Шинэ жилийн чимэглэлүүд

2012 оны 12-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

Бид бүгд шинэ жилээ сайхан угтахсан гэж хэрэндээ л хичээн бэлддэг билээ. Тэгэж хичээн бэлдсэн зүйлс дотор чинь таны өөрийн гараар хийсэн зүйлс байвал хичнээн сайхан байх билээ. Ингээд өнгөрсөн жил хийсэн тоглоомуудаа сонирхуулъя. Хуучин тоглоомоо хэрхэн өөрчилж шинэхэн болгох талаар хэдэн заавар оруулж байсан бол энэ удаад өөрөө хийсэн болон өөрчилсөн тоглоомууудынхаа зураг болон хийх аргыг нь товчхон орууллаа.

 Дэлгэрэнгүй»

Туузан хатгамал сургалт (Сүүлийн ээлж!!!)

2012 оны 12-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ

"Төхөм урлан" маань хамгийн анхны сургалтаа хамгийн их сонирхол татдаг урлал болох туузан хатгамлын сургалтаар эхэлж байна.

Cургалт маань сүүлийн ээлжиндээ бүртгэж эхэллээ. Энэ ээлж маань 2013 оны 1 сарын 5-нд эхлэнэ. Ахиж явагдахгүй тул та амжиж бүртгүүлээрэй:)

 Дэлгэрэнгүй»

Бас л бэлэг

2012 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Цэцгээ

Найзуудынхаа гуйлтыг биелүүлэх нэг том ажлын ард гарлаа. Хэдийгээр хүсэлт байсан ч бэлэг гэж хэлэхэд болохоор зүйлс байгаа юм:) Зав багатай байсан болохоор жаахан удаасан бол уучлаарай.

Би ихэнхдээ хүмүүст хийж өгсөн зүйлынхээ зургыг авч үлдэггүй байсан юм билээ. Одооноос өөртөө ядаж зурагтай үлдэх нь хэрэгтэй юм байна гэж бодоод блогтоо оруулаад дурсаж байхаар болов:Р

 Дэлгэрэнгүй»

Захих зүйлээ 31-ний дотор хэлээрэй:)

2012 оны 12-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ

Манай дараагийн захиалга удахгүй ирэх тул 31-ны өдрийн 12 цаг хүртэл амжиж юу захиалахаа надад мэдэгдээрэй. Хүсэж байгаа зүйл чинь олдохгүй бас чанаргүй байвал хэлэх юм уу зургийг нь үзүүлэхэд л болно. Бид хайж олоод үнийг нь санал болгоод болж байвал тэгээд л бараа чинь хүрээд ирэх болно.

Та захиалга өгөхдөө заавал утсаар хэлж бүртгүүлж байж захиалга баталгаажих болно. Сэтгэгдэл үлдээсэн захиалгыг тооцохгүй болно.

Мөн өмнө нь бараа захисан хүмүүс захиалсан бараагаа хурдан аваарай:)

Холбоо барих утас: 99080947

За та нартаа амжилт хүсье:)
 Дэлгэрэнгүй»

Шинэ жилийн бэлэг:)

2012 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Цэцгээ

Урлан дээрээ Урлах ин бүлгийнхээ модыг засчихсан. Гишүүдийн маань хамгийн гоё болсон тоглоомуудаар чимэглэгдсэн энэ мод онцгой ганган болсон байгаа биз.

 Urlahinmod_zps9815cdf6.jpg

 Дэлгэрэнгүй»

Урлах ин Шинэ жил 2013 боллоо!

2012 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Цэцгээ

Урлах ин бүлгийн маань анхны шинэ жил болох Урлах ин Шинэ жил 2013 амжилттай болж өндөрлөлөө.

 Дэлгэрэнгүй»

Өнөөдөр буюу 2012.12.13-нд Хүслэнд эмнэлгээс гарахад нь төлбөр нь дутаад байсныг Урлах ин бүлгийн гишүүд дахин цуглуулан ҮНЭН ҮГ-д өгсөн байна . Мөн үлдэгдэл болох 50000 төгрөгийг Майтеч ХХК (MyTech Ltd)-н захирал, Бүтээлч залуус бүлгийн тэргийн Ж.Ган-Эрдэнэ өгч Хүслэндээ амжилттай тусаллаа. Хүслэн охинд тусалсан туслах гэж байгаа бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа гэж хэлье. Мөн одоо ч гэсэн Хүслэнд туслах гэсэн хүмүүс утсаар залгаад байгаа болохоор та бүхэн Хүслэнгийн 95257609 утас руу нь шууд холбогдож болно шүү.

Та бүхэн бол туслах сэтгэл, хайрлах зүрхтэй хүмүүс:)

 Дэлгэрэнгүй»

Туузан гацуур хийж сурцгаая

2012 оны 12-р сарын 13 Нийтэлсэн Цэцгээ

Шинэ жилийн баяраараа гэртээ өөрийн гараараа заавал нэг юм хийж тавиарай. Энэ туузан гацуурыг өнгөрсөн жил хийж байсан юм. Энэ жил урлан дээрээ аваачиж тавьсан чинь хүмүүст их таалагдсан. Зарим асуусан хүмүүст хэлж бас хийлцэж өгсөн болохоор блогтоо зааврыг нь оруулъя гээд л бодоод байлаа.

 Дэлгэрэнгүй»

Урлах ин бүлгийн маань шинэ жил болох гээд байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн хэд хоног багт ороогүй ч гэсэн зүгээр очиж сонирхож болох эсэх талаар хүмүүс утсаар асуугаад байгаа болохоор  энэ бичлэгийг орууллаа.

Тиймээс та бүхэн Урлах ин бүлгийн шинэ жилийг үзэж сонирхох хүсэлтэй бол мөн аль нэг багийг дэмжиж оролцмоор байгаа бол энэ бүхэн бүрэн нээлттэй шүү гэдгийг уламжлах гэсэн юм. Тасалбар маань хонжвортой бөгөөд үүнд туузан хатгамлын сургалтанд 50% хөнгөлөлттэй сурах эрх, гоо сайхны газар хүссэн үйлчилгээндээ орох 30000 төгрөгийн эрх 2 ширхэг, мөн гоо сайхны газар 10% хөнгөлөлттэй үйлчилүүлэх эрх 3 ширхэг тус тус байгаа шүү. Та азтай байгаарай. Шинэ жил маань 12 сарын 8-нд 16 цагаас Палас зочид буудлын Саран зоогийн газарт болно.

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Хишгээ-н бүтээлүүдээс

2012 оны 12-р сарын 05 Нийтэлсэн Цэцгээ

Бас нэгэн уран найзтай болж байгаадаа баяртай байна. Түүнийг Хишгээ гэдэг. Хийсэн зүйлсийг нь харахад үнэхээр чадварлаг уран санагдлаа. Оёдол болон загвар зэрэг нь ёстой хөөрхөн болсон байна. Латин үсгээр бичигдсэн захиа байсан болохоор хөрвүүлэх гэж жаахан цаг орлоо. Цаашид манай уран ээж нар маань захиагаа монгол үсгээр бичиж байвал их баярлана шүү. За ингээд захиагаа уншиж уран найзын маань бүтээлийг үзнэ үү. 

Сайн байна уу, Намайг Хишгээ гэдэг. Би та бүхэнтэй нэгдээд нэг их удаагүй ч гэлээ их дотно сайхан байгаа. Гэртээ хүүгээ хараад сууж байгаа олон ээжүүдийн хийсэн бүхнийг үзэж сонирхоод гоё байна. Ингээд би хүүдээ зориулан урласан зарим зүйлийнхээ зургуудыг илгээлээ. Эхний улаан ууртай шувууны сэдэвтэй цамцыг дулаан зөөлөн даавуу сонгож хийсэн юм. Хүү маань ч өмсөх дуртай байдаг юм. Дулаан хөнгөн биед эвтэйхэн байдаг байх.

 20121130_124451.jpg
 Дэлгэрэнгүй»

Урлах ин бүлгийн уран гишүүдээ бид анхны шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэглэнэ. Мэдээж энэ шинэ жилийн баяр бол бусад газрын баяраас огт өөр болно. Бид хамтдаа урлаж, уралдаж, үр бүтээлтэй бас хөгжил хөөртэй шинэ оноо угтацгаая.

Шинэ жил маань 12 сарын 8-нд болсон тул ажлаа зохицуулаад бүгдээрээ оролцоорой. Шинэ жилийн хөтөлбөр болон явагдах арга хэмжээг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд  Facebook дахь бүлгийн хуудас руу орж шинэ жилийн хөтөлбөртэй танилцаад өөрийн сонирхсон төрлөөр урлал хийх багаа сонгоорой:)

Одоо нэхмэлийн урлалын багтаа хэдхэн хүн нэмж авах гэж байгаа болохоор тус багт орох хүсэлтэй хүмүүс 99080947 гэсэн утсаар холбогдоорой. Хамдтаа хийж бүтээн өрсөлдөж их зүйл суралцаж шинэ оноо сайхан өнгөрүүлээрэй:) 

 

 Дэлгэрэнгүй»

Урлалын буландаа суух гэж байна уу?

2012 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Цэцгээ

Та ямар нэгэн урлал сонирхдог л бол таны ширээний магадгүй бүр өрөөний чинь нэгээхэн хэсэг түүнд зориулагддаг л байж таараа. Тэр бичил орчин танд амралт аз жаргал алиныг нь ч өгдөг байсан та тэндээ хэсэгхэн ч гэсэн цагаа өнгөрүүлж хийж бүтээхийн сайхныг мэдэрч суудаг биз. Энэ бичлэгээ би танд биш таны тэр бяцхан урланд чинь зориулж байгаадаа баяртай байна. Тэр урлангаа хэрхэн өөрийн урлалдаа зориулж эмх цэгцтэй сайхан болгож басхүү хэрхэн урлахдаа бэлдэх талаар өөрийнхөө зөвлөгөөг хүргэе.

-Та ямар ч төрлийн урлал сонирхдог бай танд ширээ сандал хоёр хамгийн түрүүнд хэрэг болно. Ширээ чинь өөртөө олон шүүгээ томоохон тавцан бүр тавиуруудтай байсан ч болно.

 Дэлгэрэнгүй»

Зөөлхөн бас тэвэрмээр дэрүүд

2012 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ

Охиныхоо орыг өөрчлөх ажил маань үргэлжилсээр байна даа. Бараг сарын өмнө нэг хөнжил хийж өгсөн. Өмнө нь нэгийг хийсэн ч арай л зузаан бас даргар юм шиг санагдаад байхаар нь ахад нь гудас болгож өгөөд өөр зөөлхөн үслэг даавуу аваад хөнжил хийж өгсөн. 

 Дэлгэрэнгүй»

Шинэ жилдээ бэлдээрэй:)

2012 оны 11-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

Шинэ жил болох гээд бас шинэ зүйл хийж бүтээх гээд яарч байгаа та нартаа зориулж эсгий, даавуу, цаас, нэхмэлийн утас зэрэг бусад бүх бараандаа хямдрал зарлаж байна.

Та 30:35см эсгийг маш хямд авч болохоос гадна бусад бүх эсгий 20%  

photo

 Дэлгэрэнгүй»

Цас би чамд***

2012 оны 11-р сарын 20 Нийтэлсэн Цэцгээ

Цасны чихран чихрах чимээ бодолд хөг нэмдэг болохоор цасан дээгүүр алхах дуртай би. Гишгэсэн мөрөө эргээд хармаар тийм цагаахан цасан дээгүүр алхахдаа сэтгэл ариусахыг мэдрэх сайхан. Хичнээн гунигтай байсан ч цасан ширхэг зөөлхнөөр хаялан ороход би тайтгардаг. Хичнээн дургүй байсан ч дааран дааран цасан дунд зогсмоор санагддаг. Би цасанд тийм л дуртай. Хол байсан хайраа санахдаа цас чамаар зөндөө хань хийсэн. Хүрээд ирсэн хойно нь ч гэсэн цас чамаар зөндөө гоёсон. Харин одоо цас чамд дуртай болохоороо хийсэн зүйлээ чамаар чимэхийг хүслээ.

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Бүрнээ-н бүтээлүүдээс

2012 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Манай уран найзууд буланд Бүрнээ маань өөрийнхөө захидлын хамт хийсэн дэрнүүдийнхээ зургийг явуулсан байна. Зарим нэг дэрийг нь би яаж оёсон юм болоо гэж ангайлаа. Хүн хараад дуу алдмаар гоё дэрнүүд хийжээ. Би дэрэнд дуртайг ч хэлэх үү. Та нартаа харуулах гэж хэрэндээ л яарлаа.

Сайн байна уу, Цэцгээ

Миний нэрийг Бүрнээ гэдэг. Би чиний блогыг байнга уншдаг. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа гэрийн эзэгтэй байна. Чиний болон найзуудын чинь хийсэн зүйлс надад маш их таалагдлаа. Та нарын хийсэн зүйлээс санаа оноо ихийг олж авдаг шүү. Мөн маш их зүйлд суралцаж байна. Би интэрнет ухаж байгаад ийм нэг дэрний уут хийж сурсан юмаа. Тэгээд та нарт үзүүлж санаа бодлоо хуваалцах гэсэн юм.
 
Дэр 1
 
 Burnee1.jpg
 Дэлгэрэнгүй»

Намрын навчис

2012 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Цэцгээ

Урлах интэй намаршил маань дуусдаггүй хэхэ. Заза энэ жилийн сүүлийн намрын навчинд зориулсан бүтээл шүү. Гэхдээ бас нэг байгаа юм байна аа араас нь хурдхан оруулнаа.

 Дэлгэрэнгүй»

Олон сайхан зүйлс давхацсан энэ өдөр бүлгийн маань анхны уулзалт амжилттай боллоо.

 Дэлгэрэнгүй»

″Хэрэглээний Урлал″ блог 2 нас хүрлээ

2012 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Цэцгээ

Хүслээс минь ургасан жигүүр билээ чи

Хол замын нөхөр минь билээ чи

Хийж бүтээхийн дуудлага болсоор

Хоёр жилийг үдлээ хамтдаа:)

 Дэлгэрэнгүй»

″Урлах ин″ бүлэг

2012 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Амьдрал өөрөө урлал юм

Аз жаргал түүний бүтээл юм

Хүсэл мөрөөдөл гэдэг гартай юм

Хүний сэтгэлийг баясгах шидтэй юм

Үнэндээ бид хоорондоо огт адилгүй өөр өөр хүмүүс боловч бидний хүсэл сонирхол адилхан байж болдог.  Тэгээд ч адилхан сонирхолтой хүмүүс маш амархан ойлголцож найз нөхөд болдог нь амьдралаас тодорхой харагддаг. Бас өөртэй чинь адилхан зүйл сонирхдог үгүй ядаж ойлгож дэмждэг хүнтэй уулзах хичнээн сайхан байдгийг би өөрөө ч мэдэрч баярлаж явсан өдрүүд олон. Бид адилхан хүсэл сонирхолоо нэгтгэж чөлөөт цагаа үр бүтээлээ сайхан өнгөрүүлэх бүрэн боломж бий. Урлахуйд дурлах тусам бусдад тэр бүхнээ хуваалцахын, илүү ойр дотно байхын хүсэл үргэлж төрдөг байсан ч нэг л тохиромж бүрдэж өгөхгүй байсаар өдийг хүрсэн хэрэг. Блогоор маань зочилдог нэлээд хэдэн хүн хамтдаа уулзаж байя нэг нэгнээсээ суралцаж байя гэж сэтгэгдлээ үлдээдэг байсан нь энэ хүслийг минь улам бадрааж байсан.

Ингээд өөрийн "ТӨХӨМ" урлангийнхаа дэргэд "УРЛАХ ИН" гэдэг бүлэг нээж байгаагаа та нартаа дуулгахад таатай байна. Энэ бүлэгд хэн хэн нэгдэж болох вэ.

stock vector : Sewing and knitting heart funny cartoon

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Ариунаа -н бүтээлээс

2012 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Цэцгээ

Бид цаасан урлалын нэгэн сонирхолтой төрөл болох хуйлбарын талаар өмнө нь цухас дурдаж байсан. Харин энэ удаад уран найз Ариунаа маань өөрийн хийсэн хуйлбарын бүтээлүүдтэй захидлаа илгээсэн байна. Түүний бүтээлүүд үнэхээр сайхан болсон байна лээ.

... Би өөрөөс чинь хуйлбарын бүрдэл авсан Ариунаа байна аа, хийсэн зүйлүүдийнхээ зургийг нь явууллаа. Их сонирхолтой бас маш гоё бүтээл болж байна. Сонирхолтой уран бүтээл хийхэд минь тус болсонд маш их баярлалаа. Одоо бүгдийг нь жаазлахаар бэлдээд байгаа.

Хуйлбарын бүтээл 1

 Дэлгэрэнгүй»

Нэхмэлийн ном

2012 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

Олон төрлийн сайхан ном ирсэн байна лээ. Заавар нь дэлгэрэнгүй зургаар тайлбарлагдсан тул хэл мэдэх мэдэхгүйн тухай энд дурьдаад хэрэггүй. Хараад л ойлгох болохоор танд таалагдах болно.

Хэрхэн нэхэх вэ? Дэгээ зүүгээр хэрхэн олон төрлийн нэхээс гаргах талаар зурагт тайлбар бүхий ном.

 Дэлгэрэнгүй»

Эсгий урлалын ном

2012 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

Эсгий урлал түүн дотроо бяцхан хөөрхөн бэлэгдлүүд хийх маш ойлгомжтой заавар эсгүүр зураг бүхий нэгэн ном ирсэн байна.

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзуудаа яаралтай холбогдоно уу!

2012 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Цэцгээ
Миний уран найзууд буланд оролцож бүтээлээ ирүүлсэн Үнэн үг, Цэцэгээ, Сарнай, Дагинаа, Халиунаа нар яаралтай холбогдоно уу. Дэлгэрэнгүй»

Мэдээлэл

2012 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Цэцгээ

Та бүхэн сонирхсон бараагаа очиж үзэхийг хүсвэл 11 сарын 2 болон 3-нд урлан дээр 5 цаг хүртэл байна шүү:)

 Дэлгэрэнгүй»

Урлалын зүсэгч хутга

2012 оны 11-р сарын 01 Нийтэлсэн Цэцгээ

Энэ хутга нь хайчаар хайчлахад төвөгтэй нарийн хээ зургийг зүсэх зориулалттай хутга юм. Сайн чанарын иртэй хутгатай. Ирээ солих боломжтой. Ирээ 3-н байрлалд шилжүүлдэг. Бүх төрлийн даавуу, эсгий, савхи зүсэж болно.

 Дэлгэрэнгүй»

Нуглаас болон хээ үүсгэгч хавтан

2012 оны 11-р сарын 01 Нийтэлсэн Цэцгээ

Бүх төрлийн цаасан урлалд зориулсан хавтан. Хавтан дээрх ховилд тааруулан зориулалтын савхан хутгаар цаасаа нугалах болон хээ дүрс үүсгэн товойлгох боломжтой. Хоёр талдаа өөр өөр ховилтой. Хутга нь дагалдаж ирнэ.

 Дэлгэрэнгүй»

Нэхмэлийн туслах хэрэгслүүд

2012 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

Нэхэх дуртай хүмүүсийн ажлыг хөнгөвчилж урлалыг тань улам сайхан болгоход нэмэр болохуйц туслах хэрэгслүүд ирсэн байна.

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Халиунаа -н бүтээлүүдээс

2012 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

Миний уран найзууд ч үнэхээр уран бас ажилсаг хүмүүс шүү. Халиунаа маань охиндоо зориулж хийсэн бүтээлүүдээсээ явуулсан байна. Охин бол үнэхээр хөөрхөн загвар үзүүлэгч байгаа биз. Ийм хөөрхөн ээж охин хоёрын бүтээлийг үзэх ч гоё байна шүү. Та хоёртоо их баярлалаа.

Халиунаа маань зүгээр л гарын доорх материал эсвэл хэрэглэхгүй зүйлсээ ашиглаад л охиноо гоёчихсон байгаа. Та бүхэн санаа аваад хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. За бүгдэд нь амжилт хүсье.

Зураг бүрийн доор өөрийнх нь тайлбар байгаа тул ойлгомжтой байгаа.

 Дэлгэрэнгүй»

Цаасан нугалбар ба хайчилбарын ном(шинэчлэв)

2012 оны 10-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Цаасан нугалбар ба хайчилбарын номууд дахин ирлээ.

Цаасан нугалбар болон хайчилбарын ном, зурагт заавар дэлгэрэнгүй аргачилал, хийх цаастайгаа байгаа.

 

 Дэлгэрэнгүй»

Оёдлын утаснууд (шинэчлэв)

2012 оны 10-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Оёдлын утас дууссан байснаа дахин ирсэн байна. Нийтдээ 20-н ширхэг нэг нь 50м-н урттай өнгө бүрийн утас.

 Дэлгэрэнгүй»

Нэхмэлийн хос зүү

2012 оны 10-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Нэхмэлийн хос зүү. Уян гуурстай модон зүү.

 Дэлгэрэнгүй»

Дэгээ зүүнүүд (шинэчлэв)

2012 оны 10-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Дэгээ зүү бүх хэмжээгээрээ, маш хөнгөн төмрөөр хийсэн зориулалтын өнгөлгөөтэй.

 Дэлгэрэнгүй»

Зүслэгийн хавтан иж бүрдэл

2012 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ

За нөгөө удаан хүлээлгэсэн зүслэгийн хавтан маань хүрээд ирлээ. Гэхдээ дангаараа биш бүр иж бүрдлээрээ шүү.

Даавуун урлалын зүслэгийн хавтан иж бүрдэл

 Дэлгэрэнгүй»

Шинээр ирсэн бараа: Нэхмэлийн утас

2012 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Арлын наран улсаас хол замыг туулан ирж байгаа бидний туслах хэрэглэгдэхүүнүүд ар араасаа цуварсаар л байна. Энэ удаад шинээр ирсэн бараануудаа эхлээд үзүүлье:)

Зөөлөн бүдүүн утас.

 Дэлгэрэнгүй»

Хатгамлын хүрээ мод

2012 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Оёж хатган урлахад тань зайлшгүй хэрэгтэй нэг туслагч бол энэ хатгамлын хүрээ мод юм.  Тойргийн голч 15см. Сайн чанарын цэвэр модоор хийсэн.

 Дэлгэрэнгүй»

ӨХ: Торон оруулга хийх заавар

2012 оны 10-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ

Хувцсандаа торон оруулга хийж өөрчлөн өмсөж яагаад болохгүй гэж. Тиймээс бяцхан санаа өгөх зорилгоор хэрхэн торон оруулга хийх заавар оруулъя гэж бодлоо. Нөгөө ягаан цамцныхаа ар талд нь зүрхэн хэлбэрийн торон оруулга хийж үзүүлье.

Эхлээд цамцны ар хэсгийг голоор нь нугалан хагас зүрх голлуулж зураад түүнийгээ мурилзаг хайчаар хайчилж авна.

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Дагинаа-н бүтээлээс

2012 оны 10-р сарын 22 Нийтэлсэн Цэцгээ

Энэ удаад мөн манай блогын байнгын уншигч Дагинаа маань өөрийн бүтээлүүдээсээ явуулсан байна. Хийсэн зүйлс нь үнэхээр хөөрхөн болсон байна лээ бүгд таалагдсан. Олон зураг явуулсан болохоор зураг болон зааврыг нь янзлах гээд жаахан удчихлаа. Үүнээс хойш найзууд маань бичдэсээ монгол үсгээр бичиж байгаарай. Тэгвэл хэн хэнд маань ойлгомжтой байх болно. Харин зургаа бол шууд явуулж болно оо.

Дагинаа-н бүтээлүүд:

... Энэ анх таны блогыг үзээд хийж байсан туулай, гүзээлзгэнэ, байцаа, лууван зүүний хатгуур. 

 

 Дэлгэрэнгүй»

Намрын сүүлийн навч

2012 оны 10-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

Намрын навч хэмээх өмнөх бичлэгийнхээ үргэлжлэл болгож намрын навчин бас нэгэн бүтээлээ үзүүлье. Ээж маань боргол(coffee) уух дуртай. Тийм болохоороо ч тэр үү нэг аяганы суурь хийж өгөөрэй гэж нэлээд дээр үед захисан юм. Намрын сүүлийн навч тасран унахаас өмнө амжуулахыг хичээлээ. Хэрвээ би навч байсан бол тасран унасан ч таниасаа холдохгүй үргэлж хамт үүрд хамт байхыг хүснэ ээжээ:) Хайртай шүү таньдаа маш их...

 Дэлгэрэнгүй»

Энэ жил миний хувьд болон блогын маань хувьд онцлох гэмээр үйл явдлын нэг нь Боловсрол телевизийн дэргэдэх HOBBY CLUB нэвтрүүлгийн хүсэлтээр тус нэвтрүүлэгт оролцсон юм. Тус нэвтрүүлэг нь төрөл бүрийн хүсэл сонирхол, интэй (hobby) хүмүүсийг нэвтрүүлэгтэй урин оролцуулж тэдний сонирхлын талаар ярилцаж хүмүүст хүргэдгээрээ онцлогтой.

Энэ сайхан нэвтрүүлэгтээ намайг урин оролцуулж урам хайрласан HOBBY CLUB нэвтрүүлгийн хамт олонд ялангуяа Мөөгий, Хонгороо хоёртоо маш их баярлалаа гэдгээ дахин илэрхийлэе.

Нэвтрүүлэгт Бадамханд гэх нэгэн сайхан уран эгчтэй хамтдаа оролцсон. Бадамханд эгчтэй уулзаад хүний хүсэл сонирхол гэдэг чамд нуугдаж чамайг олж авахыг хүлээн байж байдаг юм болов уу гэж өөрийн эрхгүй бодож билээ. Багахан хугацаанд хамтдаа ярилцаж суусан ч гэсэн эргээд үзэхэд яг л эртний танилтайгаа уулзаж байгаа мэт дотно санагдах таны цаашдын ажил үйлсд өндрөөс өндөр амжилт хүсье:)

Энэ нэвтрүүлэг маань өнгөрсөн хавар 4-н сард цэнхэр дэлгэцээр үзэгчдэд хүрсэн бөгөөд тэр үед та нарын зарим нь олж үзсэн ч байж магадгүй. Аливаа нэг зүйлийг хэзээ хойно эргэн харахад сайхан санагддагийн нэгэн адил саяхан багцагуудаа ухаж суугаад энэ бичлэгийг олоод блог дээрээ тавьсан минь энэ билээ.

За ингээд HOBBY CLUB-н бэлтгэсэн нэгэн нэвтрүүлгийг та бүхэндээ блогоороо дамжуулан хүргэж байна. Таалан соёрхоно уу:)

 Дэлгэрэнгүй»

Цаасан нугалбарын цаас

2012 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Цэцгээ

Цаасан нугалбарын төрөл бүрийн цаас ирсэн шүү.

 Дэлгэрэнгүй»

Хайч, зүсэгч, эсгүүр буулгагч

2012 оны 10-р сарын 17 Нийтэлсэн Цэцгээ

Үйлний хайч маань дотроо маш олон янз байдаг. Энд нэг жижигэвтэр мөртлөө маш эвтэйхэн хайч байна.

 Дэлгэрэнгүй»

Тамга хийдэг хэрэгсэл

2012 оны 10-р сарын 17 Нийтэлсэн Цэцгээ

Хүмүүс ч янз бүрийн гоё юм сонирхож хийх юмаа. Надад нэг тамга хийдэг хэрэгсэл гээд байгаад байх юм тэгээд өөрөө хэрэглэж шидийг нь гаргаж чадахгүйгээс хэрэгтэй хүн нь аваад хэрэглэг гэж бодоод блог дээрээ орууллаа.

 Дэлгэрэнгүй»

Dylon-ний давалгаа

2012 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Цэцгээ

Бидний сайн мэдэх Dylon будагч бодис маань өнгө бүрээрээ хүрэлцэн ирсэн байна. Нийтдээ 17-н өнгийн будаг ирсний бүгдийнх нь зургийг орууллаа. Үнийн хувьд мөн өмнөхөөсөө хямдаар ирж байгаа.

 

 Дэлгэрэнгүй»

Өөрсдөө хийцгээе: Торон ханцуй

2012 оны 10-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Тороор чимэглэсэн аливаа хувцас цаанаа л нэг гоёмсог дэгжин байж чаддаг болохоор тийм хувцсанд дургүй хүн ховор байх. Тэгвэл өөрт байгаа нэг цамцаа торон ханцуйтай болгоод өмсөөд үзээрэй. Хийхэд амархан заавраа бас хамт хүргэлээ:)

Нэг галзуу ягаан цамцаа өөрчлөхөөр шийдсэн:Р

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Сарнай-н бүтээлүүдээс

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Цэцгээ

Саяхан Уран найзууд буланд маань манай блогыг байнгын уншигч Сарнай маань өөрийн бүтээлээ тайлбарын хамт илгээсэн юм. Гадаа хүйтэрч байгааг ч хэлэх үү Сарнай маань охиндоо зориулж та нарт санаа өгөхүйц маш хөөрхөн зүйлс хийсэн байна.

Энэ бол Сарнай охиндоо зориулж хурганы арьсаар хийсэн хантааз болон бойтог хоёр. Доор нь өөрийнх нь тайлбар байгаа:)

 Дэлгэрэнгүй»

Цаасан хуйлбарын иж бүрдэл

2012 оны 10-р сарын 11 Нийтэлсэн Цэцгээ

Цаасан хуйлбар сонирхон хийдэг болон хийхээр төлөвлөж байгаа хүмүүст зориулан цаасан хуйлбарын иж бүрдэл танилцуулж байна.

Олон тасалгаатай хуванцар савтай. Дотроо заавар бүхий бяцхан ном, хуйлбарын өнгөт цааснууд, 2 төрлийн эргүүлэгч зүү, нарийн чимхүүр, тойрог хэмжээст шугам, зориулалтын цавуу, мэндчилгээний цаас болон шошгын цааснуудтай.

Quilling Beginner Kit

 Дэлгэрэнгүй»

Намрын навч

2012 оны 10-р сарын 08 Нийтэлсэн Цэцгээ

Намар аа гэж хэн хүний сэтгэлийг хөлд хөглөрөх навчсаараа, холд одох шувуудаараа, хэзээ мөдгүй хүйтэрч мэдэх өдрүүдээрээ гуниглуулж бас гэгэлзүүлж байдаг улирал. Намрын навчис цаанаа л нэг хүнийг татах хүчтэй. Тэднийг  хармаар, тэдэнд хүрмээр бас тийм навчсыг урламаар санагдах... Тэгээд өчигдөр нэг төсөл эхлээд өнөөдөр дуусгалаа. Найз маань урландаа нэг гоё юм хийгээрэй гэж энэ хатгамлын модон хүрээг өгсөн юм. Давхар бас даалгавраа биелүүлсэн гэсэн үг:)

 Дэлгэрэнгүй»

Аrgos оёдлын машин бэлэн байгаа

2012 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Өмнөх бичлэг дээр байсан Argos нэрийн оёдлын машин маань саяхан ирсэн юм. Та очиж үзээд санаанд тань нийцэж байвал шууд худалдан авч болно.

Загвар: А565

photo

 Дэлгэрэнгүй»

Нэхмэлийн утас

2012 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

Нэхэх дуртай хүмүүс хараад шууд л авмаар санагдмаар тийм гоё утаснууд ирсэн байна. Бидний сайн мэдэх бөмбөмтэй утаснаас эхлээд ноолуур мэт зөөлөн гоё бас цэвэр хөвөн даавуун утас хүртэл байгаа.

 Дэлгэрэнгүй»

Шинэ бараа ирлээ:)) Шүртэй утас

2012 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

За ер нь бол олон юм ирсэн болохоор би тэр бүгдийг оруулна гэвэл нэг байтугай нэлээд хэдэн өдрийн ажил болох тул шууд урлан дээр очоод үзээрэй гэж хүсэж байна. Захиалсан зүйлсээ очоод авч болно. Мөн хуучин авдаг газраасаа ч авч болно. Би маргааш урланд бүтэн өдөржин байх болно.

Эхнээс нь зав зайгаараа бичлэг болгон үзүүлнээ. Энэ удаад шинээр ирсэн зүйлсээс эхлэе.

Шүрэн утас

Утсанд шүрийг хэлхэж нэхсэн нэг төрлийн урлалын утас. Нэхмэл болон бусад урлалд хэрэглэнэ.

 Дэлгэрэнгүй»

Тууз~~~тууз~~~тууз~~~

2012 оны 10-р сарын 05 Нийтэлсэн Цэцгээ

Цаасан, даавуун, нийлэг тууз сонирхоорой.

Баярын чимэглэл бэлэг боох зэрэгт цаасан тууз хамгийн их хэрэглэгддэг юм. Уутандаа өнгө уусган 2 ширхэгээр савласан мушгиа болдог цаасан тууз. Хэрхэн мушгирсан болгох заавар нь зураг дээр харагдаж байгаа.

 Дэлгэрэнгүй»

Жижиг жааз, бөм бөм бас бус зүйлс:)

2012 оны 10-р сарын 05 Нийтэлсэн Цэцгээ

Аливаа зүйлийг чимэглэж өөрчлөх дуртай хүмүүст зориулсан болов уу гэмээр ийм эсгий хүрээтэй жижиг жааз ирсэн байна лээ. Чи түүн дээр хүссэнээрээ тоглож болно.

 Дэлгэрэнгүй»

Туслана, хөнгөвчлөнө, цэгцлэнэ

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Урлалын булантай андууддаа зориулж өөрөө хэлж байгаад авчруулсан юм шүү. Бидэн шиг хүмүүст иймэрхүү хайрцгууд их хэрэг болдог юм. Гаднаасаа юу байгаа нь харагдахаас гадна дотроо тасалгаатай болохоор төрөлжүүлж хадгалж болдгоороо тустай.

 Дэлгэрэнгүй»

Эсгий, эсгийний ноос

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Эсгийний ноос. Маш сайн чанарын нарийн ноос. Өнгө уусган хоёр ширхгээр нь савласан байгаа.

 Дэлгэрэнгүй»

Цүнхний бариул

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Цүнхний бариул. Савхинцар материалтай цүнхэндээ бөх утсаар барьж оёдог.

 Дэлгэрэнгүй»

Шилэн дээр зураг зурах уу?

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Нэлээд дээр шилэн дээр зурдаг харандаа олж өгөөч гэж нэг хүүхэд захиж байсан чинь хүрээд ирсэн байна шүү. Шил гэлтгүй хуванцар гадаргуу дээр ч зурж болох юм билээ. Дотроо 5-н өнгөтэй.

 Дэлгэрэнгүй»

Цавуунууд

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Чи юуг яаж наамаар байна тэр бүгдэд чинь тохирсон тохируулж хийгдсэн тийм л цавуунууд байна.

Урлалын цавуу.

 Дэлгэрэнгүй»

Цаасан урлал болон нэхмэлийн ном

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Надад энэ ирсэн номууд их таалагдсан ялангуяа тэр нэхмэлийн номууд бол гоё юм билээ.

 Дэлгэрэнгүй»

Тааран, ноосон, нийлэг даавуунууд

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Ширээний голын нарийн бүтээлэг аяга тавганы суурь цүнх гээд л олон зүйлс хийж болохоор даавуунууд ирсэн байна.

 

 Дэлгэрэнгүй»

Урлангаа нээчихлээ:D

2012 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Цэцгээ

Блогоо жил гаран бодож явж байгаад нээж байсан тэр цагийг эргэн дурсахад тэр үед урлан нээх талаар бодоо ч гүй явж. Гэхдээ л сүүлийн жилд энэ талаар улам их бодох болж өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд нэг л хувьсгалын тохироо бүрдээгүй байна гэдэг шиг тохиромжтой нөхцөл байдал, цаг нь болдоггүй л байлаа. Урлангаа нээх гэж бас ч үгүй багагүй бэрхшээл саад тулгарсан ч хичээж зүтгэж байгаад болгосоон. Ингээд өөрийн "ТӨХӨМ" гэдэг нэртэй урлантай болж байгаагаа та нартаа дуулгахад баяртай байна. Энэ мэдээгээ эхлээд урмаар тэтгэж улам ихийг хийхийн хүсэлд хөтөлдөг та нартайгаа хуваалцах гэж ихэд яарлаа. Урлан маань оёж урлахтай холбоотой олон төрлийн үйл ажиллагаа явуулах болно. Энэ талаараа тухай тухайн үед нь мэдээлж байна аа. Ямартай ч энэ бол зөвхөн минийх биш та нарт бас зориулагдсан үйлс юм шүү гэдгийг онцлон хэлье. Олон зүйл бичмээр байгаа ч тулгамдаад гэдэг шиг л юм болоод байна хэ хэ. Бид урлах дуртай бол "ТӨХӨМ" бидний очих дуртай газар байг гэж хамтдаа ерөөе:)

Untitled

"ТӨХӨМ"-д тавтай морил:)

 Дэлгэрэнгүй»

Хөшгөнд хадгалагдсан товчис

2012 оны 09-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Өөрийнхөө гараар гэртээ юм хийж тавих эсвэл гэрийнхээ зүйлсийг өөрчилж янзлах бас л сонирхолтой ажил шүү. Саяхан цонхныхоо торон хөшгийг нь жаахан гоёмоор санагдаад өөрт байсан хэдэн товчоороо ингэж янзаллаа. Үнэхээр шинэлэг бас хөөрхөн болсон болохоор байсхийгээд л цонхон дээрээ очиж байгаа. Хийхэд ч амархан болохоор та нар маань хэрэгжүүлээд үзээрэй.

Өмнө

 Дэлгэрэнгүй»

Цаасан хуйлбар

2012 оны 09-р сарын 25 Нийтэлсэн Цэцгээ

Цаасан хуйлбар нь цаасыг нарийн зүсээд түүнийгээ янз бүрийн хэлбэр гарган хуйлдаг цаасан урлалын нэгэн сонирхолтой төрөл юм. Энэ урлалыг сонирхон хийдэг хүмүүс ч олон байдаг. Энэ урлалд зориулан нарийн зүссэн бэлэн цаасыг та нартаа сонирхуулж байна.

 

 Дэлгэрэнгүй»

Солонгорсон төрсөн өдөр

2012 оны 09-р сарын 22 Нийтэлсэн Цэцгээ

Хайртай охины минь төрсөн өдөр  болоод завгүй хэдэн өдрүүдийг өнгөрөөлөө. Блог уншигчид маань намайг бичлэг оруулахгүй байна гэж сэтгэгдэл үлдээсэн байна. Миний бичлэг оруулдаг тоо маань яг  хэвээрээ байгаа шүү. Сардаа хамгийн багадаа 2-4-н удаа бичлэг оруулдаг. Тэр заншилаараа л зав гаргаад бичлэгээ оруулж байгаа гэдгээ дахин хэлэхийг хүссэн юм.  Жишээ нь энэ бичлэг гэхэд л 9 сарын 3-дахь бичлэг.

Гэр бүлээрээ тэмдэглэдэг хамгийн том баяруудын нэг бол яахын аргагүй миний хүүхдүүдийн төрсөн өдөр. Тэдний хувьд ч, бидний хувьд ч энэ өдөр бол үнэхээр чухал гэж бодддог болохоор хичнээн их ажил байсан ч бүгд хойшлогддог юм. Жил бүрийн төрсөн өдөр нэг иймэрхүү тогтолцоотой байдаг.

 Дэлгэрэнгүй»

Золу, Үнэн үг хоёрт :D

2012 оны 09-р сарын 19 Нийтэлсэн Цэцгээ

Сая Золу -н блог дээрээс намарт дурласан шүлэг уншаад тэгсэн Үнэн үг намарт дургүй гээд тэгээд бодлоо л доо би ингэхэд намарт дуртай юм болов уу дургүй юм болов уу  гэж. Тэгээд л .....  

Autumn and trees with red and orange leaves

 

 

 

 Дэлгэрэнгүй»

Цэцэг хийх хэрэгслүүд

2012 оны 09-р сарын 18 Нийтэлсэн Цэцгээ

Цэцэг гэдэг хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх шидтэй байдаг. Цэцэг тарих дуртай хүмүүс ч олон байдаг. Тэгвэл цэцэг урлах дуртай хүмүүс ч түүнээс дутахгүй олон гэдэгт итгэж байна. Учир нь гараар хийсэн цэцэг хэзээ ч гандаж үхэхгүй, үргэлж шинээрээ байхаас гадна хэзээ ч таниас арчилгаа, тордлогоо шаарддаггүйгээрээ давуу талтай. Та түүнд сэтгэлээ шингээж, гараа гаргаж хийсэн болохоор үргэлж тарьсан цэцэг шиг сайхан мэдрэмж төрүүлэх болно. Тийм сайхан мэдрэмжийг танд бэлэг болгох гэж эдгээр цэцэг хийдэг хэрэгслүүдийг сонирхуулж байна.

photophotophotophoto

 Дэлгэрэнгүй»

Хөөрхөн товчис

2012 оны 09-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Би нээрээ товчинд их дуртай бага байхын эмээгийн хайрцагтай товчоор тоглож өгссөн юм байна. Тасарч унасан товчоо хэзээ ч хаядаггүй бас хэрэггүй хувцасны товчийг нь байнга авч үлддэг зуршилтай. Оёж урлах болоод товчинд бүр ч шунан дурладаг болсон. Товч нь өдгөө урлалд томоохон байр эзэлдэг бөгөөд шүр сувсаас ч илүүтэйгээр өргөн хэрэглэгддэг хэрэглэгдэхүүн юм. Чамин гоёмсог, эгдүүтэй хөөрхөн, эсвэл ховор товчинд дургүй хэн байх билээ.

Тиймээс та нартаа зориулж блогоороо дамжуулан гоё хэрэгтэй товчнууд хүргэж байхыг хүссэн юм. Үүнийхээ эхлэл болгож анхны товчнуудаа танилцуулж байна.

Цэцгэн товч

200 Mixed Flower Resin Sewing Buttons Scrapbooking 14mm

 Дэлгэрэнгүй»

Бүрдэг товч

2012 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Цэцгээ

Төмөр товчин хэвийг төрөл бүрийн даавуугаар бүрж аливаа зүйлд хэрэглэх нь маш гоё болдог юм. Хамгийн гол нь эдгээр бүрдэг товчний бүрэгч нь дагалдаж ирж байгаа болохоор бүүр янзтай. Гоё хээ зурагтай даавуугаар бүрэхээс гадна янз бүрээр чимэглэн хэрэглэдэг.

photophoto

 

 Дэлгэрэнгүй»

Эсгий билэгдэл болон хайчилбар

2012 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Цэцгээ

Эсгий урлалын бэлдэцийн нэг төрөл болох бяцхан хөөрхөн эсгий билэгдэлүүд өөрсдийг нь амилуулах эзнээ хүлээгээд байж байна даа:P

photophoto

 Дэлгэрэнгүй»

Хэв: Бөм бөм, Хумбага, Канзаши хийгч

2012 оны 09-р сарын 10 Нийтэлсэн Цэцгээ

Хэв ашиглан хийдэг урлалууд нь маш сонирхолтой бөгөөд хэн ч хийж болохоор амар хялбар байдаг. Хэвээр хийсэн зүйлс маш цэвэрхэн гоё болдог болохоор гараар хийснээс илүү байдаг ба  өдгөө хэвний төрлүүд улам л олширсоор байна.

photophoto

 Дэлгэрэнгүй»

Уран зураг мэт даавуунууд (шинэчлэв)

2012 оны 09-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Сайхан даавуу хараад авахгүй байж чаддаггүй тэр мэдрэмжийг оёж урладаг бүх хүн л ойлгох байх. Яг л тийм сайхан даавууг таны урлалд зориулан бэлдсэндээ баяртай байна.

Эдгээр хуйлсан даавуунуудыг задалж дэлгэж үзүүлж болох байсан ч тэгэхийн хүссэнгүй.Учир нь танд таалагдах нь ойлгомжтой болохоор:)  Маш гоёмсог хээтэй тул зөвхөн оёдол гэлтгүй гоёл чимэглэл болон бусад урлалд ашиглахад тохиромжтой. Зарим нь хээгээ тодруулсан саатай хүрээтэй. Ахуйн оёдол, гоёл чимэглэл, зүймэл даавуун урлал, хумбага болон цэцгэн урлалд хэрэглэж болно. 100% хөвөн даавуу. Өнгө чанараа алдахгүй.

photophoto

 Дэлгэрэнгүй»

Дахин ашиглахуй ″Хүүхдийн өмдүүд″

2012 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Цэцгээ

За хөөрхий ахиад л аавын цамцаар юм хийчихлээ. Гэр сэрүүхэн байгааг ч хэлэх үү жаахан зузаахан өмд гэртээ өмсөж байхгүй бол даарах шинжтэй. Тэгээд аавынх нь нэг өмсдөггүй зузаавтар цамцаар нь хоёр хүүхдэдээ өмд хийсэн юм.

 Дэлгэрэнгүй»

Хайч, тоног, цавуу

2012 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Цэцгээ

Өмнө ирээд цөөхөн байсан болохоор ихэнх хүмүүс маань авч чадаагүй  хайч цавуу гэх мэт зүйлс дахин ирсэн байна.

Энэ тоногийг нэг анд маань захисан юм. Та нарт хэрэгтэй бол бас захиалж болно шүү.

 Дэлгэрэнгүй»

Гоё тууз

2012 оны 09-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Гоё туузанд дургүй хэн байх билээ. Тэр тусмаа энэ доор байгаа туузууд үнэхээр гоё савласан сав болон голоо дахин ашиглаж болохоор хийгдсэн гээд  их зүгээр санагдаад байгаа.

 Дэлгэрэнгүй»

Цаасан нугалбар ″Эрвээхэй чи нис нис″

2012 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Цэцгээ

Найз маань надад оригами хийдэг зориулалтын цаас бэлэглээд би гэдэг хүн бараг л анх удаа жинхэнэ оригами цаас гэдгийг гартаа барьж цаасан урлал хийж үзлээ. Урьд нь өнгийн цаасаар л ганц хоёр удаа оролдож үздэг байсан ч ингэж гоё санагдаж байсангүй:)

 Дэлгэрэнгүй»

Оёдлын утас

2012 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Цэцгээ

Оёдлын утас гэдэг бас л оёдол сайхан байхын нэг үндэс шүү дээ. Тасардаг таталддаг утсаар оёх шиг хэцүү зүйл үгүй. Эдгээр утаснууд нь таныг оёх үед элдэв асуудал бага гаргах тул урамтай байх болно.

 Дэлгэрэнгүй»

Шинэ ирсэн эсгий, ноос, эсгийрүүлэгч зүү

2012 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Цэцгээ

Би блогоороо дамжуулан олон сайхан найзуудтай болж байгаадаа үргэлж баяртай явдаг. 10хан настай жаахан охиноос эхлээд ээж шиг минь хүмүүс надтай холбогдож санал сэтгэгдэлээ хуваалцаж, заримтай нь бүр ойр дотно нөхөрлөж, урлал болон өөр бусдын талаар ярилцаж ямар нэгэн байдлаар тэдэнтэйгээ холбогдохгүй өдөр гэж ховор болжээ.

Тэдний ихэнх нь олон сайхан уран бүсгүйчүүд байдаг бөгөөд зарим нь хийсэн зүйлээ блог-д маань илгээж зарим нь зургаа үзүүлж тэр бүрд тэднийхээ хийсэн бүтээснийг нь хараад өөрийн эрхгүй бахархаж, баярладаг билээ.

Энэ доор захисан эсгий болон эсгийний зүүг нэгэн уран бүсгүй захисан юм. Түүний хийсэн хөөрхөн хүүхэлдэйг нь хараад шууд л надад нэгийг хийгээд өгөөч гэж гуйсан даа.  Тэр маань хийсэн гоё зүйлсээ хэрвээ блог дээр маань тавивал хийлгэе гэсэн хүний тоо хэдэн арав болно гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна:)

 Дэлгэрэнгүй»

Dylon будагч бодис

2012 оны 08-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

Би DYLON-ны талаар нэлээд дэлгэрэнгүй хэдэн бичлэг заавар оруулж байсан. Энд болон энд байгаа. Энэ удаад нэг ийм далайн хөх өнгийн будаг захиалгаар хүрээд ирсэн байхаар нь оруулчихлаа. Захисан хүн маань хараад таньж байгаа болов уу. Жийнсээ будахад чинь тохирно гэж найдаж байгаа.

 Дэлгэрэнгүй»

Зүслэгийн хавтан

2012 оны 08-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

Зүслэгийн хавтан нь даавуун болон цаасан урлалд хамгийн их хэрэг болдог зүйлийн нэг юм. Энэ ч үүднээс та нартаа хэрэглэхэд авсаархан мөртлөө маш боломжийн үнэтэй зүслэгийн хавтан санал болгож байна. Энэ хавтангуудаас өөрөө хүртэл хэрэглэх гээд авсан их чанартай гоё санагдсан.

 Дэлгэрэнгүй»

Шинэ бараа ирлээ! Нэхмэлийн утас өнгө бүрээр

2012 оны 08-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Та нарын маань захьсан зүйлс ирчихлээ. Мөн өмнө ирж байгаагүй шинэ зүйлс ч байна. Нэг зүйлийг анхааруулахад энэ удаагийн барааны үнэ маань ачааны зардал нэмэгдсэн тул бага зэрэг өссөн байгаа. Мөн иений ханш ч бага зэрэг нөлөөлсөн шүү. Гэхдээ л аль болох хямд байлгах гэж хичээсэн болно. Захиалга өгсөн хүмүүс бичлэг хүлээлгүй утсаар яриад бараагаа авч болно.

 Дэлгэрэнгүй»

Цүнхий бариул түгжээ

2012 оны 08-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Энд нээх гоё шилэн юм шиг тунгалаг хуванцар материалтай цүнхний бариул ирсэн байна.

 Дэлгэрэнгүй»

Хайр хүрэм даавуунууд

2012 оны 08-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ

Би гоё даавуунд хайртай бүр хайр хүрээд байдаг юм хэхэ:P Жаахан хэтрүүлсэн ч үнэн шүү. Нэг удаа манай нэг найз өмнө ирсэн даавуунуудаас авсны дараа нь надад нэг иймэрхүү зурвас явуулж байсныг саначихлаа: -Ямар гоё даавуунууд вэ, би бүр барьж, имэрч, үнэрлэж, долоохыг шахав. Маш их баярлалаа, гэж билээ. Нүдээ салгаж чадамгүй даавуу хийнэ гэдэг өөрөө урлаг юм уу даа. Тийм л урлагийн бүтээлийг хэрэглэх гэдэг бүхэлдээ таашаал байдаг. За за хадуурахаа болиод хайр хүргээд байгаа даавуунуудаа дэлгэлээ хоёр хөөрхөн нүдээ хужирлаарай:)

photophoto

 

 Дэлгэрэнгүй»

Урамшуулалд дуртай юу ДУРТАЙ:) шинэчлэв

2012 оны 08-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Блогоор маань зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэж байгаа мөн хэрэглэх гэж байгаа хүмүүстээ зориулж нэгэн урамшууллын талаар мэдээлэл хүргэх гэсэн юм. Хамгийн гол нь худалдан авагчид маань дахин дахин авах хүслээ илэрхийлж бас авч байгаа учраас та нарынхаа сэтгэл ханамжийг 100-гаас ч илүү байлгах нь бидний үүрэг билээ. Тиймээс худалдан авагч, үйлч, урлаач та нар минь анхаарлаа түр хандуулна уу.

Таны худалдан авсан бараа нийт дүнгээрээ 100,000 төгрөг болмогц танд бяцхан бэлэг очих бөгөөд энэ бэлэг маань дараагийн худалдан авалтын 50,000 төгрөг бүрд үргэлжлэн очиж байх боллоо. Өөрөөр хэлбэл та үнийн дүнгээсээ хамаарсан нэмэлт байнгын урамшуулал авч өөрт чинь хэрэг болох нэг зүйлтэй болно гэсэн үг. Энэ бэлэг маань оёдол, урлалаас өөр танд хэрэгтэй зүйл байх болно.

Уран гар чинь үргэлж зөөлөн булбарай байг, гээд энэ япон гарын тосыг, өндөг хэвэнд оруулагчтай хамт бэлэглэж байгаа юм шүү.

 

 

 Дэлгэрэнгүй»

Уран зураг мэт даавуунууд 2

2012 оны 08-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ

Өнгө загвар, хээ зургаараа хоорондоо тохирсон сайн чанарын даавуу олох гэдэг нэлээд цаг үрсэн ажил болдог. Тэгвэл танд зориулан өөрийн бэлдсэн даавууны цуглуулгыг хүргэж байна. Уран хүн ухаалаг сонголт хийдэг. Таны ухаалаг сонголтонд зориулав:)

photo

Гадны урлаачид даавуугаа ингээд багцлаад цуглуулчихсан байгааг хараад өөрийн эрхгүй атаархдаг байж билээ.

photo

 Дэлгэрэнгүй»

Ахын тоглоом дүүд очлоо

2012 оны 08-р сарын 24 Нийтэлсэн Цэцгээ

Өмнөх бичлэгүүдэд ахын орыг хэрхэн дүүд нь тохируулж өөрчилж байгаа талаараа оруулж байсан. Тэгээд үүнтэйгээ холбогдуулан ахынх нь нэг тоглоомыг дүүд  нь зориулж өөрчиллөө. Зүгээр ганц зүйл хийгээд л өөрчилчихлөө.

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Цэцэгээ-н бүтээлээс 2

2012 оны 08-р сарын 23 Нийтэлсэн Цэцгээ

Бидний найз Цэцэгээ маань ахиад л гоё хийсэн юмнуудаа явуулсан байна. Уран бүсгүйдээ дахин дахин баярласнаа илэрхийлье. Санаа авч хэрэгжүүлмээр даган дуураймаар зүйлсийг нь хамтдаа үзье:)

Sain baina uu? amidaa min...oird chinii blog ruu zuvhun zochinoor l halit orood blaa...zav jaahan taaruu, ajil ihtei blaa... gehdee zav gargaad shireenii bvteelegteigee hoslol bolgoj sandaliin bvrees oeloo...

 Дэлгэрэнгүй»

Өнгө өнгийн эсгий

2012 оны 08-р сарын 19 Нийтэлсэн Цэцгээ

Саяхан ирсэн эсгийнүүд дотор том хэмжээтэй нэлээд хэдэн эсгий байсныг задалж үзсэн чинь бидний өмнө хэрэглэж байсан эсгийнээс арай илүү зузаан буюу 1,5мм-н зузаантай эсгий байхаар нь ихэд олзуурхаад өнгийг нь холиод сонголт сайтай болгоод та нартаа дахин үзүүлж байна.

Урлалын эсгий том

1,5мм зузаантай эсгий. 3-н ширхгээр савласан. Хэмжээ: 35см:30см Үнэ: 5500 төгрөг

1 ба 2

 

 Дэлгэрэнгүй»

Харандаа болон тэмдэглэгч

2012 оны 08-р сарын 17 Нийтэлсэн Цэцгээ

Харандаа болон тэмдэглэгч нь сүүлийн үед ихэд боловсронгуй болж байгаа зүйлүүдийн нэг яахын аргагүй мөн. Энд тавигдсан тэмдэглэгчүүд үүний нэг тод жишээ юм.

photophotophoto Дэлгэрэнгүй»

Гоё даавууны хэрчдэсүүд

2012 оны 08-р сарын 16 Нийтэлсэн Цэцгээ

Энэ удаад маш олон гоё даавууны хэрчдэс ирсэн байна лээ. Жижигхэн хөөрхөн мөртлөө зураг хээ нь ярих юмгүй гоё. Хэмжээний хувьд хоорондоо жаахан өөр өөр байгаа. Мөн авч үзээд хүсвэл бүр том хэмжээтэйгээр юм хийхээр бол захиж авчруулж болно шүү.

photo

 

 Дэлгэрэнгүй»

Хөгжилтэй даавуунууд

2012 оны 08-р сарын 16 Нийтэлсэн Цэцгээ

Даавуун дээрх зураг бүхэл бүтэн түүх эсвэл адал явдал сонин чигтэй учралаар дүүрэн байвал бас л гоё санагддаг юм. Тэгээд ч сүүлийн үеийн даавуу нь үлгэр болон зохиолын баатрууд, домгийн амьтад эсвэл хачин жигтэй зохиомол амьтад хээ дүрс гээд л байж болох бүхнийг өөр дээрээ буулгаж байна.

photophoto

 Дэлгэрэнгүй»

Оёдлын машинтай болмоор байна уу?

2012 оны 08-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Үйлчин бидний хамгийн ойрын туслагч болох сайн оёдлын машин олох гэдэг яахын аргагүй толгой гашилгасан асуудал байдаг. Хэдийгээр зарим газруудад сайн оёдлын машин байдаг ч үнэ нь хэтэрхий өндөр байдгаас тэр бүрд санаандаа хүрсэн оёдлын машинаа олж чадахгүйд хүрэх тохиолдол бий.

Тэгвэл блогоороо дамжуулан танд барууны оронд борлуулагддаг  сайн чанартай оёдлын машинууд маш боломжийн үнээр санал болгон захиалга авч оруулж ирж байхаар боллоо.

 

 Дэлгэрэнгүй»

Урлалын бараа захисан андуудад

2012 оны 08-р сарын 14 Нийтэлсэн Цэцгээ

Та нар минь захисан бараагаа хурдхан авахгүй бол зарим бараа дуусаад байгаа болохоор дахиад хүлээх хэрэг гарах нь ээ. Хэдийгээр утасны дугаар нь байсан хэдэн хүнд дуулгаж амжсан боловч ихэнх захиалсан бараа сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийнх байна. Тийм болохоор яаралтай холбогдоод дуусахаас өмнө амжиж аваарай гэж сануулах гэсэн юм.

Мөн бараа захисан хүмүүс бараагаа хурдан авна уу.

Сэтгэгдэл үлдээсэн нэрс: Shinee, Undraa, Урнаа, Nasaa, Mojko,.... гэх мэт нэрсээр захиалга өгсөн бол захисан зүйлс чинь ирчихсэн шүү.

Холбогдох утас: 99080947

 Дэлгэрэнгүй»

Хатгуур зүү болон шөвөг

2012 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Цэцгээ

Хөдрөг болон зүймэл даавуун урлалд зориулсан сайн чанарын хурц иртэй хавтгай тавтай хатгуур зүү, сувс болон гоёл чимэглэлийн урлалд зориулсан соронзон шөвөг ирсэн байна.

photophoto

 Дэлгэрэнгүй»

Нэхмэлийн утас болон олс нэхэгч

2012 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Цэцгээ

Нэхэх дуртай хүмүүст зориулж олдоггүй ховор хэрэгсэл болон сайн чанарын утас оруулж байхаар болсон тул та бүхэн өөрсдийн сонирхсон зүйлсээ захиалж болно шүү. Жишээ болгоод утас болон олс нэхэгч сонирхуулж байна.

photophoto

 Дэлгэрэнгүй»

Цаасан урлалд чинь зориулав:)

2012 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Цэцгээ

Цаасан урлалд дуртай андуудад таалагдахаар хөөрхөн бас сонирхолтой хэрэгсэлүүд ирсэн байна. Ийм гоё зүйлсийг хурдхан та нартаа хүргэхсэн гэсэндээ ядарсан ч гэсэн суусаар л байна. Хүмүүс ингэж суухыг бичлэг хашраах гэдэг юм билээ тэрийг чинь ч харин өөрийн биеэр үзэж байнаа хэхэ.

photophotophoto

 

 Дэлгэрэнгүй»

Цүнхний бариул болон хүрээ түгжээ

2012 оны 08-р сарын 09 Нийтэлсэн Цэцгээ

Гоё цүнх, түрийвч, хэтэвч хийхэд чинь зориулж чанартай цүнхний бариул, хүрээт түгжээ зэргийг бэлдлээ сонирхоно уу.

photophoto

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Цэцэгээ-н бүтээлээс

2012 оны 08-р сарын 08 Нийтэлсэн Цэцгээ

Миний уран найзууд буланд маань өнөөдөр нэгэн анд маань зочилж байна. Надтай адилхан нэртэй юм билээ. (нэг э-г эс тооцвол хэхэ) Цэцэгээ маань бидэнд гал тогоондоо зориулж хийсэн ширээний бүтээлэг тавагны суурийн хослолоо үзүүлэхээр зургаа илгээсэн байна. Ингээд хамтдаа сонирхоё:)

Tsetsgee vil chin uran vils chin bvtemjtei baig ee....bi chinii blogiig sayhan olloo..tegeed mash ih taalagdaad..ug in hvvhed bhdaa sonirhoj hiij bsan durtai ajilaa ahin ergvvlj uurtuu avsandaa mash ih jargaltai bnaa..magadgvi ene maani nadad dutagdaad bsan bololtoi..tegeed shireenii bvteeleg oeloo l doo..

 Дэлгэрэнгүй»

Хүүхэлдэй болон нүд

2012 оны 08-р сарын 08 Нийтэлсэн Цэцгээ

Энэ нээх хөөрхөн юм хүрээд ирсэн байна лээ. Ялангуяа охидуутай ээж нарыг бол ажилтай болгох юм шиг санагдлаа. Хамтдаа хийвэл бүр зугаатай шүү. Харж байна уу Монгол ёсолгоо хийчихсэн зогсож байгааг нь:P Эсгий болон даавуугаар янз бүрийн хувцас, эд хэрэглэл хийж өгөөд хүүхдүүдээ тоглуулаарай:)

photophoto

 Дэлгэрэнгүй»

Эсгий болон ноос

2012 оны 08-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Эсгий урлалд дуртай хүмүүстээ зориулж олон өнгийн янз бүрийн хэмжээтэй эсгий болон ноос оруулж байна. Өмнө ирсэн эсгийнүүдээс гадна бүр маш том хэмжээтэйгээр хүртэл байгаа.

photophotophoto photo

 

 Дэлгэрэнгүй»

Жижиг оёдлын машин

2012 оны 08-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Сонирхогч, эхлэн суралцагч нар ер нь л хүн бүрд зориулсан бичил гэж хэлж болохоор нэгэн оёдлын машин сонирхуулж байна. Энэ машины хувьд та тэгж их оёод байдаггүй ч гэрт чинь нэг ийм жижиг машин байгаа үед өөрийн ойр зуур зүйлийг оёод байх бүрэн боломжтой зай бага эзлэх маш авсаархан хэрэглэхэд хялбар хэн ч ашиглах боломжтой юм.

Жижиг оёдлын машин М1

018photo

 Дэлгэрэнгүй»

Хайч, Зүсэгч, Эсгэгч

2012 оны 08-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

Үйлчин хүний ганц чухал зэвсэг бол яахын аргагүй сайн хайч мөн. Хайч маань дотроо зориулалтаасаа хамаараад олон төрөл байдаг. 

photophotophoto

 Дэлгэрэнгүй»

Захиалсан зүйлс ирчихлээ:) Цавуунууд

2012 оны 08-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

Та нарын маань захисан зүйлс өчигдөр ирлээ. Эхнээс нь зураг тайлбар үнэ зэргийг нь оруулж байна. Жаахан хугацаа орох тул намайг зураг оруулж дуусахыг хүлээлгүй юм захисан хүмүүс утсаар холбогдоод захисан зүйлсээ аваарай. Ихэнх хүмүүсийн захисан зүйлс ирсэн байгаа. Зарим нэг зүйл тоо нь хүрэхгүй байж магадгүй тул яаравчлаарай. Мөн шинээр гоё гоё бараа ч ирсэн байна лээ. За тэгээд үзээд, аваад, хэрэглээд байгаарай:)

photophotophoto

 Дэлгэрэнгүй»

Үрдээ зориулсан үйл сайхан

2012 оны 08-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

Энэ зун эхлэхэд л охиндоо байнга хэрэглэх юм хийж өгье гэж бодоод энэ малгай болон цүнхийг хийж өгсөн юм. Гарах бүрдээ өмсөөд, зүүгээд явах нь үнэхээр өхөөрдөм харагддаг юм. Бүгд л чиний бүтээл эзэн нь хүртэл:) гэж бодохоор үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав гэж бодмоор.

 Дэлгэрэнгүй»

Будаж урлая:)

2012 оны 07-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

Даавуу болон хувцас будах дараагийн нэг арга бол хээ дүрс үүсгэж будах юм. Даавуун дээрээ зураг зурж байгаагаас өөрцгүй тул мөн өнгө уусгах замаар үүссэн дүрс нь таахын арггүй нууцлаг бас өвөрмөц байдаг болохоор хүмүүс өөрийн гэсэн давтагдашгүй нэг хувцас болон эдлэл хэрэглэх таатай нөхцөлийн бүрдүүлдэг юм.

 Дэлгэрэнгүй»

Миний уран найзууд: Үнэн үгийн бүтээлээс

2012 оны 07-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Блог маань одооноос "Миний уран найзууд" гэсэн булантай болж байна. Энэ буланг нээх санаа миний блогын байнгын уншигч Үнэн үг-с авсан тэр нэгэн захианаас үүдэлтэй. Үнэн үг маань надад захиа бичээд хийсэн зүйлсийнхээ зургийг явуулсан байсан юм. Захиаг нь уншаад ямар их баярласан гээч. Нээх гоё бэлэг авчихсан юм шиг л баяртай байсан. Тэгээд л ерөөсөө блог дээрээ нэг ийм булантай болъё гэж бодоод Үнэн үгээс захиаг нь блог дээрээ тавих зөвшөөрлийг нь аваад шууд л энэ бичлэгийг бичлээ.

... Сайн уу Цэцгээ?
Үйл уран уу?

Чамаас авсан гоё даавуугаараа хийсэн юмнуудаа үзүүлмээр санагдаад...

Тэр боолт, обрушик хоёрын хумбагыг охин маань хийсэн юм. Намайг дуурайгаад хөөрхөн хөөрхөн оёод байх шинжтэй.

Unen ug 2Unen ug 3

 Дэлгэрэнгүй»

Блог маань Facebook-д хуудсаа нээлээ:)

2012 оны 07-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ
 Дэлгэрэнгүй»

Даавуу будаж сурцгаая

2012 оны 07-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ

Өмсөх хувцсаа өөрчилмөөр байна уу? Өөр хаана ч байхгүй өөртөө хэрэгтэй нэг даавууг бүтээмээр байна уу? Өөртөө зориулж өнгөөр наадаж урламаар байна уу? Тийм ээ хүсэж байна. Гэхдээ яаж?

Таны мөрөөдлийг биелүүлэхэд DYLON туслах болно. DYLON гэж юу вэ?

 Дэлгэрэнгүй»

Аавын цамцыг ахиад өөрчилөе:)

2012 оны 07-р сарын 18 Нийтэлсэн Цэцгээ

Аавын өмсдөггүй цамцаар охинд нь нэг даашинз хийж өгсөн юм. Зүгээр гэрт өмсөх биш гангалж болохоор хийе гэж бодоод жаахан хичээсэн.

 Дэлгэрэнгүй»

Шинэ үйлчилгээ

2012 оны 07-р сарын 10 Нийтэлсэн Цэцгээ

Эрхэмсэг үйлч, урлаач, охид бүсгүйчүүд, ээжүүд минь. Одооноос эхлээд Хэрэглээний урлал блог нь та нартаа зориулж манай улсад ховор эсвэл олдоггүй гар урлалын бараа бүтээгдэхүүнийг цахим ертөнцөөр дамжуулан худалдаалж байхаар боллоо. Гоё сайхан юм хийх гэхээр зарим зүйлс олдохгүйн улмаас хүсэж байсан зүйлс замхран алга болохын зовлонг миний бие сайн мэднэ. Тийм ч учраас энэ асуудлыг өөрийн чадлаар шийдэх юмсан гэж эртнээс бодож явдаг байсан бөгөөд ажил хэрэг болголгүй өдий хүрсэн ч нэгэн сайн андынхаа хичээл зүтгэлээр энэ шинэхэн үйлчилгээгээ эхэлж байгаадаа туйлын баяртай байна.

Бид гар урлалын хэрэглэгдэхүүний хамгийн гол үзүүлэлт болох чанарыг тэргүүн зорилгоо болгож аль болох та нарынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ боломжийн үнээр хүргэх болно.

Манайх Япон улсаас бараагаа шууд нийлүүлэх бөгөөд гар урлал болон түүний хэрэглэгдэхүүн болсон бараа бүтээгдэхүүнээрээ тус улс нь дэлхийд алдартай тул 100% чанар, 100% сэтгэл ханамжийг танд амалж байна:)

Ингээд эхний удаад танилцуулж байгаа бараанууд:

photo

 Дэлгэрэнгүй»

Шар ногооны хослол

2012 оны 07-р сарын 09 Нийтэлсэн Цэцгээ

Ойрд ч блогтойгоо их найзалж байна даа. Ингэж амжуулж байгаа дээрээ өнөөдөр хийсэн нэг жижигхээн юмаа оруулъя гэж бодоод бичиж сууна. Саяхан охиндоо авсан даашинзыг нь жаахан засаж чимэглэсэн юм.

 Дэлгэрэнгүй»

Оёод мөнгө ол:)

2012 оны 07-р сарын 08 Нийтэлсэн Цэцгээ

Урлахуйд дурласан оёж урлахдаа дуртай хүмүүс ээ, та нартаа нэгэн ашигтай, хэрэгтэй мэдээлэл хүргэж байна.

Sewing money by Lisa Quarfoth - Stock Photo

 Дэлгэрэнгүй»

Эсгий бэлгэдэл хийх талаар (Оюунаадаа зориулав)

2012 оны 07-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

Та нартаа эсгий урлалын хамгийн том төлөөлөл болох Felt mascot буюу Эсгий бэлгэдэл (сахиус, төлөөлөл, билэг тэмдэг,аз авчирагч бяцхан зүйл гэсэн олон утгатай юм билээ. Аль алиныг нь агуулсан нэр олох хэцүү байсан ч ерөнхийд нь бэлгэдэл гэж буулгалаа. Танд илүү сайхан санаа байвал хэлж болно шүү.) хэрхэн хийх заавар бүхий бэлдэц сонирхуулах гэж бэлдлээ. Ингэж савласан заавар бүхий бэлдэцүүд нь эхлэн суралцагчид болон сонирхогч нарт илүү тохиромжтой.

 Дэлгэрэнгүй»

Цавуу болон бусад

2012 оны 07-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Эдгээр нь бас л таны урлалд тус болох зүйлс байгаа.

Picture 5889photophoto

 Дэлгэрэнгүй»

Торго мэт урлалын эсгий

2012 оны 07-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Орчин цагийн эсгий урлалд дурлах болоод удаж байгаа ч захиж авчруулсан хэдэн эсгий маань дороо дуусчих гээд байдгаас болоод олигтой ч юм хийж чадахгүй байсан билээ. Тэгээд ч энэ чиглэлээр тусд нь өөрөө юм хийж хөгжүүлье гэж бодож явдаг байсан юм. Бодлоо ажил хэрэг болгох цаг нэгэнт иржээ. Учир нь олдохгүй байдаг байсан үндсэн түүхий эд болох урлалын эсгий маань одоо таны гар дээр очиход нэгэнт бэлэн болсон байна.

 Дэлгэрэнгүй»

Алив дэвсгэрээ ав агаарт гарч амаръя:)

2012 оны 06-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Зун болохоор бүгд л нар салхинд гарч байгалийн сайханд зүлэг ногоон дээр нэг дэвсгэр дэвсээд идэж ууж байгаад л хэвтдэг дээ. Тэр дэвсрэг маань юу байдаг билээ.  Нөгөө л орны бүтээлэг, хөнжил, гудас гээд гэртээ байдаг дэвсчихмээр юмаа хамаад гардаг шүү дээ. Зориулалтын дэвсгэр байдаг ч чийгнээс хамгаалж байгаа нь гээд тухгүй биеэнд наалдсан гялгар юмнууд байдаг. Тэр л гялгаруудыг ашиглаад чийгнээс ч хамгаалдаг, хэвтэхэд зөөлөн тухтай дэвсгэр хийе гэж бодоод бараг жил болсон юм. Тэгээд тэр санаагаа энэ 10-н хэд хоногт хамаг ажлаа хойш тавьж байгаад хэрэгжүүлэх гээд үйлээ мэтгэж, үзэж тарж байж саяхан дууслаа. Их ч ажиллаа, их ч ядарлаа ёоох гэж хэ хэ. (Энэ сонгуульдсан хүмүүс бас дуусаад ингэх байх даа ккк.)

Ийм том юм анх удаагаа л хийж үзлээ. (290м*280м) Ганцаараа хийхэд хэцүү байсан үед нь нөхрөөрөө туслуулаад, хамжиж, элбэлцэж байгаад л хийсэн дээ. Харцгаа:)

Юу вэ, энэ чинь одоо? Жийнс үү:D

 Дэлгэрэнгүй»

ӨХ: Бор элсэн чихэр зөгийн балны гуужуулагч

2012 оны 06-р сарын 24 Нийтэлсэн Цэцгээ

Саяхан өөртөө зориулж нүүрний гуужуулагч хийж үзээд таалагдсан болохоор шууд л блогтоо оруулчихлаа. Зарим гуужуулагч арьсыг улам хуурайшуулах гээд байдаг бол энэхүү гэртээ хийсэн гуужуулагч тийм асуудал гаргахгүй гэдгийг амлаж байна. (Өөр дээрээ туршсан болохоор тэр шүү:)) Бас 100% байгалийн гаралтай ямар ч харшил нөлөөгүй гэхэд болно.

photo
 Дэлгэрэнгүй»

Аавын цамцаар юу хийх вэ?

2012 оны 06-р сарын 20 Нийтэлсэн Цэцгээ

Гэрийнхээ нэг эр хүнээс өмсөхгүй болсон даавуун цамцыг нь гуйж аваад бороотой уйтгартай энэ өдрүүдэд надтай хамт цагаа зугаатай өнгөрөөхийг хүсэж байгаа хүн байвал наашаа суу:)

 Дэлгэрэнгүй»

Зүүд шиг олон мөрөөдөл минь...

2012 оны 06-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Анх удаагаа л блог идэвжүүлэлтийн аянд оролцож байна. Сонирхолтой санагдаж байна өө ккк... Блогын маань "Мөрөөдлөө Бүтээнэ" гэсэн түлхүүр үгтэй нь таарсандаа ч тэр үү мөрөөдөмтгий болохоороо ч тэр үү ер нь мөрөөдлөө хуваацнаа. Алив бүгдээрээ сайхан мөрөөдөцгөөе:-P

 Дэлгэрэнгүй»

ӨХ: Үсний зүүлт хийх заавар

2012 оны 06-р сарын 14 Нийтэлсэн Цэцгээ

Энэ удаагийн ӨХ буландаа үсний даруулга хийх заавар оруулж байна. Энэ зааврын хувьд нэг онцлогтой. Юу гэхээр анх удаагаа бичлэг хэлбэрээр хүрч байгаа заавар юм. Хэрвээ та нарт таалагдаж байвал цаашдаа зарим заавраа ийм хэлбэрээр хүргэж байнаа. Энэ зааврыг нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо зааж өгч байсан юм:) 

Үсээ өөрсдөө гоёж

Үргэлж сайхан харагдаж яваарай:)

 Дэлгэрэнгүй»

Бид амьдралд хайртай:-)

2012 оны 06-р сарын 13 Нийтэлсэн Цэцгээ

Та нарынхаа хүсэлтээр Амьдрал гэсэн булан нээлээ. Ихэнхдээ эргэн тойрноо болон өөрийнхөө тухай бичнээ хэ хэ:) Oёж урлахаас өөр юу сонирхдог, юу боддог, юу хийдэг гээд л... зөндөө л юм бодогдож байна.

Photo: Саяхны нэгэн өдөр ойрхон салхинд гарч хүүхдүүдтэйгээ голын эрэг дээр тоглоод сайхан байлаа. Тэгэхэд энэ мод өөрийн эрхгүй анхаарлыг минь татаж нэгийг бодогдуулсан юм. Тэр унасан ч бусдаас илүү ногоорон ургаж байсан. Түүнд гол ойрхон байсан болохоор тэр. Яг л бид амьдралд сөхөрсөн ч тулж түших хайртай хүмүүс чинь хажууд үргэлж байдагтай адил. Бид амьдралд хайртай:)

***Саяхны нэгэн өдөр гэрийхэнтэйгээ ойрхон салхинд гарч голын эрэг дээр хүүхдүүдтэйгээ тоглоод сайхан байлаа. Тэр үеэр энэ нэгэн мод өөрийн эрхгүй анхаарлыг минь татаж нэгийг бодогдуулсан юм. Тэр унасан ч гэсэн бусдаас илүү ногоорон ургаж байсан. Түүнд гол ойрхон байсан болохоор тэр. Яг л бид амьдралд сөхөрсөн ч тулж түших хайртай хүмүүс чинь үргэлж хажууд байдагтай адил.***

Бид амьдралд хайртай:)

 Дэлгэрэнгүй»

Судалгаа маань дууслаа.

2012 оны 06-р сарын 11 Нийтэлсэн Цэцгээ

Судалгаа маань амжилттай дууслаа. Сэтгэл зүтгэл гарган оролцсон та нартаа маш их баярлалаа. Үр дүнд нь сэтгэл хангалуун байна. Хийж байгаа болон цаашид хийх зүйлсд маань тусгалаа олж ихэнхийг нь хэрэгжүүлж ажилланаа:)

Мөн цаашдаа ч гэсэн та нартайгаа санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, нээлттэй, байнга холбоотой байж хамтран ажиллахыг хүсэж байна.

Та нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе:)

 Дэлгэрэнгүй»

Одооноос эхлээд блог маань Өөрсдөө Хийе гэсэн булантай болж байна. Үүнийг Өөрөө Хийе гэсэн нэрийн доор ихэвчлэн шинээр бүтээдэг эсвэл зарим зүйлсээ өөрчилж огт өөр шинэлэг болгодог. Ингээд хамгийн эхний Өөрсдөө Хийе (ӨХ):

Зун болох гээд хэн хүнгүй сэтгэл догдлом, нартай, халуухан өдрүүдийг хүсэн хүлээж байна уу. Бас юу өмсөхөө төсөөлөн зарим нь бүр хувцасаа бэлдээд завгүй байгаа байлгүй:) Саяхан авсан даашинзанд чинь тохирох сандаал хэрэгтэй болсон бол наашаа анхаарлаа хандуулна уу. Хуучнаа түүнд тохируулаад янзалж яагаад болохгүй гэж!

Тийм байснаа ийм болно гэсэн үг:)

 Дэлгэрэнгүй»

Гар урлалыг хөгжүүлэх нь бидэнд хэрэгтэй

2012 оны 06-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Нэгэнт гар урлалтай холбоотой блог хөтөлдгийн хэрэг юу билээ энэ талаар өөрийн үзэл бодлоо блогтоо бичье гэж бодлоо. Сүүлийн хэдэн жилд гар урлалыг түлхүү сонирхож өөрийн хэмжээндээ судалж суралцаж байгаагийн хувьд өөрийн орны гар урлалыг дэлхийн жишигт хүрээсэй гэж үнэхээр их хүсэх болсон юм. Ингээд үүнтэйгээ холбогдуулан өөрөө өөрөөсөө ярилцлага авчихъя ккк.

- Манай улсад гар урлал хөгжиж байгаа юу? Тийм ээ хөгжиж байгаа, хүмүүс энэ салбарыг сонирхох нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэж итгэдэг. Харин дэлхийн хэмжээний төвшинд бол биш. Олон нийт гар урлал гэхээр цөөн хэдэн сонирхдог хүмүүсийн үйл эсвэл тодорхой зорилготойгоор хийгддэг нэг төрлийн бизнес гэж ойлгох нь элбэг. Гэтэл үнэндээ гар урлал маань бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Гараар бүтээгдсэн зүйлс илүү үнэ цэнэтэй, илүү байгальд ээлтэй байдаг. Тийм ч учраас дэлхий нийт гар урлал руу яг л эргээд органик зүйл рүүгээ тэмүүлж байгаа шиг л тэмүүлж байна.

- Бид өөрсдийн гэсэн уламжлалт гар урлалтай энэ талаар? Манай уламжлалт гар урлал бол үнэхээр гайхалтай тухайн хийж буй хүнээс авьяас, ур чадвар шаардсан ихэвчлэн урлаг тал руугаа хөгжсөн байдаг. Харин бид уламжлалт гар урлалаа хэрэглээ талруу нь давхар хөгжүүлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл би өнөөдөр зээгт наамал хийх аргаар хүүхдийнхээ өмдний өвдөгийг нөхөж, хувцсаа чимэглэж, гэрээ гоёмоор байна. Тийм хэмжээнд хүрч байж уламжлалт гар урлал маань орчин үетэйгээ зэрэгцэн хөгжиж шинэ техник арга барилаар баяжигдах юм. Магадгүй зарим хүмүүс зээгт наамлыг зөвхөн бурхан бүтээдэг урлал гэж боддог ч байж болох юм. Мөн зээгт наамал сурах тал дээр ч маш хязгаарлагдмал. Заавал нэг хүн дээр очиж шавь орж цаг заваа үрж байж сурах болдог. Гэтэл орчин үед хүн цагтай уралдаж амьдарч байна шүү дээ. Зээгт наамал хэрхэн хийх талаар гарын авлага байсан бол магадгүй би аль хэдийнээ сурчихсан байх байсан.

- Гар урлалын нийгэмд нөлөөлөх ач холбогдол? Гар урлал  нь хязгааргүй хэрэглээг хэдхэн хэрэглэгдэхүүнээр хангаж чаддагаараа нийгэм болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Ялангуяа сүүлийн үед НОГООН УРЛАЛ гэсэн нэрийн доор хоёрдогч болон хуучин, хаягдал юмсыг дахин шинэчлэх, сайжруулах өөр шинэ зүйл бүтээх зэргээр эдийн засгийн хэмнэлттэй байгальд ээлтэй гэдэг утгаар нь илүү хөгжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл хуучин юмаа дахин ашиглана гэдэг нь та харамч нарийн эсвэл боломжгүйдээ биш байгаль ээжийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хариуцлагатай иргэний хувиар хийж байгаа сайн үйл юм. Хэмнээд хэрэгтэй юмаа хийснээр эх дэлхийдээ хог болгож хаяагүй та сайн хүн юм. Харин гар урлалын эдийн засгийн ач холбогдлыг ажилгүйдэл ядууралтай холбож авч үзэх нь зүйтэй юм болов уу. Гар урлалд дурлаж түүнтэй нөхөрлөх болсон хүн ажилгүй бас ядуу байхгүй. Үүнээс илүү ач холбогдол гэж юу байхав.

- Бид яаж гар урлалыг хөгжүүлэх вэ? Хүмүүсийг чи одоо үүнийг хий гэж тулгах боломжгүй болохоор тэдний анхаарлыг татаж сонирхлыг төрүүлэх хэмжээнд гар урлалын бүтээлүүдийг сурталчилж хийх арга барилыг нь нээлттэй хүртээмжтэй байлгах хэрэгтэй. Гар урлал нь дан ганц сонирхолд тулгуурлаад зогсохгүй тухайн хүний тулгамдсан асуудлыг шийдэхэд нь тусалдаг эсвэл шууд нөлөөлдөг байх нь чухал. Дуртай юмаа хийж хэрэгтэй зүйлээ олж авч чадаж байвал сайхан шүү дээ. Гар урлалаар дагнан үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүд болон мэргэшсэн хүмүүс нь хоорондоо нягт уялдаа холбоотой байж энэ талаараа нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй. Чимээгүй хийх гэдэг үг гар урлалд тохирохгүй. Би нэг удаа "Би чимээгүй л юмаа хийж байвал болоо" гэж  нэг урлаачийн хэлэхийг уншиж байсан. Тухайн хүний хувьд чимээгүй хийх нь амар боловч энэ нь гар урлалыг хойш чангаана уу гэхээс урагш чиглүүлэхгүй. Ямар ч өрсөлдөөн, ямар ч мэдээлэлгүйгээр гар урлал хөгжихгүй. Урлаачид маань шинэ арга барил шинэ бүтээлүүдээ байнга сурталчлан таниулж өрсөлдөж нээлттэй байснаараа өөрөө ч хөгжинө урлалаа ч хөгжүүлнэ гэж бодож байна.

-Манай орны хувьд гар урлалын тулгамдсан асуудал? Мэдээлэл, оролцоо, хэрэглээ энэ гурваар гар урлал нь тэжээгдэж байдаг болов уу. Хэдийгээр бид интернет болон бусад эх үүсвэрээс дэлхийн гар урлалын хөгжлийг шууд тусгаж авч байгаа ч энэ нь хангалтгүй юм. Бидэнд илүү их мэдээлэл хэрэгтэй болохоор хийх юм их бий. Гар урлалын салбарт идэвхтэй оролцогчид буюу урлаачид байх хэрэгтэй. Тэд нь бусдыгаа уриалан үлгэрлэн дагуулж гар урлалаа авч явдаг хүмүүс юм. Харин гар урлал нь хэрэглээнд тулгуурлан хөгжиж байвал илүү үр дүнтэй өргөн хүрээнд нэвтрэх боломжтой юм. Зүгээр л энгийн жишээ татахад охин чинь өөрт  хэрэгтэй үсний даруулгаа өөрөө хийгээд зүүчихдэг, чи өөрөө бухимдал төрүүлсэн ажлын дараа дуртай юмаа хийгээд тайтгарчихдаг байх нь материаллаг болон сэтгэл санааны хэрэгцээг хангаж байгаа бус уу. Тэгэхээр бид гар урлалыг цогцоор нь хөгжүүлж байж амжилтанд хүрнэ.

- Гар урлал болон оюуны өмч? Гар урлал бол цэвэр даган дуурайх үйл юм. Даган дуурайж сураад дараа нь илүүг сэтгэн бүтээх нь гар урлалын хөгжил мөн. Өөрөөр хэлбэл тэр намайг дуурайсан байна тэр тэрнээс санаа авсан байна гэдэг нь сонин биш тэр илүү гоё хийсэн байна тэр илүү өөр аргаар өөрөө сэтгэж хийсэн байна гэдэг нь чухал. Түүнчлэн бусдын хийсэн бүтээлд хүндэтгэлтэй байж оюуны өмч гэдэг утгаар нь хандах нь зүйтэй. Энэ нь гар урлалын үнэ цэнийг өсгөж дахин давтагдашгүй байхад нь нөлөөлдөг. Хэдийгээр яг дуурайлгаж хийсэн байсан ч эзэн нь бүтээлээ таньдаг шүү дээ. Тэгэхээр дуурайж хийх гэдэг гар урлалд энгийн зүйл. Харин бусдын бүтээлийг өөрөө хийсэн юм шиг хандаж эх сурвалжаа дурдалгүй өөрийн мэдээлэлдээ ашиглах нь туйлын буруу үйлдэл юм. Орчин үед энэ тал дээр маш их анхаардаг болсон. Тийм болохоор гар урлал болон түүнтэй холбоотой бүтээлүүд нь хэнийх болох нь үргэлж тодорхой байдаг.

- Гар урлалын хүүхдэд нөлөөлөх нөлөө...? Гар урлал нь хүйс болон насны хязгаар байхгүй тул хэнийг ч уруу татаж болдгоороо давуу талтай. Ялангуяа та хүүхдээ ямар нэгэн урлал сонирхдог болгох, сонирхдог бол хөхүүлэн дэмждэг байх  хэрэгтэй. Хэдийгээр таны хүүхэд өөр мэргэжилтэй болох байсан ч энэ түүний ажилдаа бүтээлч хандаж бусдаас илүү сэтгэж хийх чадварыг нөхцөлдүүлдэг юм. Тийм ч учраас гадны орнууд хүүхдээ багаас нь бүтээлч юмхнаар юм хийх чадвартай болгох тал дээр нь онцгойлон анхаардаг байна.

- Төгсгөлд нь нэмж хэлэхэд...? Хэдийгээр би тийм мундаг урлаач биш ч гэсэн өөрийн сурч мэдсэн олж авсан бяцхан зүйлсээ та нартайгаа хуваалцаж хэр чадлаараа хэн нэгэнд тус болж байгаадаа баяртай явдаг. Энэхүү бичлэг ч гэсэн хэн нэгэн хэрэгтэй хүнд хүрч нэгийг бодогдуулж хоёрыг сануулаасай гэж хүснэм. Урлахуй бол миний хувьд одоо ч ирээдүйд ч үнэнч анд, үйл хэрэг маань юм. Ингэтлээ дурласан учраас тэгтлээ урлах дуртай:))

Үйл тань уран үйлс тань өөдрөг байг:)

 Дэлгэрэнгүй»

Хөнжлийн даавуу

2012 оны 05-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Хөнжлийн даавуу оёх хэн бүхэнд амархан санагдаж байгаа болов уу. Харин зүгээр л хоёр хэсэг даавууг нийлүүлэх биш арай өөрөөр хийгээд үзээрэй.

 Дэлгэрэнгүй»

Гоё өдөр гоёмсог бэлэг

2012 оны 05-р сарын 23 Нийтэлсэн Цэцгээ

Өнөөдөр чинь гоё гоё бэлэг авдаг бас бэлэглэдэг өдөр үү дээ:) Уугий-тайгаа уулзаж хумбага хийгчээ өгсөн харин Уугий надад ийм гоё бэлэг өгсөн. Мааш их баярласан шүү. Их хөдөлмөр шингэсэн үнэхээр гоё бүтээл байгаа биз.

 

Ийм сайхан сэтгэл шингэсэн бэлэг авсандаа баярлаад блогтоо оруулаад л сууж байна даа. Миний бяцхан бэлэг ийм мундаг хүнд очсонд  сэтгэл их хангалуун байгаа:)  Манай Уугий үнэхээр сэтгэл татам ухаалаг сайхан хүн байна лээ. Бас үнэхээр мундаг ээж:) Хүсэж мөрөөдөж хийж бүтээж байгаа бүхэн чинь сэтгэгчилэн бүтэж үргэлж аз жаргалтай яваарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Яагаад ч юм бид ярилцахад их сонирхолтой сайхан байсан.  Би  ярих гээд бараг явуулах дургүй л байлаа хэ хэ. Ээж бид нар чинь нэг гэрээсээ гарахаараа олон зүйлийг амжуулах хэрэгтэй байдаг болохоор Уугий маань ажилтай болоод явсан. Дахиж уулзана шүү гээд л салсан даа. Өө нээрээ яриандаа болоод блог хаягыг нь авахаа мартсан байна лээ. Надад илгээчихээрэй:)

Дараа нь бас найзуудтайгаа хальтхан уулзаад нэг найз маань гадагшаа явж ирсэн гээд нэг гоё бэлэг өгсөн. Яг авна даа гэж бодож байсан зүйл маань байсан болохоор их баярласан шүү найз минь.

Бэлэг бүхэнд сэтгэл шингэдэг болохоор бэлгээр дамжуулан бид нэг нэгэндээ сайхан мэдрэмжийг, баяр хөөрийг өгөх юм.

Бэлгээр дүүрэн яваарай:)

 Дэлгэрэнгүй»

Орны углаас даавуу хийх

2012 оны 05-р сарын 20 Нийтэлсэн Цэцгээ

Орны даавууг матрасандаа углачихдагаар хийвэл хичнээн амар бас цэмцгэр байх билээ. Гол нь пүрштэй гудсанд углаас хийх нь жийрэгтэй бас гудас цэвэрхэн байхад их үүрэгтэй. Тиймээс би дандаа углаас хийчихдэг.

Углаас хэрхэн хийх зааврыг оруулж байна дагаад хийгээрэй.

Эхлээд даавуугаа гудас дээрээ өнгийг нь доош харуулан дэлгээд хааш хаашаа 7-10 см илүү гаргаж эсгэнэ.

 Дэлгэрэнгүй»

Орны гудас хийх талаар

2012 оны 05-р сарын 13 Нийтэлсэн Цэцгээ

Гэр зуураа хийх үйл урлалтай чинь холбоотойгоор ор дэрний хэрэглэл хийх цурвал зөвөлгөө болон заавар оруулахаар боллоо. Та нар минь дагаад хийгээд байгаарай. Эхлээд орон дээрээ юу тавьдаг билээ тэрнээс л эхлэе:)

Гудас

Охин маань томроод тусдаа унтах болсон тул ахын орон доор унтах болох нь тэр. Ах бол ер нь ороо бараг ашиглаагүй дээ. Харин дүү дуртай нь аргаггүй унтаад байгаа. Ингээд орыг нь охиндоо зориулж өөрчилж сайжруулах хэрэгтэй болсон юм.

 Дэлгэрэнгүй»

Хумбага хийх заавар

2012 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Цэцгээ

Та нартаа амалсан ёсоороо хумбага хийх заавраа оруулж байна. Уг нь аль дээр оруулах гээд зааврынхаа зургыг авчихсан байсан ч эргээд олдохгүй байсан юм. Тэгээд саяхан хамаг багцагаа ухаж байж олж аваад бөөн баяр сууж байна.

Хумбага бол 18-с 19-р зууны үеийн Англи улсад анх үүсэн бөгөөд анх Балжингарам /хамба шарилж/ цэцгийн нэрээр нэрлэгдэж байснаа хожим 1930-д оны үеэс еөү-еөү нэрээр нэрлэгдэх болсон.

 Дэлгэрэнгүй»

Маш их БАЯРЛАЛАА:)

2012 оны 05-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хэн нэгэнд итгэл өгөх, урам зоригыг нь сэргээх,  шинэ хүсэл мөрөөдөлд хөтлөх, урмын сайхан үг сонсох, чин сэтгэлээсээ нэгэндээ туслах, туслуулах гээд л энэ бүхэнд тэрхүү сэтгэл гээч нь хөөрөн догдолж дахиад юу ч байсан хиймээр болж, тэр сайхан мэдрэмжийг дахин дахин мэдрэхийг хүсдэг. Сэтгэлийн сайхан үгсийг бид өдөр бүр сонсоод байж чаддагүй ч сонсох бүрдээ өөртөө улам итгэлтэй болж эрч хүчийг мэдэрдэг болов уу. Бараг өдөр бүр л ойр дотныхон найз нөхдөөсөө ч сонсож байгаагүй тийм гоё үгсийг хэн нэгэн надад зориулан блог дээр маань үлдээсэн байдаг. Заримдаа баярласандаа болоод очоод тэврээд авмаар тийм гайхалтай үгсийг та нар надад бэлэглэдэг юм шүү. Би сэтгэл хөдлөлд дуртай түүнийгээ ч нуухыг хүсдэггүй. Сэтгэл хөдөлсөн үе гэдэг бол надад аз жаргал байдаг. Тэгэхээр та нар минь надад аз жаргал бэлэглэдэг юм шүү.

Гэнэтийн бэлэг гэсэн бичлэг дээрх хүмүүсийн сэтгэгдэл надад нэгийг бодогдуулсан. Юуг гээч! Би та бүхэндээ зориулж илүү ихийг хийх ёстой юм байнаа гэж, одоо хийж байгаа маань үнэхээр чамлалтай байна. Би улам илүү хичээх болноо. Яагаад би заавал бүх заавраа өөрөө гаргаж өөрийнхөөрөө цагаа үрэн байж хийдэг вэ гэхээр энэ цахим орон зайд урлалтай холбоотой Монгол хүний хийсэн заавар зөвөлгөө байгаасай бид гадныханаас илүү юу гэхээс дутахгүй шүү гэдгийг л харуулахыг зорьж ингэж хичээдэг юм. Бид бусдаас суралцах хэрэгтэй бүр маш сайн. Хамгийн гол нь эргээд бүх зүйлийг чи өөрийн болгохдоо өөрийнхөөрөө байж бүр илүүг бүтээх ёстой гэж бас боддог. Хэрвээ та бүхэн миний нэгэн адил блог нээхээр төлөвлөж байгаа бол заавар, зураг, бүтээл зэргээ аль болох өөрөө хийх гэж хичээж байгаарай. Тэгвэл энэхүү урлал маань жинхэнэ утгаараа хөгжихид та хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм шүү. Хамтаа хичээж орчин цагийн урлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлээрэй. Та нартаа маш их баярлалаа.

Батир-н амжилт, Макү-н урам зориг, Үнэн үг-н гэртээ урлалын булантай болсон явдал, Уугий-н дуртай зүйлдээ цаг гаргах болсон нь, Можко-н шинэ блог, шинэ мэдрэмж, Болороо-н эсгүүрийн сургалтанд бүртгүүлсэн явдал, Лиля-н оёдлын машин авах гэж байгаа нь,  гээд л ямар гоё юм бэ үүү үүү:D, би та нараар маш их бахархаж байна. Та нар үнэхээр мундаг шүү. Та нартаа улам их амжилт, аз жаргалыг хүсье.

Сэтгэгдэл үлдээсэн бүх хүндээ л бэлэг өгмөөр байна. Гэхдээ тэгэх боломжгүй болохоор удахгүй хумбагыг хэрхэн гараараа хийх заавраа оруулнаа. Харин энэ олон сэтгэгдэлүүдээс заавал нэгийг сонго гэвэл...

 Дэлгэрэнгүй»

Гэнэтийн бэлэг

2012 оны 05-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

За энэ бол нөгөө 1000 дахь сэтгэгдэлийн эзэндээ өгөх бэлэг маань очих ёстой эзэндээ очилгүй өөр хэн нэгэн хэрэгтэй хүнд очих гээд хүлээж байгаа нь энэ. Жулиа маань надад олдохгүй хоёр завгүй хүн учраа олохгүй байсаар байтал бэлэг маань бэлэг биш болох гээд болдоггүй. Мэдээж Жулиадаа тохирох шагналыг нь өгнө. Өөрөөр хэлбэл өөрт нь таалагдах болов уу гээд H&M-н хүзүүний зүүлт захиж авчируулж байгаа. Жулиа надруу ярьж байгаад ирээд бэлгээ авчихаарай:)

Харин энэ хумбага хийгчээ үнэхээр авахыг хүссэн бас гоё сэтгэл хөдөлгөм сэтгэгдэл үлдээсэн хүнд зүгээр л бэлгэлчихэе:) Нэг хүн нэг л сэтгэгдэлийг зөвхөн энэ бичлэгийн доор  үлдээнэ!  Сэтгэгдэл авах эцсийн хугацаа 5-р сарын  7-ны 12 цаг хүртэл үргэлжилнэ. Та нартаа амжилт хүсье:D Сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Миний хувьд дахиж тодорхой тоон дээр азтан гэж сэтгэгдэл шалгаруулж байхаа болихоор шийдсэн. Хэрвээ тэгэхээр бол зарлахгүйгээр зүгээр л гэнэт хэлж байвал гоё юм уу гэж бодлоо.

Амжилт хүсье!

 Дэлгэрэнгүй»

Цаасан бөм бөм хийх арга

2012 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ

Өө яаж байнаа:( Нэг бичлэгээ 2 дахин бичдэг байна шдээ. Ядаж байхад ихийг хэлэх үү. Гөүгөү маань ингээд гацаад биднийгээ илүү цагаар суулгаад байдаг юм аа:'(

Зааж өгөхөөр төлөвлөсөн зүйлсийн жагсаалтанд цаасан бөм бөм ороод бас л нэлээд удсан байна. Миний бичлэг оруулах хурдаар бол та нарынхаа урмыг хугалахаар удаан байдаг. Нэг бичлэг оруулах гэж өдрийн хагас заримдаа бараг 2 өдөртэй тэнцэх ажил болдог болохоор үнэндээ амжихгүй юм. Хажууд байгаа хоёр зулзагаа анхаарах, өөр бусад ажлаа амжуулах хэрэгтэй байдаг, болдогсон бол энэ нэг биеэ 10-р үржүүлэх юмсан ккк:)) Нэг нь хүүхдүүдээ хараад бас хамтдаа тоглоод л, нэг нь ажлаа хийгээд л, нэг нь юмаа оёод л, нэг нь Blog-оо хөтөлж бичлэг шахаад л, нэг нь гэрээ цэвэрлэж тохижуулаад л, нэг нь дэлгүүр хэсэж найзуудтайгаа уулзаад л, нэг нь гоо сайхандаа анхаарч иллэгт орж үсээ засуулаад л, нэг нь юм уншиж тархиа цэнэглээд л, нэг нь нээх гоё хоолнууд  хийгээд л, нэг нь зүгээр л юу ч хийхгүй зурагт үзэж сайхан амарч унтмаар байна өө:))

Цаасан бөм бөм хэрхэн хийхийг зааж өгөөч гэж хүмүүс их хүсдэг юм. Тэгээд цаг зав гарган цаасааар бөм бөм хийх аргаа оруулж байна.

 Дэлгэрэнгүй»

Нөхөөс

2012 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

Би нөхөөст дуртай. Нөхчихсөн зүйл нэг л хөөрхөн харагдаад байдаг юм. Ялангуяа хүүхдүүдийнхээ өмдийг болж л өгвөл нөхөж өгдөг. Мэдээж зүгээр нэг нөхөөс биш зөвхөн тэр цоорхойд тохирсон онцгой нөхөөс тавихыг хүсдэг. Сүүлийн үед ялангуяа тохойны нөхөөс хувцас загварт их анзаарагдах болсон байна лээ. Эмээ маань цоорхой зүйлийг тэвчдэггүй хүн байж билээ. Онгойж явахаар умайж яв гэж хэлээд л уранхай цоорхойгоо нөхөж суудагсан. Өөрийнхөө хийсэн нөхөөсүүдийнхээ зургыг орууллаа:)

Хүүгийн маань жийнсний нөхөөс. Ард талын халаасны бичгээс нь санаа аван хийсэн. Би Лондонд хайртай.

 Дэлгэрэнгүй»

Охиныхоо даашинзыг нэгээр нэмчихлээ

2012 оны 04-р сарын 11 Нийтэлсэн Цэцгээ

Охиндоо нэг даашинз бараг л 15 минутанд хийчихлээ. Яаж вэ, гэж үү. Өмсдөггүй майк-аа л өөрчилсөн юм. Хэрэг болохгүй байлгаж байхаар хөөрхөн охиноо гангалчихлаа. Иймэрхүү хувцасыг даашинз болгоход хэтэрхий амархан болохоор ахиад өөр өмсдөггүй эсвэл загвар нь хуучирсан юм юу байна гэж хайж үзсэн чинь бас нэлээд хэдэн өөрчилчихмөөр юмнууд байнаа байна. За тэр яахав хялбархан заавартай хөөрхөн даашинзаа хэрхэн бүтсэн талаар тайлбарлая.

 Дэлгэрэнгүй»

Сайхан

2012 оны 04-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Энэ бичлэгээ зүгээр л САЙХАН гэж нэрлэмээр байна. Өнөөдөр миний хувьд их сайхан өдөр байлаа. ''SunShine''-хаа зохион явуулсан My style 2 -д оролцоод бэлэг бэлгийн дээд сайхан номоор шагнуулсандаа, мөн үнэхээр гайхалтай сайхан бас үзэсгэлэнтэй бүсгүйтэй дотно танилцаж сайхан яриа өрнүүлсэндээ үнэхээр их баяртай сайхан байна.

 Дэлгэрэнгүй»

Эх хэл минь

2012 оны 04-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

Огт хөндлөн нэг бичлэг оруулчихая:) Бидэнд заримдаа хийж байгаа ажил мэргэжилээсээ болоод шинээр орж ирж буй гадаад үгийг эх хэлрүүгээ зөв буулгах хэрэгцээ их гардаг билээ. Энэ ч үүднээс саяхан нээгдсэн Монгол хэлээ аваръя гэсэн нэр бүхий Facebook-д нэгдсэн юм. Надад үнэхээр их таалагдаж байгаа болохоор та бүхнийг бас эх хэлээ аврах их үйлсд нэгдээрэй гэж уриалж байна. Бид харь хэлийг сайн мэддэг байж болно харин эх хэлээ төгс мэддэг байх хэрэгтэй. Хүн насан туршдаа суралцдаг нь үнэн юм бол эх хэлээ ч гэсэн улам сайн мэдэж баяжуулж хайрлан хамгаалж байх нь бидний үүрэг. Зүгээр л хичээхэд л болох юм. Орос хэлтэй нэлээдгүй хутгалдсан монгол хэл маань Англи хэлэнд бараг дагаар орох гээд байгаа энэ цаг мөчид бид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Магадгүй таны ч гэсэн ажил мэргэжилийн онцлогоос болоод харь үгсийг шууд авч хэрэглэх гээд байвал эсвэл танд оносон сайхан монгол үг байвал энэ Facebook-д нэгдэж өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Тухайн Facebook хуудасны гол зорилго болон та яаж нэгдэх зааврыг ийшээ орж үзээрэй.

Мөн Монгол хэлээ аваръя -с иш татсан сануулга үгс:

- Улс орны хөгжлийг даган англи үгс хэт богино хугацаанд олноороо орж ирсэнээс үүдэн бид англи хэлэнд монгол хэлээ бараг дагаар оруулахад хүрэх гээд байгаа. Энэ чигээрээ явбал хэрэглэж байгаа үгсийн тань 90 гаран хувь нь англи болох магадлал бий. Жишээ нь, драмын театрын билетын кассанд оочерлов, одоо ч ингэж ярьдаг байх аа, орос хэл ингэж чадсан байхад англи хэл үүнийг хэд нугалж чадахаар болчихлоо.

-  Англи хэлэнд одоо бараг 3 сая үг байна, монгол хэлний 200 мянган үгтэй толь бидэнд бий билүү. Бидний ярианы үлдсэнийг харь үгс дүүргэхээр бид нар англиар ярих уу, монголоор ярих уу, бод доо
-Монгол хэл бол хятад, англи, орос гэх мэт хэлнүүдийн холимог юм гэж тэр эрдэмтэн мэргэд чинь удахгүй тодорхойлно доо. Монголчууд бусдын хийж, зохиож, бүтээж байгаагүйг бий болгоод ирэхээр аяндаа монгол үгс бас бусад хэлэнд зээлдэгдээд ирэх цаг үе ойрхон байгаа.
- Үг түүхийн явцад хувирдаг, гэхдээ голчлон өөр хэлэнд зээлдэгдээд, нэрлэсэн зүйл нь өөрчлөгдөөд, хүмүүс өөрчилж нэрлэхээр шийдээд гэх мэт шалтгаанаар. Үгийг "хөгжилд" нь даатгаж болно, угаасаа хөгжөөд хөгжөөд нэрлэсэнээ ч оноогүй үгс аль ч хэлэнд олон, харин хэлийг бусад хэлэнд дагаар ороход хүргэж болохгүй.
Энэ аянд идэвхтэй оролцоорой гэж Хэрэглээний урлал blog-c уриалж байна.

МОНГОЛ ХЭЛ

Чихний чимэг болсон аялгуу сайхан МОНГОЛ ХЭЛ

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би!

Урьдын бэрх цагт улс МОНГОЛ-ын хэт заяаг

Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн

Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн

Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

 Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт

Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч

Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт

Хөгжим мэт яруу баясгалант МОНГОЛ ХЭЛ мину! ...

Билгүүн их номч Б. Ринчен

гэж нэгэнтээ шүлэглэж байсан хүний энэ сайхан шүлгийг олон ч удаа уншиж уралдаан тэмцээнд оролцож байсан хүүхэд насаа дурсахад сайхан байна. Өдгөө харь хэлэнд автаад байгаа эх хэлээ бид өөрийн чадахаараа аврах нь зөв билээ.

...Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл чинь

Чиний мэдэхгүй харь үгсээр дүүрээд ирэхийн цагт

Чигчийхэн чинээ үр чинь чамайг Daddy, Mommy гэж дуудвал

Чи хэнийг ч буруутгаж үл чадах вий

Сонсох бүр яруу баялгыг нь гайхан баясах эх хэл чинь

Солгой муруй харь хэлтэй хутгалдаад ирэхийн цагт

Сонор сэрэмжээ алдан эх хэлээ бузарласаны гайг

Согтуу юм шиг байсан өөрсдөөсөө эрээрэй

Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл чинь

Хөөрхийлэлтэйгээр харийн хэлэнд уусахын цагт

Хэн болсоноо мэдэхгүй дэмий л амаа барих

Хойч үе минь биднийг өршөөхгүй байлгүй дээ... гэж чадан ядан өөрчилж бичлээ. Учир нь энэ шүлгэнд Монгол хэлийг маань хамгийн сайхнаар дүрсэлсэн байдаг. Харин ийм болгоод уншаад үзвэл танд нэгийг бодогдуулах бизээ.

 

Эх хэлээ хайрлая, хамгаалая.
 Дэлгэрэнгүй»

Support me! For ''My Style 2''

2012 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Цэцгээ

Цаана чинь SUNShine маань гоё уралдаан зарласаныг мэдсэн л биз дээ. Блогчид маань  оролцоод эхэлчихсэн байх тийм үү. Хувцас загварт дуртай болохоороо SUNShine - ны блогоор нь үргэлж зочилдог. Хувцас загвар, зөвөлгөө, урлаг соёлын тухай өргөн хүрээний мэдээллийн багтаасан үнэхээр сайхан блог шүү. Энэ удаагийн уралдаанд оролцоно гэж бодож явсаар хэд ч хоночихов. Бичлэгээ оруулж амжихгүй байсаар нэлээд удчихлаа.

Бага байхдаа өөртөө хувцас хийж өмсөх их дуртай байж билээ. Бас болоогүй ээ болж өгвөл өөрөө хийсэн гэдгээ мэдэгдүүлэхгүй гээд л (ичдэг байсан юм шиг байгаан)  их л хичээдэг байж билээ. Загвар зохион бүтээгч болно гэж мөрөөдөж хүсдэг байсан ч тийм тохиромж бүрдэлгүй нэг л мэдэхэд хүсэл сонирхолоороо биш ашиг сонирхолоороо мэргэжилээ сонгочихсон юмдаг. Тэр мэргэжилээ сонгож, эзэмшихээр хүссэн цагаасаа эхлээд дуртай зүйлээ бараг мартаад бүхнийг тэр мэргэжилдээ зориулдаг байсан ч хүний дуртай зүйл хэзээ хойно ч гэсэн сайхан бүхнийг агуулан өөрт нь нуугдаж байдаг гэдгийг дахин олж нээсэндээ би одоо ч баяртай явдаг. Одоо ч өөртөө хувцас  хийдэггүй л дээ бас л нөгөө муухай болчих вий гэсэн болгоомжиллоосоо болоод:Р Гэхдээ энэ уралдаанд өөрийнхөө хийсэн бүтээлээрээ оролцвол илүү гоё юм шиг санагдаад байна. 

Жирэмсэн байх үедээ пальто өмсөх гэхээр таарах юм олдохгүй байхаар нь Урлах эрдмийн нэг сайн хийдэг гэгдсэн оюутанаар (нэрийг нь сайн санахгүй байна уучлаарай) энэ хүрмийг хийлгэсэн юм. 

Илүү гарсан ноосон даавуугаа хадгалж байгаад бараг жилийн өмнө энэ юбкыг хийсэн юм. Тэгээд энэ бүтээлээрээ оролцохоор шийдлээ.

 Дэлгэрэнгүй»

Гал тогоо ба оёхуй. Цуврал 4

2012 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Цэцгээ

Гялгар уут хадгалагч.

Хүнс цуглуулах бүрд овоороод байдаг гялгар уутуудыг ингэж цэгцэлээд хэрэгтэй үед нь дахин ашиглаарай. Хүмүүс ингэж цэгцэлдэгийг хараад шууд л таалагдсан. Үнэхээр гэрт бүхэл бүтэн нэг шүүгээг эзэлээд байсан уутуудыг ингэж цэгцэлсэндээ их баяртай байгаа. 

 Дэлгэрэнгүй»

Гал тогоо ба оёхуй Цуврал 3

2012 оны 03-р сарын 12 Нийтэлсэн Цэцгээ

Гал тогоо ба оёхуй цуврал маань үргэлжилж байна. Энэ удаад ширээний бүтээлэг болон тавагны суурь хийснээ орууллаа.

Гараараа оёсон бүтээлэг бас тавагны сууриуд нь таны гэр бүлд дотно сайхан уур амьсгал бүрдүүлээд зогсохгүй гэрийн дотоод засалд чинь өнгө нэмэх болно. Учир нь та өөрөө хүссэнээрээ тохируулж хийж чадах билээ. Сандалын бүрээсийг бас нэлээд дээр үед оёсон юм байна. Зөөлөн үслэгдүү даавуугаар хийсэн болохоор суухад тухтай байдаг юм. Ганц гэм нь оёж байх үедээ гэрт маань цас орчихсон мэт, би өөрөө хун шувуу шиг болчихсоныг эс тооцвол хэ хэ.

 Дэлгэрэнгүй»

1000 дахь сэтгэгдэлийн Азтан тодорлоo!

2012 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

За ингээд азтан маань маш ширүүн өрсөлдөөн дунд тодорлоо. Блогоо чат болохоос нь өмнө зосоох хэрэгтэй байх гэж бодлоо хэ хэ. Та нарын бүх сэтгэгдэлийг уншлаа бас хөгжилтэй байлаа. Мэдээгүй мөртлөө байнга ордог намайг дэмждэг адилхан сонирхолтой хүмүүс байсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ би хангалттай эрт хугацаанд зарласан гэж бодоод байгаа. Бичлэг бүрийнхээ доор сануулж байсан. Энэ удаад амжаагүй тэр хүмүүстээ дараа заавал азтан болоорой гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна.

Олон зүйл нуршилгүй миний блогын 1000 сэтгэгдэлийн азтан бол:

 Дэлгэрэнгүй»

1000 дахь сэтгэгдэлийн эзэндээ өгөх бэлэг

2012 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Цэцгээ

Блогоор маань зочилж урмын сайхан үгсээ харамгүй зориулдаг олон хүмүүсийн сайхан сэтгэлээр миний блог тэжээгдэж тэтгэгддэг. Тийм болохоор тэр л хүмүүст бяцхан бэлэг болгож тэр дундаа өөртэйгээ ижил сонирхолтой хэн нэгнийг баярлуулах үүднээс энэ бэлгийг бэлдлээ.

 Дэлгэрэнгүй»

Шинийн 3-ны бүтээл

2012 оны 02-р сарын 28 Нийтэлсэн Цэцгээ

Блогоор маань байнга зочилдог зарим нь Шинийн 3-ны бүтээл гэхээр бараг л ойлгож байгаа байх. Гэхдээ энэ жил хамаатныхаа хүүхдийн даахины найранд яваад бүтээлээ тэр өдөр нь дуусгаж амжаагүй. Ямартай ч амжиж эсгээд орхичихсон байсан юм.

 Дэлгэрэнгүй»

Гал тогоо ба оёхуй. Цуврал 2

2012 оны 02-р сарын 18 Нийтэлсэн Цэцгээ

Гал тогоондоо зориулж хийсэн дараагийн зүйл бол Хормогч.

Хийхэд ч амархан байх. Анх хөдөлмөрийн хичээл дээрээ хормогч оёхыг заалгаж байснаа дурсчихлаа. Нээх цагаан өнгийн даавуугаар хийж байсан юмдаг.

 Дэлгэрэнгүй»

Гал тогоо ба оёхуй. Цуврал 1

2012 оны 02-р сарын 16 Нийтэлсэн Цэцгээ

Охид бүсгүйчүүд маань галын өрөөнийхөө тохижилт болон бусад зүйлсд ихээхэн анхаарал тавьдаг шүү дээ. Харин миний хувьд галын өрөө болон хоолны ширээнийхээ хэрэгсэлээ оёж урлаад саяхан дуусгалаа. Үүнийгээ цуврал байдлаар бичлэг болгож оруулж байна.  Уг нь аль намар эхэлж байсан болохоор өнгө болон хээ нь намрыг санагдуулам байж магадгүй. Удахгүй сар шинэ болно шинэхэн бүтээлээрээ галын өрөөгөө чимнээ. Гэрийн чинь зүйлс гэрт чинь хийгдсэн байвал гоё л биз дээ. Намайг дагаад хийгээрэй.

Тогооны бариул

Эмээ маань тогооны бариулаа хэд хэдээр нь хийгээд тавьчихдаг байж билээ. Зузаан бор эсгийг дөрвөлжилж хайчлаад нэг талд нь хулдаас бариад оёчихдог байсан. Сүүлийн үед тогооны бариул гэхээсээ илүү гал тогооны бээлийг ихэнхдээ орлуулан хэрэглэж байгаа байх. Харин миний хийсэн энэ жийргэвч маань бээлий гэхээсээ илүү бариултай төстэй болсон.

 Дэлгэрэнгүй»

Хайр урлах өдрүүд

2012 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Цэцгээ

Хайрын баяр болох гээд хайртай хүмүүсээ баярлуулах өдрөө хүлээж ядан сууна уу. Заавал 14-ны өдрийг хүртэл хүлээх хэрэггүй. Хайрын өдрөө угтаж хайрын төлөөлөл болох зүйлсийг өдөр бүр хайртай хүмүүстэйгээ хамтдаа хийж бас урлаарай. Хайрын баяр нь зөвхөн дурлалт хосуудынх гэж явцууралгүйгээр өөрийнхөө хайртай гэсэн бүх хүмүүсээ баярлуулдаг тэдэндээ ямар их хайртайгаа илэрхийлдэг тийм өдөр гэж би ойлгодог. Ингээд 14-г хүртэл өдөр бүр хайртай хүмүүсээ жаахан ч гэсэн баярлуулаарай.

Жич: Өнөөдөр хийсэн зүйлс,,,

Өглөөний цайны ширээн дээрх өндөг талх хоёроо хайраар амтал.

 Дэлгэрэнгүй»

Цахилгаан Маквин ''Би бол хурд'' 4-р уралдаан

2012 оны 01-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

Энэ сард олон төрсөн өдөр болдог ч миний хүүгийн төрсөн өдөр хамгийн гоё бас урд урдынхаасаа илүү сайхан болсон. Хүү маань Цахилгаан Маквины улаан фэн болоод удаж байгаа болохоор төрсөн өдрийг нь түүгээр нь хийсэн юм. Зав бага дээрээс нь аавынх нь хүсэлтээр гэртээ хийлгүй хамаатныхаа шинэхэн нээгдсэн рестронд баяраа тэмдэглэсэн. Ээж хүү хоёр бол гэртээ л хийх хүсэлтэй байлаа. Гэрээ чимэглэх дуртай болохоор бас яаж зүгээр байхав гээд зарим юмнуудыг нь авчираад нэг хоёрыг энд тэнд зүүчихсээн.

 Дэлгэрэнгүй»

Төрсөн өдрийн урилга

2012 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ

Хүүгийн маань төрсөн өдөр саяхан болж өнгөрлөө. Төрсөн өдрөө дуртай Цахилгаан Маквин-раа хийсэн. Ер нь ихэнх зүйлсийг нь гараар хийдэг болохоор энэ удаад ажлаа хөнгөвчилөхийг хүсээд бэлэн зүйлс авсан боловч нэг мэдсэн зөндөө юм хийчихсэн байна лээ. Хүүхдийнхээ төрсөн өдөрт ирж байгаа хүүхдүүдэд урилга өгөх нь гоё шүү дээ. Төрсөн өдрийн урилга нь энэ байна.

 

 Дэлгэрэнгүй»

Жийнсэн өмд хасах заавар

2012 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Цэцгээ

Шинэхэн авсан жийсэн өмд чинь уртдаад байвал хасуулах гэж оёдолчин руу цаг алдан гүйх хэрэггүй шүү. Танд зориулан хялбархан бас цэвэрхэн хасах заавраа хүргэж байна.

Эхлээд таардаг өмдөө уртадсан өмд дээрээ тавиад яг хэмжээгээр нь тэмдэглэнэ. Дараа нь тэмдэглэсэн зураасны дагуу хайчилна. Хайчилсан хэсгээ доод талаас нь зурагт үзүүлсэнээр дахин хайчилна.

 Дэлгэрэнгүй»

Бяцхан үрдээ зориулсан үйл ''Дэлдэн чихт''

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Цэцгээ

Ээж та өөрийнхөө гараар хайраа шингээж үрдээ хөөрхөн тоглоом хийж өгмөөр байна уу. Бүгд л хүсэж байгаа байх гэхдээ зарим нь хэцүү гэж бодож байгаа бол оёх гэдэг хийгээд эхлэх тэр үеээс л амархан болдог гэдгийг санаарай. Ингээд ээж нартаа амархан гэмээр заавартай зөөлөн тоглоом хийж үзүүлэе.  Нэг хэсэг ээжүүд маань надаас хүүхдэд зориулсан чихмэл тоглоом хийх заавар асуугаад байсныг санаад оруулж байгаа юм шүү. Охиндоо бас хүүдээ ч хийж өгч болно. Энэ бол дэлдэн чихтийг хэрхэн хялбар хийх заавар байгаа юм.

Хэрэгтэй зүйл:

Зөөлөн цагаан үслэг даавуу

Хэсэг даавуу (өнгөө өөрөө хүссэнээр)

Хар өнгийн утас, зүү

Чимэглэх зүйлс, товч, тууз, нэхмэлийн утас гэх мэт

Хийх арга:

Даавуугаа өнгийг нь дотор нь оруулан давхарлаад нэг тал дээр нь туулайгаа ингэж зураад хайчилна.

 Дэлгэрэнгүй»

Шинэ оны мэнд! Бэлэг боох санаанууд

2012 оны 01-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

Та нартаа шинэ оны мэнд хүргэе. Хүн бүр амжилт аз жаргалаар дүүрэн, халуун дулаан гэртээ хайртай хүмүүстэйгээ гайхалтай сайхнаар шинэ оноо угтав уу.  Миний хувьд шинэ оноо сайхан угтлаа. Сая блогоо шалгаад та нарын чин сэтгэлийн үгстэй сэтгэгдэлүүдийг уншсан чинь сэтгэл хөдлөм байна шүү. 

Шинэ оны анхны бичлэг маань шинэ жилийн бэлэгтэй холбоотой. Энэ жил хүүхдүүдийнхээ бэлгийг өөрөө боосон юм. Бэлэг боох гэдэг маань дотроо олон төрөл, өөрийн гэсэн дэг жаягтай нэг зүйлийн урлал юм шүү дээ. Бэлгээ сайхан боох аваас авах хүний сэтгэлийг татаж өгөх бэлгийг улам сайхан гоёмсог болгодог билээ. Хэдийгээр богинохон настай ч сэтгэл хамгийн их шингэсэн ажил байлаа.

Хүүдээ зориулсан бэлэг (Цахилгаан Маквин хүссэн юм). Ашигласан материал цаас, баярын тууз 

 Дэлгэрэнгүй»