд амархан хэвэнд орж хялбархан хийх боломжийг бүрдүүлдэг юм. Мөн цаас болохоор хоорондоо цаасны болон урлалын цавуугаар дорхноо наагдах болно. 

 Дэлгэрэнгүй»

Товчоор тоглоорой:)

2013 оны 05-р сарын 02 Нийтэлсэн Цэцгээ

Ийм хөөрхөн товчнууд хараад үзүүлэхгүй байж тэссэнгүй ээ хэхэ.

Машинууд

 photo Buttons2_zpsfffb99a2.jpg

 Дэлгэрэнгүй»

Нялх хүүхдийн унждаг эсгий тоглоом

2013 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Цэцгээ

Хүү маань одоо ойр орчныхоо юмыг харж сонжих үе дээрээ байгаа болохоор нэг ийм тоглоом хийж өглөө. Хуучин тоглоомоо харсаар байгаад уйдсан юм байлгүй шинэ тоглоомоо хараад ээждээ яаж баярлаж байгаагаа хирдээ л ойлгуулсан:) Урлалын эсгий ашиглан хийсэн эдгээр тоглоом нь цаашдаа цуврал болж үргэлжлэх болно.

 Дэлгэрэнгүй»

Блогын Facebook дахь хуудасны 1000 дахь LIKE

2013 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Хэрэглээний урлал блог маань Facebook дээр хуудастай болоод багагүй хугацаа болж байгаа билээ. Блог дээр шинэ мэдээллүүд тавигдаж уу үгүй гэж байнга орох шаардлаггүйгээр та өөрийн хувийн Facebook-н үндсэн цэснээсээ харах боломжтой болохоор цагийг тань хэмнэхийн зэрэгцээ өөр бусад мэдээллээр бас хангагдах болно. Мөн түүнчлэн блогоор маань зочилдог таалагддаг хүмүүсийн нэгдсэн тоон үзүүлэлт гэж бодож байгаа.

Өчигдөрхөн блогынхоо 1000 дахь LIKE-н эзэн болох Даваадуламд өөрийн хийсэн бяцхан зүйлсээ бэлэглэсэн юм.

 Дэлгэрэнгүй»