Хэрэглээний Урлал

Дахиад л чимэглэл өөрчлөх заавар

2011 оны 12-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ

Энэ удаад даавуу, бичгийн зүү, гялтагнуур гурваар хэрхэн хуучин чимэглэлээ өөрчилж болох өөрийн санаагаа хүргэе.

Эхлээд хуучин чимэглэлийнхээ гадаргууг тэгшилнэ. Миний хувьд энэ чимэглэл нээх таалагддаггүй байсын тэгээд л өөрөө эвдэлчихлээ.

 Дэлгэрэнгүй»

Шинэ жилийн дурсамж

2011 оны 12-р сарын 22 Нийтэлсэн Цэцгээ

Жил бүрийн энэ баяр надад үргэлж шинэ бас дурсамж дүүрэн болж өнгөрдөг. Саяхан бүр багын чимэглэлүүдээ хараад өөрийн эрхгүй блог дээрээ зургыг нь тавимаар санагдаад энэ бичлэгийг хийлээ.

Жаахан өнгөө алдсан ч хуучин зүйлс үргэлж үнэ цэнэтэй байдгын бяцхан жишээ болсон тэр чимэглэлүүдээ нандигнан хадгалж шинэ жил бүрээр гаргаж ирдэг.

 Дэлгэрэнгүй»

Хуучин бас гэмтсэн чимэглэлээ шинэчлэх нь

2011 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Цэцгээ

Сүлд модны чимэглэл чинь хуучирсан бас гэмтсэн бол шинээр авахаа түр азнаад энэ зааврыг хараарай. Хөөрхий энэ чимэглэлүүдийг ганцхан жилд ийм болгосон нь манай бяцхан дайснуудын хийсэн ажил юм байгаан. Гэтэл миний бүр багын маань чимэглэлүүд одоо өнгөө алдсан ч гэсэн байдаг шдээ. Гэхдээ яахав өөрчилөхөд хүргэсэнд нь бас талархжийна.

 Дэлгэрэнгүй»

Сүлд модны чимэглэлээ бас чимэглэе:)

2011 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Саяхан авсан сүлд модны чимэглэлээ жаахан өөрчилмөөр санагдаад ийм болгочихлоо.

 

 Дэлгэрэнгүй»

Шинэ жилийн хаалганы чимэглэл хийх заавар

2011 оны 12-р сарын 13 Нийтэлсэн Цэцгээ

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг баярын хамгийн анхны гэж хэлж болохоор чимэглэлийг би хаалганых гэж боддог. Сүүлийн үеийн гэрийн чимэглэлийн хандлагад хаалганы чимэглэл нь гэрийн голлох чимэглэлүүдийн нэг болоод зогсохгүй байнгын чимэглэл болон хувирсан юм. Өөрөөр хэлбэл гэрийн чинь дотоод засалд өнгө, чимэг нэмэхээр үл барам улирал бүрээр, баяр бүрээр өөр өөрийн өнгө аясыг агуулан үүдэнд чинь өлгөгдөж байна.

Өөрийн гараараа дахин давтагдашгүй бас гэрийнхээ үндсэн чимэглэлдээ тохируулан хаалгаа яаж гоёх талаар бяцхан заавар хүргэе. Өөрт байгаа хуучин чимэглэлээ ашиглан хаалгаа чимэглэсэн юм.

Урьд нь:

Жич: Мөн бичлэгүүд маань таалагдаад өөрийн блог дээрээ тавих гэж байгаа бол эх сурвалжаа заавал дурьдаж байгаачээ гэж хүсэж байна. Эсвэл надаас асууж байгаарай. Шууд асуулгүйгээр хуулж тавих нь хулгай хийхтэй агаар нэгэн тул ухамсартай байгаачээ гэж хүсье.

 Дэлгэрэнгүй»

Надтай хамт гэрээ чимээрэй!

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Хүсэн хүлээж догдлон байж угтдаг энэ баярыг зүгээр нэг тэмдэглэхийг би хүсдэггүй. Зориулж зассан ширээгээ хоолоор, хундагаа дарсаар дүүргээд хайртай хүмүүстэйгээ хамтдаа сэтгэлээ шингээн байж, утга учир өгөн байж чимэглэсэн гэртээ сэтгэл хангалуун онцгой сайхнаар өнгөрөөхийг хүсдэг. Тийм болохоор энэ баяр намайг үнэхээр ажилтай бас аз жаргалтай болгодог.

Би айл бүр баяр болгоноор гэрээ чимэглэж байгаасай гэж хүсдэг. Ялангуяа хүүхдүүд гэрээ чимэглэнгээ шинэ сайхан зүйл харж суран түүгээрээ дамжуулан баяр баясгалан, амьдрахуйн гоо сайхныг мэдэрч сайн сайхан зүйлд тэмүүлдэг юм шиг санагддаг. Жишээ нь манай хүүхдүүд ээж гэрээ чимэглэх сургаар бөөн баяр болдог. (Удахгүй том болоод ээждээ туслаарай хүүхдүүд минь:)) Том хүнд ч гэсэн гэр чимэглэх нь өөрийн эрхгүй сайхан бас сэтгэл хөдлөм байдгыг би мэднэ. Гэрийхэн маань бүгд л гэрээ чимэглэхийг маань тэсэн ядан хүлээдэг.

Өдгөө Зул сар Шинэ жил хоёр нь утга агуулагын хувьд жаахан өөр ч хэлбэрийн хувьд бараг адилхан баяр болчихсон билээ. Зул сарын утга учир бүхий чимэглэлүүд нь шинэ жилийн хамгийн гол чимэглэл болохоор барахгүй нэгийг нь нөгөөгөөс нь салгах гэвэл харин ч утгагүй юм шиг санагдаж магадгүй юм. Бараг л зул сарыг шинэ жил болгоод тэмдэглээд байгаа юм шиг л санагддаг. Бүгдэд нь шинэ жил гэхээр ганган гацуур, цасан хүн, өвлийн өвөө, гоёмсог бэлэг гээд л олон зүйл санаанд тань орж байгаа байх. Гэхдээ орон орны онцлогоосоо болоод шинэ жил нь жаахан ч гэсэн өөр байдаг болов уу гэж боддог юм. Монголчуудын маань жинхэнэ шинэ жил нь цагаан сар болохоор энэ баяр маань илүү уламжилалт зан үйлд суурилсан үндэсэрхэг  эрхэмсэг байдаг бол шинэ жил нь орчин үеийн бас шинэлэг байдаг.

Шинэ жилээрээ гэрээ яаж сайхан бас гоё чимэглэх талаар бяцхан зөвлөмжийг минь анхаарна уу.

1. Жил бүрийн шинэ жилийн чимэглэлээ боломжтой бол сольж өөр өөрөөр чимэглэж бай. Энэ нь мөнгө үрэх зүйл огтхон ч биш та хүсвэл бүгдийг нь өөрөө хийж чадах учраас. Жишээ нь яагаад дан цаасаар цасан ширхэгүүдийг янз бүрийн хэлбэрээр хайчлан модоо бас гэрээ чимэглэж болохгүй гэж. Хүүхэдтэйгээ хамт хийвэл бүр ч гоё.

Little Girl Decorating a Christmas Tree With Paper Snowflakes Stock Photo - Royalty-Free, Artist: Michael Alberstat, Code: 600-02645625

 Дэлгэрэнгүй»

Жийнстэйгээ үргэлж хамтдаа

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Жийнсэн хувцас бол зарим хүмүүсийн хувьд хамгийн их өмсдөг бас хамгийн их авдаг хувцас байдаг. Оюутан байхдаа бараг үргэлж л жийнс өмсдөг байснаа ч санаж байна. Энэ ногоон өмдийг ихэвчлэн зугаалга болон салхинд гарахдаа өмсдөг байсан юм. Хаашаа ч билээ салхинд гараад авхуулсан зургаа оруулчихлаа.  BIG SMILE:)

Хөөрхий минь хаягдчихалгүй энэ хүрсэнг бодоход их тэссэн байна шүү. Тэгээд үүгээрээ бас л аялахаар явахдаа авч явдаг цүнх болгоё гэж бодоод бүр хоёр ч цүнх хийчихсэн. Дуртай жийнстэйгээ сайхан аялаарай.

 Дэлгэрэнгүй»

Гүзээлзгэнэ хийх заавар

2011 оны 11-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

Энэ зааврыг оруулна гэж бодоод л байсан юм. Зарим нэг зургыг дахин авах хэрэгтэй байсан тул амжихгүй байсаар одоо л бэлэн боллоо. Хэдийгээр энэ маань зүүний хатгуур боловч гэрийн болон бусад зүйлд чимэглэлийн зориулалттайгаар ашиглаж болохоос гадна хүүхдэдээ тоглоом болгож хийж өгч болох юм.

Харахад хөөрхөн бас амархан болохоор хүмүүс хийхдээ дуртай байна гэдэгт итгэлтэй байна.

Хэрэгтэй зүйл:

Өнгө тохирох даавуу, нийлэг хөвөн, хүсвэл ногоон өнгийн эсгий, цэмб, ноос

Улаан болон ногоон өнгийн утас,(гүзээлзгэний биржгэрийг оёх бол шар өнгийн утас) зүү, хүсвэл оёдлын машин

Хийх арга:

Дугуй дүрс эсгэнэ.

 Дэлгэрэнгүй»

Блог маань нэг нас хүрлээ!

2011 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Цэцгээ

Өнөөдөр миний блогын нэг жилийн ойн өдөр. Одоогоос яг нэг жилийн өдөр хамгийн анхны бичлэгээ оруулж байлаа. Блог нээнэ гэж бас л жил гаран бодож явсан байхаа:) Тэгээд л нэг өдөр өөрийгөө албадан байж нээж билээ. Харин нээчихсэн тэр өдрөөс хойш блог гэдэг амьдралын минь нэг хэсэг болчихсон. Ямартай ч миний хүсэл сонирхолоор минь хөтлөгдөн завгүй гэж бодож явдаг амьдралыг минь улам завгүй болгосон блогдоо би хайртай. Бас блогоор маань зочилж намайг урамшуулан дэмжиж, сэтгэлийн үгээ харамгүй зориулдаг тэр олон хүмүүст би хайртай. Та нарын сэтгэлийн сайхан үгс надад ямар их урам зориг, сэтгэл догдлом баяр хөөрийг бэлэглэдэг гээч. Тийм болохоор энэ өдрийн баярыг та нартайгаа хуваалцмаар байна.

 Дэлгэрэнгүй»

Хүүхдүүдийн баяр хөөр

2011 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Цэцгээ

Сүүлийн үед блогтоо ч бичлэг нэмэх завгүй их ажилтай байлаа. Улирлын шинжтэй албаны ажлаас гадна улсын чанартай аяны хүрээнд олон зүйлийг амжууллаа. Хүүхдүүдэд баяр хөөр нэмсэн бэлэг хийж өгөх "Багачуудадаа барих бэлэг" аян маань өрнөж олон мянган тоглоом цугларч олон зуун хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэж байна. Энэ аяныг санаачлан хэрэгжүүлж өөрсдөө цаг заваа зориулан олон тоглоом цуглуулж бас  нойр хоолоо хасан байж зөндөө тоглоом урласан "Бүтээлч залуус" клубын хамт олондоо хувиасаа болон хүүхдүүдийн өмнөөс гүн талархалаа илэрхийлж байна.

Өнөөдөр тэд олон хүүхдүүдэд тоглоомоо урам зориг хүндэтгэл дүүрэн гардуулан өгөх ажлаа эхэлж байгаа. Дүү нарынхаа баяр хөөрөөр өөрсдийгөө цэнэглэж улам ихийг хийж бүтээхийн хүсэлд автаа бизээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.buteelch.com -с үзээрэй.

Блогтоо бичлэг бас чимэг болгож тэд нарын тоглоомыг хүлээн авсан зарим цэцэрлэгийн хүүхдүүдийн зургыг орууллаа.

СБД-н 143-р цэцэрлэгийн багачуудыг орж ирэх үед нь тоглоомуудыг нь өрөөд тавьчихсан байсан тул хурдан тоглохыг яаран байгаа эхлэл хэсэг.

 Дэлгэрэнгүй»

Хүүхэд хөгжүүлэх тоглоомын зааврууд

2011 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Цэцгээ

 

Тоглоомын загвар

Энэ удаад нэлээд ухаалаг тоглоомуудын санаа оруулахаар шийдлээ. Заавал өөрөө хийсэн юмаа оруулна гэхээр их хугацаа ороод  тоглоом хийж өгөх хугацаа маань багасаад жаахан санаа зовсон хүн энд байна. Гэхдээ хайх хийх аргачилалыг нь боловсруулах гээд их цаг орсон болохоор та бүхэн оюуны хөдөлмөр гэдэг утгаар нь хүлээж аваарай:) Анх удаа л ингэж шөнийн 3-н цагт блогширч сууна даа гэж. Ер нь нцоом бид хоёрын блог хүүхдэд ээлтэй ч гэх юм уу эсвэл хүүхдийн тоглоомон урлалын блог болоод байгаа юм биш үү хэ хэ.

Дараах тоглоомууд нь хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан тоглоомоор нь дамжуулан хөгжүүлэх зорилгоор хийгдсэн бөгөөд бэлэн хийцүүдийг эвлүүлэн хийх зориулалттай зарж борлуулдаг тоглоомууд юм. Харин та түүнийг гарын доорх материал ашиглан өөрөө хийж хүүхдүүдэд бэлэг болгон өгөөрэй. Хэрхэн хийх зааврыг зохион орууллаа.

 

 

1.   Түүнийг барь

 

 Дэлгэрэнгүй»

Улаан лооль хийх заавар

2011 оны 10-р сарын 11 Нийтэлсэн Цэцгээ

Ойрд тоглоом хийх заавар оруулаад та нарыг залхаагаагүй гэж найдаж байна. Блогоор маань зочилдог нэг ч гэсэн хүн нэг ч гэсэн тоглоом хийж бяцхан хүүхдүүдэд бэлэг барьна гэдэгт итгэж ингэж хичээж байгаа юм шүү. Хичээл зүтгэл минь талаар болохгүй гэдэгт их итгэж байгаа. Бас хийсэн тоглоомоо блогтой нь блог дээрээ тавиад блоггүй нь миний tsetsgeee@yahoo.com хаягаар зураг болон өөрийнхөө нэрийг илгээж бусдад үлгэр дууриал болоорой гэж хүсэж байна. Таны хийсэн тоглоомыг блог дээрээ тавихдаа би их баяртай байх болно.

Бид аливаа тусыг хүргэхдээ хариу шан харамж харж биш чин сэтгэлээсээ туслая гэж хандах юм бол танд үгээр илэрхийлэх аргагүй тийм сайхан сэтгэл ханамж, зүйрлэшгүй мэдрэмж, урам зориг төрдөг шүү дээ. Тийм сайхан сэтгэлээс, тийм сайхан урам зоригоос улбаалан таны өөрийн ажил үйлс, бодол санаа чинь өөдрөг сайхан байх нь тодорхой. Бидэнд үүнээс илүү өөр юу хэрэгтэй гэж...

Улаан лооль хийх заавар

Хэрэгтэй зүйл:

Улаан өнгийн даавуу

Ногоон өнгийн савхи болон ноосон сэмрэлт багатай даавуу

Синтпон

Бүдүүвтэр ногоон утас

Утас зүү

Хийх арга:

Дугуй хэлбэртэй зүйлээр үндсэн даавуугаа эсгэнэ.

 Дэлгэрэнгүй»

Гадил хийх заавар

2011 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Цэцгээ

Энэ хөөрхөн гадилыг хийж үзэхийг хүсэж байгаа биз дээ. Хүүхдүүд бүр ч дуртай байх болов уу. За эхэлцгээе.

 Дэлгэрэнгүй»

Байцаа хийх заавар

2011 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Цэцгээ

Өмнө заасан луувангийн зааврын үргэлжилэл болгож байцаа хийх заавраа оруулж байна. Та үүнийг хүүхдэдээ хийж өгөхөөс гадна "Багачуудадаа барих бэлэг аян"-ы хүрээнд зориулж бяцхан хүүхдүүдэд хийж өгнө гэдэгт итгэж байна.

Хэрэгтэй зүйл:

Цэвэрлэгээний алчуур ногоон өнгөтэй нь

Синтпон

Ногоон өнгийн утас

Зүү

Харандаа болон тэмдэглэгч

Хийх арга:

Эхлээд 1 том 3 дунд зэрэг 3 жижиг нийт 7 ширхэг дугуй дүрс хайчилна.

 Дэлгэрэнгүй»

Багачуудадаа барих бэлэг

2011 оны 09-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ

Өмнөх бичлэгт дурьдаж байсан зүйл маань албан ёсоор нээлтээ хийж эхэлсэн тул юун талаар яриад байснаа дэлгэрүүлэе.

Миний танилцсан бас хамтран ажиллахаар болсон залуус маань "Бүтээлч залуус" клубын хүмүүс байсан юм. Хийж бүтээхийн хүслээр жигүүр хийн ярьж, бодож явахын оронд ажил болгон хэрэгжүүлж, нийгэмдээ ганц ч гэсэн хэрэгтэй зүйл бүтээе гэсэн зорилготой энэ залуус маань олон олон ажил санаачлан төлөвлөж байгаагын нэг эхлэл нь "7/30 хөтөлбөр" юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.buteelch.com -с үзээрэй.

7 хоногт 30 минутыг өөрийн мэдэх чадах зүйлээрээ улс орныхоо хөгжилд зориулж хэвшүүлэе. Ажлын дараах амралт чинь болог, Амжиж хэн нэгэнд туслах боломж чинь болог, Агуу ихийг бүтээхийн эхлэл чинь болог гэж ерөөе.

Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих нэг ажил нь "Багачуудадаа барих бэлэг" нэг сарын аян юм. Залуус бид Монголынхоо бүх цэцэрлэгийн хүүхдүүдэд 100,000 тоглоом хийж бэлэглэе гэсэн тэр санааг та юу гэж бодож байна. Үнэхээр гайхалтай биш гэжүү. Худалдаж авч өгөх биш өөрийн гараараа өөрөө хийж өгнө шүү дээ. Бид үүнийг чамд зориулж хийсэн юм. Чи харин биднээс илүүг хийж эх орондоо өгөөрэй гэсэн далд мөртлөө ил санааг агуулж байгаа бус уу.

Энэ аяны хэрэгжилтийн эхлэл болгож анхны бэлгийг нь өгсөндөө би их баяртай байгаа. Юу өгсөн юм болоо гэж бодсон уу.

Үүнд:

3 ширхэг байцаа,

3-н ширхэг гадил,

5-н ширхэг гүзээлзгэнэ,

5-н ширхэг улаан лооль

5-н ширхэг лууван,

2 ширхэг хулгана,

Нийт 23 ширхэг тоглоом бэлэглэлээ.

Бүгдийг нь шинэ материалаар шинээр хийсэн:-) Эдгээрийг хийхэд багагүй хугацаа зарцуулсан ч хийсэн бүтээлүүдээ бэлэг гэж бодохоор үнэхээр гоё бас баярламаар байсан.

Гэртээ хүүхдээ харж ихэнх цагаа өнгөрүүлдэг энгийн нэгэн иргэн би гэрээсээ жаахан ч гэсэн нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж чадсандаа өөрөөрөө бахархаж байгаа. Энэ боломжийг надад олгосон Бүтээлч залуусдаа үүнээс ч илүүтэйгээр баярлаж байна.

Эцэст нь яг одоо энэ бичлэгийг үзэн суугаа залуу та энэ үйлсд заавал нэгдээрэй. Блог уншингаа, блогоо хөтлөнгөө, ажлаа хийнгээ, амрангаа тэр олон бяцхан хүүхдүүдийг баярлуулахын тулд зүгээр л нэг ширхэг тоглоом хийж өгөөрэй.

Чамд итгэж байна. 

 

 Дэлгэрэнгүй»

Хүүхдүүддээ тоглоом хийж өгье

2011 оны 09-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Миний бие саяхан нэгэн хийж бүтээхийн чин хүсэлд хөтлөгдсөн сайхан залуустай уулзсан юм. Уулзсан ч гэж тэд намайг олж уулзсан юм. Тэдний хийж байгаа цаашид хийхээр төлөвлөсөн зүйлс надад ямар их таалагдсан гээч. Тэгээд л дуртай нь аргагүй өөрийнхөө чадлын хэрээр туслахаар шийдсэн.  Тэд хамгийн түрүүнд бидний хамгийн хайртай хүмүүст нэгэн том гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа. Та бүхэн юу гэдгийг нь удахгүй мэдэх байх.

Залуу нас гэдэг өөрөөсөө гадна бусдад хэрэгтэй тэр тусмаа улс эх орон нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийж амжуулах үе байдаг. Эрэгтэй эмэгтэй, ажилтай ажилгүй, блогтой блоггүй хэн ч бай та залуу хүн л бол энэ үйлсд заавал нэгдээрэй. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа миний ижил олон ээжүүд бас идэвхтэй оролцоорой. Гэрээсээ нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж болдогыг харуулаарай.

Харин одоо энэ уриалгаа түр өндөрлөөд бичлэгрүүгээ ороё.

Хүүхдүүд маань тоглоомоор тоглож түүгээрээ дамжуулан бүгдийг танин мэдэж жинхэнэ бодит амьдралд учраа төвөггүй олж байдаг болов уу. Тоглоом худалдаж авч өгөх нь сайн зүйл боловч хааяа бас өөрөө хийж өгвөл хүүхэд та хоёрын хэн хэн нь илүү сайхан мэдрэмж, сэтгэл ханамж авах нь тодорхой.

Ингээд өмнө нь оруулж байсан ногоонуудын хийх зааврыг оруулахаар шийдлээ. Намар болоод гэрт тань шинэхэн хүнсний ногоотой хоол өдөр бүр танд сайхан амтыг бэлэглэж байгаа байх. Тэгвэл та хүүхдүүддээ гараараа ногоо ургуулж баяр хөөр бэлэглээрэй.

Лууван хийх заавар

Эхлээд зургын дагуу хатуувтар цаасаа урт гурвалжин хэлбэртэй хайчлаад даавуун дээрээ тавьж тойруулан харандаагаар зурж зураасын дагуу хайчилна. Эсвэл шууд даавуун дээрээ зурсан ч болно.

 Дэлгэрэнгүй»

Ямар урт гарчиг болчихвоо хэ хэ. За ойрд блогоороо ч шагайх завгүй их л ажилтай байлаа. Блогоо ч их саналаа. Зарим нь бүр блогыг маань зүүдэлсэн байхыг бодоход та нар маань ч шинэ бичлэг үгүйлсэн бололтой. Их ажлын ард гарсаан. Энэ бол охины минь төрсөн өдөр байлаа. Би гэдэг хүн чинь хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг юун цагаан сар бас бус баяраас илүүтэй авч үзэн бараг сарын өмнөөс л бэлддэг дээ. Аан бас нэг дуртай бас ажилтай болгодог баяр бол шинэ жил. Шинэ жилийг их ч хүлээнэ бас их ч бэлтгэл хийнэ:-)

Охиныхоо төрсөн өдрийг үзэх дуртай хүүхэлдэйн кино-с нь санаа авч хийсэн. Яагаав нөгөө оросын Маша и Медведь гээд хөөрхөн хүүхэлдэйн кино байдаг  шүү дээ хүүхэдтэй хүн бүр л мэдэх байх.

Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх дуртай ээж нартаа бяцхан тус хүргэх үүднээс нэлээд дэлгэрэнгүй бас тайлбартайгаар энэ бичлэгийг оруулмаар байна.

 Дэлгэрэнгүй»

Даавуун цэцэг хийх заавар

2011 оны 08-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ

Энэ цэцэг нь хийхэд маш хялбар бас юунд ч чимэглэл болгож хэрэглэж болно. Материалын хувьд сэмрэлт багатай нэхмэл даавуу юмуу ноос болон эсгий байж болно. Энд ашигласан материал нь нэхмэл даавуу буюу подволкны материалаар хийсэн.

Эхлээд даавуугаа тэгш өнцөгт хэлбэртэй хайчилна.

 Дэлгэрэнгүй»

Унтахдаа бас тоглохдоо ч өмс,

2011 оны 08-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ

Бүрхэг бүүдгэр өдөр заримдаа залхуу хүрээд орондоо ормоор санагддаг ч өнөөдөр огт өөр байна аа. Тэгээд хэд хоногын өмнө охиндоо зориулж оёсон даашинзаа оруулая гэж бодлоо. Анх унтахдаа өмсдөг хувцас хийж өгөх төлөвлөгөөтэй байсан ч дараа нь энгэрт нь цэцэг, бүс хоёр нэмээд хүссэн үедээ өмсөхөөр болгочихсон.

 Дэлгэрэнгүй»

Хавчаар дээр ургуулсан цэцэгс

2011 оны 08-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

Энгийн нэг хавчаар худалдан аваад түүнийгээ ингэж өөрчлөөрэй. Хувцас болон бусад зүйлсдээ тохируулж эсвэл хүссэн үедээ зүүчихэж болохоор болгож өөрийгөө баясгаарай.

Энэ пад хавчаарыг урлалын эсгий ашиглан цэцэг хийж өөрчилсөн. Нэг даашинздаа тохируулж хийсэн юм.

 Дэлгэрэнгүй»

Үсэндээ зориулж урла

2011 оны 08-р сарын 12 Нийтэлсэн Цэцгээ

 

Үсний гоё гоё зүүлтэнд дургүй хэн байх билээ. Миний хувьд өөрөө хийвэл бүр илүү кайфтай санагддаг. Охиндоо хийсэн хэдэн үсний зүүлтүүдийн зураг орууллаа. Дараа өөртөө хийснүүдээ оруулнаа.

Охиндоо хийсэн үсний даруулгууд

 Дэлгэрэнгүй»

Охины чинь даашинз ... ? Цуврал 3

2011 оны 07-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ

За ингээд хамгийн сүүлийн даашинз.  

 

 Дэлгэрэнгүй»

Охины чинь даашинз.....? Цуврал 2

2011 оны 07-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Энэ бол хоёр дахь өөрчилсөн даашинз. Хэрхэн өөрчилсөн хар зураг зурах гэж оролдлоо. Нэг сонирхолтой зүйл нь гэвэл би төрсөн өдрөөр нь бэлэг болгон өгч байсан даашинз байсан.

 Дэлгэрэнгүй»

Охины чинь даашинз багадаад байна уу? Цуврал 1

2011 оны 07-р сарын 24 Нийтэлсэн Цэцгээ

Саяхан нэг найз маань миний блог дээрх Бяцхан анааш бичлэгийг үзээд охиныхоо багадсан 3-н даашинзыг надад өгсөн юм. Цаг зав бага байсан ч найзынхаа охинд бяцхан бэлэг барихаар шийдээд дараах өөрчлөлтүүдийг хийлээ. Харамсалтай жаахан яарсан тул анх ямар байсан зургыг нь авч чадаагүй. Гэхдээ та нартаа санаа өгөх үүднээс хэрхэн өөрчилсөн хар зураг зурсан санаатай.

 

 Дэлгэрэнгүй»

Бэлэг: Гараар урласан GUCCI цүнх

2011 оны 07-р сарын 18 Нийтэлсэн Цэцгээ

Зарим хүмүүс тэр тусмаа охид бүсгүйчүүд маань брэндийн хувцас хэрэгсэлд дуртай байдаг. Үүнтэй яг адилхан гараар хийсэн юм ч жинхэнэ брэнд шиг байж яагаад болохгүй гэж. Японд байдаг найз маань саяхнаас өөрөө жинхэнэ брэндийн цүнх түрийвч оруулж ирсэн гэж байгаа. Та бүхэн ийшээ орж сонирхоорой. Цүнхнүүд нь үнэхээр чанартай бас гоё юм билээ. Япон бүсгүйчүүд үнэтэй хувцас, ээмэг бөгж гэхээсээ илүү цүнх түрийвчинд л хамаг мөнгөө өгдөг гэнэ билээ. Тэгээд ч тэрүү миний олж мэдсэнээр гараар хийсэн цүнх ч гэсэн их сонирхдог бүр өөрсдөө хийх дуртай байдаг юм шиг санагдсан.

 

 Дэлгэрэнгүй»

Хуучин бэлэгний хайрцгаа дахин ашигла.

2011 оны 07-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Бараг хүн бүр бэлэг авдаг. Бэлэг болгон ихэвчлэн гоёмсог хайрцаг дотор нуугдаж байдаг. Тэгвэл тэр хайрцгыг өөрчилж дахин ашиглаж болно. Өөрийн гараар өөрчилсөн тэр хөөрхөн хайрцгандаа өгөх бэлгээ хийгээд дотны хүндээ бэлэглэвэл ямар сайхан бэлэг болох нь ойлгомжтой.

Энэ хайрцагны өнгөнд нь тохируулаад цэвэрлэгээний алчуурын ягаан өнгийг нь сонгож авсан

Эхлээд хайрцагныхаа тагыг нь бүрсэн. Ингэхдээ 4-н ширхэг гурвалжинг тагаа хангалттай бүрэхээр эсгэж цавуудан тогтооно

 Дэлгэрэнгүй»

Бөм бөмөөр хийсэн бүтээл

2011 оны 07-р сарын 05 Нийтэлсэн Цэцгээ

Бөм бөм нь хийхэд хялбар хирнээ маш хөөрхөн урлалын нэг төрөл юм. Түүгээр олон зүйлийг хийдэг гэвэл та гайхаж магадгүй юм.

 

 Дэлгэрэнгүй»

Морины медалийн аравчийн загвар

2011 оны 07-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

Одоогоос бараг сарын өмнө хөдөө явж өссөн нутгийнхаа буюу эмээгийн маань шүтэж дээдэлдэг байсан уул усыг тахиулсан юм. Уг үйл явдалын хүрээнд бөх барилдаж, морь уралддаг уламжилалттай бөгөөд морины уралдааны шагнал болох медалуудын аравчийг оёж хийсэн юм. Гайхмаар нь энэ төрлийн зүйлийг бэлэн хийж зардаггүй юм билээ. Уг нь байнга морь уралдаж байдаг манайхны хувьд бэлэн хийдэг бас олон төрлийн загвар шийдэлтэй байдаг бол сонирхолтой л байх болов уу. Миний хувьд үүнийг анх удаа хийж үзсэн бөгөөд бэлэн загвар интернэтээс хайгаад олоогүй тул түрүүлсэн морьдын зүүсэн ганц нэг медалийн аравчийг хальт харж санаа аваад хийсэн нь энэ. Магадгүй над шиг зарим хүнд хэрэг болж болох юм гээд зургуудыг нь орууллаа. Тэгээд ч удахгүй Наадам болох гээд байна шүү дээ.

 

 

 Дэлгэрэнгүй»

Дахиад шинэ хэрэгсэлүүд

2011 оны 07-р сарын 01 Нийтэлсэн Цэцгээ

Найз маань Японруугаа явчихаад буцаж ирэхдээ миний захисан зүйлсийг авчирлаа. Ямар гайхалтай зүйлс байна гээч. Үүнийгээ та нартайгаа хуваалцахгүй бол болохгүйнээ. Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэхдээ гоё хувцас ганган чамин зүйлс хайж явдаг бол би гэдэг хүн чинь ийм юмаа л хайж явна шүү дээ. Заримдаа хэрэгтэй зүйлээ олоод ямар их баярладаг гээч. Харин эд нар бол зүгээр л тасархай.

Цэцэг хийгч хэрэгсэл

 Дэлгэрэнгүй»

Хуучнаас шинийг, Эвдсэн ч бүтээе!

2011 оны 06-р сарын 28 Нийтэлсэн Цэцгээ

Хуучин зүйлээ ашиглан янз бүрийн юм хийх нь надад их сонирхолтой байдаг юм. Магадгүй шинэ материал аваад муухай хийчихвий гэсэн дарамтгүй өөрийнхөөрөө эвдэж, эсгэж бас сэтгэдэг болохоор хуучин эсвэл хэрэглэхээ больсон зүйлс гэдэг миний хувьд шинэ боломж, шинэ санаа гайхалтай үр дүн л гэсэн үг.

 Орчин үед хуучин зүйлээ ашиглан шинийг бүтээхийг байгальд ээлтэй урлал буюу ногоон урлал ч гэж нэрлээд байгаа. Бас өөр нэг ач холбогдол нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.

Харин одоо та нартаа хуучин зүйлээрээ хэрхэн шинийг хийж болох хэдэн санаагаа хүргэе.

1. Жийнс болон подволк

Энэ хоёроор хогийн шүүрний угладаг алчуур хийж болно. 

 Дэлгэрэнгүй»

Бяцхан Анааш

2011 оны 06-р сарын 22 Нийтэлсэн Цэцгээ

Охиноо жаахан байхад нь энэ даашинзны бяцхан гар чимэглэлүүд нь их таалагдаад авч байсан юм. Одоо бол багадаад өмсөхөө больчихсон юм. Яагаад ч юм хүүхдүүддээ хувцас авахдаа нэмэлт гар чимэглэлтэйг нь сонгох гээд байдаг талтай. Санаа дагаад ч тэрүү хүүхдийн хувцас ихэнхдээ тийм байх юм даа. Харин энэ майкны анаашных шиг хээ нь таалагдаад байхаар нь нэгийг авчихсан байсанаа дараах засварыг хийх гээд нэмээд нэгийг авчихсан. 

 Дэлгэрэнгүй»

Ноосон цамцны өөрчилөлт

2011 оны 06-р сарын 16 Нийтэлсэн Цэцгээ

Энэ удаад хуучин бас хаяхад хайран ноосон цамцаар юу юу хийж болох талаар заавар зөвөлгөө орууллаа. Энэхүү өөрчилсөн загвар цамцны хувьд миний өмсөх дуртай цамц байсан тул бас ч хаях гэхээр хайран байсан болохоор хувцасны шүүгээнд зай эзлэхээс өөр шидгүй байсан юм.

За ингээд өөрчилөн шинэчлэлтээ эхэлэе.

Эхлээд хоёр ханцуйг нь тайрч аваад охиндоо өмд хийж өгсөн. Энэ цамц нь яг ноосон биш хөвөн даавуун утастай тул хүүхдэд илүү тохиромжтой байсан.

 Дэлгэрэнгүй»

Туузан зүүлт ″Цэцэг эрвээхэй зун гурав″

2011 оны 06-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

Охиндоо хүүхдийн баярын өдөрт зориулж энэ туузан зүүлтийг хийж өгсөн юм. Зун болохоор цэцэг, эрвээхэй тэгээд бас бяцхан хөөрхөн охид хамгийн ганган байдаг даа.

 Дэлгэрэнгүй»

Сарнай хийх заавар

2011 оны 05-р сарын 30 Нийтэлсэн Цэцгээ

Баяраас өмнө цэцэгний заавраа оруулах гэж их яарлаа шүү. Та нар минь бас энэ цэцгийг хийж үзэхийг  яарсан гэж найдаж байна.

Хэрэгтэй зүйлс:

Цэвэрлэгээний алчуур

Шорлогны мод

Цавуу (халуун цавуу, даавууны цавуу бүх зориулалтын цавуу)

Утас, зүү, хайч, тэмдэглэгч харандаа

Хийх арга:

1. Нэг сарнайнд 4-н ширхэг дугуй дүрс(энэ дугуйны хувьд 8см-н диаметртэй байгаа ) орно гэж тооцоод хэрэгцээнийхээ хэрээр дугуй дүрсээ зурж хайчилаарай. Иш хийх алчуураа зургын дагуу нарийхан бас навчны дүрстэйгээр хайчилна. Цавуугаа сонгохдоо түргэн хатдаг халуун цавуу эсвэл даавууны цавуу сонгоорой.

 Дэлгэрэнгүй»

Ширээний гол бүтээлэг хийх заавар

2011 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Хэд хоног хөдөө яваад ирсэн чинь блогоо зөндөө санасан байна шүү. Та нар минь сайн л байсан биз дээ. :-)  Бас зөндөө олон сэтгэгдэл хүлээж байсан байна. Тэдний дунд нэлээд хэдэн хүн блогоор минь дамжуулж өөрсдөө ч гэсэн энэ бүхнийг хийж бүтээх хүсэлтэй байгаагаа бичсэн байсан нь их таалагдсан. Хэдийгээр хийх ажил овоорчихсон байгаа ч хамгийн дуртайгаасаа эхлэхээр шийдээд блогтоо бичлэг нэмлээ:-)

Энэ удаад ширээний гол бүтээлэг хийх заавраа оруулая.

Хэрэгтэй зүйл:

Цэвэрлэгээний алчуур

Хайлагч тор

Хайч, зүү, тэмдэглэгч, индүү, СD

3-н өнгийн утас (цэвэрлэгээний алчууртай ойролцоо өнгийн) 

Хийх арга:

1. Эхлээд алчууруудаа нуглаасыг нь гартал сайн идүүдээд(индүүгээ хэт халааж болохгүй) CD-ны хэлбэрээр харгалзах дугуй дүрсүүдийг зурж эсгэн хайчилна.

Хайчилсан дүрсүүдээ зургын дагуу өрж тавиарай.

 

 Дэлгэрэнгүй»

Аяганы суурь хийх заавар

2011 оны 05-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

За ингээд амалсан ёсоороо аяганы суурь хийх заавараа орууллаа. Дагаад хийгээрэй.

Хэрэгтэй зүйл:

Цэвэрлэгээний алчуур

Хайлагч тор

Хайч, индүү, зүү

Алчууруудтай адил  3 өнгийн хатгамалын утас

Хийх арга:

1. Эхлээд индүүгээ ноос болон торго индүүддэг дээр нь тохируулаад нугалаасуудыг нь тэнийж арилтал нь индүүднэ.

2. Том бага 3-н хэмжээтэйгээр дугуй дүрсүүдийг харгалзах алчуур дээрээ зураад хайчил. Жишээлбэл би яг голын дугуйг CD-ний хэмжээгээр аваад нөгөө хоёр дугуйгаа 1 см-р их болон бага эсгэсэн.

 Дэлгэрэнгүй»

Манайд маш элбэг олддог, хямдхан бас урлалд тохиромжтой тийм зүйл олох юмсан гэж би боддог байсан юм. Тэгвэл урлал сонирхогчидодоо зориулж бага ч гэсэн хэрэгтэй зүйл хийж чадлаа гэсэн үг. Тэгээд тэрийгээ олсон. Бодож санаж байснаас минь зарим нэг талаараа бүр давуу байгаа. Энэ бол гэр ахуйн цэвэрлэгээний зориулалттай алчуур юм. Хэдийгээр эсгий урлал хийхэд зориулагдсан нарийн эсгийтэй их төстэй боловч өнгө болон чанарын хувьд хаана нь ч хүрэхгүй л дээ. Гэхдээ л урлал хийхэд яагаад ч гологдохгүй. Урьд нь үүгээр хүүхдүүддээ чихмэл тоглоом болох байцаа, гадил зэргийг хийж үзээд ер нь юм хийж болох юм байна гэж бодсон юм. Тэгээд ч хэрэглээний урлал маань юуг хэрхэн ашиглаад, ямар болгоод, яаж хэрэглэж байгаад хамаг учир утга нь оршиж байдаг билээ. Өмнө нь би хэрэглээний урлал бол нэгэн том мод юм гэж зүйрлэн хэлж байсан бол одоо өөрийнхөө ургуулсан шинэхэн салаа мөчирөө нахиалууллаа. Танилц:

 Дэлгэрэнгүй»

Зүрх сэтгэлдээ хөтлөгд!

2011 оны 05-р сарын 13 Нийтэлсэн Цэцгээ

Би сая нэг блогод маань зочлогчоосоо нээх гоё үг аваад шууд сэтгэлийн хөөрлөөрөө бичлэг оруулчихлаа уучилаарай. Уг нь бол бичлэг болгоноо бүтээлтэй оруулах зорилготой тул яаран янз бүрийн юм бичдэггүй санаатай. Гэхдээ жаахан сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөөд бодож санаж байдаг зүйлээ бичмээр санагдаад...

Ер нь бол та бүгдийн урмын үг, сэтгэлийн бэлэг тань намайг ямар их хөөргөж хөглөдөгийг дурьдахгүй байж болохгүй.

Хийж байгаа, бодож байгаа, мөрөөдөж байгаа зүйлс маань бодит байдал дээрээ нялх насандаа яваа ч сэтгэл дотор минь болохоор хурдан том болох хязгааргүй хүсэлтэй, хэмжээлшгүй мөрөөдөлтэй залуу бүсгүй, ганцаараа байх дургүй болохоор бусдыг бас уруу татчих гэсэн том санаандаа гэнэнээр хөтлөгдөн энэхүү блогыг нээсэн юм. Өөрийгөө таньж мэдэн олж авсан болохоор өөрийнхөө хийж байгаа зүйлдээ амь шигээ, гайхалтай гэр бүл шигээ хайртай.

Яагаад би бусдыг энэ урлалд дурлахыг, бүгдийг өөрөө хийхийг уриалаад байдаг юм бэ гэж үү. Хариулт нь их энгийн та амьдралаа өөрчилж, шинэ зүйлд тэмүүлж, шинэ эрч хүч олж авч чадах учраас тэр.

Магадгүй бүх зүйлийг хэт өндөр технологи, машин механизмд даатгах болсон тэр цаг үеэс л бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанараас холдсон байх. Гэтэл эдүгээ цагт бид яагаад органик бүхэн рүү эргээд дуу алдан тэмүүлэх боловоо...

 Сүүлийн үеийн статистик судалгаагаар нийт хүмүүсийн  (дэлхийн) 60 гаруй хувь нь (үүн дотроо дийлэнх нь эмэгтэйчүүд)хэрэглээний урлал сонирхож, стрэсс бүхий ажлынхаа дараагаар, зарим нь бүр үүнийгээ байнгын ажил болгоод хийж бүтээж байна. Нэг ёсондоо та өөрөө өөртөө уран бүтээлч болно гэсэн үг. Уран бүтээлч хүн ямар байдаг билээ яг л тийм мэдрэмжийг та амсаж туулж амьдрал чинь улам баялаг агуу болох болно.

Хэрэглээний урлал нь хамгийн энгийн гар урлалаас эхлээд гайхалтай урлагын бүтээлд хүрэх хүртэл олон төрөл зүйлд хуваагдаж байдаг өргөн цар хүрээтэй үргэлж өсөж үржиж, тэлж дэлгэрэх зүй тогтол бүхий нэгэн том мод юм. Та түүнд нэг авирсан бол буух хүсэл хэзээ ч төрөхгүй ээ.

Болж өгвөл өөрөө хий, бүхнийг өөрөөр сэтгэ, бүгдээс өөр бай үр дүн нь таны төсөөллийг давах болно.

Юу хийхээр та амарч, юу хүсэхээр та зориг төрж, юуг мөрөөдөхөөр та баяр баясгалан дүүрэн амьдралаа итгэл дүүрэн харж чадаж байна энэ чинь таны явах зам, урагшилах жим, хүрэх газар чинь байх болно.

Хэдийгээр би цаг заваасаа болоод байнгын шинэ зүйлээр таныг цэнэглэж чадахгүй байгаа ч, хэтэрхий удаан байгаа ч, хэзээ ч үүнээсээ холдохгүй ээ, тэгээд ч цаг хугацаа өмнө минь байгаа болохоор яарсан сэтгэлээ аргадан таныг бас дагуулан алхана даа гэж...

Хүсэл мөрөөдөлөөсөө хэзээ ч битгий урваарай.

Хамтдаа олон сайхан зүйлийг хийж бүтээх болтутай.

 Дэлгэрэнгүй»

Гараар ургуулсан ногоо жимс

2011 оны 05-р сарын 11 Нийтэлсэн Цэцгээ

Хүүхдүүдэдээ зориулж бас өөрийгөө зугаацуулж хэдэн ногоо жимс гараараа урлаж ургууллаа. Ийм төрлийн бүтээлүүдийг хийхэд зориулалтын нарийн эсгий материал хамгийн тохиромжтой байдаг боловч манайд орж ирдэггүй нь харамсалтай. Хэдий тийм боловч байгаа зүйлээ ашиглан хийсэн маань энэ.

Хүнсний зарим ногоо:

 Дэлгэрэнгүй»

Пад хавчаар өөрчилсөн нь

2011 оны 05-р сарын 02 Нийтэлсэн Цэцгээ

Нэг мэдсэн охины маань үсэндээ зүүдэг хавчаар нь чимэглэл нь унаад бүр ийм өрөвдөлтэй болчихсон байна.

 

 Дэлгэрэнгүй»

Ямар гоё бэлэг вэ?

2011 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ

Японд байдаг дотны найз маань саяхан ирсэн юм. Өнөөдөр манайд зочилоод надад юу өгсөн гээч дуртай юмаа хийх туслах хэрэгсэлүүд! Хайрт найздаа үнэхээр их баярлалаа. Дуртай зүйлээ авсан хүүхэд ямар байдаг билээ би яг л тийм байна:-)

Гараар хийгддэг зүйлүүдийг гайхалтай болгоход нөлөөлдөг зүйлс бол сайн чанарын туслах багж хэрэгсэл. Сайн чанарын хэрэгсэлд мөнгө хайрлах хэрэггүй гэж боддог юм. Бас эдгээрийн ихэнх нь энд олддоггүй болохоор ямар их баярласан гээч тэгээд бас хүссэн зүйлээ захиж байгаарай гэсэн гоё байгаа биз:-о

Thank you so much my best friend.

 Дэлгэрэнгүй»

Бяцхан бэлэг

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ

Ээжийнхээ төрсөн өдрөөр нь зориулж бяцхан бэлэг хийж өгсөн юм. Нэг нь туузан хатгамал бүхий төрсөн өдрийн мэндчилгээ нөгөө нь уух дуртай кофенийх нь савыг өөрчилж байнга хэрэглэж болохуйц болгож өгсөн.

 

 Дэлгэрэнгүй»

ЭЭЖЭЭ, Төрсөн өдрийн мэнд хүргэе!

2011 оны 04-р сарын 25 Нийтэлсэн Цэцгээ

Хайртай гэж үргэлж хэлдэггүй ч таны намайг гэх хайрын хаана ч хүрэхгүйг мэдээд өөрөөсөө ичдэг, уучлаарай гэж ховорхон хэлдэг ч сэтгэлдээ аль хэдийнээ өмнө тань сөхөрч мөргөмөөр байдаг, баярлалаа гэж цөөхөн хэлдэг ч бодох тусам таньдаа ямар их өртэйгээ ухаардаг, авч, гуйж, эрхэлж ханадаггүй охин чинь ахиад л таниасаа ганц зүйлийг хүсэж байна. Үүрд хамт байгаарай ЭЭЖЭЭ!

Таны охин болж төрсөндөө би үнэхээр их баярладаг шүү.

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ,  ЭЭЖЭЭ!

 Дэлгэрэнгүй»

Туузан урлал ба туузан хатгамал

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

Энэ хатгамалын хувьд цэцэг бүрийг өөр өөр аргаар хатгахыг зорьсоноороо онцлогтой. Таны сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 Дэлгэрэнгүй»

Аавын цамцаар хүүгийн өмд + B...B...Bonus

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ

Өмсөхгүй хувцасаа хөдөө байдаг хамаатангуудадаа явуулахад энэ подволк дандаа үлдчихээд байдаг байсан юм. Тэгээд хайртай юм байна л даа гэж бодоод өнгөрсөн. Харин саяхан ..............

 

 Дэлгэрэнгүй»

Эрвээхэй

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Цэцгээ

Товчны нүхийг ч өөрчилж болно.

 Дэлгэрэнгүй»

Миний хайртай туузнууд

2011 оны 03-р сарын 29 Нийтэлсэн Цэцгээ
Саяхан туузнуудаа бүгдийг нь нэг дор харж бас хэрэглэж байх нэг юм хийе гэж бодоод үүнийг хийлээ. Дэлгэрэнгүй»

Өмдөө аварсан нь

2011 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ
...............Tэгээд яахав дээ дурлаж авсан өмдөндөө хэдэн өдөр харуусж байгаад ерөөсөө л аргалая гээд өөрийнх нь загварт нь тохируулаад............. Дэлгэрэнгүй»
Оёж сурах хүсэл сонирхолтой охид бүсгүйчүүдэдээ зориулж заавар бүхий бас хийхэд хялбар бүтээлүүд оруулж байхаар боллоо. Дэлгэрэнгүй»

Жийнсэн өмднөөсөө уйдаад байна уу?

2011 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Цэцгээ
Бараг хүн бүрд л өмсдөггүй эсвэл өмсөөд уйдчихсан жийнс өмд байдаг даа. Дэлгэрэнгүй»

″Туйлын галт тэрэг″ хаалганы чимэглэл

2011 оны 03-р сарын 12 Нийтэлсэн Цэцгээ

Хүүхдийн өрөөний хаалганаас зүүдэг чимэглэл

 Дэлгэрэнгүй»

″Араатаны хайр″ дэр

2011 оны 03-р сарын 08 Нийтэлсэн Цэцгээ

Бас өнөөдөр чинь Эмэгтэйчүүд охидуудын баярын өдөр. Бүгдэд нь баярын мэнд хүргэе! Бас бүтээлээ энэ сайхан баярын өдөрт зориулая.

 Дэлгэрэнгүй»

Миний бүтээл энд амилдаг

2011 оны 03-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

Аливааг хийж бүтээхэд хүнд зайлшгүй ямар нэгэн туслах хэрэгсэлүүд хэрэг болдог. Харин миний хувьд...

 Дэлгэрэнгүй»

Ноосон даавуун дэр хийх заавар

2011 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Цэцгээ

  Дэр хийх заавар

 Дэлгэрэнгүй»

Хэрэглээний урлал гэж юу вэ?

2011 оны 02-р сарын 27 Нийтэлсэн Цэцгээ
Хэрэглээний урлалын талаар товчхон... Дэлгэрэнгүй»

Бүтээл ″Галууны гэр бүл″

2011 оны 02-р сарын 26 Нийтэлсэн Цэцгээ

Хүүхдийн бяцхан зөөлөн тоглоом

 Дэлгэрэнгүй»

Бүтээл ″Бяцхан нуга″ дэвсгэр

2011 оны 02-р сарын 24 Нийтэлсэн Цэцгээ
Хүүхдэдээ зориулсан бүтээлүүдийн үргэлжилэл Дэлгэрэнгүй»

Миний бяцхан сармагчиний төрсөн өдөр

2011 оны 02-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Миний хүүгийн төрсөн өдрийн зурагууд

 Дэлгэрэнгүй»

Шинийн 3-ны бүтээл

2011 оны 02-р сарын 15 Нийтэлсэн Цэцгээ

Шинийн 3-нд заавал жижигхэн гэлтгүй нэг юм шинээр оёж дуусгаж бай тэгвэл тэр жилдээ үйл үртэс чинь арвин байх болно гэж эмээ дандаа хэлдэг байсныг дурсан санаад энэ бүтээлийг хийсэн юм.

 4-н бэрхний уут болон орхих олбогын хамт

 

 Дэлгэрэнгүй»
Хүний сэтгэлд хэзээ ч мартаж үл болох хүмүүс гэж байдаг. Дэлгэрэнгүй»

Охиндоо хийсэн даашинз

2011 оны 01-р сарын 31 Нийтэлсэн Цэцгээ
Хөөрхөн охин чамдаа зориулав. Дэлгэрэнгүй»

Дарсны хундагаа ч чимэглэж болно.

2011 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Цэцгээ

Оргилуун дарсны хундагаа чимэглэх нь ....

 Дэлгэрэнгүй»